Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялгаа дахин хуваарилах гэсэн үү, өөр учир байна уу!

Баялгаа дахин хуваарилах гэсэн үү, өөр учир байна уу!

 

Монголын төр хувьчлалаар гарсан үйлдвэр, объект, орд газар гэх мэт олон зүйлийг "хууль бус” хэмээн шалгаж, өөртөө авч эхлээд чамгүй хугацаа өнгөрлөө. Үнэхээр хувьчлалд оролцсон өмчлөгчид хууль бус замаар авсан бол төр өөртөө авахаас эхлээд ямар нэгэн арга хэмжээ авах ёстой.

Харин төр ямар нэг аргаар өөрийн болгож байгаа бол буруу. Шил шилээ дарсан энэ ажиллагааг "Дээрэм тонуул” хэмээн үзэж байгаа бол албаныхан шүүхийн шийдвэр танилцуулж байгаа учраас уг асуудал нь одоогоор ямар нэг хариултгүй үлдэж байна. Энэ ажиллагаа нь эртнээс буюу 2016 оноос эхтэй.

Гэтэл 2019 оны гуравдугаар сард ҮАБЗ-өөс "Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 400 гаруй лицензийг улсын мэдэлд авах”-аар шийдвэрлэсэн нь олны анхаарлын төвд орж байв. Ингэхдээ "Үндсэн хуульд улсын өмч гэж заасан учраас хувийн өмчид халдахгүйгээр газар доорх улсын өмчөө л авч байгаа юм” гэх тайлбарыг өгч байсан. Тодотгоход, ҮАБЗ-ийн энэ зөвлөмж нь Үндсэн хуулийн 6.1-д заасан "байгалийн баялаг ард түмний өмч”, 6.2-т заасан "төрийн өмч менежмент хийж явна” гэдэг заалтыг хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлаж байсан.

Гэхдээ энэ хуулийн заалтыг барьж хувийн өмч рүү халдах нь үндэслэл болж чадах уу гэдэг хуульчдын байр суурь ч олон салаа байгаа зэргээс харахад зөв буруу гэж дүгнэх аргагүй. Энэ утгаараа төр хувийн хэвшлийнхэн дунд маргаан гарсаар байна. Тэгэхээр хувийн хэвшил төр хоёр аль аль талдаа хохиролгүй, хууль ёсны байх талаас авч үзэх шаардлага байгааг ч удаа дараагийн үйлдэл харуулсан.

Ямартай ч төрөөс гаргасан удаа дараагийн шийдвэр, улс төрийн хүчнүүдийн дунд ил далд болж байгаа тэмцлээс харахад Монгол Улсад дахин улс төрийн хүчний болон баялгийн хуваарилалт явж байна уу гэмээр хараг­дана. Том агуулгаар нь харвал "нийгмийн системийг задалж байж, эргэж байгуулдаг” гэсэн онолч, судлаачдын үг ч байдаг сан. Юутай ч одоогийн байдлаар төр өөртөө эргүүлэн аваад байгаа үйлдвэр, объект, орд газрыг дурдъя.

 

"ЭРДЭНЭТ"-ИЙН 49 ХУВЬ
 

Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг хувийн хэвшлийнхэн оруулаад ирснийг 2017 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр төр эргүүлэн авах шийдвэр гаргав. Тус үйлдвэрийн ОХУ-д байх 49 хувийг оруулж ирсэн нөхөд УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрээр эцэслэн шийдвэрлэх учиртай асуудлыг улс төр, бизнесийн бүлэглэл УИХ-д мэдэгдэлгүй оруулаад ирсэн гэдэг. Тэр ч бүү хэл Засгийн газрын зарим гишүүд нь ч мэдээгүй байсан гэх том үндэслэл бий.

Төрийн өмчид олон жил талхиулж ирсэн хамгийн том татвар төлөгч үйлдвэрийн 49 хувийг ийнхүү хууль бусаар авчихсан учраас шүүхийн шат шатны байгууллагын шийдвэрээр эцэслэн шийдсэн юм билээ. Тиймээс Монгол Улсын төр өмчөө эргүүлэн авч, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцсон юм. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг  худалдан авсан Монголын зэс корпорац компанийн 400 сая 270 мянган ам.доллар хэрхэн босгосон схемийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байв.

Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс корпорац” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчилсан. Мөн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах шийдвэр гарахын зэрэгцээ ҮАБЗ-өөс ч зөвлөмж гарлаа. Энэ дагуу албаны хүмүүс Орхон аймагт ажиллаж, Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, нэр бүхий есөн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн гэх мэт үйл явдал өрнөв. Энэ ажиллагааг хуульчид болон албаныхан төдийгүй ард түмэн ч зөв зүйтэй шийдвэр хэмээн үзсэн.

 

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД
 

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний ордод  хууль, хяналтын байгууллагынхан 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тусгай ажиллагаа явуулж, төрийн мэдэлд авсан. Уг ажиллагааг тухайн үеийн Ерөнхий сайдын чиглэлийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж асан Г.Занданшатар тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр прокурорын хяналтын дор зохион байгуулж байв.

Ингэхдээ Салхитын мөнгөний ордын 2043- 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, улсын мэдэлд авсан юм. Уг орд нь зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонн батлагдсан нөөцтэй тус орд газрын ховор металлтай. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн компанийн 154 мянган тонн хүдрийг экспортод гаргах гэж байхад нь зогсоосон гэдэг.

Үүнээс гадна тус орд газрын зөвшөөрлыг олгоход авлига авсан шүүхийн ажилтнуудыг шалгаж байв. Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээж байснаараа тэглэсэн. Орд газрыг хятадууд эзэмшиж байсан бөгөөд хууль бус байсан гэдгийг олон талаар нотлон харуулсан.

 

''ЭРДЭНЭТ МEДИПАС'' ЭМНЭЛЭГ
 

"Эрдэнэт”-ийн хөрөнгөөр үйлдвэрийн дэргэд байгуулсан орчин цагийн техник технологи бүхий ''Эрдэнэт Мeдипас'' эмнэлгийг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр төрд буцаан авах шийдвэр гаргасан. Анх ''Эрдэнэт Мeдипас'' эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийж, төлбөр тооцоо хийх ёстой ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Үүнд ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд  шилжүүлж авсан ч мөн л өнөөг хүртэл улсад ямар ч төлбөр тооцоо хийгээгүй.

Гэтэл тус эмнэлэг нь "Эрдэнэт үйлдвэр"-ээс 2016-2022 оны хооронд 12.7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан. Товчхондоо бол төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авч байгаа учраас цэвэр гэмт хэргийн шинжтэй гэж үзжээ. Тухайн асуудлыг хууль шүүхийн байгууллага шалгаж үзээд тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсын ихээхэн хэмжээний хөрөнгийг хувийн байгууллагад шилжүүлсэн нь тогтоогдон, шалгагдаж байна.

 

ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР
 

Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Хөтөл цемент шохой үйлдвэрийг төрийн өмчид буцаан авахаар шийдвэр гаргасан. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь төрийн өмчид данстай 30 шахам жил ажиллахдаа алдагдал хүлээж байгаагүй ч 2011 онд концессын гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлж, 2015 онд "өртэй нь хувьчлах” шийдвэр яаравчлан гаргасан.

Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкны охин компани болох "Бэйзмент” компанид 1.3-хан тэрбум төгрөгөөр хувьчилсан. Жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хий хэвийн ажиллаж байсан үйлдвэрийг ийнхүү нэг жилийн дотор дампууруулан, "ашиггүй ажилласан” хэмээн өөрсдөө хямдхан авсан нь шүүхээс нэгэнт тогтоогджээ.

Нөгөө талаар үйлдвэр хувьчилж авсан хүн нь нас барсан бөгөөд өв залгамжлагчид үйлдвэрийг авахгүй гэсэн байна. Мөн нэг асуудал нь үйлдвэр авсан нөхөд 2012 онд үйлдвэрийн технологийн шинэчлэл, цогцолбор нэрээр Хөгжлийн банкнаас тухайн оны аравдугаар сарын 19-нд таван жилийн хугацаатай, жилийн 8.1 хувийн хүүтэй, 61.265.000 ам.долларын зээл авсан ч 10 жил болоход зээлийн төлөлт огт хийгээгүй гэдгийг албаныхан хэлдэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


https://news.zindaa.mn/44ct
Баялгаа дахин хуваарилах гэсэн үү, өөр учир байна уу!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани