Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Юуны учир АНУ ОПЕК+ шийдвэрт дургүйцэв?

Юуны учир АНУ ОПЕК+ шийдвэрт дургүйцэв?

 

Газрын тос экспортлогч орнуудын "ОПЕК+” байгууллага ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн газрын тосны олборлолтоо хоногт хоёр сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан билээ. Кремль энэхүү шийдвэрийг "эрүүл ухааны ялалт” хэмээн тодорхойлсон бол Цагаан ордон тус байгууллагын бодлогод туйлын дургүйцэж байгаа. АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен эл шийдвэрийг "үр дүнгүй, ухамсаргүй” хэмээн тодорхойлсон бол Цагаан ордны тэргүүн Жо Байден урам нь хугарсан тухай мэдэгдэж байв. "ОПЕК+” байгууллага ийм шийдвэр гаргасны дараа Вашингтон Саудын Араб болон Ойрх Дорнодын эрчим хүчний эх үүсвэр экспортлогч хэд хэдэн оронд хариу барихаа мэдэгдсэн.

Харин шинжээчдийн таамаглаж буйгаар, Саудын Арабтай сөргөлдөх нь АНУ-ын хувьд эдийн засаг болон улс төрийн хүнд үр дагавартай. Үүнтэй зэрэгцэн Кремлийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "ОПЕК+” гишүүн орнуудын төлөвлөгөөт ажил нь зах зээлд хар алт цутгах замаар газрын тосны нөөцөөрөө нөлөөлөхийг хичээдэг АНУ-ын бодлогыг сөрөхөд чиглэсэн хэмээн онцлов. Тус байгууллагын энэ шийдвэр нь нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд тэнцвэржүүлнэ гэж тэрбээр мэдэгдсэн.

Хариу арга хэмжээ

"ОПЕК+” байгууллага Вена хотноо аравдугаар сарын 5-нд болсон сайд нарын түвшний уулзалтаар ирэх сарын 1-ээс эхлэн газрын тосны олборлолтын хэмжээг хоногт хоёр сая баррелиар буруулах шийдвэр гаргасан билээ. Квотын асуудал хэлэлцэх дараагийн уулзалт арванхоёрдугаар сарын 4-нд болно.

АНУ-ын эрх баригчид энэ мэдээллийг сөргөөр хүлээж авсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден аравдугаар сарын 6-нд АНУ эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэх өөр боломжийг эрэлхийлнэ хэмээн мэдэгдсэн. Байдены засаг захиргаа "ОПЕК+” нь ийм замаар Оросыг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэж үзэж байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жан-Пьер Карин "ОПЕК+” гишүүн орнууд өөрсдийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн байхыг ч мөн үгүйсгээгүй. Ийм тохиолдолд тэд алдаа гаргасан хэмээн Карин онцолсон. АНУ газрын тосны олборлолтыг бууруулах шийдвэрийн гол хариуцлагыг Саудын Араб болон Ойрх Дорнодын газрын тос экспортлогч орнуудад тохож байна. Тиймээс Вашингтон тэдэнд хариу барина гэж мэдэгдсэн.

"The Washington Times” сонинд мэдээлснээр, АНУ Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмирт Улсаас цэрэг болон "Patriot”, "THAAD” зэрэг пуужингаас эсэргүүцэн хамгаалах системээ гаргах асуудал яригдаж байна. АНУ-ын хууль тогтоогчид Эр-Рияд болон Абу Даби АНУ-ын эсрэг дайсагнасан үйлдэл хийж, Украины асуудал дээр Оросын талыг сонгосноо тодорхой илэрхийлсэн хэмээн үзэж байна. Блүмберг агентлаг "ОПЕК+”-ийн шийдвэр нь Саудын Араб газрын тосны олборлолтын түвшнийг хадгалах тухай АНУ-аас тавьсан хүсэлтийг үгүйсгэснийг баталж байна хэмээн онцолжээ. Өнгөрсөн долоодугаар сард Жо Байден Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман аль Саудтай уулзсан ч Эр-Риядын АНУ-ын талаарх баримталж буй улс төрийн чиглэлийг өөрчилж чадаагүй харуулж байна хэмээн Блүмберг агентлаг онцолжээ. Цагаан ордны тэргүүний айлчлалаас өмнө Саудын Арабын эрх баригчид Вашингтонд харилцааны өнгө аяс үндсээрээ өөрчлөгдсөн болохыг ойлгуулсан. Эр Рияд улс төрийн хувьд Вашингтоны зүгээс үзүүлж байсан дарамт, шахалтаас залхсан хэмээн тус агентлагийн эх сурвалж тайлбарлаж байна. Үүний сацуу Йемений хуситуудын эсрэг тэмцэлд АНУ-ын дэмжлэг сул байсантай холбоотой.

Нөлөөллөө алдав

АНУ-ын томоохон хэвлэлүүд Байдены засаг захиргаа "ОПЕК+”-ийн бодлогоос болж хүндхэн байдалд орсон тухай бичиж байна. Тухайлбал, "The New York Times” дэлхийн зах зээл дээрх нөхцөл байдлыг Иран, Венесуэлийн эсрэг тавьсан хоригийг сулруулах замаар сайжруулах боломжтой гэж үзэж байна. Гэтэл Ирантай хийх цөмийн гэрээг сэргээх яриа хэлэлцээ мухардалд орж, Венесуэлтэй тохиролцоонд хүрэх найдвар бүрхэг хэвээр байна гэж тус сонин онцолжээ. Үүн дээр АНУ-ын газрын тосны стратегийн нөөц сүүлийн 40 жилд байгаагүй доод хэмжээнд хүрээд байна.

ОХУ-ын шинжээчид өнөөгийн нөхцөлд эрчим хүчний эх үүсвэрийн хомстол АНУ-д туйлын ашиггүй. "ОПЕК+”-ийн шийдвэр нь газрын тос, бензин, дизель түлш зэргийн үнэ өснө гэсэн үг. Харин Цагаан ордон ийм хувилбараас зайлсхийхийг арга ядан хичээж байна. Энэ нь инфляц, цахилгаан, бензиний үнэ өссөнтэй холбоотой. Эрчим хүчний эх үүсвэрийн хомстол Оросын газрын тосны экспортод өрнөдийн тавьсан хязгаарлалт, Оросын хар алтанд үнийн тааз тогтоох эрмэлзэл, Вашингтоны "ОПЕК” гишүүн орнуудтай харилцан хүндэтгэлтэй харилцааг дэмжих чадваргүй байдлаас үүдэлтэй гэж гэж шинжээчид үзэж байна. Вашингтон үнийн тааз зэрэг зах зээлийн бус механизмын аргаар газрын тосны үнэд бүдүүлгээр нөлөөлөхийг эрмэлзэж байгаа нь газрын тос экспортлогчдод таалагдахгүй байна. Үүнээс залхсан Саудын Араб өдгөө ШХАБ-д нэгдэх хаалгаа нээгээд байна. Тус улс АНУ-ын зэвсэглэл худалдан авахаас татгалзаж, эрчим хүчний нийлүүлэлтээ буруулж болзошгүй. Өөрөөр хэлбэл Саудын Арабтай сөргөлдсөнөөр АНУ асар их хэмжээний алдагдал хүлээх болно. АНУ "ОПЕК+” ашиг сонирхлыг нь үл ойшоосон болон Эр Риядад нөлөөлөх боломжоо алдсантай эвлэрэхийг хүсэхгүй. Гэхдээ Байдены засаг захиргаа Саудын Арабын эсрэг хатуу арга хэмжээ авч чадахгүй. Учир нь Вашингтонд зэвсгийн томоохон гэрээгээ цуцлах, Конгрессын завсрын сонгуулийн өмнө газрын тосны үнийн хөөргөдөл үүсэхийг хүсэхгүй нь лавтай.

https://news.zindaa.mn/4d3y
Юуны учир АНУ ОПЕК+ шийдвэрт дургүйцэв?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани