Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойг Засгийн газар гадаадад сурталчилж буй нь зүйд нийцэхгүй гэв

Оюутолгойг Засгийн газар гадаадад сурталчилж буй нь зүйд нийцэхгүй гэв

 

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы баасан гарагийн /2023.04.07/ үдээс хойших нэгдсэн хуралдааны "Ерөнхий сайдын мэдээлэл”-ийн цагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Засгийн газар Монгол үндэстний оршин тогтнох амин чухал дархлаа болох үндэсний түүх, хэл, соёл, өв, уламжлалт зан заншлаа хадгалж хамгаалах, дэлхийн улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын хөгжил дэвшил, амжилтыг дэлхий дахинд сурталчлах, улс орныхоо гадаад нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулан  ажиллаж байгааг Гадаад харилцааны сайд дурдаад, үндсэн мэдээллээ таван чиглэлийн хүрээнд хийв.

Нэн тэргүүнд, Засгийн газар Монгол Улсыг олон улсад сурталчлах стратеги төлөвлөгөөгөө баталж, олон улс дахь Сурталчилгаа мэдээллийн үндэсний хороог байгуулсан тухай тэрбээр дурдлаа. Нэгдсэн стратеги, төлөвлөгөө баталж хэрэгжүүлснээр Монгол Улсын дотоод, гадаад бодлого ардчилал шинэчлэлийн үйл явц Засгийн газрын бодлого шийдвэрийг таниулан сурталчлах, эерэг зөв ойлголт төрүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг тэлэх зэрэг давуу тал бий болгож буй хэмээн сайд онцоллоо. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхжүүлэх нэгдсэн стратеги, төлөвлөгөөг хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хүний эрх, ардчилал-сайн засаглал-цахим хөгжил гэсэн дөрвөн үндсэн зорилтын хүрээнд боловсруулсан байна. Эдгээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын талаар гадаадын жуулчдын болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц эерэг мэдээллийг олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол гаргаж байгаа юм байна. Тухайлбал, 2023 оны эхний улиралд олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн нийт 16 ярилцлага нийтлэгджээ.

Монгол Улсын Олон улс дахь Сурталчилгаа мэдээллийн үндэсний хороог өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр байгуулаад байгаа юм.

Хоёрдугаарт, Монгол Улсыг гадаадад сурталчлах үндсэн өнгө төрх, брэндингийг тодорхойлсон байна. Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, 2023 онд зохион байгуулах олон улсын чанартай 22 арга хэмжээний хуанлийг гаргаж дэлхий дахинд зарласан байна. Монгол Улсын нээлттэй байдал, зочлох заншлыг илэрхийлэн Welcome to Mongolia гэсэн үгийг түлхүүр үгээр сонгож, брэндингийн нэгдсэн өнгө төрх, загварыг 2022 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан талаар Б.Батцэцэг сайд мэдээллээ.

Гуравдугаарт, гадаад сурталчилгааг эрчимжүүлэх хүрээнд олон улсын тинк танк болон томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Си Эн Эн, Блүүмберг, Би Би Си, Файнаншл Таймс, Экономист, Нэйшнл Жеографик, Вандерласт зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн сувгуудтай хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээ хийж, одоогийн байдлаар, Си Эн Эн агентлагтай 18 сарын хугацаатай гэрээ байгуулан, Монгол Улсын талаар видео реклам түгээх, нийтлэл бичих зэрэг ажлууд хийж эхэлжээ. Олон улсад Монгол Улсын өсөн нэмэгдэж буй нэр хүнд, сурталчилгааны оновчлолоор 2021 оны байдлаар 4 000 хандалттай байсан бол 2022 оны эцэс гэхэд 7 200 болон нэмэгдэж, манай улсын талаарх эерэг сэтгэгдэл 2021 онд 12 хувь байсан бол 2022 оны эцсээр 28 хувь болжээ. Олон улсын хэвлэлүүд Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлт, дээд хэмжээний айлчлал, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн болон уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулж буй зэрэг дөрвөн гол сэдвийг голчлон хөндсөн байна. Түүнчлэн Кембридж Кингс байгууллага манай улс дахь хүний эрх, ардчиллын ололт амжилтын талаар, Өү Эс Эс Девелопмент Институт олон улсын тинк танк байгууллага Шинэ сэргэлтийн бодлогын талаар томоохон судалгааг тус тус хийж, гаргасан байна.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн сэтгүүлийн тусгай дугаарт манай улсаас дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын тухай болон өвийн чиглэлээр баримталж буй бодлого, стратеги, хамгаалалтын менежментийн талаар, ХБНГУ-ын Берлин хотын "Миний дүүрэг” сэтгүүл, Нидерландын Хаант Улсын "Дипломатик Ворлд”, Францын аялал жуулчлалын "Пети Фүттэй” сэтгүүлд Монгол Улсын талаар тусгай нийтлэлүүдийг англи, герман, франц хэлээр хэвлүүлж олон улсын томоохон үзэсгэлэн яармаг, соёлын өдөр зэрэг арга хэмжээний үеэр түгээсэн байна.

Дөрөвдүгээрт, үндэсний болон орчин үеийн урлаг, соёл спортын ололт амжилтыг таниулан сурталчлах ажил идэвхжжээ. Засгийн газрын 2022 оны 73 дугаар тогтоолын дагуу Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн биеналль, Каннын 75 дахь удаагийн кино наадамд Монголын уран бүтээлчид амжилттай оролцжээ. Эдгээр арга хэмжээний үеэр Монголын талаар олон улсын хэвлэлд 30 гаруй мэдээ, ярилцлага нийтлэгдэж, зарим улс оронтой соёлын харилцааг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хөтөлбөрийг байгуулсан байна.

Каннын кино наадмын үеэр Монгол Улсын 200 орчим кино уран бүтээлийг сурталчлах, худалдаалах боломжийг бүрдүүлжээ. Морин хуурын чуулга Японы алдарт Эн Эйч Кэй Холлд, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид ЮНЕСКО-ийн төв тайзнаа бүрэн бүрэлдэхүүнтэй тоглосон байна. ХБНГУ-д морин хуурын анхны наадмыг зохион байгуулж, Дэлхийн соёлын "Нүүдэлчин Монгол” фестивалийг Монгол Улсад хийсний дээр Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран "Монгол хувцасны нууц товчоон” хэмээх баримтат киног англи хэлээр бүтээж Европын улс орнуудад толилуулжээ.

Монголд зочлох жилийн ажлын хүрээнд, Болгарын Софи хотод болсон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, Германы Штуттгарт хотноо болсон "Си Эм Ти Штуттгарт”, Хамбург хотноо болсон Райзен Караванинг, Унгарын Будапешт хотноо болсон олон улсын аялал жуулчлалын 45 дахь удаагийн үзэсгэлэнд тус тус оролцсон байна. Мөн Монгол, Хятадын Засгийн газар хооронд байгуулагдсан "Соёлын төв харилцан байгуулах тухай” хэлэлцээрийн дагуу Бээжин хотноо Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-ны дэргэд "Монголын соёл мэдээллийн төв”-ийг байгуулжээ. 

Тавдугаарт, Монгол судлалыг хөгжүүлэх, гадаад дахь төвүүд, эрдэмтэн судлаачдыг идэвхжүүлэхэд анхаарч, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж байна. 2022 оны байдлаар дэлхийн 20 оронд монгол судлалын 22 төв, 600 гаруй судлаач ажил ажиллаж байгаагаас 200 орчим нь залуу судлаач нар байгаа юм. Тэднийг дэмжих, шинээр бэлтгэх зорилгоор зуны сургуулийг зохион байгуулж, гадаадын 10 улсын 17 их, дээд сургууль, судалгааны төвийн эрдэмтдийг хамруулжээ. Мөн гадаад улсууд дахь Монгол судлалын төвүүдтэй хамтын ажиллагааг идэвхжүүлж, ном бүтээлүүд хэвлэн гаргаад байгаа аж. Энэ онд Бүгд Найрамдах Эстони Улсын Тартугийн их сургуулийн Соёл судлалын хүрээлэнгийн Дорно дахин судлалын төвийн дэргэд Монгол судлалын тусгай тасаг байгуулахаар ажиллаж байгаа ажээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэлдээ, дэлхийн олон улсын харилцааны ээдрээтэй нөхцөл байдал, цар тахал зэргээс үүдэлтэй хүнд хэцүү цаг үед гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хүчин чармайлт шаардагдаж буйг дурдаад, гадаад сурталчилгааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, ахиц дэвшил гаргах шаардлага тулгарч буйг тэмдэглэсэн юм.

2023 онд Морин хуурын чуулгыг Австралийн Сиднейн дуурийн театрт, "Тамгагүй төр” жүжгийг Английн Лондон хотын Колизейн театрт тус тус тоглуулж, Баянмонгол чуулгыг Германд болох "Дэлхийн жааз фестиваль”-д оролцуулах ажээ. Мөн Францын Нант хотын түүхийн музейд "Чингис хаан-Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ” сэдэвт үзэсгэлэнг гаргах юм байна.

Чуулганы нэгдсэн хуралдааны "Ерөнхий сайдын мэдээлэл”-ийн цагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэлд тавьсан зорилтгүй, өнгөрсөнд байсан үнэлгээ, өнөөдөр хүрсэн үр дүнгээ хэмжсэн хэмжүүргүй, хүлээн авалт хийсэн, тэтгэлэг олгосон, нийтлэл хэвлүүлсэн, төлөөлөгчдийн газрууд руу тайлан илгээсэн гэх мэт төрийн анхан шатны мэргэжилтний ажлын тайлан шиг аар саар зүйлс байгаа нь харамсалтай гээд, Монголын гадаад сурталчилгааг ганцхан Чингис хаан яамтай яамгүй, төсөвтэй төсөвгүй хийсээр, Монгол Улсыг сурталчилсаар байна хэмээн ёгтлон өгүүлэв. Улс орнуудын гадаад харилцааны чанар хүртээмжийг паспортын индекс зэрэг үндэсний брэндийн индексүүдээр хэмждэг талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл онцлоод, Монгол Улсын гадаад паспортын индекс 100 орноос 70 орчимд байгааг анхааруулж, хөнгөлөлттэй, нэн хөнгөлөлттэй зорчих, визгүй нэвтрэх зэрэг хүчин чадлын үзүүлэлтүүд нь дээшлэхгүй байгаа талаар дурдав. Төгрөгийн ханш унаж, паспортын индекс буурсаар байгаагийн цаана монгол хүний үнэлэмж доошилсоор байна хэмээн тэрбээр хэллээ.

Дараа нь, Гадаад харилцааны сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Н.Ганибал нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд, монгол соёлыг дэлхий дахинд сурталчилж буй, урлагаар улс орноо таниулж яваа Хү хамтлаг зэрэг уран бүтээлчдийг дэмжихэд анхаарах, "Нээлттэй улс-нээлттэй бодлого”-ын хэрэгжилт, агаарын тээврийн либералчлал, нислэгийн тасалбарын үнийг бууруулах, дотоодын иргэний нислэгийг бий болгох, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, энэ салбарт зээл, санхүүжилт олгох, хөрш орнуудтай харилцах харилцаа зэрэг асуудлыг хөндөж, эдгээр чиглэлээр Засгийн газраас явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан юм.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.11 дэх хэсэгт заасны дагуу d.parliament.mn цахим хэлэлцүүлгийн платформоор иргэдээс Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан ирүүлсэн асуултыг МАН-ын бүлгийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, АН-ын бүлгийг төлөөлөн Ш.Адьшаа нар асуулаа. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн н.Дорждулам, гадаад сурталчилгаанд зориулан улсын төсөвт хэдэн төгрөг төсөвлөсөн, түүнийг хэр үр дүнтэй зарцуулж байгаа талаар асуусан бол Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн М.Ганзориг, гадаадад сурталчилгааны ажилд иргэдийн хүчийг ашиглах талаар юу хийж байгаа болон гадаад сурталчилгааны материалуудыг нийгмийн сүлжээнд байршуулах боломжтой эсэх, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны иргэн П.Болортоль агаарын тээврийн салбарын либералчлалын талаар асуусан байна. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн О.Очиржав, бусад улс дахь монгол туургатнуудтай харилцах хамтын ажиллагааг өргөжүүлж хэл соёл уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа, тус дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Бямба-Очир, тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах ажил ямар байдалтай байгаа, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын гуравдугаар багийн иргэн Ч.Цогт-Очир, гуравдагч хөршийн бодлогыг эрчимжүүлэх талаар асуулт асууж, санал хэлсэн байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын хоёрдугаар багийн иргэн Н.Баярт шинжлэх ухаан технологийн салбарын хамтын ажиллагааны талаар асуужээ. Улсын Их Хурлын гишүүдийн болон иргэдийн асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын дэд сайд М.Батбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарий бичгийн дарга Н.Анхбаяр нар хариулт өглөө.

Гадаад харилцааны сайдын мэдээлэл болон холбогдох албан тушаалтны хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, гадаад сурталчилгааны ажлыг хариуцдаг төрийн нэгж байх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Оюутолгойн уурхай зэрэг бизнесийн үйл ажиллагааг Засгийн газар гадаадад сурталчилж буй нь зүйд нийцэхгүй хэмээн шүүмжиллээ.

Оюутолгойг Засгийн газар гадаадад сурталчилж буй нь зүйд нийцэхгүй гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани