Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Монголын өр” үү, хөрөнгө оруулалт уу!

“Монголын өр” үү, хөрөнгө оруулалт уу!

 

УИХ-ын чуулганы энэ сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр Ш.Адьшаа гишүүн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хойшлуулах, татаж авах горимын санал оруулсан. Энэ үеэрээ тэрбээр Оюу Толгой ХХК Өмнөговь аймагт хандив өгсөн нэрээр Монгол Улсыг 50 сая ам.долларын өрөнд оруулсан хэмээн хэлсэн.

Тодотговол, "Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн ашигт малтмалын тухай хуулийн заалтыг оруулж ирлээ. Энд ямар заалт байна вэ гэхээр тухайн орон нутагт уул уурхайн олборлолт хийж байгаа компаниуд албан ёсоор хандив тусламж авах ийм заалт оруулж ирсэн. Нөгөө талаасаа тэнд ажилладаг гадаад, дотоодын компаниудын квотын асуудлыг оруулж ирсэн байна. Энэ бол үнэхээр ноцтой асуудал шүү. Бид өнөөдөр Оюу Толгойн ажлын хэсэг гэж ажиллаж байхад Оюу Толгой компаниас Өмнөговь аймагт жил бүр таван сая ам.долларын хандив тусламж олгож ирсэн. Гэтэл энэ хандив тусламжаа "Монгол Улсын өр" гэж бичиж байршуулсан байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид 50 сая ам.долларын өртэй болчихсон” хэмээн хэлсэн билээ.

Тиймээс бид бүхэн мэдээллийн тэнцвэртэй байдлыг хүргэх үүднээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болон Оюу Толгой компанийн төлөөллийн байр суурийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "Монгол Улсын өр” гэж Оюу Толгой өөрийн блансад тусгаж ирсэн

-Та Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хойшлуулах, татаж авах санал гаргасан. Яагаад?  

-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр өргөн барьсан. Энэ өргөн барьсан хуулиар орон нутагт уул уурхай эрхэлж байгаа компаниуд албан ёсоор хандив тусламж авч болно гэсэн заалт оруулсан. Нөгөө талаасаа тэнд ажилладаг дотоод, гадаадын ажилчдын квотын асуудлыг зохицуулна гэж заасан. Тэгэхдээ салбарын сайдаас нь зөвшөөрөл аваагүй. Нөгөө талаасаа уул уурхайн компаниуд орон нутагт хандив тусламж нэрээр мөнгө төгрөг өгдөг асуудал сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд явж ирсэн. Гэхдээ өгсөн мөнгө нь сум, орон нутгийн ард иргэдэд ямар ч хүртээлгүй. Эмнэлэг, сургууль барих, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд зарцуулагдаж ирсэн. Дээрээс нь энэ мөнгийг орон нутагт засаг барьж байгаа удирдлагууд авч хэрэглэдэг гаж тогтолцоог хуулиар зохицуулж болохгүй. Яагаад гэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялагийг тодорхой хөгжлийн бодлогод тулгуурласан тухайн орон нутаг, эдийн засагт ашигтай байдлаар ашиглана. Ингэхдээ баялагийн сангаар дамжуулж нийт ард түмэн хувь хүртэнэ гэснийг л бид эхлээд биелүүлэх ёстой байхгүй юу. Өнгөрсөн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ 6.2-оор Баялагийн сангийн хуулийг хамгийн эхэлж батлах ёстой юм. Баялагийн сангийн хууль батлагдсанаар Монгол Улсын газрын дор болон дээр байгаа бүх баялаг бол төр, нийтийн өмч бөгөөд ард түмэн хувь хүртэнэ гэсэн Үндсэн хуулийн зарчмаар батлах хэрэгтэй. Тэгж байж дараа, дараагийн Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулийг батлах ёстой.

-Чуулганы хуралдаан дээр та Оюу Толгой компани Өмнөговь аймагт өгсөн хандиваа "Монгол Улсын өр” хэмээн бичдэг гэж хэлсэн. Энэ талаараа тайлбарлахгүй юу?

-Би өнөөдөр үүнийг яагаад шүүмжлээд байгаа юм гэхээр орон нутагт уул уурхай явуулж байгаа жижиг, том уурхайнууд хандив нэрээр мөнгө өгдөг. Тэр нь нэгдүгээрт, тухайн орон нутгийн дарга нарын үзэмжээр шийдэгддэг болохоос тухайн нутагт байгаа нийт ард иргэдэд ямар ч хүртээл байхгүй. Ийм л тогтолцоо явж ирсэн. Үүнийг одоо засаж залруулах ёстой. Хамгийн том жишээ бол Оюу толгойн асуудал байгаа.

Би өөрөө Оюу Толгойн байгаль орчин, хөрс, агаарын бохирдлыг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхад Оюу Толгой компаниас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд жил бүр таван сая ам.долларыг Өмнөговь аймгийн орон нутгийн хөгжилд зориулж өгдөг. Үүнийг нь эрх барьж байгаа засаг захиргааны байгууллага захиран зарцуулж ирсэн. Гэхдээ үүнд нэг харамсалтай юм байгаа. Яагаад гэвэл тэр мөнгийг "Монгол Улсын өр” гэж Оюу Толгой өөрийн блансад тусгаж ирсэн. Ингээд 10 жил гэхэд 50 сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөг Монгол Улсын өр дээр нэмэгдсэн. Энэ мэтийн байдлыг засах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

 

Оюу Толгой: 101.2 тэрбум төгрөгөөр 300 гаруй төсөлд хөрөнгө оруулсан

Тэгвэл энэ талаар болон орон нутагт өгсөн хандивынхаа захиран зарцуулалтад хяналт тавьдаг эсэ­хийг Оюу Толгой компаниас тод­руулж дараах хариултыг авсан юм.


-УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тус компанийг Өмнөговь аймагт жил бүр таван сая ам.долларын хандив өгдөг ч түүнийгээ "Монголын өр” гэж бичилт хийдэг гэсэн. Энэ тал дээр тайлбар өгнө үү?

-Оюу Толгой ХХК нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу "Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтэд жил бүр зарцуулж буй таван сая ам.долларыг тус компанийн үйл ажиллагааны зардалд бүртгэдэг. Оюу Толгой ХХК, Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумын хооронд 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уг гэрээний хэрэгжилтийг хангах зорилго бүхий "Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагыг 2015 оны есдүгээр сарын 25-ны өдөр байгуулж, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр бие даасан хуулийн этгээдийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Монгол Улсын хууль тогтоомж, Хамтын ажиллагааны гэрээ, сангийн дүрмийн дагуу сангийн Удирдах зөвлөл, Харилцааны хороо, Итгэмжлэгдсэн зөвлөх, Гүйцэтгэх захирал ажлын алба гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хамтын ажиллагааны гэрээний 8.3-т заасны дагуу Оюу Толгой ХХК-аас жил бүр олгох таван сая ам.долларын санхүүжилтийг "Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д шилжүүлдэг. "Говийн Оюу ХДС” нь эрүүл мэнд, боловсрол, сургалт, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах зэргээр аймгийн болон Түншлэгч сумдын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, тэдгээрийг үр ашигтай, зүй зохистой удирдах зохион байгуулах зорилготой.

-Танай компани орон нутагт өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний хандив өгөөд байна вэ?

-Оюу Толгой компани Өмнөговь аймаг, Ханбогд сум болон бусад түншлэгч сумдтай хийсэн Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд "Говийн оюу хөгжлийг дэмжих сан”(www.goviinoyu.mn)-г байгуулж жил бүр таван сая ам.доллароор санхүүжүүлдэг. Тус сан 2015 онд Даланзадгадын 25 дугаар цэцэрлэгийн барилга барих төслийг санхүүжүүлэн үйл ажиллагаа эхлүүлж байсан бол өнгөрсөн долоон жилийн хугацаанд санхүүжүүлэгч Оюу Толгой компаниас хүлээн авсан 101.2 тэрбум төгрөгөөр нийт 300 гаруй төсөл хөтөлбөрийг 100 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байна. Эдгээрээс аймгийн музей, зургаан цэцэрлэг, хоёр сургууль, гурван сумын хүн эмнэлгийн барилга, сумдын уурын зуух, цэвэр бохирын шугам зэрэг дэд бүтцийн олон төслүүд, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуйд чиглэсэн олон тооны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, 500 гаруй оюутанд сургалтын бүрэн тэтгэлэг олгосон байна. Энэ хүрээнд давхардсан тоогоор 760 мянга гаруй хүн үр шимийг нь хүртжээ.

Түүнчлэн Оюу Толгойн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Ханбогд сумын урт хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжих 50 сая ам.доллар(150 тэрбум төгрөг)-ын таван жилийн хөтөлбөрийг баталсны дагуу Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн санг өнгөрсөн есдүгээр сард байгууллаа. Тус сан нь бие даасан, ашгийн бус хуулийн этгээдээр бүртгүүлсэн. Сан нь Ханбогд сумын хөгжлийг дэмжих, хүнд ээлтэй, гэр бүл төвтэй тогтвортой суурин газар болон хөгжих, түүнчлэн орон нутгийн иргэдийн сайн сайхан байдал, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

-Ер нь орон нутагт хандив тусламж өгөх тусгайлсан хуулийн заалт, дүрэм журмаар хүлээсэн үүрэг гэж бий юу. Өгсөн хандивынхаа захиран зарцуулалтад хяналт тавьж чаддаг уу?

-Оюу Толгой ХХК, Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумын хооронд байгуулсан 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уг гэрээний хэрэгжилтийг хангах зорилго бүхий "Говийн оюу хөгжлийг дэмжих сан” Төрийн бус байгууллагыг 2015 оны есдүгээр сарын 25-ны өдөр байгуулж, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр тус сан бие даасан хуулийн этгээдийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн."Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь Өмнөговь аймгийн (Оюу Толгой ХХК-ийн түншлэгч сумд болох Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад сумыг хамруулан) тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу Оюу Толгой компаниас тус санд олгох сайн дурын санхүүжилт болон "Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д олгох аливаа бусад санхүүжилтийг удирдан зохион байгуулах зорилготой.

Оюу Толгой ХХК, Өмнөговь аймаг, болон тус аймгийн Оюу Толгой төслийн түншлэгч сумдын (Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сум) байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль (42 зүйлийн 42.1 дэх хэсэг), Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу гэрээ байгуулагч талууд тэгш байдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласан, бүх талууд нь хамтран хэрэгжүүлэхээр зөвшөөрсөн эрх зүйн баримт бичиг юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

“Монголын өр” үү, хөрөнгө оруулалт уу!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани