Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Золжаргал: Нүүрсний хэрэгт том утгаараа хариуцлага хүлээх субъект бол төр

Ж.Золжаргал: Нүүрсний хэрэгт том утгаараа хариуцлага хүлээх субъект бол төр

 

Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.


-Нүүрсний гэгдэх хэрэг мандаад багагүй хугацаа өнгөрч байна. Хууль хяналтын байгууллагын олон нийтэд өгч байгаа мэдээллээс харахад улстөрчид, төрийн албан хаагчид төсвөө тоносон дүр зураг харагдаж байгаа. Нүүрсний экспертүүд энэ асуудлыг юу гэж хардаг юм бол?

-Хулгай гэдэг хүний юмыг хулгайлж авахыг гэдэг. Энд эзэн нь юмаа хянаж байна уу гэдэг асуудал тавигдана. Эзэн нь юмаа хянаад байвал хулгай гарахгүй. Хувийн компаниуд уурхайгаа сайн хянаж чаддаг учраас тэнд хулгай гардаггүй. Гэтэл төрийн өмчийн уурхай дээр, төрийн зохицуулж байгаа тээвэр логистик, Засгийн газрын мэдэлд байдаг хил гааль дээр хулгай гарсан. Нэг ёсондоо энэ бол системийн хулгай.

Учир нь энд хяналт сул байсан. Хаана сул байв гэхээр нэгдүгээрт бодлогын хүрээнд төрийн зүгээс дэд бүтцээ хөгжүүлэх ёстой байсан. Нүүрсний экспорт явагдах суурь дэд бүтцийг бодлогын хүрээнд хөгжүүлэх ёстой байсан. Энэ дэд бүтцийн хөгжил Монголд удааширсан, олон жил гацсан. Түүний үр дүнд нүүрс тээвэрлээд экспортлоод орлого олох гэхээр маш их тоос бужигнадаг, байгаль бохирддог, хүмүүс амь насаа алддаг. Өөрөөр хэлбэл, их өндөр өртөгтэй ажиллагаа болж ирсэн. Уг нь уурхайнууд харьцангуй боломжийн ажиллаад байдаг. Далд уурхай бол өөрөө нарийн төвөгтэй зүйл. Ил уурхайн хувьд барууныхан анх Монголд орж ирээд шинэ стандарт нэвтрүүлэхэд ямар гоё юм бэ гээд үлгэр болдог байсан бол одоо яг тэр түвшинд манайхан ажилладаг болсон.

Уурхай бол манайд харьцангуй боломжийн болчихсон. Гэтэл тээвэр логистикийн асуудлаа шийдэж чадалгүй 20 гаруй жил болж байна. Үүнээс болж Монгол Улс маш их алдагдал хүлээсэн. Логистикийн асуудал шийдэгдээгүй болохоор янз бүрийн будилаан гарч ирсэн. Өөрийнхөө машиныг, өөрийнхөө галт тэрэгний цувааг явуулахын тулд авлига өгөхөөс аргагүй байдалд ордог болсон. Авлигын хэмжээ нь асар их. Авлига өгөөд байхаар тээврийн өртөг нэмэгдээд байдаг. Гэтэл тэр авлига албан бус мөнгө учраас татвар авдаггүй. Ингээд улс алдагдалд орж эхэлсэн. Өөр нэг асуудал нь ковидын үеэрх тээврийн зардлын өртөг нэмэгдсэн явдал байгаа. Уг нь нүүрсний тээврийн асуудал нь Монголын талд хамаагүй, худалдан авах тал нь өөрөө асуудлаа хариуцна гэдэг нөхцөлтэй зарж ирсэн. Гэтэл Ковидын үед хил орчмын богинохон зайд тээврийн өртөг нь нүүрснээсээ хэд дахин үнэтэй болчихсон. Энэ бол энэ алдааны маш том илрэл.

-20 гаруй км-т нүүрсний тонн тутам нь 300 ам.доллар хүрсэн байдаг байх аа?

-Тийм. Тэр их мөнгө хаашаа явчихав аа гэдэг асуудал тавигдсан. Хаашаа явсан бэ гэхээр би мэдэхгүй, хэн ч мэдэхгүй болж таарсан.

компаниуд төлбөрөө хэнээс авдаг нь тодорхойгүй, дийлэнх нь Монголын хяналтын бүсээс гараад явчихсан, хилийн цаана тооцоо хийдэг гэх мэт тайлбарууд гарч эхэлсэн. Тиймээс мөнгө нь хаашаа ордгийг мэдэхгүй. Уг нь тээврийн компаниуд Монголын талаас, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа АТҮТ-өөс зөвшөөрөл авдаг. Тэр хүмүүс холбоотой гээд хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Энэ бол хамгийн том хулгай. Монголын талын орлогыг сорж алга болгож байгаа үзэгдэл байсан. Тиймээс "Яаралтай арга хэмжээ хэрэгтэй боллоо” гээд Засгийн газраас төрийн өмчийн уурхайн борлуулж байгаа нүүрсийг хил нөхцөлөөр хил дээр хүргэж өгье. Хоёрдугаарт, нүүрсийг биржээр зардаг болъё гэсэн шийдвэр гаргасан. Биржийн тухайд олон жил яригдсан. Тэгсэн хэрнээ бэлтгэл ажил хийгдэхгүй л явж ирсэн. Гэнэт л улс төрийн шийдвэр гаргаад хийчихлээ.

-Биржээр нүүрс борлуулаад эхэлсэн. Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс амжилттай болж байгаа гэж буй. Гэвч хил нөхцөл нь ашгийн хувьд тааруухан болчихож байна гэж хэлэх хүмүүс гарч ирээд байгаа?

-Биржээр нүүрс борлуулахыг нүүрс олборлогч хувийн болон төрийн өмчийн компаниуд ААН-үүдийн дийлэнх нь зөв алхам байсан гэж ярьдаг. Төр бас тэгж ярьж байгаа. Үнэ тогтолт нь ил тод байна, элдэв янзын хардалт байхгүй байна, Монгол Улсад илүү ашигтай байна. Нүүрсний уурхай нь хямдхан зарах гээд улс нь үнэтэй зарах гээд байгаа юм шиг худлаа дүр зураг нь байхгүй болж, бүх юм ил тод болно гээд утгаараа ААН-үүд таатай ханддаг. Гэхдээ бирж ажиллахын тулд зарсан нүүрс нь хилээр гарч байх ёстой. Гарахгүй байх юм бол нүүрс нь зарагдахгүй. Тийм болохоор хил нөхцөлөөр тээвэрлэнэ гэдэг санааг оруулж ирсэн.

Харин шийдвэр нь гэнэтийн байсан нь зарим аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байх шиг байна. Нүүрс худалдаж авч байгаа, урд нь тээврээ хариуцдаг байсан байгууллагууд тээврийн компанитайгаа янз бүрийн тохироотой байгаа шүү дээ. Зарим нь дараа төлбөрөө өгье гэчихсэн, зарим нь урьдчилаад өгчихсөн ч байна. Төлбөрөө хийчихээд өөр бизнес рүүгээ хөрөнгө оруулалт хийчихсэн, тэндээ хамтарсан бизнестэй байдаг ч юм уу маш олон нарийн төвөгтэй харилцаанууд бий болчихсон байдаг. Гэтэл гэнэт биржээр худалдаад эхэлчихээр хүндрэлтэй асуудлууд үүснэ. Тийм болохоор худалдан авагчдын зүгээс эсэргүүцлээ нэлээн илэрхийлсэн байх. Нөхцөл байдал ч тийм байна.

-Тодруулж ярьж өгөхгүй юу. Магадгүй тийм компаниудад өөр боломжийн ямар нөхцөл байж болох вэ?

-Энэ жилийн хувьд нүүрсний экспортын 30 хүртэлх хувийг нь биржээр борлуулна гэж байгаа. Тэрийг нь шинэ компаниуд голдуу авч таарна. Шинэ компаниуд гэдэг нь зөвхөн уламжлалт харилцаатай хэдэн том компаниас гадна олон улсын худалдааны компани Хятадын өмнөд хэсгээс нүүрс авах гэсэн компаниуд гээд бирж дээр худалдаанд оролцох боломжийг нээж өгч байгаа гэсэн үг. Энэ нь өмнөд хөршийн хувьд олон талд оролцох боломжийг нь нээж өгч байгаа алхам гэж тайлбарласан. Бүгд тэнцүү эрх оролцоотойгоор оролцъё гэхээр "Монголоос нүүрс авч ашиг олно, нүүрсний чанарыг сайжруулахын тулд том хэмжээний баяжуулах үйлдвэр барина, хил дээр том хэмжэээний агуулах барина. Тэр агуулахаа барихын тулд газар худалдаж авна, төлбөр төлнө, хөрөнгө оруулалт хийнэ” гээд асар их хөрөнгө оруулалт хийчихсэн хэдэн том компани хил дээр бий. Тэдэнтэй зэрэгцээд бирж дээр хаа хамаагүй өөр нэг компани дээр орж ирээд яг адилхан нөхцөлөөр нүүрс худалдаж аваад өрсөлдөөд явчихаар мэдээж сэтгэл ханамжтай байхгүй.

Зөв талаас нь ойлгох юм бол тэднийг бид тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн урт хугацааны тогтвортой партнёр гэж харж болно. Тэд Монголын нүүрсийг зөвхөн бид авна гээд боомилоод байгаа юм биш. Тэр утгаараа тодорхой хэмжээнд бид давуу талтай байх хэрэгтэй гэж өөрсдөө үздэг. Монголын тал ч гэсэн албаны мэдэгдлээр хүлээн зөвшөөрөөд гэрээгээ хүндэлж байгаа. Гол нь тэд хэрвээ урд зүгийн аль нэг компани биржээс нүүрс аваад гаргахад тэр дээр нь манай талбайг ашиглаж болохгүй ээ гэдэг шаардлага тавих юм бол энэ нь шударга бус өрсөлдөөн болж хувирна.

Монгол Улс Хятад Улс хоёр худалдааны уламжлалт түншүүд. Манай гадаад худалдааны дийлэнх нь Хятадтай хийгддэг. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн айчлалын үеэр Ши Жинпин даргатай хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь нүүрсний нийлүүлэлтийг урт хугацаандаа нэмэгдүүлнэ гэсэн баримт бичиг байсан. Тэр бол нэг талаасаа Монгол Улсын амлалт. Монгол Улс дэлхий ертөнцийн байдалд яаж ч байсан, яаж ч хямарсан найдвартай нүүрсээр хангах эх үүсвэр байхын тулд амлалтаа биелүүлэх нөхцөлөө бүрдүүлэх ёстой. Хүнд худлаа хэлж болохгүй.

-Тэр амлалтаа биелүүлж чадаж байна уу?

-Бид яаж бүрдүүлж байна вэ гэхээр нэгдүгээрт, сүүлийн гурван жил төмөр замын бүтээн байгуулалтад маш их хөрнгө өгч, стресс нервээ зарцуулаад том ажлуудыг хийж чадсан. 1955 оноос хойш хийгдээгүй хэмжээний төмөр замын ажлууд хийгдсэн. Хоёрдугаарт, Монгол Улс "Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг ойрын таван жилд гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьсан. Бэлтгэл ажлууд нь хийгдээд явж байгаа. Гуравдугаарт, суурь дэд бүтэц, хил нэвтрүүлэлтээ сайжруулж, илүү олон тал оролцох боломжийг хангахын тулд биржийн худалдааг гаргаж ирж байгаа. Биржийн худалдаа жигдэртлээ хугацаа орно. Тийм болохоор том партнёруудаа хүндлээд гэрээг нь хэвээр нь үлдээж, бага багаар нь одоогийн зохицуулалт руу орох замаар явж эхэлж байна. Энэ бүхэн нэг талаасаа замбараагүй олон жил явж ирсэн хэлбэрээ олох гээд явж байгаагийн илрэл. Цэгцрээд ирэх юм бол хулгай хийх боломж багасна, нөгөө талаараа худалдааны гол түнш Хятадын өмнө тавьсан амлалтаа бас биелүүлнэ.

-Нүүрсний хэрэгт хохирлын асуудал нэлээд өндөр тоо яригдаж ирсэн. Яаж тэр хохирлоо барагдуулах вэ?

-Хоёр төрлийн хулгай яриад байгаа шүү дээ. Нэг нь системийн хулгай, нөгөөх нь хилээр нүүрс нууцаар авч гараад хоосон машин бүртгүүлсэн явдал байгаа. Нүүрсийг тодорхой хэмжээнд гаргасан байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ ингэж гарсан бол энэ бол асар бүдүүлэг, маш ноцтой хулгайн хэрэг. Яагаад гэвэл улсын хил гэдэг бол аюулгүй байдлын объект. Тэгээд Монголын хилээр гарчихаад яаж Хятадын хил дээр бүртгэл хийгээд ороод байсан юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Хоёр талаасаа тулгаад харчихад тодорхой болох юм л даа. Үүнийг шалгаж байгаа гэсэн. Үр дүнг нь хүмүүс хүлээж байгаа. Системийн энэ хулгай бол 20 жилийн турш замбараагүй зохион байгуулалтгүй байдлаас бий болсон. Энэ нь дотроо түмэн янзын хахуультай, түмэн янзын оролцогчтой. Чаддаг бол бүгдийг нь жагсаачихаад хариуцлагыг нь хүлээлгэх байх. Ерөнхий том утгаараа хариуцлага хүлээх субъект бол төр.

-Нүүрсний сонсгол нилээд хүлээлттэй байсан. Одоо ч шаардаж байна. Нүүрсний сонсголоор ямар асуудлууд шийдэгдэх ёстой юм бол?

-Уурхайнууд, ААН-үүдийн хувьд мэдээлэл ил тод байвал сайн л биз дээ. Яагаад гэвэл ил тод байхгүйгээс болоод олборлосон нүүрснийхээ борлуулалтаас асар их мөнгө Монгол Улс алдаад байна. Тэр их мөнгө нь алдагдчихаар байхгүй болсон мөнгөнөөс авах татварыг нэмж авдаг. Бодит зарж байгаа үнээс нь хэд дахин өндрөөр авна. Төрийн зохицуулалтгүй алдаанаас болж үүссэн системийн хулгайн алдагдлыг уурхайчдад ногдуулж байгаад татвар авдаг учраас уурхайчид энэ асуудлаа ил тод болгоод өг гэсэн саналтай байгаа. Ил болгох нь төрийн асуудал. Төрийн хариуцлага хүлээж байгаа хүмүүс нь судалгаагаа хийгээд шалгалтаа явуулж дуусахаар УИХ дээр сонсгол хийх байх.

-Нүүрсний оффтэйк гэрээнүүд нилээд ээдрээтэй нөхцөл байдалд байгаа. Заримыг нь ил болгоод, заримыг нь нууц хэвээр үлдээсэн. Энэ нь хэр зөв алхам бэ?

-Оффтэйк гэрээг угаасаа байгуулдаг шүү дээ. Байшин барих гэж байгаа хүн бэлэн мөнгө байхгүй бол пассатны материал нийлүүлчих, кафегаа ажиллуулахаар сар болгон мөнгийг нь төлчихье гэх жишээтэй. Тиймэрхүү зарчмаар уурхайгаа ажиллуулах гэсэн чинь мөнгөгүй болчихоод мөнгийг нь аваад дараа нь нийлүүлнэ гээд оффтэйк гэрээнүүдийг байгуулж байгаа. Асуудал нь хоёр зүйлд байна. Нэгдүгээрт, тэдгээр гэрээг нууцалсан. Хоёрдугаарт, шаардлагагүй үед оффтэйк гэрээ байгуулж, төсвөө нэмэх, дэмий юманд хөрөнгө оруулалт зарах, сонгуулийн өмнө гоё юм хийх гэж харагдах гэсэн үйлдэл болсон. Тийм болохоор л хүмүүс бухимдаад байгаа юм. Түүнээс биш хэвийн оффтэйк гэрээ байх л ёстой.

Ил болоогүй хэдэн гэрээ байгаа. Тэдгээр нь Хятадын томоохон хэдэн компаниудтай нэлээд том дүнгээр хийсэн гэрээнүүд байгаа. Тэд нэгдүгээрт, нүүрс баяжуулах үйлдвэр барина гээд баяжуулчих юм бол үнэлгээ нь сайжирна. Олон жил яриад барьж чадахгүй байгаа. "Таван толгой” ХК дээр барилга угсралтын ажил нь эхэлсэн. Тэрнийхээ төлбөрийг дараа нь нүүрсээрээ төлнө гэдэг гэрээ байгуулчихсан нэг оффтэйк гэрээ бий. Хоёр улсын хооронд, төрийн өмчийн компани гээд илүү эмзэг асуудал байгаа учраас "Энэ оффтэйк гэрээг ил болгохгүй” гэж засгийн газар мэдэгдсэн. Бас нэг нь Тамсагийн газрын тосны талбайгаас Дорноговийн Алтанширээд байгуулагдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр хүртэл нефть дамжуулах хоолойн тендерт Хятадын төрийн өмчийн том компани шалгарсан. "Чалко” компанийн бас нэг том гэрээ бий. Хятадын тал гэрээгээ нээж болохгүй ээ гэх юм бол энэ нь олон улсын харилцааны асуудал болно. Гэхдээ тэд үнэхээр тэгж хэлсэн эсэхийг би мэдэхгүй.

-АМНАТ өндөр байгаа асуудал яригдсаар байгаа. Өөдрөг мэдээ бий юу?

-Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсийг биржээр борлуулдаг болохтой холбоотойгоор жишиг үнэ аяндаа бий болж байна. Биржээр борлуулснаар Монголын нүүрсний үнэ сайхан нэмэгдэж байна, зөв зүйтэй алхам боллоо гээд төр засгийн хувьд мэдэгдээд байна. Тэр сайхан нэмэгдсэн үнэ нь нүүрсний компаниудын АМНАТ төлдөг жишиг үнээс хамаагүй бага байгаа. Өөрөөр хэлбэл, хий хоосон үнээс татвар төлсөөр л байгаа юм. Бирж ажиллаад жигдрээд ирэхээр байхгүй болох байх. Үнэхээр тийм бол хуульдаа өөрчлөлт оруулаад АМНАТ-өө өсгөдөг юм байгаа биз. Тийм өндөр АМНАТ нүүрснээс авдаг улс орон гэж байдаггүй.

Гэтэл хуулин дээрээ таван хувь гэчихсэн мөртлөө бодит байдал дээр борлуулалтын орлогын 20 гаруй хувь болчихоод байгаа шүү дээ. Энэ бол буруу. Ингэж явах юм бол сайн чанарын үнэтэй нүүрсийг мөлжиж, сорчилж олборлоод, ордуудаа эвдэж Монголын баялгийг хог болгож хувиргана гэсэн үг. Тиймээс энэ асуудал эрүүлжих ёстой. Биржийн худалдаа жигдрээд ирвэл жишиг үнэтэй болоод тэр нь төрийн гэлтгүй хувийн аж ахуйн нэгжүүдийн татвар нь шударга болж, нийтээрээ салбар эрүүлжих ёстой. Эрүүлжих нөхцөл бүрдэхэд энэ нь урагш болсон алхам болох байх.

Б.Энхзаяа

Ж.Золжаргал: Нүүрсний хэрэгт том утгаараа хариуцлага хүлээх субъект бол төр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани