Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хариуцлагатай уул уурхай

Хариуцлагатай уул уурхай

 

Н.Ѳлзийбаяр бид танилцаад удаагүй байгаа. Архангай аймгийн Цэцэрлэг хотод байрлах"Малчин” зочид буудлын эзэн түүнтэй фермэрийн аж ахуй, хоршооллын тухай нилээд ярилцаж байсан юм. Цэнхэр сумд үйл ажиллагаа явуулж буй алтны шороон ордын уурхайдаа нѳхѳн сэргээлт хэрхэн хийгдэж байгааг үзээч гэж санал болгож байлаа. Зѳндѳѳ л олон уулзаж ярилцаж байсан тѳсѳѳллѳѳ нүдээр үзэж, сэтгэлээрээ тэмтрэх гэж энэ 7 хоногийн эхээр Архангай аймгийн Цэнхэр сумыг түүнтэй хамт зорилоо.

 

Цэнхэр сумаас урагш алдарт Ѳлтийн давааг давахад уулын модод аль хэдийн шаргалтаж эхэлсэн байв. 2000 оны үед "Монгол Газар” компанид ажиллаж байхдаа энэ давааг олон ч удаа давж байсан дурсамж сэргэв. "Монгол Газар”, "Алтан Дорнод” зэрэг уул уурхайн салбарт "алдартай” компаниуд эндээс алтны шороон ордоос олборлолт хийж байсныг хүмүүс мэднэ. "MMNC” компани эндээс олборлолт хийж байгаа юм байна. Уурхайн олборлолт болон орон нутгийн зам, боловсруулах үйлдвэр, ажилчдын хотхон зэргийг хамтдаа явж үзэцгээв. Шороон орд угааснаас гарч буй бохир усыг 3-5 далан байгуулан байгалын аргаар шүүж цэвэршүүлэн цэнгэг уст нуур болгон хуримтлуулсан нь надад илүү таалагдав. Ер нь ихэнхи уурхайнууд дээр усны бохирдол хамгийн эмзэг асуудал байдаг. Шороон ордоо блок блокоор нь маш цэгцтэй ухаж, дараагийн хэсэг рүүгээ шилжихдээ ѳмнѳх блокоо шороогоор дарж дээр нь нѳхѳн сэргээлт хийж байгаа юм байна. "Бүх ажил тогтоосон дүрэм журам, тогтсон стандартынхаа дагуу явах нь хаа хаанаа амар байдаг” гэж миний шавь, уулын инженэр, маркшейдэр А.Алтансүх ярьсан. Ажилчдын тосгондоо залуустаа зориулан усанд орох шүршүүр, саун, сагсны талбай, биллиард, удахгүй бялдаржуулах ѳрѳѳгѳѳ ашиглалтад оруулах гэж байна. "Залуусыг манай уурхайд ажиллаж зѳвхѳн мѳнгѳ олох тѳдий биш, бие биетэйгээ сайхан нѳхѳрлѳж хувь хүнийхээ хувьд сайн тѳлѳвшиж, ѳѳрийгѳѳ хѳгжүүлээсэй гэж хүссэндээ энэ бүхнийг хийдэг юм” гэж уурхайн дарга надад хуучиллаа.

 

Ухсан газраа гаргасан шороогоор нь дарж, дээрээс нь хар шороо асган зүлэг болон ургамлын үрээ тарьж байна. 1-2 жилийн хугацаанд ургаж жигдэртэл мал оруулахгүй гэж нѳхѳн сэргээсэн талбайгаа хашжээ. Технологийн болон биологийн нѳхѳн сэргээлтийг байгаль орны үнэлгээний дагуу ингэж хийх ёстой юм байна. Ирэх жилээс зарим газар нь жимс, ногоо тариалахаар тѳлѳвлѳж байгаагаа бидэнд үзүүлсэн юм. Яг үнэндээ уурхайг бүрэн ашиглаж дууссаны дараа нѳхѳн сэргээлт хийдэг гэж ташаа бодож байснаа энд ирээд ойлгов, хэхэхэ. Нѳхѳн сэргээсэн газруудаа хамгаалж хашсаны улмаас бусад газраас илүү ногоон, илүү ѳтгѳн халиурч байгаа нь гоё харагдаж байлаа.

 

Н.Ѳлзийбаяр Архангайн Цэнхэр сумын уугуул болохоор нутагтаа илүү сэтгэл гаргаж анхаардаг. "Нэгэнт алтыг нь авч байгаа болохоор авдрыг нь илүү дүүргэх хэрэгтэй гэж би боддог. Нѳхѳн сэргээлтээ хийхдээ нѳхѳн үржигддэг баялаг болох мал аж ахуйн орчин үеийн фермтэй хослуулахаар хичээж байгаа” гэж тэрээр хуучлав. Уурхай ажиллаж буй нутгийн багийн малчидтайгаа уулзан одоогоор 59 ѳрх айл нэгдэн хоршоолол байгуулжээ. Айл бүр 1 сая тѳгрѳгѳѳр нэгдэж, уурхайн орлогоосоо жил бүр 250 сая тѳгрѳгийн хѳрѳнгѳ оруулалт хийж хамтдаа хѳгжихѳѳр гэрээ хийсэн гэнэ. Нэг уулын аманд "Герфорд” үүлдрийн үхэрт зориулсан хашаа болон малчдад нь зориулж тохилог орон сууц барьсаныгаа 29 үхэртэй нь хамт залуу малчин гэр бүлд хүлээлгэн ѳглѳѳ. Хэн хэндээ ашигтай хамтран ажиллах эхлэл нь энэ. Мѳн нэг хэсэг газарт хонинуудыг карантилах хашаануудыг барьж, мал угаах байгууламж бүтээснийг үзэж, тэр ѳдѳр хот айлуудын малыг угааж туршив. Ѳвлийн хүйтэн цагт хонь малаа хашин тусдаа тэжээлээр тэжээн хаврын тарчиг цагт хүмүүсийг шинэ махаар хангах санаа юм байна. Энэ жилдээ туршиж үзээд амжилттай болбол улам ѳргѳжүүлэхээр бодож байгаа аж. Хэнтий аймгаас зэрлэг бодон гахай авчирч үржүүлсэн нь ѳдгѳѳ 70 орчим тоонд хүрчээ. Алсдаа эднийгээ түшиглээд ан агнах отог байгуулах санаатай гэнэ. "Герфорд” үүлдрийн үхрийн аж ахуй, хонины аж ахуй, зэрлэх гахайн аж ахуй, тэжээлийн аж ахуй, хүлэмжийн ногооны аж ахуй энэ бүгд уурхайгаас олсон ашгийн орон нутагт үлдэж буй үр шим.

 

"Хариуцлагатай уул уурхай” гэж юуг тодорхойлж, хэрхэн үнэлж байгааг би сайн мэдэхгүй л дээ. Уул уурхайн салбарт бага хугацаанд ажиллаж байсны хувьд "BMNC”-ын залуус уул уурхайг огт ѳѳрѳѳр харж, огт ѳѳрѳѳр хѳгжүүлж байгааг анзаарч тэднээр бахархсан. Магадгүй нутгийн хүүхдүүд нутагтаа илүү санаа зовинодог байж болох. Харин Тѳр аль болохоор бага оролцож, тэднийг дэмжиж байвал сайн сан. Монголд хариуцлагатай уул уурхай хѳгжиж байгаа юм байна.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

2022-09-09 Улаанбаатар хот


Хариуцлагатай уул уурхай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өчигдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани