Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Алтай: 70-100 ам.доллараар зарагдаж байсан нүүрс бирж ажиллаж эхэлснээр 140-180 ам.долларын үнэтэй болсон

Х.Алтай: 70-100 ам.доллараар зарагдаж байсан нүүрс бирж ажиллаж эхэлснээр 140-180 ам.долларын үнэтэй болсон

 

2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сараас "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иар дамжуулж экспортод гаргах нүүрсний цахим арилжааг зохион байгуулж эхэлсэн. Энэ сэдвийн хүрээнд "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.


-"Монголын хөрөнгийн бирж” одоогийн байдлаар хэдий хэмжээний нүүрс арилжаалаад байна вэ. Он гарснаас хойш нийт 20 сая тн нүүрс арилжаалснаас ердөө 1.5 сая тн-ыг биржээр худалдаалжээ. Гэхдээ энэ нь биет дүн гэдэг нь эргэлзээтэй гэх юм. Энэ үнэн үү?

-Юуны өмнө уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалж эхэлсэн нь төр засгаас эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх түүхэн шийдвэр болсон гэдгийг онцолмоор байна. Монголын хөрөнгийн бирж 2023 оны нэгдүгээр сараас нүүрсний арилжааг албан ёсоор зохион байгуулж эхэлсэн. Одоогийн байдлаар төрийн өмчийн оролцоотой хоёр, хувийн өмчийн оролцоотой хоёр, нийт нүүрс экспортлогч дөрвөн компани МХБ-ээр дамжуулан нүүрсээ арилжиж байна. МХБ-д бүртгэлтэй худалдан авагчийн тоо 170 -д хүрээд байна. Өнгөрсөн дөрвөн сар гаруй хугацаанд /2023-05-30-ны байдлаар/ нийт 1,5 сая тонн нүүрс арилжсан нь хэдийгээр чамлалттай мэт санагдаж болох ч дөнгөж эхэлж буй биржийн арилжааг зөв голдирлоор нь явуулахын тулд хилийн нэвтрүүлэх хүчин чадалтай уялдуулсан хэмжээгээр нүүрсийг арилжаалж байж худалдан авагчдад амласан хугацаанд, зохих чанар, стандартыг хангасан нүүрсийг хүргэж өгч байгаагаараа онцлогтой юм. Түүнчлэн, зарим нүүрс экспортлогч компаниуд урт хугацааны гэрээтэй худалдан авагчдад нүүрсээ гэрээний дагуу үргэлжлүүлэн нийлүүлэх үүрэгтэй тул тухайн нүүрсийг биржээр арилжаалахгүйгээр шууд нийлүүлж байгаа. Биржийн арилжааны дараа худалдагч, худалдан авагч талууд ажлын долоо хоногийн дотор экспортын гэрээгээ байгуулж, биржид хувийг нь хүргүүлдэг. Тухайн экспортын гэрээгээр хил гаалиар гардаг тул биржээр арилжаалагдсан нүүрс биетээр экспортлогдож байгаа гэж ойлгож болно.

-Биржээр нүүрсээ үнэхээр үнэтэй арилжаалж чадаж байна уу. Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа биржээр, ямар үнээр зарав?

- 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 33 удаагийн арилжаагаар 800 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаад байна.

Өмнө нь уурхайн аман дээр тонн тутам нь 70-100 ам.долларт арилжаалагддаг байсан хатуу коксжих нүүрсийг 140-180 ам.доллараар арилжаалж байгаа төдийгүй нүүрсний цахим арилжаа эхэлснээс хойшхи статистик мэдээгээр МХБ-ээр арилжигдсан нүүрсний үнэ дуудах доод үнээсээ 15 хүртэл хувиар өсч, худалдагч компаниудад 20 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг төвлөрүүлэх боломж бий болгосон байна. Энэ нь улсын эдийн засагт бодитой хувь нэмрийг оруулсан гэж үзэж байна.

-Манай нүүрсний гол худалдан авагч БНХАУ. Гэтэл ойрын үед худалдан авалт багаслаа гэж дуулдах боллоо. Энэ нь нүүрсний үнэд нөлөөлж байна уу?

-БНХАУ-ын зах зээлд гангийн үйлдвэрлэлийн идэвхжил буурсантай холбоотойгоор сүүлийн саруудад нүүрсний үнэ буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Монгол Улстай хил залгаа БНХАУ-ын Ганцмод боомтод нэг тонн коксжих нүүрсний үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд 30 гаруй хувиар буурсан байна. . Нүүрсний үнэ буурч байгаагаас худалдан авагчид харзнах хандлагатай байгаа хэдий ч МХБ-ээр долоо хоног тутамд арилжаа тасралтгүй явагдаж байна.

-Монгол Улс коксжих нүүрсний зах зээлд тоглодог. Манай цорын ганц худалдан авагч урд хөрш нүүрсээ Канад, Австрали, Орос, Индонез гээд олон сувгаас авдаг. Тэгвэл бид энэ зах зээлийн гол тоглогч болохын тулд нүүрснийхээ өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх ёстой вэ?

-Гол нь экспортын гарцаа нэмэх шаардлагатай. Ингэснээр худалдан авагчид тохирсон хугацаандаа, тохирсон чанарын нүүрсийг хүргэж өгөх үүргээ тухай бүрд нь тогтмол биелүүлвэл манай өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

-Оффтэйк гэрээний төлбөрийг биржээр барагдуулж байгаа гэл үү?

-Үгүй ээ. Оффтэйк гэрээний төлбөр биржээр дамждаггүй. Өөрөөр хэлбэл бирж төлбөр тооцоо барагдуулах аливаа үүрэг хүлээдэггүй. Оффтэйк гэрээ гэдэг худалдагч, худалдан авагч тал хоорондоо бараа, үйлчилгээг урьдчилан борлуулах гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр баталгаажсан баримт бичгийг хэлдэг.

-Удахгүй Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүнүүд танайхаас салж тусдаа биржээр арилжаалагдана гэсэн үг үү?

-Үгүй ээ. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 59 тоот тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд "Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батална”, "Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэж тус тус заасан. Манай хамт олон холбогдох талуудтай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 172 дугаар тушаалаар "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг” гарсан. Мөн манайхаас ажлын хэсэг байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг журмуудыг шинээр боловсруулж байна. Хэд хоногийн өмнө /2023.05.13-15/ хөрөнгийн биржийн холбогдох мэргэжилтнүүд Энержи ресурс, Эрдэнэс Таван толгой, Таван толгой компаниуд болон, Гашуун ухайт боомтод ажиллаж нөхцөл байдалтай нь танилцсан. Одоо арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо, итгэмжлэлийн зохицуулалт бий болгох чиглэлээр ажиллаж байна.

-Манай эдийн засгийг авч явдаг уул уурхайн салбарын хувьд биржийн арилжаанд шилжсэний дараах ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ. Он гарснаас хойш нүүрсний борлуулалттай холбоотой эдийн засаг нэлээд өсөлттэй гарсан. Энэ өсөлтөө цаашид тогтвортой хадгалахад биржийн худалдаа том байр суурь эзэлж чадах уу?

-Тэгэлгүй яахав. Он гарснаас хойш төгрөгийн ханш чангарсан.Экспортод гаргах нүүрсний арилжааг хөрөнгийн биржээр арилжаалж эхэлсэн үйл явц үүнд тодорхой нөлөө үзүүлсэн. Цаашид зөвхөн нүүрс биш манай экспортын бусад бүтээгдэхүүн ч биржээр арилжигдсанаар тухайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн жишигт хүрч, тэр хэрээрээ манай улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлээд явна гэж харж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

https://dnn.mn/%D1%85-%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%B9-70-100-%D0%B0%D0%BC-%D0%B4%D0%BE%D0%BB%D0%BB%D0%B0%D1%80%D0%B0%D0%B0%D1%80-%D0%B7%D0%B0%D1%80%D0%B0%D0%B3%D0%B4%D0%B0%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B9%D1%81%D0%B0%D0%BD-%D0%BD%D2%AF%D2%AF%D1%80%D1%81-%D0%B1%D0%B8%D1%80%D0%B6-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B6-%D1%8D%D1%85%D1%8D%D0%BB%D1%81%D0%BD%D1%8D%D1%8D%D1%80-140-180-%D0%B0%D0%BC-%D0%B4%D0%BE%D0%BB%D0%BB%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD-%D2%AF%D0%BD%D1%8D%D1%82%D1%8D%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D1%81%D0%BE%D0%BD-dnn-mn/
Х.Алтай: 70-100 ам.доллараар зарагдаж байсан нүүрс бирж ажиллаж эхэлснээр 140-180 ам.долларын үнэтэй болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани