Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УЕП асан М.Энх-Амгалангийн "Сахал" Д.Эрдэнэбилэгээс төмрийн хүдэр авч, тээвэрлэж, хилийн цаана борлуулдаг компаниуд ...

УЕП асан М.Энх-Амгалангийн "Сахал" Д.Эрдэнэбилэгээс төмрийн хүдэр авч, тээвэрлэж, хилийн цаана борлуулдаг компаниуд ...

 

"Би "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан процесс чинь тэр чигээрээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна, та шалга аа” гэж Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд очиж хэлсэн. Гэтэл тэр миний өөдөөс харж байгаад "Ж.Батзандан гишүүн ээ, энэ гэмт хэрэг биш ээ” гэж хэлсэн. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан бол МАНАН бүлэглэлээс тавьсан прокурор. Өөрөөр хэлбэл, түүнийг Ц.Элбэгдорж, түүний цаана "сахал” Д.Эрдэнэбилэг, Б.Хурц нар "захиалж” энэ албан тушаалд томилсон. М.Энх-Амгалан үхэн үхтлээ МАНАН бүлэглэлийг хамгаалаад дуусна”
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан - Төрийн ордон-2019 оны гуравдугаар сарын 4. 
 
"..."Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар авсан "Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн хэрэгт хууль хяналтын байгууллага, удирдлагууд нь гүнзгий оролцсон. Учир нь, "Монголиан коппер корпорэйшн” ХХК "Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мөнгөөр авсан тухай схемийг нотлох гэж Нийслэлийн прокурорын газарт ЦЕГ, АТГ-аас хоёр удаа хандахад холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, дансны электрон нотлох баримтыг өгөхгүйгээр хоёр жилийн хугацаанд хав дарж, хаасан”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ - Төрийн ордон-2019 оны гуравдугаар сарын 4.

         "Шударга” нэрт М.Энх-амгалан 2017-2019 онд Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаа ашиглан "Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас хууль бусаар худалдаж авсан ноцтой хэргийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулахгүй "гацааж”, түүнд холбогдох хэргийг прокуророос 21 удаа буцаадаг байдаг. Ингэснийхээ хариуд өөрийн хүргэн О.Хонгор, төрсөн дүү М.Бат-Амгалан, бизнесийн хамтрагч БНХАУ-ын иргэн На Рэн Ту Яа нарынхаа "Талын хишиг майнинг” ХХК-иар "Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн төмрийн хүдрийн баяжмалыг урд хөрш рүү тээвэрлэх эрхтэй болж, асар их ашиг олж эхэлсэн ноцтой баримтыг бид өмнөх нийтлэлдээ дэлгэсэн.
 
Тэгвэл энэ удаад илүү ноцтой буюу Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн хүргэн О.Хонгор, төрсөн дүү М.Бат-Амгалан, бизнесийн хамтрагч На Рэн Ту Яа нар Монголоос төмрийн хүдрийн баяжмал хямд үнээр авч, урд хөршид аваачиж үнэ хүргэж зарах бүхэл бүтэн сүлжээ бий болгосныг баримтаар дэлгэж байна. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан нь 2018-2020 онд "Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас төмрийн хүдрийн баяжмал худалдах авах, төмөр замаар тээвэрлэх, гаалийн хяналтын бүсэд ачиж буулгах, хилийн цаана тосож аваад цааш Хятадын гүн рүү борлуулах буюу бүх шатанд дөрвөн компанийг байгуулалцжээ. 

1. ХУДАЛДАН АВАХ: М.БАТ-АМГАЛАН, НА РЭН ТУ ЯА НАРЫН "ЭРЭЭН ХОТ ЖИН  ШИН ШЭНЬ ЭКСПОРТ ИМПОРТ ХУДАЛДАА” ХХК 2019 ОНООС "САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН "ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХК-ИАС ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛ ХУДАЛДАН АВЧ ЭХЭЛЖЭЭ

 
        2017-2019 онд буюу "Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан хэргийн дуулиан ид дэгдэж, Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан түүнийг "улайран” хамгаалж байх үед түүний төрсөн дүү М.Бат-Амгалан нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн На Рэн Ту Яа гэх эмэгтэйтэй хамтран Монголд болон БНХАУ-д хэд хэдэн компани байгуулж амжжээ. Чухамдаа М.Энх-Амгалан "Сахал” Д.Эрдэнэбилэгийг хууль хяналтынхнаас хамгаалсныхаа хариу төлбөрийг төрсөн дүү М.Бат-Амгалангаараа дамжуулан авсныг нотлох баримтууд юм. Тэдгээр компаниудыг нь дор өгүүлэх болно. 
 
         Худалдан авах шатнаас нь эхэлье. М.Бат-Амгалангийн бизнесийн хамтрагч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн На Рэн Ту Яа гэгч нь Эрээн хотод 2018 оны нэгдүгээр сарын 4-нд "Эрээн хот Жин  Шин Шэнь экспорт импорт худалдаа” ХХК-ийг 50 сая юанийн хөрөнгөтэйгөөр байгуулсан байна. Энэ компани нь нүүрс, төмрийн хүдрийн импорт хийх зөвшөөрөлтэй байгуулагджээ. Ингээд жилийн дараа буюу 2019 онд "Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн "Кью Эс Си” ХХК-ийн эзэмшдэг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас "Төмрийн хүдэр худалдан авах гэрээ”-г байгуулж чадсан байна. 
Тайлбар: ӨМӨЗО-ны Хуулийн этгээдийн бүртгэлийн сан-\Орчуулав\
        "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд 25 сая тонн нөөцтэй Төмөр толгой, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 230 сая тонн нөөцтэй Төмөртэйн ордоос хүдэр олборлож, БНХАУ-ын компаниудад зарж буй. Зөвхөн 2014 оноос хойш долоон сая тонн хүдэр зарж, нэг их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон тоон мэдээлэл байна.

2. ТЭЭВЭРЛЭХ: М.БАТ-АМГАЛАН, НА РЭН ТУ ЯА, О.ХОНГОР НАРЫН "ТАЛЫН ХИШИГ МАЙНИНГ” ХХК 2020 ОНООС "САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН "ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХК-ИЙН ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛЫГ УРД ХӨРШ РҮҮ ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭЖ ЭХЭЛЖЭЭ

        Ийнхүү "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас төмрийн хүдрийн баяжмал худалдан авч эхэлсэн Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн На Рэн Ту Яа нар тээвэрлэлтээ бусдаар хийлгэхийг хүсээгүй буюу тээвэрлэлтээр давхар мөнгө авахыг хүссэн аж. Улмаар тэд "Талын хишиг майнинг” ХХК-ийг хамтран эзэмшиж эхэлжээ. Ингээд "Талын хишиг майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн охин Э.Уянгын нөхөр О.Хонгорыг томилжээ. О.Хонгор нь "Талын хишиг майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал болохоосоо өмнө Нийслэлийн МАН-ын бүлгийн ажлын албанд ажилладаг, жирийн л нэг залуу байж.
Тайлбар: Улсын хуулийн этгээдийн бүртгэлийн сан
         Ингээд "Талын хишиг майнинг” ХХК-иараа "Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн төмрийн хүдрийн баяжмалыг Сэлэнгэ аймгийн Төмөртэй өртөөнөөс БНХАУ руу тээвэрлэх гэрээ байгуулж эхэлжээ. Ингэхдээ сард 13.4 мяган тонн төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх буюу 213 сая төгрөгийн ашигтай ажиллахаар гэрээлж байжээ. Эндээс харвал, На Рэн Ту Яа, М.Бат-Амгалан нар "Эрээн хот Жин  Шин Шэнь экспорт импорт худалдаа” ХХК-иар дамжуулан "Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн "Дарханы төмөрлөгийн үйлдэр” ХК-иас төмрийн хүдрийн баяжмал аваад зогсохгүй өөрсдийн "Талын хишиг майнинг” ХХК-иараа тээвэр хийлгэж, давхар мөнгө авч байжээ. 
 
         Ийнхүү "Сахал” Д.Эрдэнэбилэгийн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас төмрийн хүдрийн баяжмал зөөж эхэлсэн "Талын хишиг майнинг” ХХК өнгөрөгч 2021 оноос 265 вагонтой болж, илт өргөжжээ.  Улмаар 2021 оны арваннэгдүгээр сард "Зүүнбаян төмөр зам” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн байна. Уг санамж бичигт "Талын хишиг майнинг” ХХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замаар хийгдэх уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тусгажээ. 
Тайлбар: "Талын хишиг майнинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Хонгор "Зүүнбаян төмөр зам" ХХК-тай санамж бичиг үзэглэв-2021 оны арваннэгдүгээр сарын 23
Сонирхуулахад, М.Бат-Амгалан, На Рэн Ту Яа нарын эзэмшдэг "Талын хишиг майнинг” ХХК нь 2020 оны хоёрдугаар сард буюу коронавирусийн цар тахал дөнгөж эхэлж байхад МҮХАҮТ-иар дамжуулан Монголын компаниудыг урд хөршид туслахыг уриалж аян өрнүүлж байсан бөгөөд өөрсдөө БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд 100 сая төгрөг хандивлаж байжээ. 

3. ШИЛЖҮҮЛЭХ БУЮУ АЧИЖ БУУЛГАХ: М.БАТ-АМГАЛАН ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСЭД ТАЛБАЙТАЙ "ШИНЭ АЗИ ЛОЖИСТИК”-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛЖЭЭ

        М.Бат-Амгалан, На Рэн Ту Яа нар "Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас "Эрээн хот Жин  Шин Шэнь экспорт импорт худалдаа” ХХК-иар дамжуулан төмрийн хүдрээ худалдаад авчихлаа, "Талын хишиг майнинг” ХХК-иараа Сэлэнгэ аймгийн Төмөртэйн өртөөнөөс ачуулчихлаа, цааш нь яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. 
 
         Тэгвэл М.Бат-Амгалан 2020 оны арванхоёрдугаар сарын 16-наас "Шинэ Ази Ложистик” ХХК-ийн хамтран эзэмшигч болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Энхсайхан гэгч ажилладаг ажээ. Цааш нь судалбал, Б.Энхсайханы нэр болон "Шинэ Ази ложистик” ХХК-ийн хаяг дээр "Шанд ложистик” ХХК давхар бүртгэлтэй байдаг юм байна. 
 
        Харин "Шанд ложистик” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овооны өртөөний VIII замд нурмаг буюу төмрийн хүдрийн баяжмал мэтийн ачаа ачиж, буулгах талбайтай ажээ. 
Тайлбар: "Шинэ ази ложистик" ХХК, "Шанд ложистик" ХХК-ийн талбайн бүртгэл
Сонирхуулахад, Б.Энхсайхан гэгч нь "Монгол-Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийн дэмжих нийгэмлэг” ТББ-ын ТУЗ-д багтдаг бөгөөд энэ төрийн бус байгууллагын ТУЗ-д Б.Энхсайхантай хамт УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан нар багтаж байжээ.

4. ХИЛЭЭС ЦААШ БОРЛУУЛАХ: Б.БАТ-АМГАЛАН, НА РЭН ТУ ЯА НАР БНХАУ-ЫН ХАЙКОУ ХОТОД "ХАЙНАН МУЖ ЖИН ХҮЙ ЗӨ ҮЙЛДВЭРЛЭЛ” ХХК-ИЙГ ХАМТРАН БАЙГУУЛЖЭЭ

        Ийнхүү Монголоос төмрийн хүдрийн баяжмал хямд үнээр худалдан авч, тээвэрлэх болсон Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан нь хилийн цаана компани байгуулахаа ч мартаагүй ажээ. Тодруулбал, М.Бат-Амгалан өнөөх БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн На Рэн Ту Яа-тайгаа болон БНХАУ-ын иргэн Дун Ян Вэй, Мэн Күй Күй нартай хамтран БНХАУ-ын Хайкоу хотод "Хайнан муж Жин Хүй Зө Үйлдвэрлэл” ХХК-ийг байгуулжээ. М.Бат-Амгалан ахиу хувьцааг нь эзэмшдэг учраас "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж бүртгэсэн байна. Энэ компани нь Хайкоу хотын эдийн засаг, өндөр технологийн бүсэд байрладаг ажээ. 
 
         Сонирхуулахад, бид ӨМӨЗО-ны Эрээн хотод бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний импорт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн эзэмшигчдийн бүртгэлээс На Рэн Ту Яа нэрээр шүүлт хийж үзэхэд 2018-2020 онд түүний нэр дээр 20 орчим аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан байна.  
Тайлбар: ӨМӨЗО-ны Хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сан-На Рэн Ту Яа\Нарентуяа\ хайлтын илэрц
 
 
https://ergelt.mn/news/22/single/19802
УЕП асан М.Энх-Амгалангийн "Сахал" Д.Эрдэнэбилэгээс төмрийн хүдэр авч, тээвэрлэж, хилийн цаана борлуулдаг компаниуд ...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани