Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Царигийн маргаанд цэг хатгасан нь Монголын улс төрд “далд дайн” эхлүүлэх үү?

Царигийн маргаанд цэг хатгасан нь Монголын улс төрд “далд дайн” эхлүүлэх үү?

 

Цар тахлаас болоод монголчууд хоёр жил гэртээ шинэлж, зүг мөрөө гаргасан. Бар жилийн сар шинийн баярыг хот хөдөөгүй жинхэнэ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Золголт, шинэлгээ дуусаагүй л байна.
Бас энэ цагаан сараар цар тахал "цаашаа” л гэцгээлээ шүү. Хөдөө аймгуудад бүр амны хаалтаа аваад хаячихсан ч харагдаж байна. Энэ мэт шинэлгээ задгайрснаас болсон уу, сүүлийн хэд хоногт халдварын тоо, нас баралт нэмэгдэх төлөвтэй болов. Гэхдээ Япон, Солонгосыг бодвол Монголд омикроны хор харьцангуй гайгүй тусч байна. Вакцины нэг, хоёрдугаар тунд хүн амын 70 гаруй хувь хамрагдсантай холбоотой бололтой. ДЭМБ ийм дүгнэлт хийж байгаа гэх мэдээлэл бий. Ингэж шинэлж буй өдрүүдэд өмнөд хөршийн Бээжинд бидэнд тун чиг хамаатай үйл явдлууд болж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцохоор цагаан сарын шинийн 2 буюу 2022 оны хоёрдугаар сарын 3-нд морджээ. Тэгээд 5-ны өдөр Хятадын Ерөнхий сайд Ли Көчянтай уулзсан байна. Уулзалтаар хэд хэдэн асуудлаар тохироонд хүрч, ойлголцсон талаар Засгийн газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлжээ.
 
-Хоёр улсын Ерөнхий сайд Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь хоёр талын хөгжлийн эрх ашигт харилцан нийцнэ гэдэгт санал нэгдсэн.
-Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон. Ингэснээр 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарсан.
 
 
-Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарч буйгаа илэрхийлсэн.
 
 
 
-"Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг 2026 он хүртэл гурван жилээр сунгахаар болсон.
-Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх талаар санал солилцсон.
-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар зөвшилцсөн.
-ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцсон.
-"Нэг тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаар болсон.
-Монгол Улсын оюутнуудыг БНХАУ-д очиж, танхимаар хичээллэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийн зэрэгцээ БНХАУ-д суралцах тэтгэлгийг нэмэгдүүлнэ.
-Хятадын тал цар тахлын эсрэг вакциныг үргэлжлүүлэн нийлүүлэх боломжтойгоо илэрхийлжээ. Ийм мэдээллийг өгчээ.
 
 
Хятадын Ерөнхий сайд Ли Көчян мөн "...Замын-Үүд-Эрээний боомтыг хэвийн горимд ороход онцгой анхаарна” гэжээ. Хятадын энэ жижигхэн боомт цар тахал, өвлийн олимпоос болоод байнга хаалттай байх болсон. Энэ нь Монголын эдийн засагт "газар хөдөлгөж” дөнгөсөн. Бараа бүтээгдэхүүн хомсдож, "юм”-ны үнэ тэнгэрт гарсан. Тэгэхээр Хятадын Ерөнхий сайдын энэ үг монголчууд бидэнд аятайхан л дуулдаж байна.
 
 
Хятадын Ерөнхий сайд бас нэг зүйлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын 2021 оны сүүлийн чуулган дээр "...Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс өвлийн олимпийг дэмжиж, Ерөнхий сайд миний бие олимпийн арга хэмжээнд оролцоно. Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш. Цар тахлын хүнд үед зуны олимпийг зохион байгуулж буй Япон улстай эв санааны хувьд хамт, нэгдмэл байгаа гэдгээ илэрхийлсэн” гэж мэдэгдсэн. Үүнийг "...Хятадын төр засаг, ард түмэн баяртайгаар хүлээн авсан” хэмээжээ. Энд нэг зүйл байгаа юм. Улс том, эсхүл жижиг эсэх нь хамаагүй, хамгийн гол нь тусгаар тогтнолтой улс гадаад бодлогоороо зөв дуугарвал юу болох вэ гэдгийг харуулсан "жижигхэн” жишээ юм. 
 
Яг үнэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ айлчлал /олимпийн нээлтэд оролцох/ бол сүүлийн хоёр жилд Хятадын Ерөнхий сайдтай биечлэн уулзах боломж нь байсан. Үүнийг ашиглаж чадах эсэх нь харин Л.Оюун-Эрдэнээс шалтгаална гэж олон улстөрч, судлаачид ярьсан, бас бичсэн. Учир нь өнөөдөр Монгол байтугай дэлхий нийтээрээ л эдийн засгийн хувьд Хятадын амыг харж байна. Харин Ерөнхий сайд боломжийг сайтар ашиглаж, Монголдоо маш хэрэгтэйгээр "олимпийн нээлт үзчихээд” ирэх нь бололтой.  Ер нь бол энэ айлчлалын хамгийн том амжилт нь Гашуунсухайт-Ганцмод хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон явдал боллоо.
Засгийн газар "...Ингэснээр 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарсан” гэж мэдэгдсэн. Энэ үнэн. Бид мэднэ дээ, өргөн, нарийн цариг гэдэг маргаан мэргэжлийнхнээс халиад улс төр, бизнесийн томоохон хэрүүлийн алим болоод олон жил болсон. Монголчууд биднийгээ "...Тэнэг” хэмээдэг бүлэг энэ дээр ажиллаж, "...Нарийн царигтай болчих юм бол урдаас танк ороод ирнэ” гэх мэтээр үлгэр уншсаар өнөөдрийг хүрсэн юм. Гэвч энэ бүхний цаана "...Монгол, Хятадын хилийн боомт хоорондоо төмөр замаар холбогдох ёсгүй” гэсэн өөрсдийнх нь ашиг сонирхлыг хамгаалсан чагт л байв. Ингэж чагталж байгаад л нүүрс, зэс гээд экспортын ачаа тээврийг гартаа базсан тэр бүлэглэлийн бизнес үржин дэлгэрч байх учиртай байв. Тэгж ч ирсэн. Өөрөөр хэлбэл, энэ бүхний ард маш их хэмжээний хөрөнгө мөнгө эргэдэг далд эдийн засаг бий. Та бидний санаанд оромгүй том тоотой мөнгө шүү. Нөгөө, С.Баярцогтын ярьдаг хэдэн мянган хувьсгагчтай гэх нь хаашаа юм, лав Монголын "ил” эдийн засгийг 3-4 нугална. Тэрийг томоохон улстөрчид, тэдний гар хөлүүд гээд Монголдоо нэртэй, зүстэй, нөлөөтэй нөхдүүд хийдэг юм байна лээ. Үндсэндээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хятадын Ерөнхий сайдтай тохирсон Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг хийж чадвал, шууд утгаараа хоёр дахь Оюутолгой л гэсэн үг болно. Оюутолгойн доороос баялаг гаргаж ашиг хүртэх бол энэ төмөр замын асуудал нь хулгайчдын халаасанд бүртгэлгүй ордог Монголын нийтийн хөрөнгө эзэддээ ирнэ. Ийм л юм. Тийм учраас олон жилийн энэ ашиг орлогоо хаалгахгүй гэж нөхдүүд үзнэ. Улстөржүүлнэ. "..Огцруулна” гэж дайрна. Ер нь их юм болно доо. Харин тэднийг "төр” дийлэх болов уу, яах бол?!
 
Ямар ч байсан, ийнхүү царигийн маргаанд цэг хатгасан нь Монголын улс төрд "далд дайн” эхлүүлж болзошгүй боллоо.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Царигийн маргаанд цэг хатгасан нь Монголын улс төрд “далд дайн” эхлүүлэх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани