Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол...

Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол... Шинэчлэлийн засгийн газраас  боловсруулсан "ЭЗЭН 100” хөтөлбөрийг 5 дугаар сарын 8-ны өдөр УИХ-аар батлуулсан. Энэ хөтөлбөр төлөвлөсөн бүхий л ажлаа 100 хоногт батаан дуусгах учиртай, богино хугацааны хөтөлбөр. Тэгвэл өнөөдөр дээр заасан хугацааны дийлэнх буюу 80 хоног өнгөрөөд байна. Тэгэхээр хөтөлбөрт тусгасан ажлуудын дор хаяж 80 орчим хувийг хэрэгжүүлсэн байх учиртай.     

Таван жилийн дараа эргүүлэн сэргээсэн хайгуулын тусгай зөвшөөрөл байгаль хамгаалагчдын шүүмжлэлд өртөөд эхэллээ. Төсвийн цоорхой, гадаад худалдааны алдагдал гээд дутагдаж гачигдсанаа нөхөх зорилгоор сэргээсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулалтыг ч даллана гэж амласан.

Уул уурхайн салбарыг яаж эрчимжүүлэв?

Өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал зохион байгуулсан Уул уурхайн яамны удирдлага "ЭЗЭН 100” хөтөлбөрт тусгасан 19 ажлынхаа 65 хувийг биелүүлснээ зарласан. Эдгээр нь

-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах,
-Ашигт малтмалын хайгуулыг сэргээх,
-Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг тогтвортой болгох,
-Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, төслийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх,
-Тавантолгой төслийг түргэтгэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэд бүтцийг шийдвэрлэх асуудалд гадаад, дооодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зэрэг байсан юм.

Эдгээрийг хэрэгжүүлснээр гадаад валютын урсгалыг сайжруулан, санхүү, эдийн засгийн эрсдэлээс сэргийлнэ хэмээн тооцоолсон.

ЭЗЭН 100 хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайгаас олохоор төлөвлөсөн нийт орлого

Хайгуулаас

1-1.5 тэрбум ам.доллар

Оюутолгойн далд уурхайгаас

2.0 тэрбум ам.доллар

Тавантолгойгоос

3-5 тэрбум ам.доллар

Төмөр зам, тээврийн дэд бүтцэд хөрөнгө оруулснаар

1-2 тэрбум ам.доллар

НИЙТ

7-10.5 тэрбум ам.доллар

Одоогоор дээрх орлогын аль нь ч албан ёсоор баталгаажаагүй байна.

"Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд өнгөрсөн сард болсон "Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014”-т оролцох үеэрээ "Төслийн санхүүжилтэд саатал гарсан нь үнэн.

Одоо хөрөнгө оруулагчид болон Засгийн газрын хооронд  техникийн нөхцлийн тухай маргаан л үргэлжилж байгаа. Би ирээдүйд итгэл дүүрэн байна” гэсэн юм.  

Харин таван жилийн дараа эргүүлэн сэргээсэн хайгуулын тусгай зөвшөөрөл байгаль хамгаалагчдын шүүмжлэлд өртөөд эхэллээ. Төсвийн цоорхой, гадаад худалдааны алдагдал гээд дутагдаж гачигдсанаа нөхөх зорилгоор сэргээсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулалтыг ч даллана гэж амласан. Иймд үр дүнг нь харах л үлдэж байна.    

Ахидаггүй аялал жуулчлал            

ЭЗЭН 100 хөтөлбөрийн хүрээнд гадаад дотоодын аялал жуулчлалыг дэмжих, аялал жуулчлалын зөөлөн болон хатуу дэд бүтцийг сайжруулах, чөлөөт бүс, амралт зугаалга, бизнес төв, татваргүй худалдааны үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьсон. Сүүлийн гурван жилийн дунджаар аялал жуулчлалын орлого жилд 340 сая ам.доллар байгааг дунд хугацаанд нэг тэрбум ам.долларт хүргэх зорилгыг ЭЗЭН-100 хөтөлбөрт тусгасан.

Мөн энэ салбарын цэвэр орлого 2012-2013 оны нийлбэр дүнгээр 100 сая ам.доллар байгааг 0.5-1.0 тэрбум ам.доллар болгох зорилт дэвшүүлсэн юм. Гэвч бодит байдал дээр энэ оны эхний хагаст 154 мянган жуулчин манай улсад иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурсан үзүүлэлт. Хэд хэдэн аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохос өөр хатуу дэд бүтцийг хөгжүүлэх томоохон төслүүд байхгүй байна. Тэгэхээр дээр дурдсан зорилтод хүрэх нь ихээхэн эргэлзээтэй.

Татварын ачааллыг бууруулах ямар алхмууд хийв?

УИХ-аас баталсан "Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол” хэрэгжсэнээр бизнес, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, эдийн засаг идэвхжинэ гэж үзсэн. Хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжсэнээр энэ үр дүнд хүрнэ гэж тооцоолсон юм. Өнгөрсөн хугацаанд ч энэ чиглэлээр хийсэн алхмууд бий.

-Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль

2009 онд баталсан энэ хууль 2013 оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжсэн. Харин өнгөрсөн 6 дугаар сарын 1-нээс  ахин хэрэгжинэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд "Томоохон хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтад зориулан импортлох техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж заасан байдаг.

Том хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид их хэмжээний зардал гаргадаг ч ашгаа удаан хугацаанд нөхдөг. Иймд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд татвараа хэсэгчлэн төлөхийг шинэ хуулиар зөвшөөрчээ. Ингэснээр д ирэх татварын дарамт багасч, үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжүүлнэ гэж хууль батлагчид тайлбарласан.

Харин зургаан сар уу эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар татварыг нь хойшлуулах уу гэдгийг Засгийн газрын тогтоолоор тухай бүрт нь шйдвэрлэж байх юм байна.   

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож байгаагаас татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Энэ хуулийн төслийн хүрээнд арилжааны банкуудын бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох юм.

Арилжааны банкууд гадаадын хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татахад хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч нь хүүгийн орлогодоо ямар нэг татварыг Монгол Улсад суутгуулахгүй байхыг шаарддаг байна. Иймд банкууд зардлыг иргэд, ААН-д олгодог зээлийн хүүндээ суутгадаг байх юм.

Монголбанкнаас мэдээлснээр арилжааны банкуудын банк хооронд зээл авсан болон олон улсын хөрөнгийн биржид бонд гаргасан нийт дүн 1.1 тэрбум ам.долларт хүрчээ.

Тэгэхээр Төсвийн байнгын хорооноос дэмжлэг авсан энэ хуулийн төсөл батлагдвал аж ахуйн нэгжүүдэд ирэх хүүгийн дарамт 0.9 хувиар бууран, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах орчин бүрдэнэ.

ЖДҮ эрхлэгчдийг ч татварын бодлогооор дэмжинэ

ЖДҮ-ийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, импорт орлох, экспорт дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 6 дугаар сарын 1-нээс хойш импортолсон ЖДҮ-ийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг баталсан.

ЖДҮийн зориулалттай тоног төхөөрөмжийн жагсаалтад 1000 орчим тоног төхөөрөмж багтдаг. Жагсаалтыг Засгийн газраас шинэчлэн  батална. Уул уурхай, авто тээвэр  болон газрын тосны тоног төхөөрөмжөөс бусад төрлийн техник хэрэгсэл энэ жагсаалтад багтдаг байна.

Дашрамд хэлэхэд иргэд ч энэ хуульд хамрагдан, татвараас чөлөөлөгдөх боломжтой. Гол нь ЖДҮ эрхлэгч мөн гэдгээ албан ёсоор баталгаажуулах шаардлагатай гэнэ. Мөн импортлох тоног төхөөрөмжид үнийн дүнгийн хязгаарлалт хийгээгүй байна.    

Энэ мэтчилэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой 10 орчим хуулийн төсөл УИХ-ын чуулганыг хүлээж байна. Эдгээр хуулиудтай холбоотойгоор цөөн тооны, томоохон компаниудад л давуу эрх олголоо гэх шүүмжлэл байна.

Хөрөнгө оруулалт татах чиглэлээр

2014 оны 6 дугаар сарын 19, Их тэнгэрГадны хөрөнгө оруулалт татах зорилгоор хэд хэдэн томоохон бизнес форумыг Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн звөлөлөөс  зохион байгууллаа. 6 дугаар сарын 19-21-ний хооронд Их тэнгэрт "Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014”-ийг зохион байгууллаа.

Хоёр өдөр үргэлжилсэн тус уулзалтад ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр зэхэж буй 18 томоохон төслийг гадны төлөөлөгчдөд танилцуулсан юм. Эдгээрийн нийт хөрөнгө оруулалт 15 тэрбум ам.долларт хүрэхээр байна.

Бизнесийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хөрөнгө оруулалт татсан эсэх, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж чадсан эсэхээр дүгнэх учиртай. Ямартаа ч Тавантолгойн 450 Мвт-ын цахилгаан станцын яриа хэлцэл удахгүй эхэлнэ гэж Эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан форумын дараа мэдэгдсэн юм.  

Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимтай хамтран Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор "Монгол Улс - ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2014” сэдэвт уулзалтыг энэ 2-4-нд зохион байгуулсан.

Энэ уулзалтанд БНХАУ-аас 200 орчим хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалт шаардагдаж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн түншээ олох боломжийг нээсэн юм. Ингэхдээ эрчим хүч, зам тээвэр, барилга, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, худалдаа, банк санхүү, байгаль орчны салбарын төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү танилцууллаа.

ЯМАР АЖЛУУД ҮЛДЭВ?  

ЭЗЭН-100 буюу Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх арга хэмжээнд нийт гурван бүлэг бүхий 26 ажил хийхээр тусгасан.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бусад байгууллага нь Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо. Гэвч эдгээр байгууллагууд хөтөлбөрийн үр дүнгээ танилцуулаагүй байна.

Сангийн яам Монгол улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг хүлээсэн. Ингэхдээ төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулан, төсвийг 1.1 их наяд төгрөгөөр хэмнэх даалгавар авчээ. Мөн төсвийн тооцоонд ашигласан төгрөгийн гадаад валюттай харьцах 1384 гэсэн ханшийг өөрчилж, бодитой болгох ёстой.

Өнөөг хүртэл энэ ажлууд хийгдээгүй байна. Иймд УИХ-ын дарга хаврын чуулганыг хааж, хэлсэн үгэндээ "Нийт төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд хүртэл үе шаттайгаар буулгах бодлогоор төсвийн тодотголыг боловсруулж, 8 дугаар сард УИХ-д оруулж ирэх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.    

Эдийн засгийн өршөөлийн тухай хууль

Энэ хуулийн төслийг ЭЗЭН-100 хөтөлбөрийн хүрээнд өргөн мэдүүлэх ёстой. Энэ хууль батлагдсанаар бизнесийн орчны итгэл нэмэгдэнэ гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийн идэвхжил сайжрах аж. Энэ хуулийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг "Өөр байгаа бүх зүйлээ ил гарга” гэж товч томьёолсон юм.

Тэрээр "Бид эдийн засгаа ил тод болгоно. Манай татварын бааз бүрэн бүрдээгүй байна. Өнгөрсөн 20 жилд солигдож амжаагүй олон зүйл бий. Энэ хуулиар олгогдох нартай өдөр нийт бизнес эрхлэгчдэд нэг л удаа тохионо. Үүнээс хойш далд эдийн засаг байхгүй болно гэж бид тооцоолж байна. Бизнес эрхлэгчид өөрт байгаа бүх хөрөнгө, мөнгөө ил болго гэж бид энэ хуулийг санаачилсан. Хуулийг наадмын өмнө хэлэлцэнэ” гэсэн юм. Гэсэн ч амжсангүй. Тэгэхээр энэ хууль ч намрын чуулганыг хүртэл хойшилж байна.   

Монголбанкны хувьд Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, УИХ-д танилцуулах үүрэг хүлээсэн. Ингэснээр цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлүүлэх байв. Гэвч УИХ-ын хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж бас л амжсангүй.    

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр ихээхэн шүүмжлэлд өртдөг.

2012 оноос хойш хэрэгжиж байгаа энэ хөтөлбөр дараах дэд хөтөлбөрүүдээс бүрддэг.

 

-"Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр,
-
"Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөр
-
"Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр
-Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах” дэд хөтөлбөрөөс бүрддэг.

Дэд хөтөлбөр бүр ойролцоогоор 300 тэрбум төгрөгийн санхүүжилт авна гэхээр нийт 1.2 их наяд төгрөгийг энэ хөтөлбөрт зарцуулахаар байгаа юм.  

"ЭЗЭН 100” хөтөлбөрийн хугацаа ирэх сарын 14-ний өдөр дуусгавар болно.

Тус хөтөлбөрт тусгасан эхний зорилт нь гадаад валютын урсгалыг сайжруулах байв. Гэвч Монголбанкны валютын нөөц буурч, 1.6 тэрбум ам.долларт  хүрчихээд байна. Мөн долларын ханш тогтмол өсч, 1768 төгрөгт хүрлээ. Эндээс харахад гадаад валютын урсгал Монголыг тойрсон хэвээр байна.

Харин бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах гэмэн хоёр дахь зорилт тодорхой хэмжээгээр биелжээ гэж дүгнэж болохоор байгаа юм. Гэвч хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилт болон төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд огт хийгдсэнгүй.

"ЭЗЭН 100" хөтөлбөрийг баталсны дараа Засгийн газрааас УИХ-д нийт 23 хууль өргөн барьсан. Эдгээрийн дотор анхаарал татсан нэг хууль нь Өрийн удирдлагын тухай хууль. Энэ хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн боловч сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулан буцсан. Эрх баригчид улсын гадаад өр, ДНБ-ий харьцааг 70 хувь болгон өсгөх санал гаргасан ч эрх баригчид одоо мөрдөж байгаа 40 хувийг хэвээр нь үлдээх нь зөв гэж үзлээ. Ингэснээр Засгийн газрын 3 тэрбум ам.долларын эх үүсвэр гаднаас нэмж татах төлөвлөгөө хойшлоод байна.          

Иргэд хэрхэн дүгнэв?

Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи өнгөрсөн хоёр сарын хугацаанд ямар ажлууд амжуулсан талаар танилцууллаа. Харин иргэд энэ хөтөлбөрт ямар үнэлэлт, дүгнэлт өгснийг харъя.
Санал өгсөн нийт иргэдийн олонх нь буюу 54 хувь нь эдийн засаг сэргэх нь бүү хэл уруудсан гэж үзжээ.

Үүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өссөн үнэ нөлөөлсөн нь тодорхой. Шинэ ургац гэдэг нэрээр бүх төрлийн хүнсний ногооны үнэ 200-500 төгрөгөөр өслөө. Мөн долларын ханш өссөөр 1768 төгрөгт хүрээд байна. Үүнийг дагаад импортын барааны үнэ ч өссөн. Тэгэхээр иргэдийг буруутгах аргагүй юм.   

Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол...

"Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа тодорхой учраас хэрэгжилтийг хангахад анхаарлаа хандуулж ажиллахыг Та бүхэнд уриалж байна” гэснээр УИХ-ын дарга хаврын чуулганаа хаасан. Мөн УИХ-аас шалтгаалах асуудал гарвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй гэсэн юм.

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол олонх Засгийн газраа хэрхэхээ шийдье” гэж эрс шийдэмгий мэдэгдэж байсныг эргэн сануулъя.

Шинэчлэлийн засгийн газраас боловсруулсан "ЭЗЭН 100” хөтөлбөрийг эдийн засагчид тооцоо судалгаагүй, бизнес эрхлэгчдээс цуглуулсан саналууд гэх мэтээр шүүмжлэх нь бий. Эдийн засгийн нөхцөл байдал муудахтай зэрэгцээд эрх баригчдын боловсруулсан энэ хөтөлбөр АН-д нэг талаар давуу эрх олгосон юм. Өөрөөр хэлбэл олонх болсон АН-ынхан сонгуулийн өмнө боловсруулсан намын хөтөлбөртөө тусгасан олон ажлаа "ЭЗЭН 100” хөтөлбөрт тусгаж чадсан. Харин одоо хэрэгжилтээ тайлагнах л үлдэж байна.

 

 

 

 

 

 

 gogo.mn

 

 

    

Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани