Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн уул уурхайн салбарын гялалзсан од Роберт Фридланд Монголд олон жилийн дараа дахин ирлээ

Дэлхийн уул уурхайн салбарын гялалзсан од Роберт Фридланд Монголд олон жилийн дараа дахин ирлээ

 

Оюутан насаа Стив Жобстой ойр өнгөрүүлсэн, хэдэн тэрбум доллароор үнэлэгдэх металлын ордуудыг нээн илрүүлсэн гээд Роберт Фридландыг сонирхолтой түүх, алдар цуу, нэр  дагадаг.
 
Өнөө цагийн уул уурхайн салбарын рок одуудын нэг, АНУ, Канадын бизнесмэн, тэрбумтан Роберт Фридланд Монголын уул уурхайн 7 хоногийн хамгийн онцлох зочин болоод байна.
 
Түүний дэлхийн уул уурхайн салбарт аз, од нь гийх эхлэл 1990-ээд онд Канадад 2.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэх нөөцтэй никелийн орд нээсэн үеэс тавигджээ. Үүнээс 10 жилийн дараа Р.Фридланд өмнийн говьд дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох болох Оюу толгойг монгол, гадаад геологичдын багийн хамтаар нээсэн билээ. Түүний дараа Конгод мөн дэлхийд хоёрт бичигдэхүйц үлэмж зэсийн орд олсон нь түүнийг энэ бөмбөрцөг дээрх хамгийн азтай хайгуулч нэрийг зүүхэд хүргэсэн бөгөөд зөвхөн олборлолтын салбарт гялалзаад зогсохгүй “Crazy Rich Asians” киногоороо Box Office-ийг ч донсолгосон юм.
 
 
РОБЕРТ ФРИДЛАНДЫН ЗУРААГҮЙ ГАРЫН ҮСЭГ БА 150-Р ЦООНОГ
 
Түүний "Айвенхоу Майнз" компани 2000 оны тавдугаар сараас эхлэн Оюу толгойн талбайд нийтдээ 120 орчим цооног өрөмдөөд дорвитой үр дүн гараагүй, цааш ажиллах төсөвгүй болсон байжээ. Энэ үед Роберт Фридландаас бусад удирдлага төслийг хаах шийдвэрт гарын үсэг зурсан буюу 2001 оны 6-р сард хайгуул зогсохдоо хүрээд байв.
 
Гэхдээ Р.Фридландын зориг, 150 дугаар цооногийг Баруун-өмнөд оюугийн “Алтан гурвалжин” дотор өрөмдөх санал гаргасан геологич Д.Гарамжавын мэргэн тооцооллын ачаар зэс-алтны асар том хүдрийн биетийг илрүүлсэн нь одоогийн Монгол Улсын тэргүүлэх уурхайнуудын нэг Оюу толгойн орд байжээ.
 
Түүнээс 3 жилийн дараа буюу 2004 оны 3-р сард “Айвенхоу Майнз”-ын геологийн багийн ололт амжилтыг Хойд Америкийн уул уурхайн салбарын Хайгуулч, хөрөнгө оруулагчдын холбооноос өндрөөр үнэлж, Оюу толгойн Хюго Дамметтийн ордыг 2003 оны дэлхийн уул уурхайн хамгийн том нээлт болохыг зарласан билээ.
 
сонин mn
 
Зүүн гараас: Г.Батсүх, Чарли Форстер, Д.Гарамжав, Дуглас Кирвин
 
Үүний дараа тэрбээр компанийнхаа хяналтын багцыг Оюу толгойн одоогийн гол хөрөнгө оруулагч, дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг “Рио Тинто”-д шилжүүлсэн бөгөөд ингэснээр тус компанийн эзэмшдэг блокчлон олборлох гүний уурхайн технологи Монголд нэвтэрсэн байна. Энэ нь Оюу толгойг дэлхийд тэргүүлэх зэсийн уурхайнуудыг нэг болох өсөлтийн замын эхлэл байв.
Эдүгээ тэрбээр олон улсад зэсийн хайгуул, олборлолтын төслүүд дээр ажилласаар байна. Буддын шашинтай Р.Фридланд Оюу толгой төслийн талбайн орчимд байрлах Дэмчогийн хийдийг сэргээн засварлах ажилд багагүй хөрөнгө оруулалтуудыг хийж байсан аж.
 
 
ЗЭСИЙН ИРЭЭДҮЙН СУРТАЛЧ
 
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтууд, цахилгаан машин, гар утас, салхин сэнс зэрэг технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн өсөлтийн зам дээрээ нэгэнт гарсан металл бол зэс. Зэсийн эрэлт хэрэгцээ их байгаа ч одоогоор олдоод буй нөөц энэхүү огцом өссөн хэрэгцээг хангах яагаа ч үгүй.
 
Тиймдээ ч дэлхийн алс хязгаарт орших зэсийн томоохон ордуудыг олж нээсний хувьд Р.Фридланд энэхүү металлын ирээдүйг олон улсад хамгийн ихээр сурталчилж буй. Хамгийн сүүлд нь гэхэд энэ оны 6-р сард зэсийн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Айвенхоу Электрик” компаниараа АНУ-ын хөрөнгийн захаас 170 сая ам.доллар босгоод амжжээ. Мөн тэрбээр АНУ зэсийг нэн чухал ашигт малтмалын жагсаалтад оруулж, зэсийн олборлолтыг чухалчлах хэрэгтэй хэмээн идэвхтэй байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
 
Ямартай ч дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх 2 том зэсийн ордыг олж нээсэн, дэлхийн уул уурхайн салбарын гялалзсан од Монголд олон жилийн дараа дахин ирлээ. Салбарын анхаарлын төвд байдаг түүнийг дагаж Оюу толгой, Монгол Улс хөрөнгө оруулагчдын газрын зурагт дахин нэг удаа тодрон гарч ирэхээр байна.
Дэлхийн уул уурхайн салбарын гялалзсан од Роберт Фридланд Монголд олон жилийн дараа дахин ирлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани