Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Туваан: "Рио Тинто"-гийн хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, луйврын гэрээ байгуулсныг захын хүн ойлгож байгаа

Ц.Туваан: "Рио Тинто"-гийн хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, луйврын гэрээ байгуулсныг захын хүн ойлгож байгаа

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан танхимаар болон цахимаар хуралдав. Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 
"Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсов.
"Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах талаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Солонго, "Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөл зэрэг хүмүүс мэдээлэл танилцууллаа.
 
 
Мэдээллийн дараа гишүүд дараах байдлаар үг хэлж, асуулт асуув.
 
Мэдээллээр Оюу толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулахтай холбоотойгоор 2009 онд гэрээ хийсэн, 2015 онд далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан зэрэгтэй холбоотойгоор Оюутолгой төслөөс Монгол Улсад орох ашиг буурч, өр хуримтлагдаж байгаа талаар болон одоо гэрээг сайжруулах талаарх түр хороо болон Засгийн газрын байр суурийн талаар танилцууллаа.
Мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлцгээв.
 
АЖЛЫН ХЭСЭГ ЭХ ОРОНЧ БАЙДЛААР, ТҮҮХЭНД ҮЛДЭХ АЖИЛ ХИЙЖ БАЙГААГАА УХАМСАРЛААРАЙ
 
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ ажлын хэсэгт гэрээ хэлэлцээр хийх мэргэжлийн хүн орж ажиллаж байгаа юу. Туршлагатай гадаадын зөвлөх компанийн үйлчилгээ авч байгаа юу. Ямар нэг байдлаар авлига авсан өгсөн, авлигатай холбогдсон асуудал байна уу. Байвал гэрээ цуцлагдах боломжтой гэж ойлгож байгаа.
 
 
 
Дэлхий дахинд одоогоор 25 сая тонн зэсийн эрэлт байна. 
 
 
 
Цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотой цаашид нэмэгдэнэ. Тэгэхээр төслийн үр ашиг өгөөжийг ирээдүйд хүртэх боломжтой.
Гэхдээ нөгөө талаас бид хөрөнгө оруулагчидтай нэг завинд хамт суусан гэдгээ ойлгох ёстой. Тиймээс нуухыг авах гээд нүдийг нь сохлох вий. Эрсдэлээ зөв тооцоорой. Та бүхэн гаднын зөвлөх компанийнхаа үйлчилгээг үнэгүй авч байгаа гэсэн. Үнэгүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Төлбөрийг нь төлөөд улс орныхоо хүртэх хувийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаарай.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Оюутолгой төсөл хөрөнгө оруулалт биш зүгээр зээлийн гэрээ юм биш үү. Өрмийг нь аваад хусмыг нь өгдөг гэдэг бол Монгол Улсад хусам ч өгөхөөргүй байдал үүсээд байна. Энэ асуудалд бид улс орныхоо эрх ашгийн төлөө улс төржихгүйгээр нэгдэж ажиллах ёстой. Монголчууд өөрсдийгөө ядуу гэж доош хийж явсаар байгаад гаднынхныг давруулсан.
Хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, хөрөнгө оруулалтын гэдэг нэрийн доор луйврын гэрээ болсон гэдгийг захын хүн ойлгож байгаа. Тиймээс энэ алдааг засахын төлөө ажлын хэсэг эх оронч байдлаар, түүхэнд үлдэх ажил хийж байгаагаа ухамсарлаж ажиллаарай.
 
ЕР НЬ ЦААШИД САНХҮҮГИЙН МОДЕЛЬ ДЭЭР ТОХИРСОН ЗҮЙЛ БАЙНА УУ?
 
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Жижиг хувьцаа эзэмшигч Туркойз Хилл Ресурс эрх ашгаа хамгаалах гээд яваад байхад баялгаа ашиглуулж байгаа Монгол Улс яагаад өөрсдийнхөө төлөө явахгүй байна вэ. Улсынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө явах хэрэгтэй байна. Оюутолгойн гэрээнд асуудал байгааг мэдэж байгаа ч тэдний талаас тавьсан өгөөшийг бид үмхэж аваад, тавьсан мэхэнд нь унаад байх шиг харагдаад байна. Жишээ нь, саяхан иргэн бүртээ 300 мянган төгрөг хуваагаад өгчихлөө. Ер нь цаашид санхүүгийн модель дээр тохирсон зүйл байна уу.
 
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Мега төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө улс орнууд маш их хүч, цаг хугацаа зарцуулж хөрөнгө оруулагч олдог. Мега төслүүд ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд сайн тал олон. Харин Оюутолгой төслийн хувьд засч залруулах зүйл байгаа. Гэрээ анхнаасаа буруу болсон. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хүчин зүйл байдаг ч анхны хөрөнгө оруулалтынхаа дүнг байнга өсгөж байна. 
ТУЗ-д Монгол Улсаа төлөөлж байгаа хүмүүс дуугардаггүй. Энэ гэрээг цуцалж, болих биш гэрээ сайжруулаад засаад явах ёстой гэсэн байр суурийг би баримталдаг. Баялгийн эзэн нь ийм байдалтай байж болохгүй гэх зэргээр асуудлыг лавлаж, тодруулга хийсний дараа байр сууриа илэрхийлэв.
 
 
 
Оюутолгой төсөл бол Монголын эдийн засгийн гол хөшүүргийн нэг учраас бид Монгол Улсад ирэх үр өгөөж, ашгийг сайжруулах талд улс төржихгүйгээр хамтран ажиллах ёстой гэдгээ гишүүд илэрхийллээ.
 
 
 
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын дэгдэлт хяналтаас гарч, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт ноцтой аюул учруулах хэмжээнд хүрсэн гэж үзэв. Мөн ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг тус тус хэлэлцэв.
 
 
УИХ дахь АН-ын бүлгийн ажлын алба
Ц.Туваан: "Рио Тинто"-гийн хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, луйврын гэрээ байгуулсныг захын хүн ойлгож байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани