Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан хоёрын зодоон нүүрсний хэргээр үргэлжлэх үү?!

Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан хоёрын зодоон нүүрсний хэргээр үргэлжлэх үү?!

 

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь Ерөнхийлөгч болохоос өмнө ойр дотно харилцаатай байсан гэдэг. Саяхныг болтол ах дүү шиг явж ирсэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Маш сайн мэддэг ч юм байна лээ. Харин ойрын өдрүүдэд олны нүдэн дээр ил цагаан зодолдоод эхлэх шиг боллоо. Хоёулаа гарч ирж, өөрсдөө яриагүй л болохоос зодолдож, ноцолдоод байгаа нь тодорхой болчих шиг болов.
 
Л.Оюун-Эрдэнийн төрж өссөн уурхайн тосгонтой холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байснаа удалгүй өнөөгийн Ерөнхий сайд, өчигдрийн Ерөнхийлөгч хоёрын зодоон болоод хувирчихав. Асуудал Бэрхийн уурхай "...Хот уу, тосгон уу” гэдэгтээ гол биш байжээ. Энэ акцаас гадна "Тусгаар тогтнол” гэх хоёр үг орсон намын нэрний олон хувилбар, мөн ийм нэртэй хөдөлгөөн ч "ах”-ынх нь урьтсан цохилт байсан бололтой.
 
Чих тавьж үзэв. Тэгэх нээ, Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга хоёр хавраас хойш хоёр, гурван удаа уулзсан бололтой юм. Тийм мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. Х.Баттулга нь хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж буй Хөгжлийн банк, "Эрдэнэт”-ийн 49 хувь, өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудлыг орхихыг Л.Оюун-Эрдэнээс хүсдэг. Харин Л.Оюун-Эрдэнэ нь "...Хуулийнхаа дагуу шийдэгдэг” гэчихдэг тухай эх сурвалжууд мэдээлсэн. Түүнээс гадна Л.Оюун-Эрдэнийн сүүлийн үед ярих болсон Тавантолгойн нүүрсний хэрэг, төмөр зам гацаасан асуудал ч уулзалтуудынх нь үеэр яригдаж, тэр болгонд Л.Оюун-Эрдэнэ нь гүрийдэг. Тэр ч байтугай, тэд сүүлийнхээ уулзалтаар барьцалдаж авахдаа тулаад салсан гэсэн мэдээлэл яг одоо яригдаж байна.
 
Өөрөөр хэлбэл, Х.Баттулга үүнд бухимдсан бололтой юм.
 
Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга хоёр хавраас хойш гэдэг нь Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал нийтийн чихэнд хүрснээс хойш уулзалдсан болж таараад байгаа юм. Учрыг ухвал Хөгжлийн банкны асуудалд Х.Баттулга хоёр ч "сэжим”-ээр холбогдчихсон. Эх сурвалжуудын мэдээллээс харахад "Шинэ яармаг төсөл”, "Пирамид орд” компанийн зээл хоёртой холбогддог. Ер нь Хөгжлийн банкнаас хууль бус аргаар зээл авсан л бол хэн ч байсан төлөх ёстой хөрөнгө шүү дээ. Хөрөнгө нь алга болчихсноос болж Монгол Улс яаж баларч байгааг бид бүгд л мэднэ. Харин өдийг хүртэл баллаж байсан мэдээллийг Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд ил гаргаж, АТГ, ЭЦА, прокурор, шүүх хуулийн дагуу шахаж, хэвлэл мэдээллийнхэн үүргээ гүйцэтгэсний дүнд найдваргүй гэгдээд байсан 500 орчим тэрбум төгрөг өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны дансанд орсон байна. Цаашид ч иймэрхүү улстөрчдийн оролцоотой олгогдсон байж болзошгүй зээлүүдийг буцааж татах ёстой юм. Тэгэхээр Х.Баттулгын нэр холбогдсон зээлүүд заавал төлөгдөх учиртай гэсэн үг.
 
Тэр хоёрын дунд бас нэг яригдсан зүйл нь өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг гэж байна. Үнэндээ тэр бол цаг хугацааны хувьд олон нийтийн ой санамжид бүдгэрсэн ч төр, хууль хяналтын ой санамжаас арчигдах ёсгүй үйл явдал болсон. Өмгөөлөгч нэрийн дор хуулийн бус үйл ажиллагаа явуулж, хэрэг төвөг аргалдаг, тэр нь газар авчихсан, тэгээд дэлбэ үсэрсэн. Олон хавар нэгэндээ л болсон үйл явдал харагддаг. Б.Баасанцогтын хэмээх хэргийн дор хэд хэдэн шүүгч асуудалд орсон. Зарим нь мултарсан.
 
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нь Дээд шүүхэд байдаг найзуудынхаа буянаар ямар нэг шийтгэлгүй үлдэхээр болж байгаа тухай хуулийнхан ярьж л байна. Тэгэхээр энэ асуудал бас л Монголын хууль хяналтын байгууллагад цаашдаа байж болохгүй, шударга бус явдлыг гааруулсан үйл явдал мөнөөс мөн юм.
 
"Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалтай холбоотой үйл явдлыг монголчууд хэнээр ч хэлүүлтгүй мэддэг болсон. Захын хүн санхүүгийн схемийг нь задаргаатай нь ярьж мэднэ. Нэгэнт ийм тодорхой учраас тус үйлдвэрийг худалдаж авчирсан хүн нь ч бодит байдалтай эвлэрснээ сая зарласан. Тэрбээр Ерөнхий сайдын нэр дээр ил захидал бичихдээ түүнийгээ тодорхой хэлсэн байдаг. Эдгээрээс гадна Л.Оюун-Эрдэнэ саяхнаас ярьж эхэлсэн хоёр асуудал бий. Багц гэсэн ч болно. Төмөр зам гацаасан, нүүрсний хулгай хоёр л доо. Товчхондоо, хэсэг бүлэг нөхөд төмөр зам бариулалгүй 14 жилийн турш гацааж байгаад Тавантолгойн нүүрсний гол ашиг орлогыг туудаг байсан. Энэ бол Монгол, Хятад хоёр улс дамнасан томоохон сүлжээ болчихсон байдаг. Л.Оюун-Эрдэнийн 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд өөрийнх нь хэлсэн үг бий.
 
Тэрбээр "...Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Үүнээс маш сонин зүйл харагдана. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцэрвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Ингээд цаашаа Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь их ашигтай байсан. Тун удахгүй автомашины томоохон жагсаал болно. Ийм зүйлд битгий хөтлөгдөөрэй гэж олон нийтэд уриалмаар байна” гэсэн. Яг ингэж хэлсэн. Энэ нь хэвлэлийн шарлаагүй хуудаст бичээстэй байна.
 
Эцэст нь нэг асуулт гарч ирнэ. Эх сурвалжуудын мэдээлэл, улс төрийн хүрээнд яригдаж буй эдгээр чимээ шуугиан үнэн бол Х.Баттулга яагаад энэ бүгдэд санаа тавих болсон бэ. Эдгээр асуудалтай тэр ямар холбоо хамааралтай юм бэ гэдэгт хариулт заавал хэрэгтэй. Гэхдээ энэ хариултыг Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанаас харахад болно. Яагаад гэвэл энэ бүх "сэдэв”-ийг Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга, түүнээс ч өмнө сул гишүүн байхаасаа ярьж ирсэн байдаг. Ерөнхий сайд болсноосоо хойш илүү бодитойгоор хэрэгжүүлж эхэлсэн.
 
Гэтэл түүнтэй улс төрийн хувьд, амьдрал дээр ч ойр дотно гэгдэж явсан Х.Баттулгынх нь эрх ашиг зөрчигдсөн болж таарав. Тэднийг зөрчилдөж эхэлсэн талаар хавраас хойш мэр сэр яриа хөөрөө дуулдах болсон ч "...Хэзээ ч салахгүй харилцаатай ах дүүс шүү” гэх яриа дагаад л гардаг байв. Харин асуудал энэ удаа арай өөрөөр өрнөчих шиг боллоо. Гарч буй мэдээллүүдийг харахад, Х.Баттулга найдсан ч Л.Оюун-Эрдэнэ гүрийсэн. Түүнд бухимдсан Х.Баттулга хариу арга хэмжээ авч эхэлжээ. Үүнд нь Л.Оюун-Эрдэнэ их уурссан талаар Төрийн ордон хавиар өчигдөр нэлээд яриа хөөрөө болж байна. Ийм л явдал болж буй бололтой.
 
Гэхдээ зөвхөн тодорхой эх сурвалжийн мэдээлэл, улс төрийн хүрээний "бор шувуу”-нууд үүнийг нэгмөр нотлохгүй. Л.Оюун-Эрдэнэ үнэхээр гүрийж, УИХ-ын гишүүний хувьд, ЗГХЭГ-ын даргын тухайд, Ерөнхий сайдын хувиар хэлсэн ам, эхлүүлсэн ажилдаа үнэнч үлдсэн эсэх өөр үр дүнгээр батлагдах учиртай. Товчхондоо, Х.Баттулгын гуйсан гэх асуудлууд хуулийн дагуу шийдэгдэж үлдэх ёстой. Нөгөө Б.Баасанцогтын өдүүлсэн хэрэг шийдэгдэнэ. "Эрдэнэт”-ийн 49 хувь дээр эргэж хөрвөхгүй. Хөгжлийн банкны найдваргүй зээл бүрэн төлөгдөж, холбогдсон улстөрчид буруутай бол хариуцлага хүлээнэ. За тэгээд, удахгүй алдарт нүүрсний мафийнхны нэр ус задарч, төмөр замыг гацаасан хэрэг ч мандаж таарна. Нэг үгээр хэлбэл, энэ хоёр улстөрчийн зодоон нүүрсний хэргээр үргэлжлэх магадлал өндөр болчихлоо.
 
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан хоёрын зодоон нүүрсний хэргээр үргэлжлэх үү?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
”Бүс ба зам” бол дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиглэл

2013 онд Хятад улс “Бүс ба зам” санаачилга дэвшүүлснээс хойш ...

Өчигдөр, 14:19
Зах зээлжих шинэ замыг судлана

Хятад Монголын IV экспо-2023 үзэсгэлэнгийн албан ёсны хэвлэл болох Хятад, ...

Өчигдөр, 14:11
Brent маркийн газрын тосны үнэ буурав

  Лондонгийн бирж дээр арванхоёрдугаар сард нийлүүлэгдэх Brent ...

Өчигдөр, 12:31
Хятад-Европ чиглэлээр 2000 гаруй ачааны галт тэрэг нэвтрэв

Хятад-Европ чиглэлийн дүүрэн ачаа бүхий 1289 дугаартай галт тэрэг ХБНГУ-ын ...

Өчигдөр, 11:58
Хятад-Европ чиглэлээр 2000 гаруй ачааны галт тэрэг нэвтрэв

Хятад-Европ чиглэлийн дүүрэн ачаа бүхий 1289 дугаартай галт тэрэг ХБНГУ-ын ...

Өчигдөр, 11:52
Харц ардаас хутагтыг хүртэл ховсодсон “ХАР АЛТ”

  Ард иргэдээсээ эхлээд сайд дарга, хутагт хувилгаад нь хүртэл сахил ...

2023 оны 10 сарын 03, 18 цаг 04 минут
Нүүрсний уурхайн туслан гүйцэтгэгч цагдаа нарт авлига өгөх гээд баригджээ

  Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг ...

2023 оны 10 сарын 03, 18 цаг 02 минут
Нүүрсний уурхайн туслан гүйцэтгэгч цагдаа нарт авлига өгөх гээд баригджээ

  Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг ...

2023 оны 10 сарын 03, 16 цаг 17 минут
Хятадын зэсийн эрэлт нэмэгдэж, хүлээлтийг давав

  "Голдман Сакс" хөрөнгө оруулалтын банкны  саяхан гаргасан ...

2023 оны 10 сарын 03, 16 цаг 11 минут
2024 онд манай улс 60 сая тонн нүүрс экспортлоно

  2024 онд манай улс 60 сая тонн нүүрс экспортлоно. Энэ онд ...

2023 оны 10 сарын 03, 16 цаг 07 минут
Гуйж, гуйж эхэлсэн ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН СУРАГ ХААЧИВ?!

  Уг нь бид 2022 онд газрын тос боловсруулах үйлдвэртэй болчих ...

2023 оны 10 сарын 03, 15 цаг 52 минут
Оросын газрын тосны экспортын татвар нэмэгджээ

  МОСКВА. 10 дугаар сарын 1 /РИА Новости/.  Орос улсаас ...

2023 оны 10 сарын 02, 20 цаг 38 минут
Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн сэдэвт үзэсгэлэн Хөххотод болов

БНХАУ-ын Худалдааны яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, ...

2023 оны 10 сарын 02, 17 цаг 35 минут
Хятад Монголын IV экспогийн онцлох үйл явдлууд

Хятад Монголын IV экспо 09-р сарын 06-наас 10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөххотод ...

2023 оны 10 сарын 02, 14 цаг 02 минут
Хятад, Монголын хооронд зорчигч тээврийн галт тэрэг аялж эхэллээ

Наймдугаар сарын 30-ны өглөө Монгол Улсын Улаанбаатар хотоос БНХАУ-ын ...

2023 оны 10 сарын 02, 12 цаг 14 минут
Мал аж ахуйн, шинжлэх ухаан, техник мэргэжлийн хамтын ажиллагаагаа сайжруулав

Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ы Тариалан мал аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн ...

2023 оны 10 сарын 02, 11 цаг 46 минут
Хятад-Монголын дөрөв дэх удаагийн экспогийн үзэсгэлэнгийн бүтээгдэхүүн хилээр орж ирэв

"2023 онд Хятад-Монголын дөрөв дэх удаагийн экспо" гэсэн үсэгтэй ...

2023 оны 10 сарын 02, 11 цаг 39 минут
Өвдөг боомтын ажил сэргэлээ

Хятад улсын Өвдөг боомт-Монгол Улсын Баянхошуу боомтын зорчигч тээврийн ...

2023 оны 10 сарын 02, 11 цаг 01 минут
Хятад Монголын IV экспоны үеэр автобус үнэгүй үйлчилнэ

Экоспоны үеэр автобус үнэгүй үйлчилнэ ...

2023 оны 10 сарын 02, 10 цаг 56 минут
Гуйж, гуйж эхэлсэн ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН СУРАГ ХААЧИВ?!

      Уг нь бид 2022 онд газрын тос боловсруулах ...

2023 оны 10 сарын 02, 09 цаг 59 минут
Алт олборлосон 36 хүнийг саатуулж, 130 сая төгрөгийн АЛТ ХУРААЖ АВЛАА

  Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хууль бусаар алт ...

2023 оны 09 сарын 30, 01 цаг 33 минут
Эрдэс бүтээгдэхүүний экспорт $9 тэрбумыг давжээ

  Нийт экспорт 2023 оны эхний найман сарын байдлаар 10,003.7 сая ...

2023 оны 09 сарын 30, 01 цаг 18 минут
2023 оны 09 сарын 30, 01 цаг 16 минут
Алексей Цыденов: Орос, Монголын түүхэн холбоо үргэлжилсээр

ОХУ-ын Владивосток хотноо Азийн улс орнуудын хамтын ажиллагааны хүрээг ...

2023 оны 09 сарын 29, 17 цаг 31 минут
Нүүрс, зэс, цайрын экспорт өссөн ч бүгдийнх нь ҮНЭ БУУРЧЭЭ

      Эрдэс бүтээгдэхүүний экспорт энэ оны наймдугаар ...

2023 оны 09 сарын 29, 14 цаг 54 минут
2023 оны 09 сарын 29, 03 цаг 40 минут
УЕПГ: Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байжээ

  Прокурорын байгууллагаас есдүгээр сарын 18-22-ний өдрүүдэд мөрдөн ...

2023 оны 09 сарын 27, 19 цаг 42 минут
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборлоход 200-аад жил бидний амьдралыг тэтгэнэ

  Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд ...

2023 оны 09 сарын 27, 19 цаг 37 минут
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборлоход 200-аад жил бидний амьдралыг тэтгэнэ

  Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд ...

2023 оны 09 сарын 27, 17 цаг 01 минут
Ж.ХАТАНБААТАР: Допингийн эсрэг үйл ажиллагаа гэдэг олон талын оролцоотой цогц ажил

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч, анагаах ухааны ...

2023 оны 09 сарын 27, 13 цаг 59 минут
Путиныг Хятадад айлчлахад газрын тосны магнатууд дагалдана

  ОХУ-ын ерөнхийлөгч Путин ирэх сард Хятадад айлчилна. Энэхүү ...

2023 оны 09 сарын 26, 18 цаг 09 минут
Путиныг Хятадад айлчлахад газрын тосны магнатууд дагалдана

  ОХУ-ын ерөнхийлөгч Путин ирэх сард Хятадад айлчилна. Энэхүү ...

2023 оны 09 сарын 26, 14 цаг 59 минут
Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн зах зээл 2030 он гэхэд $32.8 тэрбум хүрнэ

  Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн зах зээл жилд дунджаар 4.1 ...

2023 оны 09 сарын 26, 14 цаг 57 минут
Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн зах зээл 2030 он гэхэд $32.8 тэрбум хүрнэ

  Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн зах зээл жилд дунджаар 4.1 ...

2023 оны 09 сарын 26, 05 цаг 52 минут
Төсвийн орлого ₮15.2 их наяд хүрсний ₮5.2 их наяд нь эрдэс баялгийн салбараас төвлөрчээ

  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ  оны эхний найман ...

2023 оны 09 сарын 25, 13 цаг 02 минут
БНХАУ-д Монголын коксжих нүүрсний үнэ IX сар гарсаар тонн нь 190 юаниар өсөв

  Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монголын V ангиллын түүхий ...

2023 оны 09 сарын 23, 05 цаг 19 минут
Хятад-АСЕАН-ы ХХ экспо боллоо

Хятад-АСЕАН-ы ХХ экспо 09-р сарын 17-ны өдөр Гуансийн Жуан үндэстний ...

2023 оны 09 сарын 22, 16 цаг 32 минут
Хятад улс хоёр чухал металлын экспортыг зогсоожээ

  БЭЭЖИН. /CNN/. Хятад улс үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн ...

2023 оны 09 сарын 22, 15 цаг 09 минут
2023 оны 09 сарын 22, 10 цаг 19 минут
2023 оны 09 сарын 21, 18 цаг 23 минут
Тариалан аялал жуулчлалыг уялдуулан нутаг усаа хөгжүүлж байна

Хятадын Гуанси мужид болж байгаа Хятад-АСЕАН-ы экспод оролцож байгаа ...

2023 оны 09 сарын 21, 17 цаг 27 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 44 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 42 минут
Монгол Улсын гурилыг Эрээн боомтоор анх удаа оруулж ирэв

Монгол Улсын буудайн гурил дүүрэн ачсан ачааны машин 09-р сарын 15-ны өдөр ...

2023 оны 09 сарын 21, 11 цаг 48 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 03 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 00 минут
2023 оны 09 сарын 21, 04 цаг 32 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 21, 04 цаг 30 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 25 минут
“Brent” маркийн газрын тосны үнэ 95 ам.доллароос давжээ

  ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE Futures” биржийн даваа ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 03 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани