Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх шинэ нэршил бий болгож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ажиллаж асан нэр бүхий хүмүүсийг уг албан тушаалд томилсон билээ. Тэдний нэг нь УИХ-ын дарга асан З.Энхболд агаад тэрбээр ОХУ-аас Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойн төслийг хариуцах гэнэ.

Эл томилгоо Монголын төрийн хүсэл сонирхол уу, эсвэл Кремлийн үүрэг даалгавар уу гэдгийг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Монголын төрийн ажил нь амтайгаа тас зөрдөг. Хийж байгаатай нь хэлсэн нь байнга зөрчилддөг. Нэг амаараа төрийн байгууллагын цомхотгол ярих атлаа нөгөө гараараа албан тушаалын томилгоо зурдаг. Тэр тусмаа Хамтарсан засгийн үед Хяналтын менежер, бүтээмжийн менежер, Тусгай үүрэгт Элчин сайд, Бүрэн эрхт төлөөлөгч гэх мэтчилэн шинэ, содон нэртэй бялуу хуваарилалт ил цагаандаа гарсан, албан тушаалын наймаа утгаа ч алдлаа. Юун 60 тэрбум цаашаа. Эрх мэдлийн бялуу хуваарилалт их наядаар тоологддог болсон гэх. Гэх гэдэг нь улс төрийн хүрээний "тамхины цэгийн” хов. Овоо босгосон учраас л шаазгай шагширсан биз.

ОХУ-аас Монголын газар нутгаар дамжуулан Хятад руу хийн хоолой тавих төсөл ач холбогдлоосоо илүү аюулгүй байдал талаасаа монголчуудын хувьд гол асуултын тэмдэг. Маш том анхааруулгыг тэмдэг ч болсон. Нэн ялангуяа Орос-Украины дайнаас хойш.

Орос газар нутгаа тэлэх хүсэлгүй гэх Х.Баттулгын үг худал байсныг дэлхий даяараа харж байна. Мөн Женко.Баттулгын хэлснээр нарийн царигтай төмөр замаар урдаас цэрэг танк биш, хойноос буу барьсан орос цэргүүд байгалийн хийн хоолойгоор Монгол руу ороод ирэх вий гэх айдас бодитойгоор нүүрлэчхээд байна.

Оросын цэргүүд Европ руу хий дамжуулдаг хоолойгоор дамжин газар нутаг руу нь дайрсан талаар Украины Жанжин штабаас энэ сарын 9-ний өдөр мэдээлсэн юм. Украины нутаг руу хийн хоолойгоор нэвтрэхийг завдсан орос цэргүүд зургаа хоног ус агааргүй байснаас олноороо метаны хийнд хордож үхсэн, мөн мэдээлэл авсан даруйдаа украинчууд кластер бөмбөгөөр бөмбөгдсөн тухай дэлхийгээр баримт, нотолгоотой цацагдсан.

Бараг 30-аад жилийн өмнөөс Монголын газар нутгаар дамжуулан ОХУ-аас Хятад руу хийн хоолой дамжуулах асуудал яригдсан, Ерөнхийлөгч болсныхоо дараа, 2018 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын Х.Баттулгын саналыг В.Путин зөвшөөрсөн талаарх албан мэдээ ч бий.

Өнгөрсөн жилүүдэд Орос, Хятадыг холбосон "Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах, барих төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан хариуцаж байсан юм. Тиймдээ ч тэрүү өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатарт айлчлах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин С.Амарсайханд илтэд дотно хандлага үзүүлсэн нь бичлэг, юутайгаа мөн факт болж үлдсэн байдаг.

З.Энхболдод ОХУ-аас Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойн төслийг хариуцуулсны ард улс төрийн илүү том яриа, хэлэлцээ явагдаж буйг үгүйсгэхгүй.

Хийн хоолойг манай газар нутгаар дамжуулсны хариуд Бээжин, Москвагаас ШХАБ болон БРИКСт элсэх шахалтыг Монголд үзүүлж мэднэ гэсэн болгоомжлол бий. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа З.Энхболд "Бүс нутгийнхаа интеграцаас хойш суучихаад эдийн засгаа хөгжүүлнэ гэж байхгүй” гэсэн ярилцлага хүртэл өгч байсан. Чухамдаа цаад санаа нь ШХАБ-д Монгол Улс элсэх хэрэгтэй гэсэн утгатай байсан юм.

Гэхмэтчлилэн байгалийн хийн хоолойн төсөл хийгээд төслийг хариуцаж буй З.Энхболд Монголын үндэсний аюулгүй байдлын хувьд хоолой дээр тавьсан хутга болох вий гэх болгоомжлол байна.

Сибирийн хүч-2” хэмээх шинэ төсөл нь 50 тэрбум шоо метр хүртэлх хийг Оросын Арктик дахь Ямалийн хойгоос Монголын нутгаар дайруулан барьсан 6000 километр хоолойгоор Хятадын өмнөд нутагт нийлүүлэх зорилготой. Гээд байгалийн хийн төсөл тойрсон талцал Монголын улс төр-нийгмийн бас нэг зовлон болохгүй гэх газаргүй. Байгалийн хийн хоолойн төсөл бол их мөнгө, том эрх ашиг гэсэн үг. Их мөнгө, эрх мэдлийн үнэр авсан гадаад дотоодын бүлэглэл Монголыг тасдаж идэхээс сийхгүй биз. Хараал идсэн Тавантолгойгоо хар.

Монгол Улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг Оросоос импортлодог. Бензин, шатахууны хувьд 90 хувийг хараат. Орос цоргоо хааж, унтраалгаа дарвал Монголын эдийн засаг эвгүйднэ. Ийм байтал утааг арилгах нэрээр эрчим хүчний хамаарлаа улам нэмэгдүүлбэл улсынхаа эрх чөлөөг алдана.

Тэгээд ч худалдан авагч Хятад өнөөг хүртэл ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй байхад  монголчууд "шар хүний өмнөөс хар хүн болж явах” ямар шаардлага байгаа юм бэ.

 
 
https://news.mn/r/2789634/
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани