Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Америкаас газрын тосоор хараат байхыг үл хүссэн Канад мөрөөдлийн мухардал

 

Америкаас газрын тосоор хараат байхыг үл хүссэн Канад мөрөөдлийн мухардал

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тавьсан гаалийн татварын улмаас Канадын хэд хэдэн улс төрч АНУ-аас хэт хамааралтай байдлаа багасгахыг уриалж эхэлсэн юм. Тэдгээр улс төрчид газрын тосны шинэ хоолой барьж, далайн боомтуудаар дамжуулан экспортлох ёстой гэж үзэж байна.

Газрын тос нь Канадын хамгийн үнэ цэнтэй экспортын бүтээгдэхүүн юм. Тус улс дэлхийн дөрөвдүгээр том газрын тос экспортлогч бөгөөд өдөрт 4 сая баррель газрын тос АНУ руу нийлүүлдэг. Энэ нь Канадын нийт газрын тосны экспортын 90 хувийг бүрдүүлдэг юм.

Канадын эрх баригч Либерал намын Эрчим хүчний сайд, сөрөг хүчний Консерватив намын удирдагч, мөн хэд хэдэн мужийн удирдагчид газрын тосны экспортоо төрөлжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Газрын тосны хоолой шинээр баруун, зүүн болон хойд эрэг рүү тавих хэрэгтэй гэж улс төрчид үзэж байгаа ч хувийн компаниуд ийм олон тэрбум долларын өртөгтэй төслийг эхлүүлэх сонирхолгүй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ийм төслийг хэрэгжүүлэхэд 10 орчим жил шаардагдана.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Канадын хоёр томоохон газрын тосны хоолойн төсөл цуцлагдсан. Мөн 2021 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден "Keystone XL” хоолойн зөвшөөрлийг хүчингүй болгосноор Канад компани олон тэрбум долларын алдагдал хүлээсэн юм. Хэрэв АНУ гаалийн татвар тогтоовол Канадын үйлдвэрлэгчдийн ашиг буурах тул хоолойн хэрэгцээ багасна.

Гэхдээ гаалийн татваргүй байсан ч газрын тосны хоолой барих нь Канадын компаниудад хэт эрсдэлтэй гэж "TC Energy” компанийн удирдах албан тушаалтан асан Деннис МакКонахи хэлжээ. Тэрбээр бүтэлгүйтсэн "Keystone XL” төслийн багт ажиллаж байсан юм. МакКонахи "Хэрэв би газрын тосны хоолойн компанийн удирдах зөвлөлд байсан бол ийм эрсдэлийг үүрэх нь маш хэцүү санагдана" гэсэн байна.

Одоогоор Канад АНУ-ыг тойрон газрын тос экспортлох боломжтой цорын ганц арга нь Альберта мужаас Бритиш Колумбийн эрэг хүртэлх "Trans Mountain хоолойн сүлжээ юм. Үүгээр дамжуулан газрын тосыг далайгаар бусад улс руу гаргах боломжтой.

Энэхүү хоолойн өргөтгөлийг 2018 онд Канадын засгийн газар 4.5 тэрбум канад доллароор (3.15 тэрбум ам.доллар) хийж эхлүүлсэн юм. "Kinder Morgan” компани нутгийн иргэд болон байгаль орчны эсэргүүцлээс болж төслийг орхихоо шахаж байв. Энэ мэт асуудлын улмаас өргөтгөлийн ажил удааширч, илүүц зардал нь дөрвөн жилийн дотор 34 тэрбум канад доллар хүрсэн юм.

Калгаригийн Их Сургуулийн эрчим хүчний эдийн засагч Кент Феллоус "Зардлын өсөлт ийм өндөр байсныг харахад хувийн хэвшлийн компаниуд иймэрхүү төсөлд оролцохыг хүсэхгүй нь ойлгомжтой" гэжээ.

Канадын эрчим хүчний салбар их хүнд сурталтай. Зөвшөөрөл авах хугацаа хэт удаан, зохицуулалт нь тодорхой бус байдгаас болж хөрөнгө оруулагчид уг салбарт орохоос зайлсхийдэг байна.

Канадад "Нөлөөллийн үнэлгээний тухай хууль гэх хууль бий. Үүнийг өөрчлөхгүй бол шинэ газрын тосны хоолойн төсөлд компаниуд хөрөнгө оруулах магадлал маш бага гэж Сункор Энержи компанийн удирдах зөвлөлийн гишүүн асан Марта Холл Финдлэй хэжээ. Уг хууль 2019 онд хэрэгжиж эхэлсэн юм. Тус хуулийн дор компаниуд зөвхөн байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс гадна нийгэм, соёлын үнэлгээ хийхийг шаарддаг. Үүнээс хойш зөвхөн "Cedar LNG” нэртэй нэг л төсөл энэхүү процессыг амжилттай давж чадсан юм. Гэхдээ үүний тулд 3.5 жилийг зарцуулсан байна.

Канадын "Enbridge компани эрчим хүчний дэд бүтцийн бодлого өөрчлөгдөхгүй л бол шинэ хоолойн төсөлд оролцохгүй гэж тус компанийн гүйцэтгэх захирал Грег Эбел мэдэгджээ.Тэрбээр Канадын засгийн газар зөвшөөрөл олгох үйл явцыг хялбарчилж, газрын тос, байгалийн хийн салбарт тавих хүлэмжийн хийн ялгарлын хязгаарыг цуцалж, нутгийн иргэдийг хөрөнгө оруулагч болгох зээлийн хөтөлбөрөө өргөжүүлэх хэрэгтэй гэсэн юм.

Эбел "Засгийн газар томоохон дэд бүтцийн төслүүдийг үндэсний ашиг сонирхлын хүрээнд дэмжих бодлогыг тодорхой болгож, хууль тогтоомжийн бодит өөрчлөлт хийх хэрэгтэй" гэж хэмээжээ. Мөн компаниуд шинэ хоолойн төслийг эхлүүлэхийн тулд Канадын газрын тосны олборлолт нэмэгдэх эсэхэд итгэлтэй байх ёстой. Газрын тосны олборлогчид "Trans Mountain өргөтгөлийг бүрэн ашиглахын тулд тулд олон жилийн турш хүчин чадлаа нэмэгдүүлсэн.

"S&P Global Commodity Insights”-ийн тайланд дурдсанаар, сүүлийн 10 жилд Канадын газрын тосны олборлолт өдөрт 1.3 сая баррелиар нэмэгдсэн байна. Энэ нв 2030 он гэхэд дахин 500,000 баррелиар өсөх боломжтой гэжээ.

Эх сурвалж: Reuters


Америкаас газрын тосоор хараат байхыг үл хүссэн Канад мөрөөдлийн мухардал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өнөөдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өнөөдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өнөөдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани