Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тээвэрчид: Нүүрсний тээвэрт жишиг үнэ тогтооё

 

 

Тээвэрчид: Нүүрсний тээвэрт жишиг үнэ тогтооё

 

Монгол Улсын гол боомтуудын нэг Гашуунсухайтад автомат удирдлагатай AGV ашиглалтад орж, нүүрс тээвэрлэлтийг гурван хэлбэрээр гаргах боломж бүрдсэн билээ. Харин монголчуудын удтал хүлээсэн "Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам өнөөдөр ашиглалтад орж байна. Энэхүү төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай юм. "Сэргэлтийг хамтдаа” уриан дор 10 дахь удаагаа хоёр өдрийн турш үргэлжилсэн "Coal Mongolia-2022” чуулга уулзалтын сүүлийн өдөр "Нүүрс экспортлогч компаниудыг зам тээврийн бодлогоор дэмжих нь” хуралдаанаар үргэлжиллээ. Үүгээр төмөр зам, эрчим хүч, орон нутгийн хөгжлийг онцолж байлаа.

Манай улсын нүүрсний экспорт он гарснаас хойш 15 сая тонн руу дөхжээ. Энэ жилийн хувьд улсын төсөвт тодотгол оруулж, нүүрсний экспортын хэмжээг хоёр дахин бууруулж, 18 сая тонн болгосон. Оны эцэс гэхэд экспортийн хэмжээ 20 сая тонн давна гэсэн хүлээлт салбарынхан дунд бий. Гэвч улсын төсвийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг нүүрс тээвэрлэлтэд олон асуудал байна. Ялангуяа, тээврийн аравхан хувийг бүрдүүлдэг дотоодын тээвэрчид хохирч буйг тэд хэлэв.

 

"МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА С.ГАНБОЛД: ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ НОЦТОЙ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

-Нүүрс тээврийн дараалал 150 км үргэлжлэх тохиолдол ч байлаа. Үүнээс хойш асуудал цэгцэрсэн ч цар тахлын улмаас тэг зогсолт хийсэн. Өнөөдрийн байдлаар нүүрсний тээвэр сэргэх шатандаа орсон. Гэхдээ нэг асуудал байгаа нь тээвэрчдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Тодруулбал, үнэ хөлсний асуудал хүндэрлээ. Тиймээс энэ удаагийн "Coal Mongolia-2022” чуулганаар дамжуулан төр засагтаа болон худалдан авагч талд санал тавина. Аливаа тээврийн үнэ зөвхөн нүүрсний үнээс бус шатах, тослох материалаас хамаарч тогтох ёстой. Хүссэн үедээ дуртай тоогоо хэлдэг баймааргүй байна. Заримдаа тээврийн хөлс 1000 юань хүрэх тохиолдол байна. Тэгэхээр нүүрсний тээвэрт жишиг үнийг тогтоох ёстой. Жишиг үнээ шатахуун, тос тослох материалын үнэтэй уялдуулж, доод үнийг тогтоох нь зүйтэй.

Нүүрсний тээврийн арав гаруй хувийг л дотоодын тээвэрлэгчид эзэлдэг. Одоо уртын тээвэр 80 юань. Энэ бол 4-5 жилийн өмнөх тариф. Тухайн үед шатахуун, түлш ямар үнэтэй байлаа, одоо хэд болсон билээ. Хэрэв жишиг тээврийн үнийг тогтоож өгөхгүй бол бид өгөөжөө хүртэж чадахгүйд хүрнэ. Эхнээсээ өлсгөлөн зарлах тухай ч яриад эхэлсэн. "Монгол тээвэр нэгдэл” ХХК нь 20 гаруй компанийн нэгдэл юм. Манайх дөрвөн сарын өмнө гурван яаманд тээврийн зохион байгуулалтаа сайжруулж, үнэ хөлсөө уялдуулах санал тавьсан. Гэтэл Зам тээврийн хөгжлийн яам юу хийж байна вэ, тэд ажлаа хиймээр байна” гэлээ.

 

"MERA” ГРУППЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.ТҮМЭНДЭМБЭРЭЛ: УУЛ УУРХАЙН САЛБАР ТЭСРЭХ, ТЭСЭЛГЭЭНИЙ БОДИСЫН ХОМСДОЛД ОРСОН

-Олборлолтын зардлын 10 хувийг тэсэлгээ өрөмдлөгөө, 80 хувийг нь ачиж зөөвөрлөх зардал эзэлдэг. Энэ зардлыг бууруулахад өрөмдлөгөө, тэсэлгээ чухал үүрэгтэй. Хэрэв тэсэлгээг чанартай хийвэл тээвэрлэлтийн зардал буурах боломжтой. "Coal Mongolia-2022” чуулганаар Баяжуулах үйлдвэр, АМНАТ гээд олон чухал асуудал яригдаж байна. Гэтэл хөрсөн дээр манай уул уурхайн салбар тэсрэх, тэсэлгээний бодисын хомсдолд орчихоод байна. Уул уурхайн салбар хоёр зүйлээс шалтгаалж тэг зогсолт хийх эрсдэлтэй байдаг. Нэг нь шатахуун, түлш. Нөгөөх нь тэсэлгээний материал. БНХАУ 2015 оноос хойш өөрийн нутаг дэвсгэрээр тэсрэх материал дамжин өнгөрүүлэхдээ маш өндөр хяналттай болсон. Тиймээс манай аж ахуйн нэгжүүд материалаа авч чадахгүй нөхцөл үүссэн. Улмаар тэсэлгээний материалын нийлүүлэлт ОХУ-ын Транс-Сибирийн төмөр замаас бүрэн хараат болсон. Гэтэл ОХУ, Украины мөргөлдөөнөөс улбаатай эдийн засгийн хоригт орсны улмаас тэсэлгээний материал татан авах ажил маш хүндрэлтэй байна. Тэсэлгээний материалын үндсэн түүхий эд болох "Аммонийн нитрат”-ын нийлүүлэлтийн 60 гаруй хувийг ОХУ нийлүүлдэг. Гэтэл ОХУ хориг арга хэмжээнд орсны улмаас түүхий эдийн нийлүүлэлт алдагдсан. Эдгээр нөхцөл байдлын улмаас манай улс тэсэлгээний материалын хомсдолд орсон.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 174 (6906)

Тээвэрчид: Нүүрсний тээвэрт жишиг үнэ тогтооё
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өчигдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани