Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зовлон туулсан төсөл зорилгот ажил болсон нь

Зовлон туулсан төсөл зорилгот ажил болсон нь

 

Намуун дуугаар үгээ зөөж ярих шавилхан бор залууг С.Мөнхтамга гэдэг. Бээжинд зам, барилгын инженер мэргэжил эзэмшсэн тэрбээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, хамгийн урт буюу 450 метр гүүрийн дам нурууг цутгаж байна. БНХАУ-д 16 наснаасаа хойш суралцсан энэ залуу өмнөд хөршийн Жөнжоу хотод төмөр замын гүүр барьж, туршлага хуримтлуулсан нэгэн. Тэрбээр Наньжин хотод магистр хамгаалж буй ч "Ковид-19” халдварт өвчин гарч, хил хааснаар эх орондоо үлджээ. "Монголчууд төмөр зам тавьж чадах хүний нөөц, инженерчлэлийн мэдлэгтэй болсон гэж боддог” гэж ярих С.Мөнхтамга "Ухаалаг зам консалтинг” компанид ажиллан, төмөр замын гүүрийн дам нуруу цутгах ажлыг удирдахын зэрэгцээ магистр хамгаалах судалгаагаа цахимаар хийж байгаа гэнэ лээ.

        Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй "Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра "Монголд төмөр замын гүүрийн дам нуруу цутгах туршлагатай мэргэжилтэн байна гэж төсөөлөөгүй” гэж ярьсан. Тэднийх Герман болон өмнөд хөршийн төмөр зам тавьсан туршлагатай хоёр компанитай хамтран ажиллахаар тохирсон байжээ. Гэвч "Ковид-19” халдварт өвчин гарснаар гадаадын зөвлөх компанийн мэргэжилтнүүдийг ажиллуулах боломж хаагдсан аж. Ингээд монгол залуусынхаа ур чадварт найдахаас өөр замгүй болсон гэнэ. А.Амундрагийн хайсан мэргэжилтэн бол С.Мөнхтулга.

        Түүн шиг 383 инженер, техникийн ажилтан уг төслийг хэрэгжүүлж буй. Мөн 1368 ажилчин тэдэнтэй хүчээ нэгтгэж, төмөр зам тавихад 771 гаруй машин механизм ашиглаж байгаа аж. "Бодь”-ийнхон "Оюутолгой”, "Улаанбаатар төмөр зам” зэрэг компанид ажиллаж туршлага хуримтлуулсан 100 гаруй шилдэг залуу мэргэжилтнийг "урвуулан” авсан гэнэ лээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавиулах захиалагч "Тавантолгой төмөр зам” компани. Тус компанийн хувьцааны 66 хувийг "Эрдэнэс Тавантолгой”, 34-ийг нь "Монголын төмөр зам” эзэмшдэг. Тэгвэл тэдний барих төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх, нэгдүгээр зэрэглэлийн, зам төмрийн уулзваргүй, 16 гүүр, 126 хоолой, малын найман гарцтай, хоёр өртөө, зургаан зөрлөгтэй байх аж.

        Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын эхний 208 км-ийн газар шорооны ажил бүрэн дуусжээ. Төмөр замын бүтээн байгуулалтыг сурвалжлах багийнхныг очиход үлдсэн 30 гаруй км замын газар шорооны ажлыг эхлүүлсэн байлаа. Гашуунсухайтын боомтын наахна байх хөндийд машин, техник хөлхөлдөн ажиллана. Хилийн боомтоос 10 орчим км зайтай толгодын нэгийнх нь оройгоос "Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хоёр улсын төмөр зам уулзах цэгийг баримжаагаар зааж өгөв. Монгол, Хятадын хилийн 703 дугаар баганы ойролцоо, Гашуунсухайт-Ганцмод боомтын зүүн талд хоёр төмөр зам уулзах юм байна. Өмнө нь манай тал хоёр төмөр замыг боомтын баруун талаар уулзуулах санал гаргаж, трассыг нь "зурсан” байдаг. Гэвч хятадууд "Суурин газартай ойрхон байсан нь дээр” хэмээн боомтын зүүн талаар уулзуулах байр сууринаасаа ухрахгүй байсаар дийлжээ. Ингэснээр манай талын төмөр зам боомт руу орох авто замуудтай огтлолцох нөхцөл үүссэн. Эл асуудлыг 800 метр гүүр барин, төмөр зам нь авто замынхаа дээгүүр гарахаар шийдвэрлэсэн байна.

        "Тавантолгой төмөр зам” компанийнхны өгсөн мэдээллээр төмөр замын хоолой барих ажил 97, гүүрийнх 53.5, доод бүтцийнх 98.2, дээд бүтцийнх 63.6, мал, амьтны гарц 96.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Төмөр замын үеийг 130 км угсарсан байлаа. Мөн ачилтын тойрог замыг өнгөрсөн сард барьж эхэлжээ. Одоогоор газар шорооны ажил нь 29.3 хувьтай гэнэ. Эл төмөр зам нь уулзваргүй гэдгээрээ онцлогтой. Зам төмрийг уулзваргүй болгож гагнахыг цахилгаан кантактийн аргаар суурин болон зөөврөөр хийж байгаа аж. 25 метр урт зам төмрийг холбон гагнаж, 34.7 км газарт залгаасгүй болгожээ. 

      Тавьсан төмөр зам дээгүүрээ тусгай зориулалтын машин явуулж, залгаасуудыг нь холбон гагнаж байв. ОХУ-ын мэргэжилтнүүд төмөр замыг улаан оч "буцалган” хоёр минутын хугацаанд холбоод гагначихаж байлаа. Гагнасныхаа дараа өө сэвийг нь арилгаж, зүлгүүрдэнэ. Төмөр замыг залгаасгүй болгож гагнасаар галт тэрэг цагт 80-100 км хурдлах боломжтой юм байна. Хүнд ачаатай галт тэргийг ийм хурдтай явуулахын тулд замын дээд үеийн балласт буюу чигжигч чулууг зузаан, өргөн дэвсэх шаардлагатай гэсэн. Нэгдүгээр зэрэглэлийн замын балласт чулууг төмөр замын дэрнээс 60 см илүү гарган дэвсдэг гэнэ.

        Дээрх чиглэлийн төмөр замын трассыг даган аялахад гүүр, хоолой тавьж, далан барьж, төмөр замын үе угсарч байгаа ажилчид тааралдана. Өмнийн говийг "зүссэн” их бүтээн байгуулалт ийн ид өрнөж байна. Бид "монголчлохдоо” сайн улс. Монгол инженерүүд зам төмрийг бетон дэртэй бэхлэх ажлыг экскаватор, дугуйт дамнуурга ашиглан хурдтай гүйцэтгэх аргыг сэджээ. Экскаваторын шанага өргөгчөөр бетон дэрүүдийг өргөж эгнээлүүлэн, дугуйт дамнуургаар зам төмрийг өргөн ирж дээр нь дэвсэн бэхлэх аргыг сэдсэнээр үе усрах ажил төлөвлөгөөнөөсөө 16 км-ээр түрүүлж явааг инженер П.Мөнхсайхан дуулгасан.

        Хоппер хэмээх вагоноор тээвэрлэж ирсэн балластыг зам дээр жигд асгаж дэвсэнэ. Түүнийг нь тараана. Дараа нь балласт чигжигч болон зам төмөр тэнцүүлэх, чиг засах үүрэгтэй машин ажилдаа орно. Балластыг нь чигжээд, зам төмрийн түвшнийг тэнцүүлж, чигийг шулуун болгоод явна гэсэн үг. Араас нь тогтворжуулагч машин ажиллана. Тогтворжуулагч машин нь газар чичрүүлсэн даралт үүсгэн төмөр зам дээгүүр явдаг. Ингэж хүнд даралт өгч, төмөр замын дэр бетоныг балласт руу хөдөлгөөнгүй суурилуулж өгдөг юм билээ. Ийм ажиллагааны дараа галт тэрэг зорчих төмөр зам бэлэн болно. "Бодь интернэшнл” компанийнхан энэ онд багтаан 70 гаруй км төмөр замыг бүрэн ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байгаа гэсэн.

       Мөн төмөр замын өртөөний барилгуудын суурийг тавьжээ. Өртөө, зөрлөгийн барилга барих, мэдээлэл, холбооны кабель, төмөр замын хоёр талаар тор татах, эрчим хүчтэй холбох нь төмөр замын бүтээн байгуулалтын нэг хэсэг. Дээрхийг бүрэн хийсний дараа төмөр замыг ашиглалтад оруулах учиртай.

       Сурвалжлах баг төмөр замыг даган аялах үеэр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын анхны суман шилжүүлгийг хоёрдугаар зөрлөг буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дуусгасан. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө рүү шилжүүлэх зориулалттай байгууламж юм. Төмөр замын хоёр өртөө, зургаан зөрлөгт нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсрах юм байна.

      "Бодь интернэшнл” компани 2022 оны долдугаар сард төмөр замыг бүрэн ашиглалтад оруулах гэрээтэй. Тус компани төмөр зам тавьсан хөрөнгө оруулалтынхаа оронд "Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлосон нүүрсний 10 хувийг таван жилийн хугацаанд авах юм. Энгийнээр хэлбэл, нүүрс нийлүүлээд төмөр зам тавиулах бартерийн гэрээ хийжээ. Уг төмөр замын даланг барихад өмнө нь 276 сая ам.доллар зарцуулсан байж. Харин "Бодь”-ийнхон 350 сая ам.доллар зарцуулаад байгаа гэнэ. 

        Төмөр зам тавьснаар тоосжилт, бэлчээр сүйтгэх нь багасах, авто тээврийн осол, зөрчил буурах давуу талтай. Жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай учир уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэх боломж бүрдэнэ. Одоогоор машинаар Тавантолгойн ордоос нэг тонн нүүрсийг 32 ам.долларын зардал гарган хил хүртэл тээвэрлэж буй. Тэгвэл төмөр замтай болсноор нэг тонн нүүрс тээвэрлэх зардал дөрөв дахин буурч, найман "ногоон” болох юм. Үүнээс гадна 2000 ажлын байр бий болно.

        Төмөр зам ашиглалтад орох үед мэргэжилтэй ажилчин дутагдах нь тодорхой учраас "Тавантолгой төмөр зам”-ынхан ШУТИС болон Тээврийн дээд сургуультай хамтран шинэ анги нээж, хүний нөөцөө бэлтгэж байгаа гэнэ. Тус компанийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал "Олон ажлын байр бий болох учраас Цогтцэцийд томоохон суурьшлын бүс бий болох нь тодорхой. Тиймээс Цогтцэцийг хот болгох зураг төсөл гаргахыг манай ажилтай танилцсан төр, засгийн удирдлага бүрт хэлж байгаа” гэж ярьсан.

     Ерөнхийлөгч Х.Баттулга уламжлал ёсоор төмөр замын төслүүдийг эргэсээр л байна. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүнийг дагуулан очиж, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөлтэй танилцуулсан. Ерөнхийлөгчийг тосож авахаар тэнд хүрэлцэн ирсэн "Бодь групп”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан сэтгүүлчидтэй цөөн хором уулзлаа. Өөрөөр хэлбэл, төслийн ерөнхий гүйцэтгэгч компанийн нэгдүгээр хүн гэсэн үг. Энэ үеэр тэрбээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг "Зовлон туулсан” гэж онцолсон. Энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцсон "Монголын төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал асан М.Энхсайхан, Б.Батзаяа нар нэлээд бэрхшэл туулсныг олон нийт мэднэ. Төмөр замыг өргөн, эсвэл нарийн царигаар барих ёстой гэсэн маргаан, санхүүжилтийн гацаа, хөрөнгөөс нь хумсалсан гэх хардлага зэрэг "зовлон” 2008 онд эхэлсэн уг төслийг хүрээлсэн түүхтэй. Зовлон туулсан төслийн бүтээн байгуулалт 12 жилийн дараа нэг мөр шуударчээ. Ингэхдээ монголчууд өөрсдийн гараар бүтээн байгуулж буй нь анхны хэмээх тодотголыг зүүж, түүхэнд тод мөр үлдээх нь тодорхой болоод байна. Бас монголчууд өөрсдөө бүтээн байгуулах чадалтай болсон гэдгийг харуулах зорилгот ажил болжээ. "Тавантолгой төмөр зам” компанийн ерөнхий инженер, 33 настай Х.Болор-Эрдэнээс энэ төмөр замыг стандартад нь 100 хувь нийцүүлэн барьж чадах уу гэж асуулаа. Тэрбээр "Төмөр зам тавихад монголчуудын туршлага дутдаг. Гэхдээ залуус бид энэ төмөр замыг стандартад бүрэн нийцүүлэн тавихын төлөө хичээх болно” гэж амласан юм.

                                                                                                                                         Үргэлжлэл бий...                                                   Эх сурвалж: Unuudur.mn

Зовлон туулсан төсөл зорилгот ажил болсон нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өнөөдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өнөөдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани