Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн зах зээлд моданд орж, эрэлт нь нэмэгдсэн баттерейн түүхий эд болох лити, кобальтын орд Монголд хаана байдаг вэ

Дэлхийн зах зээлд моданд орж, эрэлт нь нэмэгдсэн баттерейн түүхий эд болох лити, кобальтын орд Монголд хаана байдаг вэ

 

Монгол Улсын газрын ховор элементийн тархалт, нөөцийг ашиглан эдийн засгийн эрэлтэд оруулж болох талаарх уул, уурхайн мэдээллийг тоймлон хүргэж байна. 

-ЛИТИ, КОБАЛЬТ ГЭХ МЕТАЛЛУУД ЯАГААД ЭРЭЛТТЭЙ БОЛЖ, ҮНЭ НЬ ӨСӨЖ БАЙНА ВЭ-

                Кобальт, лити зэрэг металлыг цахилгаан машинд ашигладаг бөгөөд "Литий-ион аккумулятор” гэх дахин цэнэглэгддэг баттерейн чухал түүхий эд болдог. Тус баттерей нь нарны гэрэл болон салхинаас эрчим хүчийг хуримтлуулдаг учир уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Энгийнээр тайлбарлавал, бидний ашигладаг гар утас, зөөврийн компьютер зэрэг цэнэглэгдэх батарейнд агуулагддаг металл юм. Тодруулбал, цахилгаан машины баттерейн гол түүхий эд лити, кобальтын үнэ 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд огцом өсжээ. Үүнтэй холбоотойгоор лити, кобальтын нөөцийг судлах, олборлолт хийх арга нарийсаж, гаднын улсууд ихээхэн анхаарал хандуулах болсон байна. 

             2018 оны байдлаар олон улсад 2.1 сая цахилгаан автомашин борлуулагдсан бөгөөд 2040 он гэхэд уг тоо 60 сая болж өсөх талаар "Bloomberg New Energy Finance”-ийн судлаачид тооцоолжээ. Энэ төрлийн автомашинд цахилгаан хөдөлгүүрийн "Лити-ион аккумулятор" буюу цэнэг хураагуурт лити 20 хувь, кобальт 20 хувь, никель 60 хувь ордог байна. 2019 оны байдлаар Монгол Улсын литийн таамаг нөөц нь 203 мянган тонн гэж тогтоосон бөгөөд литийн хоёр ордыг АМГТГ бүртгэж авчээ. Дундговь аймагт орших Хөх дэл ордын литийн баттай нөөц нь 37.7 мянган тонн, харин бодит нөөц нь 151.3 мянган тонн юм байна. Энэ тухайд АМГТГ-аас "Хөх дэл ордын литийн хүдрийн нөөц 122.3 мянган тонн" гэж мэдээлж байв. Харин кобальтын тусгай ордыг нээх, хайгуул, олборлолтын ажил өнөөг хүртэл үгүй байгаа юм.

-ХОВОР МЕТАЛЛУУДЫГ ТУСГАЙ СИСТЕМЭЭР СУДАЛЖ, ОРД ИЛРЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НӨӨЦИЙГ АХИУЛАХ ХЭРЭГТЭЙ-

                Монгол Улсын хувьд лити, кобалтын хэрэглээ, борлуулалтын дүн нь уламжлалт нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэгтэй харьцуулахад бага. Гэсэн хэдий ч олборлож чадвал тодорхой хэмжээнд эдийн засгийн эрэлтэд оруулах боломжтой гэж үздэг. Уг асуудлаар бид ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн магматизм ба металлогений салбарын эрхлэгч, доктор Н.Тунгалагтай ярилцсан юм. 

-Лити, кобальт металлын гарал үүслийн талаар манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү?

                              -Кобальт нь гарал үүслийн хувьд геологийн олон нийлмэл үйл ажиллагаагаар ихэвчлэн магмын хайлш царцаж талсжихад зэс, никель-мышъяк зэрэг металлын хамт хуримтлагдаж магмын орд үүсгэнэ. Кобальт нь суурилаг магмын дараах үлдэгдэл уусмалд зэсийн хамт хуримтлагдаж улмаар скарны болон гидротермаль ордууд ч үүсгэнэ. Мөн уулын чулуулаг өгөршсөнөөс газрын гадаргууд кобальт, никель агуулсан өгөршлийн гадаргуугийн орд үүсгэдэг. Лити нь олон янзын геологийн процессд үүсдэг ч, боржинлог магмын үйл ажиллагаатай илүү холбоотой байдаг. 1980-аад он хүртэл литийг Канад, ОХУ-ын лепидолит, сподумены пегматитээс гарган авдаг байсан. Литийн орд хуурай халуун уур амьсгалтай, ууршилт ихтэй, эх газрын галт уулын чулуулгийн исэлдэлтээс хуримтлагдсан нуурын давстай, карбонат хурдаст үүсдэг онцлогтой.

 

-Манай улсад лити болон кобальтын олдоц, нөөц хэрэг зэрэг байдаг вэ?

                                -Манай улс дэлхийд нэлээн өргөн тархалттай сподумен-пегматитийн орд, илэрлүүд тогтоогдоогүй. Литийн тархалт харилцан адилгүй магмын чулуулагт, нуур болон булгийн усанд агуулагддаг. Монгол Улсын хувийн хэвшлийн байгууллагууд литийн геологи-хайгуулын ажлууд нэлээд хийж байна. Харин кобальтын бие даасан орд тогтоогдоогүй, харин Ni-Co, Co-Cu, Co-Bi-Cu, Cu-Ni-Pt-Co  гэсэн нэлээд олон тооны  илрэл, эрдэсжсэн цэг тогтоогдсон. Эдгээр ховор металлуудын хувьд тусгайлсан системтэй нарийвчилсан судалгаа хийж орд илрэлийг илрүүлэх, нөөцийг ахиулах хэрэгтэй. 

-Лити болон кобальт дэлхийд эрэлт өндөртэйд тооцогдож байна. Таны бодлоор манай улс лити, кобальтыг ашиглан хайгуул, олборлолт хийж эдийн засгаа тэлж, өргөжүүлэх боломжтой болов уу?

                            -Дэлхий дахинд ховор элементүүдийн хэрэглээ өсөж байгаатай холбогдуулан Монголын нутаг дэвсгэрийн хэмжээнд стратеги болон критик ашигт малтмалын чиглэлээр судалгаа хийж хэтийн төлөвийн үнэлгээ өгөх цаг нь ирсэн гэж үзэж байна. Гадаад орны энэ төрлийн ашигт малтмалын судалгааны байдалтай танилцаж, зарим критик элементийн ашигт малтмалыг сонгож судалж, илрүүлж нөөцийг нь тогтоож эргэлтэд оруулах боломжтой. 

-Нийтлэг ойлголтоор лити, кобальтыг зөвхөн зай хураагуурын зориулалтаар ашигладаг гэдэг. Ингэж бодох нь зөв үү?

                                   -Уг металлууд нь цахилгаан тоног төхөөрөмжид цэнэглэгч баттерейд хэрэглэдэг болсонтой холбоотойгоор нийт хэрэглээн дэх баттерейнд хэрэглэх литийн хэмжээ аажим нэмэгдэж байсан хэдий ч, цахилгаан хөдөлгүүрт автомашин хэрэглээнд нэвтэрч эхэлснээр хэрэгцээ огцом нэмэгдэж баттерейнд хэрэглэх лити 50 дахин өссөн гэсэн судалгаа байдаг.  Орчин үеийн чиг хандлагаас харахад сэргээгдэх эх үүсвэрээс гарган авсан цахилгаан эрчим хүчийг хурааж хуримтлуулан хадгалах, цөмийн реакторын хөргүүрт ашиглах хэрэглээний шинэ чиглэлүүд эрчимтэй хөгжиж байна.

-Критик минерал гэсэн ойлголтод юу багтдаг вэ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү?

                             -Шинэ технологийн түүхий эдийг стратегийн ба критик гэж нэрлэж байгаа. Эдгээр нь голлох ашигт малтмалын ордыг дагалдаж үүсдэг, байгаль дахь тархалт багатай (0,1-1 г/т)  боловч өндөр цэнэгтэй, цахилгаан дамжуулах чадвартай, өндөр температурт хайлдаг, стратегийн чухал ач холбогдолтой критик буюу ховор элемент, эрдсийг хэлнэ. Америкийн Геологийн албаны тогтоосноор стратегийн чухал ач холбогдолтой Li, Be, Co, Ni, Pd, Pt, V, Nb, Ta, Mo, W, Ga, Ge, In, Re, Se, Te, V, Sr , газрын ховор элемент нэн чухал критик элементийн түүхий эдэд хамруулдаг. Лити (Li) болон кобальт (Co) нь орчин үед энэ зууны дэлхий нийтийн ногоон технологи, эрчим хүчний шинэ технологийн чухал, үндсэн хэрэглээ болон өсөж байна. Иймд манай оронд литийн түүхий эдийн судлах, нөөцтэй талбайг илрүүлэх, энэ чиглэлийн нарийн мэргэжилтэн бэлтгэх  шаардлагатай. 

-ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ЛИТИ, КОБАЛЬТЫГ ШУУД ОЛБОРЛОН ҮР, ӨГӨӨЖ ХҮРТЭХ БОЛОМЖ БИЙ ЮУ-

         Мэргэжлийн судлаачийн байр суурь бол ажиллах хүчин, арга барил судалгааг өргөжүүлбэл лити, кобальтыг ирүүлэх боломжтой гэдгийг тодорхойлсон. Тэгвэл манай улсын эдийн засгийн хувьд тус хоёр металлыг олборлохоос урьтаж суурь асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг эдийн засагч А.Билгүүн яриандаа онцолсон юм. Уншигч та бүхэнд эдийн засагч А.Билгүүнтэй Монгол дахь лити, кобальтын ирээдүйн талаар ярилцсанаа хүргэе.

-Лити, кобальтыг олборлохоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгож хувиргаж, ашиглан гаднын орон руу олборлох боломж бий юу?

                                        -Дэлхий даяар "Ногоон шилжилт” хэмээх эдийн засгийн хѳдѳлгѳѳн ѳрнѳж байгааг хялбарчлан тайлбарлавал дотоод шаталттай хѳдѳлгүүрээс цахилгаан хѳдѳлгүүрт шилжиж буй асуудал юм. Харин цахилгаан хѳдѳлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг үйлдвэрлэхэд ихээр шаардагдах эрдсүүдийг critical minerals буюу нэн чухал эрдсүүд хэмээн тодотгосонд лити, кобальт, газрын ховор элементүүд, мѳн платинумын группын элементүүдийг нэрлэж байгаа бѳгѳѳд тухайн эрдсүүдийн эрэлт ирээдүйд хурдтай нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Манай Монгол Улс уул уурхайн орон тул энэ нь салбарын бодлого боловсруулагчдын хувьд чухалчилж авч үзэх асуудал мѳн. Гагцхүү одоогоор манай улсад лити, кобальт, мѳн газрын ховор элементийн томоохон ордууд илрээгүй байна.

-Эдийн засгийн хувьд лити, кобальтыг олборлон богино хугацаанд үр өгөөжөө авахын тулд урьтаас юу бэлдэх шаардлагатай вэ?

                                           -Нэн тэргүүнд дээрх эрдсийн ордуудыг илрүүлж, нѳѳц үүсгэх шаардлагатай. Нѳѳц үүсгэхийн тулд хайгуул хийх тусгай зѳвшѳѳрөл, хайгуулыг санхүүжүүлэх хѳрѳнгѳ оруулагч, эцэст нь хайгуул хийх үйл ажиллагааг улс тѳр нийгмийн хүрээнд хүлээн зѳвшѳѳрсѳн нийгмийн ойлголцол  шаардлагатай. Мөн хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгон сайжруулах хэрэгцээ байна.

-Металлыг олборлон борлуулах тийм хурдан хугацаанд өрнөхгүй болов уу. Ойролцоогоор хэр их хугацаа зарцуулах бол оо?

                                    -Тэгэлгүй яах вэ. Жишээлбэл, Оюутолгой ордыг 2012 онд олборлож эхлэхийн тулд 1997 онд Ашигт малтмалын тухай хуулинд реформ хийсэн гээд бодохоор аливаа нэгэн томоохон үр дүнд хүрэхийн тулд 15 жил зарцуулсан байна. Үүний л адил хугацаа шаардлагатай байх гэж бодож байна. Аливаа металлын нөөцийн тодорхойлж орд болгоно гэдэг амар бөгөөд хурдан хугацаанд бий болох зүйл биш. Урт хугацааны судалгаанд суурилдаг, нэлээн их цаг хугацаа шаардсан ажил болдог.

-Дэлхийд эрэлт үүсэж, үнэ өсөх хандлага лити, кобальтад ажиглагдаж эхэлмэгц бид үүнийг даган эдийн засагт тодорхой хэмжээнд ашиг олж болно гэж таны ярианаас ойлголоо. Тэгэхээр лити, кобальтыг ашиглан эдийн засгаа өргөжүүлэх боломжтой гэсэн үг үү?

                                 -Богино хугацаанд ашиглах боломжтой лити болон кобальтын орд одоогоор Монголд алга. Гэхдээ энэ нь тухайн эрдсийн үнийн ѳсѳлттэй мѳчлѳгийг сул ѳнгѳрѳѳнѳ гэсэн үг биш л дээ. Эрдсийг заавал ухаж олборлож ашиг олохоос урьтаж геологи судалгааны ажлууд эерэг үр дүнтэй гарвал Монгол Улсыг шинээр танин мэдэх хѳрѳнгѳ оруулагчдыг татах ач холбогдолтой зүйл юм. 

Судлаач болон эдийн засагчийн байр суураас  дүгнэвэл дэлхийн зах зээлд танигдаж, эрэлт үүсэж моданд орж буй лити, кобальт гэх металлуудыг хурдан хугацаанд олборлох боломжгүй. Мөн одоогоор Монгол Улсад богино хугацаанд ашиглах боломжтой лити, кобальтын орд байхгүй. 2017 оноос үнийн өсөлт аажмаар явагдаж өнөөдөр дэлхийн томоохон компаниудын анхаарлыг татаж буй  ховор металлыг эх орондоо олборлоё гэвэл суурь судалгааг нарийвчлан хийж, яаралтай нөөцийг тогтоосноор олборлох, эдийн засагт үр өгөөж олно гэж ойлгож болох юм. 

https://ergelt.mn/news/49/single/22287
Дэлхийн зах зээлд моданд орж, эрэлт нь нэмэгдсэн баттерейн түүхий эд болох лити, кобальтын орд Монголд хаана байдаг вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өчигдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани