Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэйрдрэ Лингенфэлдер: Оюу толгой дэлхийн дөрөвдөгч том зэсийн уурхай болно

 

Дэйрдрэ Лингенфэлдер: Оюу толгой дэлхийн дөрөвдөгч том зэсийн уурхай болно

 

"Оюу толгой" ХХК 2023 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцыг танилцууллаа.

"Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер: 2023 он Оюу толгой ХХК-ийн хувьд ололт амжилтаар дүүрэн жил байлаа. Хамгийн гол нь өнгөрсөн гуравдугаар сард гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. Өөр нэг дурдах ёстой зүйл бол Оюу толгой ХХК урт хугацааныхаа стратегийг шинэчилсэн явдал байлаа. Энэхүү стратеги нь дэлхийд тэргүүлэх, аюулгүй, тогтвортой зэсийн бизнесийг цогцлоох зорилготой.

Стратегийн эхний чиглэл болох хамт олны чиглэл. Манай компанийн үйл ажиллагааны цөм манай хамт олон байдаг. Тэдний аюулгүй байдал хийгээд сайн сайхан байх нь бидэнд туйлын чухал байдаг. Оюу толгой 2023 онд Рио Тинтогийн уурхайнуудаас хамгийн аюул осолгүй уурхайнуудын нэгд тооцогдсон хэвээр байна. Үүний зэрэгцээ тэгш оролцоо, ялгаатай байдал, тэгш байдлыг илүү хангах чиглэлд анхааран ажиллаж байна.

Стратегийн дараагийн тэргүүлэх чиглэл болох хамтын ажиллагаа. Түншлэлийн хүрээнд үндэсний болон орон нутгийн ТББ-уудтай хамтран ажиллаж, илүү үр өгөөж авчрахаар зорьж байна. Энэ хүрээнд дөрвөн ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй "Гэрэл” төслийг онцлон дурдаж байна. Энэхүү төслөөр бид өсвөр насны сурагчид, эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдэд сэтгэцийн болон нөхөн үржихүйн зөвлөгөөг өгөх, сэтгэлзүйн  чиглэлд төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Миний бие энэ төслийг хэрэгжүүлэгч хэд хэдэн сургуультай танилцаж, төсөл ямар эерэг үр дүн авчирч байгааг харсан. Ер нь, төсөл хэрэгжсэн сүүлийн гурван жилд 33 мянган хүнд хүрсэн гэсэн тооцоо гарсан. Тэгвэл бид өнгөрсөн онд төслийг нэмж дөрвөн сургуульд өргөжүүлэн хэрэгжүүлж байна.

Стратегийн тэргүүлэх чиглэл болох хөрс дэлхий чиглэл. Бидний хийж хэрэгжүүлж байгаа зүйл бол зөвхөн уурхайн цогцолборын хашаан доторх ажлаар зогсохгүй. Хашааны гадуур ч янз бүрийн нөхөн сэргээлтийн ажил хийж байна. Үүний нэг жишээ бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт эвдэгдэж, хөндөгдсөн 400 орчим га газарт техникийн нөхөн сэргээлтийг хийсэн. Энэ жил бид байгаль орчноо хамгаалах чиглэлийн хүрээнд хууль бусаар олборлолт хийсний улмаас сүйдсэн 187 га газарт, тэр дундаа Дархан-Уул аймгийн Шарын гол сумд нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байна.

Түүнчлэн, байгууллагын хүртэх үр өгөөжийн талаар дурдъя. Бид 2023 онд төлөвлөгөөгөө биелүүлээд зогсохгүй, давуулсан амжилт гаргасныг дуулгахад таатай байна. Энэ амжилтад хүрэхэд мэдээж амар байгаагүй. Борлуулалт 9 хувиар нэмэгдсэн. Үүнд хэдэн хэдэн хүчин зүйл нөлөөлсний нэг нь гүний уурхай юм. Ойрын 10 жилийн хугацаанд бид гүний уурхайн олборлолтоо нэмэгдүүлснээр жилд дунджаар 500 орчим мянган тонн зэс олборлох зорилго тавин ажиллаж байна.

Дэйрдрэ Лингенфэлдер
Дэйрдрэ Лингенфэлдер

-Дэлхийн дөрөвдөгч том зэсийн уурхай болно гэж байна. Ингэснээр ямар үр өгөөжийг нийтэд өгөх юм бэ?

-Манай Оюу толгой ХХК-ийн зэсийн олборлолт, үйлдвэрлэл гурав дахин өснө гэсэн төсөөлөлтэй байгаа учраас техникийн болон оролцогч талууд хамтран гүний уурхайн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж, жигдрүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн зэсийн зах зээл 25 сая тоннд эргэлдэж байна. Энэ зэсийн үйлдвэрлэл нь 2035 онд 50 сая тонн болж нэмэгдэх тооцоо бий. Үүний цаад шалтгаан нь байгаль орчин болон нүүрс хүчлийн хийг бууруулахтай холбогдоно. Ингэснээр тоног төхөөрөмж, автомашин, цахилгаан тоног төхөөрөмжид ашиглах зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх тул 50 сая тонн зэсийг үйлдвэрлэх шаардлага үүсэж байна. Ийнхүү зэсийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь бидний хувьд асар том боломж. Учир нь, эрэлт нэмэгдэж байгаа энэ үетэй зэрэгцэн Оюу толгой ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж байна. Эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан бид жилд 500 мянган тонн зэсийг үйлдвэрлэхэд техник болон мэргэжлийн хүмүүс асар их анхааралтай хандах хэрэгтэй. Ингэж Оюу толгой ХХК-г бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад дэлхийн дөрөвдөгч том зэсийн уурхай болох юм.  

Ер нь Оюу толгой ХХК-аас өгч байгаа хувь нэмэр, өгөөж нь юу юм гэдгийг ойлгох шаардлагатай. Бүгд татвар хураамж дээр төвлөрч үр өгөөжийг ойлгодог. Татвар гэдэг бол Оюу толгой төслийн өгөөжүүдийн зөвхөн нэг элемент нь юм. Компанийн чөлөөт мөнгөн урсгал, ашиг орлого нэмэгдэхийн хэрээр Оюу толгойгоос өгч байгаа одоогийн татварын хэмжээ нэмэгдээд явна. Бид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг. Энэ төлбөр Оюу толгой ХХК өргөжин тэлж, ашигтай ажиллаж эхэлснээр улам нэмэгдэнэ гэсэн төсөөлөлтэй байна. Мөн ашиг орлого нэмэгдэхийн зэрэгцээ Оюу толгойгоос өгөх өгөөж сайжрах нөхцөлийг бүрдүүлнэ. Тухайлбал, Оюу толгой ХХК өргөжсөнөөр манай компанийн байгаль орчинд оруулах хөрөнгө оруулалт, нийгмийг дэмжих чиглэлийн хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ, хамт олноо хөгжүүлэх, шилдэг ажилтнаа бий болгох чиглэлийн хөрөнгө оруулалт ч гэсэн нэмэгдэнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байна.

 
Гүний уурхайгаас өндөр агуулгатай хүдэр үйлдвэрлэж эхэлжээ
 
 

 

Оргил
Оргил

Оюу толгой ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн судалгаа, хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Оргил: 2023 онд Оюу толгой ХХК-н баяжмал үйлдвэрлэлийн хувьд бүх үзүүлэлтдээ хүрсэн. Чухал үзүүлэлтээс дурдвал жилийн нунтаглалтын төлөвлөгөө, баяжмал үйлдвэрлэл, баяжмал дахь алт зэсийн хэмжээ орно. Нунтаглалтын тухайд 39.1 сая тонн хүдэр нунтаглахаар төлөвлөсөн байснаас 2023 онд 39.2 сая тонныг нунтагласан. Баяжмал үйлдвэрлэлийн тухайд 658 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээр байсан бол 790 мянган тонныг үйлдвэрлэж давуулан гүйцэтгэсэн байгаа.

Баяжмал дахь зэсийн хэмжээ 160 мянга байх байсан ч найман мянгаар давуулан биелүүлж 168 мянган тонн баяжмал дахь зэсийг үйлдвэрлэсэн. Харин 153 мянган тонн алтны унц үйлдвэрлэх байсан бол 177 мянган тонн унц баяжмал дахь алтыг үйлдвэрлэн бүх үзүүлэлтээ давуулан биелүүлээд байна. Үүнд нөлөөлөх чухал хэд хэдэн нөлөө байсан. Дурдвал, гүний уурхайн ахиц байлаа. Гүний уурхай ахицтай байснаар өндөр агуулгатай хүдрийг үйлдвэрлэн авсан. Ингэснээр анхдагч хүдрийн агуулга өсөж эхэлж байгаа юм.

Мөн 1.3 км-ийн гүнд үйлдвэрлэл явуулж байгаа гүний уурхайн тухайд жилд 15.600м2 хөндлөн малталт хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. 2023 оны тухайд бид нийт олборлосон хүдрийн есөн хувийг нь гүний уурхайгаас, 90 гаруй хувийг нь нь ил уурхайгаас нийлүүлсэн. Мөн бид гүний уурхайгаас нийлүүлсэн есөн хувийн хүдрээ 2024 онд 17 хувь болгон өсгөх төлөвлөгөөтэй байгаа. Ингэж өсөхдөө нийт зэсийн тэн хагасыг нь гүний уурхайгаас нийлүүлнэ. Мөн өсөлттэй байснаар 2028 он гэхэд Оюу толгой ХХК дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэхээр том үйлдвэр болох юм.

Ариунчимэг
Ариунчимэг

Оюу толгой ХХК-н Орон нутгийн харилцаа хариуцсан мэргэжилтэн Ариунчимэг: Манай компани 2023 онд 28.5 тэрбум төгрөгийг орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зарцуулсан. Нийтдээ 80 гаруй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр ажлыг Говийн оюу хөгжлийг дэмжих сан, Ханбогдын хөгжлийн хурдасгуур сан гардан гүйцэтгэж байгаа. Тухайлбал, Өмнөговьд аймгийн Цогт-Овоо сумд өнгөрөгч арванэгдүгээр сард 15 хүний ортой, хоёр давхар эмнэлгийг шинээр барьж ашиглалтад оруулсан. Мөн Даланзадгадын дулааны станцын үнс зайлуулах шугамыг шинэчлэн, засаж, сайжруулсан.

Өнгөрсөн 2023 он бол Ханбогдын хөгжлийг дэмжих чиглэлд нэлээд ахиц гаргасан жил байлаа. Бидний таван жилээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нь Ханбогдын төвийг иргэдэд ээлтэй, орчин үеийн хот суурин болгон барьж байгуулах ажил юм. Тухайлбал, энэ ажлын хүрээнд Ханбогд сумын төвд долоо гаруй км замыг барих ажил хийгдэж байна. Энэ замыг автобусны зогсоол, явган хүний зам, дугуйн замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэйгээр барина.

Номин-Эрдэнэ
Номин-Эрдэнэ

Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр, татвар хураамж, худалдан авалттай холбоотой мэдээллийг Оюу толгой ХХК-н санхүүгийн шинжээч, мэргэжилтэн Номин-Эрдэнэ өглөө. Тэрээр, Оюу толгой ХХК-ийн хувьд 2023 оны борлуулалтын орлого нь 118 хувийн гүйцэтгэлтэй буюу 5.6 их наяд төгрөгийн орлоготой байна. Мэдээж олон бэрхшээлтэй нүүр тулсан ч үйлдвэрлэлийн хувьд борлуулалтын орлого нь давсан үзүүлэлттэй байна. Гэхдээ бид борлуулалтын орлогоо үйл ажиллагааны зардалд, гүний уурхайн хөрөнгө оруулалтад, улсын болон орон нутагт төлдөг татвар хураамжид голчлон зарцуулсан байгаа. Оюу толгой ХХК-н Монгол Улсад, дотоодод зарцуулсан хөрөнгө нь 2023 онд 6.5 их наяд төгрөг буюу сард дунджаар 155 сая ам.доллар байсан. Бид энэхүү зарцуулалтыг хийхдээ Монгол Улсын хууль дүрмийн дагуу долларыг төгрөгт хөрвүүлэх үйл ажиллагааг явуулсан гэлээ.

https://itoim.mn/a/2024/02/05/society/etb
Дэйрдрэ Лингенфэлдер: Оюу толгой дэлхийн дөрөвдөгч том зэсийн уурхай болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

Өнөөдөр, 16:04
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өнөөдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өнөөдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өнөөдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани