Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭДИЙН ЗАСАГ: Төмрийн хүдэр "мандаж", газрын тос "шалдаа бууна"

ЭДИЙН ЗАСАГ: Төмрийн хүдэр "мандаж", газрын тос "шалдаа бууна"

 

ОХУ, Украины асуудалтай холбоотойгоор дэлхийн эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт, нийлүүлэлт багасах тохиолдол ихсэж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн хэдэн долоо хоногийн турш өсөлттэй байсан алтны спорт үнэ буурч, нийлүүлэлт нь ихэссэнээс үүдэн газрын тосны үнэ унажээ. Мөн Гвиней Улс "Рио Тинто” групптэй зөвшилцөлд хүрч, энэ жилдээ "Симандоу” ордыг сэргээхээр болсон нь төмрийн хүдрийн нийлүүлэлт өсөх гарц болоод байна.

 

-ОХУ, УКРАИНЫ АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙГООР 5-6 ХУВИАР ӨСӨӨД БАЙСАН АЛТНЫ СПОТ ҮНЭ БУУРЛАА-

ОХУ-аас Украин Улсад цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш суурь металлуудын үнэд их хэмжээний өөрчлөлт орсон. Тухайлбал, алтны спот үнэ олон улсын зах зээлд 5-6 хувиар өсөж, ам.долларын ханш чангарахад хүргэсэн.

Тэгвэл хоёр орны мөргөлдөөнтэй холбоотойгоор өсөлт үзүүлсэн алтны спорт үнэ Лондонгийн металлын биржид буурч, унц нь 1935 ам.долларт хүрчээ. Харин ам.долларын ханш чангарч байгаатай холбоотойгоор АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж 2.5 хувь давж, 2019 оны дөрөвдүгээр сараас хойших дээд түвшинд хүрээд байгаа аж.

            "Wall Street” агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлого тодорхойлогчдын тооцоолж байгаагаас илүү бодлогын хүүгээ эрчимтэй өсгөх гэнэ.

 

-ГВИНЕЙ УЛС ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ НӨӨЦТЭЙ ТӨМРИЙН ХҮДРИЙН УУРХАЙГАА СЭРГЭЭНЭ ГЭВ-

Гвиней Улсын эрх баригчид "Рио Тинто” групп болон БНХАУ-ын дэмжлэг бүхий консорциумтай зөвшилцөлд хүрч, "Симандоу” төмрийн хүдрийн орд газарт үйл ажиллагаа явуулахаар болов. "Симандоу” төмрийн хүдрийн орд нь дэлхийн хамгийн их төмрийн хүдрийн нөөцтэй буюу дөрвөн тэрбум тоннын нөөцтэй. Гэвч Гвинейн хууль, эрх зүй, улстөрийн тогтворгүй байдлаас үүдэн эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй юм.

            "Симандоу” төмрийн хүдрийн ордын 45 хувийг "Рио Тинто” групп эзэмшдэг. Харин "Chinalco” компани 40 орчим, үлдсэн 15 хувийг Гвиней Улсын Засгийн газар эзэмшдэг. Тус ордыг сэргээж, бүрэн ашиглалтад орвол жилд 100 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэх боломжтой гэнэ.

 

"ЗЭС ОЛБОРЛОЛТООРОО ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ ЧИЛИ УЛС 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВНА”

Зэс олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг Чили Улс ирэх 50 жилийн хугацаанд нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авах боломжтой болов. Чили Улс дэлхийн нийт зэс нийлүүлэлтийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Гэсэн ч тус улсын Засгийн газар өөрчлөгдсөн зэрэг улстөрийн асуудлуудаас үүдэн гаднын уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалт багассан.

            Тэгвэл "BHP” группээс Чили Улсад тодорхой хэдэн шаардлага тавьж, ирэх 50 жилд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах бодолтой байгаагаа мэдэгдсэн. Улстөрийн асуудлаас шалтгаалсан үймээнтэй байгаа Чили Улсад санхүү, зохицуулалтын тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд хөрөнгө оруулна гэжээ. Дотоод үймээн нь намжаад байгаа Чили Улсыг тус хөрөнгө оруулалтын авах өндөр боломжтой байгааг олон улсын шинжээчид хэлж байна.

 

-НИЙЛҮҮЛЭЛТ НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ ХОЛБООТОЙГООР ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ БУУРЧ БАЙНА-

Газрын тосны томоохон үйлдвэрлэгчдийн бүлэг болох ОПЕК-ийн өргөтгөсөн бүлэг ирэх тавдугаар сард газрын тосны гарцаа өдөрт 432 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргав. Мөн энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден стратегийн газрын тосны нөөцөөсөө өдөрт нэг сая баррель нийлүүлэхээ мэдэгдсэн.

            Тэгвэл дээрх хоёр мэдэгдлийн дараа газрын тосны үнэ огцом уналтад оржээ. Брент газрын тосны үнэ 4.8 хувиар буурч, нэг баррель нь 107 ам.доллар болсон байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 100 ам.доллар болжээ. ОПЕК, АНУ-ын шийдвэрээс гадна дэлхийн газрын тосны томоохон нийлүүлэгч БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал хүндэрч, шинэ голомтууд гарч байгаатай холбоотойгоор газрын тосны гарц, үнэ энэ жилд эрс буурах төлөвтэй байгаа юм.

https://ergelt.mn/news/48/single/19798
ЭДИЙН ЗАСАГ: Төмрийн хүдэр "мандаж", газрын тос "шалдаа бууна"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өнөөдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өнөөдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани