Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад-Австралийн “худалдааны дайн” дууссан нь нүүрсний үнэд нөлөөлөх магадлал

Хятад улс Австралиас нүүрс худалдан авахаа аажмаар сэргээхийн сацуу дотоодын уурхайнууд нь олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын Хөгжил шинэчлэлийн үндэсний комиссын шийдвэрийн дагуу нийтийн аж ахуйн үйлчилгээний 3 компани, ган хайлуулах нэг үйлдвэрт Австралиас нүүрс худалдан авах зөвшөөрлийг олгосон нь Хятад улс хилээ нээсэнтэй давхацлаа.

 
Хятадын "Глобал таймс” сонинд бичсэнээр, нүүрс нийлүүлэлтийн эх үүсвэрүүдээ төрөлжүүлэн олшруулах, импортын үнийг тогтворжуулах зорилгоор Хятадын гангийн үйлдвэрүүд Австралийн сайн чанарын нүүрсийг худалдан авах сонирхолтой байна. Австралийн нүүрсийг ачсан эхний хөлөг онгоцууд 2 дугаар сарын сүүлчээр Хятадын зүүн өмнөд эрэгт ирэх бололтой.
 
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Индонезийн Бали аралд болсон "G20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид уулзсаны дараахан Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг Хятадад айлчилснаар хоёр талын харилцаа эргээд хэвийн байдалд орлоо. Ер нь бол, өнгөрсөн оны зун Австралийн Лейборист нам сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаагаа парламентын сонгуульд ялж, Энтони Альбаниз Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Австрали-Хятадын харилцаа дулаарах шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн юм.  Коронавирусний халдварын голомтыг нууцалж байна хэмээн Австралийн эрх баригчид Бээжинг буруутгасны хариуд 2020 оны сүүлчээр Хятадын тал Австралийн нүүрснээс гадна арвай, дарс, сахар зэрэг 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзсанаар, хоёр орны хооронд албан ёсны бус "худалдааны дайн” эхэлсэн билээ.
 
сонин mn
Ингээд, тухайн үед цар тахлыг тогтоон барихын тулд "Тэг ковид” бодлогыг хэрэгжүүлж байсан Хятад улс Австралийн нүүрсийг Монгол, Индонез, Оросын нүүрсээр орлуулах арга замыг хайж эхлэв. 2022 оны эхний 11 сарын дүн мэдээллээр, Хятад улс импортолсон нүүрснийхээ 58,3 хувийг Индонезээс, 23,3 хувийг Оросоос, 10 хувийг Монголоос тус тус худалдан авсан байна. Гэсэн хэдий ч коронавирусний халдварын улмаас дотоодын олборлолт буурсан, тээвэр логистикийн хүндрэл үүссэн зэргээс шалтгаалан 2021 онд Хятадын олон мужид эрчим хүчний хязгаарлалт хийхэд хүрч байв.
 
Тухайлбал, Транссибирийн төмөр зам ба Байгал-Амарын төмөр замын ачааллаас шалтгаалан Оросын нүүрсний нийлүүлэлт хангалттай хэмжээнд хүрсэнгүй. Үүний улмаас Өмнөд Солонгос, Японы хэрэглэгчид Оросын нүүрс олборлогч компаниудтай байгуулсан гэрээгээ цуцлаад эхэлжээ.
 
Нэгэнт Индонез, Орос, Монгол гурвын нийлүүлж буй нүүрсний хэмжээ нийлүүлэлтийн цоорхойг нөхөж чадахгүй байгаа төдийгүй чанарын хувьд Австралийн нүүрсийг гүйцэхгүй тул 2 жилийн дараа Хятадын тал Австралиас нүүрс худалдан авахаар шийдвэрлэлээ. Ташрамд дурдахад, Индонез улс жилдээ 600 сая гаруй тонн нүүрс олборлодог боловч ихэнх нь эрчим хүчний нүүрс тул коксжих нүүрсний салбарт Орос ба Монголын өрсөлдөгч биш юм.  Коронавирусний асуудлаар хоёр улсын хооронд дипломат зөрчилдөөн үүсэхээс өмнө Хятад улс Австралиас жилд 30 сая тонн коксжих нүүрс, 50 сая орчим тонн эрчим хүчний нүүрс худалдан авч байжээ. Хятад улс бол дэлхий дээрх нүүрсний хамгийн том хэрэглэгч төдийгүй олборлогч бөгөөд хэрэгцээт цахилгаан эрчим хүчний 60 орчим хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд үйлдвэрлэдэг. 
 
Энэ 2023 онд Хятадын нүүрсний олборлолт 4 тэрбум 450 сая тонн болж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна. Эдгээр тоог харахад, Хятад улс асар их нүүрс олборлодог атлаа яагаад ганцхан нийлүүлэгчээс хамааралтай болчихов оо гэх асуулт урган гарна. Олборлолтоо 10-хан хувь нэмэгдүүлэхэд л импортоос огт хамаарахгүй байх бүрэн боломжтой атал Австрали, Индонез, Орос, Монголоос нүүрс авсаар байдгийн учир юу вэ гэх асуулт урган гарна. 
 
Юуны түрүүнд Австралийн нүүрс бол дэлхий дээрх хамгийн сайн чанарын нүүрс юм. Нөгөө талаас, Австралиас Хятадын зүүн өмнөд эрэг хүртэлх далайн зам бол хамгийн богино зам. Гэтэл Хятадын хойд нутагт олборлосон нүүрсийг өмнөд рүү тээвэрлэхэд бэрхшээлтэй, өртөг өндөртэй байдаг аж.  Гуравдугаарт, дэлхий дээр нүүрс нийлүүлэгчид хангалттай олон болсон тул тэдгээрээс сонголт хийж, боломжийн үнээр нүүрс авч байх нь ашигтай. Нүүрсний салбарын шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад улс Австралийн нүүрсийг дахин худалдан авч эхэлсэн нь гангийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг коксжих нүүрсний зах зээлд илүүтэй нөлөөлөх ажээ. Ерөнхийдөө дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 хувь нь Хятад улсад явагдаж байна. Австралийн нүүрсний импортонд тавьсан хоригоо Хятадын тал сулруулах нь нэгэнт тодорхой болсны дараа дэгдэмхий бодисын агууламж багатай сайн чанарын коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 2023 оны эхний долоо хоногт нэг тонн нь 300 доллароос /Австрали ФОБ нөхцлөөр/ давж өссөн байна. Харин ойрын өдрүүдэд Австралид цаг агаарын Ла-Нина гэдэг үзэгдэл болж, үерийн аюул нүүрлэж болзошгүй байгааг анхааруулж, зарим мужуудад онц байдал  зарлаж магадгүй байна. Байгалийн болзошгүй гамшиг нүүрсний нийлүүлтэнд нөлөөлсөн тохиолдолд энэ оны эхний улирлын туршид коксжих нүүрсний үнэ өндөр хэвээр байх төлөвтэй. 
 
Үүний сацуу Хятадад коксжих нүүрсний үнэ өсөж, доллартой харьцах юаны ханш чангарч байна. Ийм нөхцөлд эцсийн хэрэглэгчид болон трейдерүүдийн хувьд импортын нүүрс худалдан авах нь ашигтай бөгөөд Австралийн нүүрсэнд тавьсан хориг аажмаар суларч байгаа нь коксжих нүүрсний ханшийг харьцангуй өндөр хэмжээнд барьсаар байх болно гэж шинжээчид үзэж байна.  
 
Харин Хятадын эрчим хүчний нүүрс хэрэглэгч компаниуд дунд зэргийн чанартай, илчлэг багатай нүүрсийг сонирхдог тул Орос, Монгол, Индонезийн нүүрсийг Австралийн чанартай, өндөр үнэтэй нүүрсээр орлуулах магадлал бага. Тэгээд ч эрчим хүчний нүүрсний үнэ дэлхийн зах зээлд буурсаар байна. Энэ нь ковидын халдварын тархалт нэмэгдсэний улмаас Хятадын үйлдвэрлэлийн салбарын идэвхжил суларна гэсэн таамаглал, мөн Европт дулаахан өвөл болж байгаагаас үүдэн нүүрсний нөөц хангалттай байгаа, хийн үнэ буурснаас үүдэн нүүрсний эрэлт багассан гэх мэт шалтгаантай.
 
Манай улсын хувьд, нийт экспортолж буй нүүрсний 75 хувийг эрчим хүчний нүүрс эзэлдэг тул Хятадын зах зээл дэх орон зайгаа алдахгүй, нөгөө талаас үлдсэн 25 хувийг эзлэх коксжих нүүрсний үнэ өндөр хэвээр байх тул нүүрснээс олох орлогын хэмжээ тогтвортой байх дүр зураг харагдаж байна.
 
Нөгөөтэйгүүр, Австралиас нүүрс аваагүй хоёр жилийн хугацаанд Хятадын гангийн үйлдвэрүүд Орос, Хятад, Монголын коксжих нүүрсийг ашиглахад зохицуулан  домен зуухны технологио өөрчилсөн байж магадгүй тул Орос, Монголоос авах коксжих нүүрснийхээ хэмжээг бууруулахгүй болов уу. Өөрөөр хэлбэл, Хятад-Австралийн "худалдааны дайн” дууссан ч гэлээ манай нүүрсний салбарт үзүүлэх нөлөөлөл нь бага байх болно.   
 
 
Б.Адъяахүү
https://www.sonin.mn/news/culture/135370

Хятад-Австралийн “худалдааны дайн” дууссан нь нүүрсний үнэд нөлөөлөх магадлал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өнөөдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани