Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно

 

 

Газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно

 

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.10.05) 11 цаг 07 минутад 11 гишүүний ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг хуралдааны эхэнд сонслоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дээрх асуултын хүрээнд хөндсөн гурван зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль нь газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, түүхий тос дамжуулах хоолой барих үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд энэхүү дэмжлэгийг үзүүлэх харилцааг нарийвчлан тодорхойлсон журам батлах үүргийг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар Засгийн газарт хүлээлгэсэн.  Энэхүү журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулан 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар батлуулж, тус хуулийг хэрэгжүүлэх арга замыг тодорхой болгожээ.


Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх буюу газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах болон түүхий тос дамжуулах хоолой барих үйл ажиллагаатай холбоотой олон тулгамдсан асуудал байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төслийн ажлыг бүхий л талаар дэмжиж, удирдлага, зохицуулалтаар хангаж, дотооддоо бензин шатахуунаа үйлдвэрлэх стратегийн зорилтыг биелүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаа гэлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт ажлын явц: Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг БНЭУ-ын Экспорт-Импортын (Эксим) банк, төслийн менежментийн зөвлөх компанитай зөвшилцөн технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа юм байна.


 "Технологийн бус барилга байгууламж” ажлын хүрээнд үйлдвэрийн усан хангамжийн байгууламжууд, оффис, гал команд, хоолны газар, лаборатори, агуулах, засварын цех, анхны тусламжийн барилгууд, үйлдвэрийн талбайд зам, сувагчлал, үерийн ус зайлуулах систем зэрэг технологийн бус барилга байгууламжуудын барилга угсралтын бэлтгэлийг 2021 оны 1 дүгээр сараас хангаж, газар шорооны ажлын ухмалын хэсэг бүрэн дуусаж, суурийн хэв хашмал, арматурчлалын ажил, ус дамжуулах хоолой, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын газар шорооны ажлууд үргэлжилж байгаа гэв.  

Үйлдвэрийн иргэний барилга байгууламжууд болох угтах байр-1, угтах байр-2, лаборатори, анхны тусламжийн төв, хоолны газар, оффис, сургалтын төв, агуулах, засварын цех, гал унтраах ангийн барилгын зураг төслийн ажил нь 86 хувийн гүйцэтгэлтэй, барилга угсралтын ажил хянагдсан зураг төслийн дагуу 20 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд газар шорооны ажил бүрэн дуусаж, бүтээцийн ажлууд явагдаж байна. Үйлдвэрийн технологийн усыг Бор хөөврийн говиос хангахаар шийдвэрлэсний дагуу 11 худаг, 100м3-ын ус цуглуулагч сав, ус дамжуулах 88 км урттай хоолой, өргөх насос станцын ажил 17 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрийн талбайд байрлах 30000м3 багтаамжтай усан сангийн барилгын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй хийгдээд байгаа аж.  


 Үйлдвэрийн зам талбайн үерийн ус зайлуулах суваг шуудуу болон цуглуулах савны газар шороо, сувагчлалын суурь бетоны ажил 50 хувийн гүйцэтгэлтэй. Төслийн талбайд 2021.07.30-ны өдрийн байдлаар төслийн менежментийн зөвлөх компанийн 5, "JMC Projects India” компанийн 121 энэтхэг, дотоодын туслан гүйцэтгэгч 8 компанийн 280 монгол ажилчин ажиллаж байгаа талаар Шадар сайд танилцууллаа.

"Анхдагч процессын болон дагалдах байгууламж” ажлын хүрээнд үйлдвэрийн анхдагч процессын болон дагалдах байгууламжууд, үйлдвэрийн хангамжийн системийг барьж байгуулах юм. Ажлын ерөнхий гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны дөрөвдүгээр сард зарласан бөгөөд энэ оны наймдугаар сард багтаан хүлээн авахаар ажиллаж байгаа гэлээ.    


"Үйлдвэрийн цахилгаан станц” ажлын багцын хүрээнд үйлдвэрийн 35 МВт хүчин чадалтай 2 ширхэг уурын генератор, 17,5 МВт-ын 2 ширхэг уурын турбин бүхий шингэн түлшээр ажиллах цахилгаан станцыг барьж байгуулах юм. Ажлын ерөнхий гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны тавдугаар сард зарласан бөгөөд энэ оны есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ.  

"Лицензит технологийн байгууламж” ажлын багцад лицензтэй технологийн байгууламжуудыг барих ажил багтажээ. Дэлхийд алдартай цөөн хэдэн компани газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн байгууламжуудын лицензийг эзэмшдэг байна. Лиценз эзэмшигчдээс ирүүлсэн тендерийн техникийн хэсгийг хянах, үнэлэх ажил эцсийн шатанд явагдаж байгаа бөгөөд техникийн шаардлага хангасан тендерийн үнийн саналыг нээх ажил эхлээд явж байгаа аж.  

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэг хэсэг болох үйлдвэрийн ажилчдын 550 айлын хотхоны эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа юм байна. Ковид-19 цар тахлаас үүдсэн хөл хорио бүтээн байгуулалтын ажилд сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч урин дулаан улирлыг бүрэн ашиглаж, үйлдвэрийн болон хотхоны бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулах үүднээс боломжтой бүхий л арга хэмжээг авч байгаа талаар асуултын дагуух мэдээлэлд дурдав. 


Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг болох боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах Дорнод аймгийн Матад сумаас, Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн байршил хүртэлх 560 орчим километр түүхий тос дамжуулах хоолой байгуулах төслийн ажлыг эхлүүлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар "Түүхий тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” Үнэлгээний хороог байгуулж, мэргэжил, санхүүгийн чадавхтай олон улсын компаниудыг тендерт оролцуулах зорилгоор урьдчилсан сонголтын урилгын зарыг АНУ-ын "Gulf Publishing” компанийн "Pipeline and Gas Journal” сэтгүүл болон олон улсын газрын тосны сайтуудад нийтлүүлсэн. Урьдчилсан сонголтод 9 улсын 22 компани оролцох хүсэлтээ ирүүлснээс бидний тавьсан нөхцөл, шаардлагыг хангаж, хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн 15 компанид тендерт оролцох урилга, тендерийн баримт бичгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн байна. Тендер шалгаруулалтын материал ирүүлэх эцсийн хугацааг 2021 оны наймдугаар сарын 23-ны өдрөөр тогтож, сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангажээ.

Ерөнхий сайдын 2020 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн танилцуулга, мэдээлэл: Ажлын хэсгийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 15 зүйлээр Шадар сайдын 2020 оны 94 дүгээр тушаалаар баталсан.  Уг төлөвлөгөөний хэрэгжилтийг арга хэмжээ бүрээр гаргаж, Төрийн ордонд 2021 оны наймдугаар сард болсон ажлын хэсгийн хуралд танилцуулжээ. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцээд Шадар сайдаас, Тяньжин, Эрээн боомтоор ачаа барааг шуурхай татан авах талаар Засгийн газраас шийдвэр гарч, Улсын онцгой комисст чиглэл өгөгдсөний дагуу үйлдвэрийн төслийн тоног төхөөрөмж, бараа материалын татан авалтыг нэн тэргүүнд дараалал харгалзахгүй оруулах талаар ажлын хэсгийн гишүүд, нарийн бичгийн дарга, компанийн төлөөлөл хамтран ажиллах үүрэг даалгаврыг ажлын хэсгийн гишүүдэд өгсөн байна. Мөн дамжуулах хоолойн төсөлд Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх; БНЭУ-ын Гадаад хэргийн яам, Газрын тос болон байгалийн хийн яамтай төслийн үйл ажиллагаа болон хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, уул уурхай, газрын тосны салбарт Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж санамж бичиг байгуулах бэлтгэл ажлыг хангах үүргийг ажлын хэсгийн гишүүдэд өгчээ. Түүнчлэн ерөнхий гүйцэтгэгч Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны 2 дугаар ээлжийн барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөгөөний дагуу 2021 оны есдүгээр сард ашиглалтанд оруулах, төслийн ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудын бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх асуудлын хүрээнд Сангийн сайдын 2021 оны 26 дугаар тушаалаар батлагдсан татвар, хураамжаас чөлөөлөгдөх жагсаалтад багтсан компаниудын талаар Гаалийн болон, татварын байгууллагууд анхаарч ажиллах, ус ашигласны төлбөрөөс чөлөөлөхтэй холбоотой асуудлыг Байгаль орчны яам шийдвэрлэх зэрэг үүрэг даалгаврыг мөн Шадар сайд ажлын хэсгийн гишүүдэд өгсөн байна.

    С.Амарсайхан сайдын танилцуулсан дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Г.Ганболд, Т.Энхтүвшин, Ц.Өнөрболор, Б.Чойжилсүрэн, Б.Тэмүүлэн нар асуулт асууж, Шадар сайд болон "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хариулт өглөө.


2018 оны арван хоёрдугаар сард үндсэн технологийн 12 байгууламжтай үйлдвэрийн ТЭЗҮ-ээ батлуулахдаа 2024 онд барилгын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Харин өнөөдрийн байдлаар барилга, угсралтын ажлыг 2025 онд дуусгахаар төлөвлөөд ажиллаж байгаа хэмээн Д.Алтанцэцэг захирал мэдээллээ. Цар тахлын нөхцөлд багагүй бэрхшээл учирсан ч инженерийн ажил саяхан дуусаад байгаа гэлээ. Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тосыг боловсруулж, таван төрлийн 1.33 сая тонн бүтээгдэхүүн болгох юм байна. Нийт бүтээгдэхүүний 60 хувь нь дизель түлш, үлдсэн нь АИ-95 автобензин, шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлш байх төлөвлөлттэй ажээ. Дотоодын дизель түлш болон автобензины 80 хувийн хэрэглээг хангахаар тооцсон гэв. Нэгж бүтээгдэхүүний өртөг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс 25 орчим хувиар хямд байх тооцоолол байгаа аж. Гишүүд бүтээн байгуулалтын ажилд дотоодын компаниудыг оролцуулах бололцооны талаар тодруулсан. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу хэрэгжиж байгаа бүх төслийн бүх ерөнхий гүйцэтгэгч, гэрээлэгч нь БНЭУ-ын буюу тус улсад бүртгэлтэй компани байхаар заасан байдаг байна. Харин Энэтхэгийн болон Энэтхэгийн бус бараа, ажил, үйлчилгээний харьцаа 75:25 гэж байсныг 2019 онд 65:35 болгосон байна. Одоо энэ харьцааг 55:45 болгохоор холбогдох талуудад хүсэлтээ хүргүүлээд байгаа гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариутай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Дараа нь Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт, стратегийн үйлдвэр болох Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж эхлүүлснээс хойш гурван жил өнгөрсөн бөгөөд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно гэж тооцвол гурав хүрэхгүй жил үлдээд байгааг Г.Тэмүүлэн гишүүн тэмдэглэж байсан. Тиймээс эл төслийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж, бүх талын дэмжэг үзүүлэх, шуурхай арга хэмжээ авах шаардлага бий гэдгийг онцлов. УИХ-аас Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг баталсан ч холбогдох журмууд батлагдаагүй байгааг шүүмжилсэн. Энэ хүрээнд төслийн олон асуудал хялбаршуулсан горимоор шийдвэрлэгдэх ёстой тул холбогдох яамд, Засгийн газар анхаарч ажиллах ёстой гэлээ. Хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагын талаар дурдаж, дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын асуудал, үйлдвэрийн бүтээн байгуулалтын бараа, материалын тээвэрлэлтийн асуудлыг мөн хөндсөн юм. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэхээр Байнгын хорооны холбогдох тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.


"Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Дараа нь төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргаж буй саналуудыг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

Хуралдааны төгсгөлд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус ажлын хэсгийн ахлагчаар ажиллах бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ц.Өнөрболор, Н.Наранбаатар нар ажиллана.


Газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өнөөдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өнөөдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани