Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын харьяа долоон компанийг татан буулгана

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын харьяа долоон компанийг татан буулгана

 

Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд тус компани дахь охин компаниудын бүтцийг оновчтой болгож, шинэчлэх ажлуудыг хийхээр болсон бөгөөд өчигдөр ЗГХЭГ-ын дарга "Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллалаа. Анх 2007 онд байгуулагдсан "Эрдэнэс Монгол” ХХК 2022 оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар хүний нөөцөө бүрдүүлж байгаа аж. Дүрмийн шинэчлэлээр "Эрдэнэс Монгол” ХХК -ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 51 хувийг төрийн төлөөлөл, 49 хувь нь хараат бус гишүүн байхаар болжээ. "Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ нь жилд хоёр тэрбум төгрөгийн зардалтай байдаг бол гишүүдийн тоог багасгаж, цалинг цагаар тооцох системийг хэрэгжүүлснээр хагас тэрбум төгрөг болон буурна хэмээн мэдэгдэв. Мөн ЗГХЭГ-ын дарга энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.


-"Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох "Эрдэнэс Тавантолгой” компанид өрийн түвшин ямар хэмжээнд байгаа вэ?

-Засгийн газраас өнгөрсөн оны 10, 11, 12 дугаар саруудад Монгол Улсын эдийн засгийн 45 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг нүүрсний салбарт зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүнийг маш оновчтой болсон гэж эдийн засагчид 2-3 өнцгөөр авч үзэж байгаа. Нэгдүгээрт, валютын нөөцийн хомсдол бий болох, улмаар 2023 онд эдийн засгийн эрсдэлд орохоос энэ бодлого, хөтөлбөрийн ачаар сэргийлсэн. Цар тахлын ард олон улс олон улсын зах зээл дээрээс бонд гаргах, хөрөнгө босгох чиглэлд ажилласан.

Харин Монгол Улсын Засгийн газраас нэгдүгээр сард гаргасан бонд хамгийн бага хүүтэй орж ирснээрээ манай улсын эдийн засгийн эрсдэл тодорхой хэмжээнд арилсны илрэл байсан. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 35 сая тонн нүүрс экспортолсон нь асуусан өр төлбөрийг барагдуулахад ихээхэн дэмжлэг болсон гэж болно. Өнгөрсөн хугацаанд улс төрийн шийдвэрээр хэд, хэдэн төмөр замын томоохон төсөл хөтөлбөр эхлүүлсний улмаас өр төлбөр үүссэн. Тиймээс өнөөдөр ч гэсэн энэхүү өр төлбөрийг төлж барагдуулж байна.

-Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог бууруулах, хараат бус гишүүдийг томилох асуудал дээр юу хэлэх вэ?

-Төрийн өмчийн компани гэдгээрээ ашиггүй ажилладаг байдал цаашдаа байхгүй болно гэж ойлгох хэрэгтэй. Төрийн өмчит үйлдвэрийн газар 50 тэрбум төгрөгийн ашиг олчхоод төдий хэмжээний зарлага гаргаад сууж байх биш бусад хэвийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд шигээ үр ашигтай ажиллахын төлөө зорино. Үүнийг хангуулдаг төр болохын тулд бид ч ажиллаж байна. Холбогдох дүрэм, журмуудыг шинэчилж байгаа. Энэ хүрээнд "Эрдэнэс Монгол” болон ТӨБЗГ-ын харьяанд байгаа ТӨҮГ, хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компаниудад дахин ур чадвар дээр суурилсан мониторинг явуулна. Цаашдаа төрийн өмчийн компаниудын үр ашгийг бодитой тооцдог болно. Энэ хүрээнд "Эрдэнэс Монгол” компанийн харьяа 39 охин компанийн долоог нь татан буулгана. Бусад компаниудыг ч үйл ажиллагаа нь ижил, төстэй байдлаар нь нэгтгэх бодлого барина. Засгийн газраас мөн ТУЗ-ын гишүүдийн тоог цөөлөх шийдвэр гарсан. Нийт 270 гишүүнийг 27 болго гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Энэ чиглэл бүрэн хангагдахаар болсон. "Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд нэг, Зэсийн болон Нүүрсний группийн хүрээнд ТУЗ байна. Энэ бүгдийг дагаад төсвийн асар их хэмжээний хэмнэлт гарна.

-Бүрэн эрхт төлөөлөгч томилогдоод хэр үр дүнтэй ажилласан гэж дүгнэх вэ?

-Бүрэн эрхт төлөөлөгч томилогдоод үйл ажиллагаа нь "Эрдэнэс Монгол” дээр амжилттай хэрэгжиж байгаа. Бидний өнөөдөр/өчигдөр/ өглөө авсан мэдээллээр энэ оны эхний гурван сарын байдлаар 7.5 сая тонн нүүрсийг зөвхөн "Эрдэнэс Тавантолгой” компани  экспортолсон байна. Энэ хурдаараа явбал дангаараа 30 сая тонныг гаргах боломжтой. Мөн Бүрэн эрхт төлөөлөгчийн хугацаа энэ сарын 29-нд дуусна. Үүнийг цаашаа сунгах уу, нээлттэй сонгон шалгаруулалтаар Хараат бус ТУЗ гүйцэтгэх захирлыг сонгон ажиллуулах уу, гадаадын менежментийн баг оруулж ирэх үү гэдгийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хурал дээр хэлэлцэж шийдвэрлэнэ.

-"Шүүр” ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шүүр ажиллагаа дан ганц төрийн захиргааны албан хаагчдын хувьд бус Монгол Улсын хэмжээнд 225 мянган төрөөс цалинжиж байгаа төрийн захиргааны тусгай албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит компаниудад мэргэжлийн ур чадвар, туршлагыг үндэслэн томилогдсон эсэхийг хөндөж тавина. Үүний хэрэгжилтийн тайлан нь энэ сарын 10-ны өдөр гэхэд ЗГХЭГ дээр бүх тайлбартайгаа ирнэ. Үүнийг нь үндэслэн санамсаргүй түүврийн аргаар хяналт шалгалтыг явуулна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын харьяа долоон компанийг татан буулгана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани