Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Петро Чайна Дачин Тамсаг“ ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашигласан нь тогтоогдлоо

“Петро Чайна Дачин Тамсаг“ ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашигласан нь тогтоогдлоо

/2024.03.22/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар хоёр талын уулзалт хийж, улирлын байдлыг харгалзаж үүссэн 5 зөрчлийг 3 сарын хугацаанд арилгах хугацаа олгосон юм. Уг шийдвэрийн дагуу БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын Улсын байцаагч нар ажиллаж дараах дүгнэлтийг гаргав.

ШААРДЛАГА-1: Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн технологийг сайжруулах, цэвэрлэсэн бохир усыг Хүрээлэн буй орчин. Усны чанар. Хаягдал ус Ерөнхий шаардлага MNS 4943:2015 стандартад нийцүүлэх.

БИЕЛЭЛТ: БХГ-т Тосон Уул XIX, Тамсаг XXI талбайн үйлдвэрийн баазын болон ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн техникийн зураг төслийг Эрчимт өрнөл ХХК-иар гүйцэтгүүлж, ахуйн бохир цэвэршүүлэх байгууламжийг шинэчлэх ажлыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.

ШААРДЛАГА-2: Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодис бүтээгдэхүүний агуулах. Ерөнхий шаардлага MNS 6458:2014 стандартад нийцсэн химийн бодис хадгалах нэгдсэн агуулах барьж, химийн хорт болон аюултай бодисын хадгалалтын үеийн аюулгүй байдлыг хангах.

БИЕЛЭЛТ: Та-2 буюу "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн XXI талбайн нэгдсэн байгууламжийн химийн бодисын агуулахыг нэгдсэн байгууламжийн баруун хойд талд хашааг сунгаж өргөтгөж 10 м өргөн, 21 м урттай, 4.5 м өндөртэй, 2 талаасаа ордог /хуурай, шингэн/ агуулахыг 2023 оны есдүгээр сард барьж ашиглалтад оруулсан байна. Тус агуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нэмэлт тодотгол хийгээгүй байна.

ШААРДЛАГА-3: Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 58 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн 2.3.9 дэх заалтын дагуу туслан гүйцэтгэгч болон оператор компаниудад ашиглах химийн бодисыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн жагсаалтад оруулах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийх.

БИЕЛЭЛТ: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар Петрочайна дачин тамсаг ХХК-ийн 21-р талбайн газрын тосны олборлох төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд шүүмж хийж, гишүүдийн 100 хувийн шийдвэрээр тодорхой асуудлыг засварлан дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, буцаасан. Мөн хурлаар хэлэлцүүлсэн үнэлгээний тайланд туслан гүйцэтгэгч компаниудад ашиглах химийн бодисуудыг тусгай зөвшөөрлийн жагсаалтад оруулаагүй.

ШААРДЛАГА-4 Үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг ангилан ялгах, туслан гүйцэтгэгч компаниудын ахуйн болон шингэн, аюултай хаягдлыг зориулалтыг хогийн цэгт шилжүүлэх, зориулалтын бус газарт үүссэн хог хаягдлыг цэвэрлэх

БИЕЛЭЛТ: "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Тосон-Уул Бичигтийн боомт хүртэлх сайжруулсан шороон хучилттай авто замын дагуу нөхөн сэргээсэн хуучин карьерт үүссэн их хэмжээний хог хаягдлыг 2023 оны 11 дүгээр сард компани, Матад сум ЗДТГ-тай хамтран цэвэрлэсэн. Мөн дотоодын болон олон улсын тээвэрлэлт хийдэг туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн ойролцоох үүссэн хур хогийг цэвэрлэсэн байна.

ШААРДЛАГА – 5 ХIX талбайд газрын тосоор бохирдсон хөрсийг түр хадгалах цэгийн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, бохирдсон шороо, хаягдал тос агуулсан материалуудыг аюултай хог хаягдлын ангиллын дагуу коджуулж, харуул хамгаалалтыг сайжруулан газрын хөрсөнд сөрөг нөлөөлөл үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, цаашид бохирдсон шороо, талбайг бүрэн нөхөн сэргээж зохих байгууллагаар саармагжуулах, устгалын арга хэмжээг шат дараатай зохион байгуулах

БИЕЛЭЛТ - БХГ-Тосон Уул XIX талбайд хуримтлагдсан тосоор бохирдсон шороог цэвэршүүлэхээр "Эко Ургамал” ХХК-тай гэрээ байгуулж, 2023.08.12-2023.10.14 хүртэл нийт 56 хоног ажиллан 3350 м3 шороог цэвэршүүлээд байна. Тус компани эвдэрсэн хашааг бүрэн засварлаж хориглох тэмдэг тэмдэглэгээг байршуулсан байна.

Нэмэлт мэдээлэл:

Нэг, хоёр, дөрөв дүгээр шаардлагад эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн үр дагавар арилгуулах тухай албадан даалгаврыг хугацаанд барагдуулаагүйтэй холбогдуулан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны долоодугаар сарын 19-ны өдрийн захирамжаар "Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хувийн хэрэг үүсэж, гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна.

Тав дугаар шаардлагад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/244 дугаартай тушаалаар томилогдсон ажлын хэсэг Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутаг дэвсгэрт байрлах Петрочайна дачин тамсаг ХХК-д хяналт шалгалт хийж, газрын тосоор бохирдсон 4000 м3 орчим шороо, хаягдал тос, тос агуулсан бусад материалыг зориулалтын бус газар, ил задгай газар хадгалж, хаясны улмаас газар, газрын хэвлийд сөрөг нөлөөлөл үзүүлэх нөхцөл байдал үүссэн нь гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Экологийн цагдаагийн албанд шилжүүлж, тус газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Гурав дугаар шаардлагад химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрлийн жагсаалтад ороогүй химийн хорт болон аюултай бодис ашигласан асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны удирдлага болгон Эрүүгийн тухай хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанд шилжүүлэн хэрэг бүртгэлт явагдаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ


“Петро Чайна Дачин Тамсаг“ ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашигласан нь тогтоогдлоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани