Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

 

Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын асуудал одоог хүртэл эцэслэгдэж шийдэгдээгүй бололтой. Тиймээс улс төрийн ямар нэг будилаан, бужигнааны ард энэ сэдэв байсаар л байна.

Юу гэвэл, Монголын хууль шүүхээр олон жил явсан энэ асуудал Лондоны арбитрын шүүх дээр яригдахаар болжээ.

Энэ нь хэдэн жилийн өмнөөс “Оюу Толгой” ХХК, Засгийн газар хоёрын дунд татварын маргаан гарч, тэр нь Лондоны арбитрын шүүхэд очсонтой холбоотой. Тодруулбал, 2020 онд “Оюу Толгой” ХХК  Засгийн газрыг татварын асуудлаар  хариуцагчаар татсан нэхэмжлэлийг Лондоны арбитрын шүүхэд гаргасан байдаг. “Оюу Толгой” ХХК арбитрт “…Монгол Улсын Татварын албанаас тавьсан 1.26 их наяд төгрөгийн татварын актуудыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байдаг. Харин Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд  хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг хүргүүлсэн. Түүндээ “...УИХ-ын Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” болон “Туркойз Хилл Ресурсес Лимитед” компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах, ингэхдээ “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюу Толгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан” гэж тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэж байв.

Үүнийг арбитрын шүүх ёсоор болгосон.

Улмаар  “Оюу Толгой” ХХК-ийн хувь эзэмшигч “Рио Тинто” компанийн зүгээс 2021 оны наймдугаар сард Засгийн газарт хандаж, “…Лондоны арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ  царцааж өгөөч” гэсэн хүсэлтийг тавьжээ. Үүнийг Засгийн газар хүлээж авснаар, татварын уг маргаан арбитрын шүүх дээр 2023 оны наймдугаар сарыг хүртэл түдгэлзсэн байна. Үүнийг хоёр удаа сунгасан. Улмаар УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолынхоо 6-д “…татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан.

Тэгвэл Лондоны арбитрын шүүх дээрх энэ маргаан 2024 оны нэгдүгээр сарын 1-нд маргаан сэргэжээ. “Оюу Толгой” ХХК-иас Монгол Улсын ТЕГ-аас 2023 оны арванхоёрдугаар сард гаргасан хамгийн сүүлийн татварын тооцоог нь харуулсан нэмэлт өөрчлөлт бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Харин Засгийн газар 2024 оны наймдугаар сарын 13-нд түүнд нь хариу тайлбар өгч, сөрөг нэхэмжлэл гаргаснаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө Лондоны арбитрт хүргүүлсэн байна.

Түүндээ “…Засгийн газар “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлийг няцааж, нэгт Оюу Толгойн гэрээг байгуулахдаа Монголын улстөрчдийг авлигадсан, хоёрт, Оюу толгой төслийг буруу удирдсан” гэсэн агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Тодруулбал, авлигын асуудлын тухайд “Оюу Толгой” ХХК, түүний хувьцаа эзэмшигчид болох “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” болон “Туркойз Хилл Ресурсес Лимитед” компаниуд нь авлигын гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээн дэх авлигын эсрэг заалтыг зөрчсөн. Үүнээс болж Засгийн газар хохирол амссан.

Төслийн гэрээнүүдтэй холбоотойгоор тухайн үеийн Засгийн газрын албан тушаалтнуудыг энэ үйлдэлдээ татан оролцуулсан. Тэдгээр албан тушаалтны жагсаалтад Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн захирал асан Да.Ганболд, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, ТЕГ-ын Газрын дарга асан Б.Бадрал нарыг бичсэн гэх мэдээлэл байна.

Түүнчлэн “Оюу Толгой” ХХК нь буруу менежмент хийж төслийн санхүүжилтийг авч чадаагүй, түүнээс болж гэрээнд заасан хугацаанд үйлдвэрлэлээ эхлүүлээгүй , мөн 2013-2016 онд далд уурхайн бүтээн байгуулалт зогсох ёсгүй байсан. Эдгээрээс болж Монголын Засгийн газар хохирсон гэх агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа юм.

Засгийн газрын энэ хариу нэхэмжлэлийн дараахан, “Оюу Толгой” ХХК-иас 2024 оны наймдугаар сард татварын маргааны талаар “…Хэдийгээр Арбитрын ажиллагаа сэргэсэн ч талууд маргаанаа хэлцлийн замаар шийдвэрлэх бүрэн боломжтой хэвээр байна.

“Оюу Толгой” ХХК-д ногдуулсан гэх 80 сая ам.доллар нь тус компанид хийгдсэн 2019-2020 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм. Бид 2010 оноос хойш нийт 11.3 их наяд гаруй төгрөгийг татвар, АМНАТ болон бусад хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн. Цаашид ч Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар, хураамж, төлбөрийг холбогдох татварын хууль болон 2009 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын орчинд заасан хүрээнд цаг хугацаанд нь хариуцлагатайгаар бүрэн төлсөөр байх болно” гэж мэдээлэв.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сөрөг нэхэмжлэлд “Оюу Толгой” ХХК ийм байр суурь илэрхийлж байна. Харин энэ дунд нэр дурдагдсан улстөрчид тун их ууртай байгаа дуулдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани