Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

888 төсөл ууршилгүй урагшилж байна

Хэний ч төсөөлөөгүй хэнз төсөл гэвэл "888”-ыг хэлэх биз. Эдийн засгийн хүндхэн үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор эхлүүлсэн дээрх төсөл эцэстээ Мянгуужингийн үлгэр болсон гэх яриа өнгөрсөн долоо хоногт эрчимжив. Өөрөөр хэлбэл, төслөөс маш цөөхөн нь санхүүжилт авсан тухай шүүмжлэл хүчтэй өрнөсөн. Тооны бэлгэдлийг нь бодсон уу, тооцоолж судалсан уу ямартай ч 888 төслийг Хөгжлийн банк болоод Эдийн засгийн хөгжлийн яам дэмжиж, санхүүжүүлэхээ амласан. Улмаар төслийг санхүүжүүлэхэд нийт 7.3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол бий.

Улмаар Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яам дээрх төслүүдийг судалж үзээд импортыг орлох, экспортыг дэмжих төсөл эдийн засагт ашигтай гээд тодорхойлчихсон. Харамсалтай нь Засгийн газрын болзлыг хангасан төслүүд арилжааны банкуудын босгыг давалгүй унаж байна хэмээн бизнес эрхлэгчид гомдоллож байна. Тэд сайд дарга нарын эргэн тойронд буй хүмүүс л зээлд хамрагдаж, алгаа дээш нь харуулсан гэх хардлагыг ч хэлж байгаа юм. Нөгөө талаас Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжихэд зориулахаар төлөвлөсөн Чингис бондын үлдэгдэл мөнгийг өөр зүйлд "үрчихсэн” гэх таамаглалыг хамгийн их дэвшүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдэд хатуу чихэр харуулчихаад хазуулахгүй байгаа гэх.

Тэгвэл энэ талаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат "Хоёр тэрбум буюу түүнээс доош хэмжээний зээл хүссэн 599 төслөөс 93-ийг нь санхүүжүүлэх  шийдвэр гарсан. Түүнээс 39 төслийг санхүүжүүлээд байна. Нийт 93 төслийн авах зээлийн дүн 45 тэрбум төгрөг. Харин хоёр тэрбумаас дээш хэмжээний зээл хүссэн 280 гаруй төслөөс 13 төслийнх нь 68 тэрбум төгрөгийг баталсан. Эдгээрээс таван төслийн 37.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон” хэмээв. Товчхондоо шалгарсан 888 төслийн санаачлагчид арилжааны аль ч банкинд хандан, зээл авах боломжтой. Төсөлд хамрагдсанаар 5 жил хүртэл хугацаатай. Жилийн 9-өөс илүүгүй хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 12 сараас доошгүй байх бөгөөд зээлийг төгрөгөөр олгоно. Мөн эхний нэг жилийн хугацаанд зөвхөн хүүг төлж, үндсэн төлбөрөө төлөхгүй байх зэрэг уян хатан нөхцөлтэй.

Гол нь төсөл эдийн засагт хурдан өгөөжөө өгөх, зээлийн эргэн төлөлтийн чадвартай байх, экспортыг дэмжиж, импортыг орлох чадвартай байх нь чухал. Хэрэв энэ болзлыг хангаж буй бол ямар ч дарамт шахалтгүйгээр асуудлыг арилжааны банкууд шийдвэрлэж байгаа аж. Үнэхээр сайн төсөл боловсруулсан бизнесүүдийн хувьд маш том боломжийг Засгийн газраас олгож байна гэх эдийн засагчдын магтаалыг ч орхигдуулж боломгүй. Өөрөөр хэлбэл, жижиг дунд бизнесийн хувьд зээлийн хүүгийн дарамт, богино хугацаанд зээлээ эргүүлэн төлөх шаардлага, барьцаа хөрөнгө гэх мэт дарамт их байдаг нь энэхүү зээлд хамрагдсанаар багасаж байгаа гэнэ.

Урт хугацаанд эдийн засгийг хэрхэн тогтвортой өсгөх вэ гэсэн асуудал хамгийн чухал. Үүнд ганц хариулт шалгарсан байдаг. Тэр нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого. Дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж эдийн засаг валютын ханшийн савалгаанаас хамгаалагдаж чадна. Нөгөө талаас валютын ханшийн энэ өсөлттэй үед үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тохиромжтой нөхцөл бүрддэг. Учир нь импортоор оруулж ирсэн ундаа 1000 төгрөг байдаг байсан бол ам.долларын ханш өссөнөөр 1300 төгрөг болж өсдөг. Харин үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн ам.доллараас хамаарал багатай тул үнэд өөрчлөлт орох эрсдэл бага. Энэ тохиолдолд үнэ хямдаар нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгохыг илүүд үздэг. Энэ зарчимд суурилан дээрх төслийг шалгаруулан санхүүжүүлэхээр болсон билээ. Сонгогдсон төслүүдийг салбараар нь ангилвал, барилгын материалын үйлдвэрлэлийн санал давамгайлж буй. Бүтээн байгуулалтын ажлуудад нэн хэрэгцээтэй дийлэнх барилгын материалыг гаднаас худалдан авч байгаа энэ үед импортыг орлох 210 төсөл зөвхөн энэ салбарын үйлдвэрлэлд зориулагдахаар байгаа нь магтууштай. Барилгын материал овор хэмжээ, жин ихтэй тул бид тээврийн зардалд хамаг хэдээ тоолоод өгчихдөг. Ингээд эцэст нь дээрх зардал орон сууцны метр квадратын үнэд шингэж байна. Энэ нь орон сууц авч буй иргэн, төсвөөс санхүүжилт олгож буй төр засагт ч зарлагатай.  Үүний дараагаар хүнсний бүтээгдэхүүн, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, химийн үйлдвэр, эрчим хүч, малын гаралтай түүхий эд боловсруулах, эм, эмнэлгийн үйлдвэрлэлийн төслүүд багтжээ.

 

Төслийн явцад шинэ технилоги нэвтрүүлжээ

Иймээс энэ талаар тодруулахаар ХасБанкийг сонгосон юм. Учир нь тус банк жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр зээл олгодог томоохон банкуудын нэг. Хамгийн гол нь үйлдвэрлэлтийн явцад дэвшилтэд технологи шаардсан бүтээгдэхүүнийг 100 хувь гадаадаас импортлодог бол энэ төслийн ачаар дотооддоо үйлдвэрлэсэн паркетан шал, гадаадаас өндөр үнээр импортлон авдаг мебель, хурдтай хөгжиж байгаа барилгын салбарын үндсэн түүхий эд, бүхий л салбарт ашиглагддаг хуванцар зэргийг боломжийн үнээр дотоодоосоо авах боломж нээгдэх аж. Түүгээр үл барам, 888 төсөлд гахайн болон загасны аж ахуй эрхлэгчид цөөнгүй байгаа нь гадаад руу экспортлох махны төрөл зөвхөн хонь үхрийн махаар хязгаарлагдахаа болих боломжийг бий болж байгаа талаар ХасБанкны Бизнес Хөгжүүлэлтийн хэлтсийн Төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Рэгзэдмаа тодотгож байлаа. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-888 төслийн хүрээнд ямар хүндрэлүүд гарч байна?

-Энэ төсөлд хамрагдах аж ахуйн нэгж болон иргэдийн нэрс 2014 оны хавар нийтэд "888” гэсэн жагсаалтаар зарлагдсан. Тухайн үед Хөгжлийн банк арилжааны банкуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Гэвч холбогдох газруудтай хамтран ажиллах гэрээ байгуулах явц хүлээж байснаас хамаагүй удааширсанаас үүдэн иргэд бухимдлаа банкинд илэрхийлэх тохиолдол гарсан.

-Уг зээлийн төсөлд ямар байгууллагууд хамрагдаж болох вэ. Тэд зээлд хамрагдахын тулд хэнд хандах вэ?

-Төслийн зээлийг хоёр тэрбумаас дээш болон доош үнийн дүнтэй гэж хоёр ангилж буй. Хоёр тэрбумаас дээш үнийн дүнтэй төслийн зээл авахын тулд бизнес эрхлэгч Хөгжлийн яамнаас 2014 оны дөрөвдүгээр сард гаргасан 888 үйлдвэрлэгчийн жагсаалтад орсон байх шаардлагатай. Харин хоёр тэрбумаас доош үнийн дүнтэй төслийн зээл авахын тулд 888 жагсаалтаас гадна Хөдөлмөрийн яамны харьяа Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сангийн төсөл сонгон шалгаруулах комиссоос дэмжигдсэн тухай албан бичигтэй байх ёстой. Харилцагч нартаа анхааруулан хэлэхэд арилжааны банк нь зээлийн судалгаагаа өөрийн банкны зээлийн журмын дагуу хийж гүйцэтгэдэг. Иймд бүрдүүлэх материалтай холбоотой мэдээллийг манай банкны аль ч салбараас авах боломжтой.

-Зээлийн төсөлд танай банкаар дамжуулан ямар байгууллагууд хамрагдаад байгаа тухай мэдээлэл өгөхгүй юү?

-Нийт 34 төсөл хэрэгжүүлэгчийн 21.1 тэрбум төгрөгийн төслийн зээлийн судалгаа хийж, шийдвэрлэн, нэхэмжлээд байна. Түүнчлэн Экспортыг дэмжих, импортыг орлуулах үйлдвэрлэлийн төслийн санхүүжилтээс Хөдөлмөрийн яамны дэргэдэх ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах комисс болон дэд комиссоос дэмжигдсэн төслүүдийг санхүүжүүлж байгаа. Төсөл сонгон шалгаруулах комисс болон дэд комиссоос дэмжигдсэн 168 төсөл хэрэгжүүлэгчийн 10.5 тэрбум төгрөгийн зээлийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Эдгээр 168 төслийн дийлэнх нь орон нутгийн салбаруудаас ирүүлсэн өргөдөл байгаагаас манай банк орон нутгийн бизнес эрхлэгчдийн санхүүгийн асуудлыг шийдэх тал дээр анхааран ажиллаж буйг харж болно. Өнөөдрийн байдлаар нийт нэхэмжилсэн эх үүсвэрээс 11.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр Хөгжлийн банкнаас шилжин ирж харилцагчдад олгосон.

-Төсөлд барилгын үйлдвэрлэл давамгайлж буй гэсэн. Харин танай банкаар үйлчлүүлсэн хэрэглэгчид аль салбарт бизнес эрхлэгчид байгаа талаар тодруулахгүй юу?

-Манай банкаар үйлчлүүлсэн төсөл хэрэгжүүлэгчдийн бизнесийн чиглэлийг нь задлан үзвэл маш олон салбарынхан бий. Тухайлбал, хоёр тэрбумаас дээш үнийн дүнтэй төслүүдэд гоймонгийн, хуванцарын болон цаасан хайрцагны үйлдвэрлэгч нар байх жишээтэй. Харин хоёр тэрбумаас доош үнийн дүнтэй төслүүдэд паркетан шалны, цайны, давсны, мебель тавилгын, хэв шахмалын, тариурын, загасны аж ахуй, гахайн ферм, барилгын материалын үйлдвэрлэгч, ноосон эдлэлийн үйлдвэрлэгч нар багтсан.

-Шинэ технилоги нэвтрүүлсэн гэж сонслоо. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Үйлдвэрлэлтийн явцад нь дэвшилтэд технологи шаардсан бүтээгдэхүүнийг 100 хувь гадаадаас импортлодог байсан. Харин 888 төсөл хэрэгжсэнээр дотооддоо үйлдвэрлэсэн паркетан шал, гадаадаас өндөр үнээр импортлон авдаг мебель, хурдтай хөгжиж байгаа барилгын салбарын үндсэн түүхий эд, бүхий л салбарт ашиглагддаг хуванцар зэргийг боломжийн үнээр дотоодоосоо авах боломж нээгдэх юм.

Ийнхүү бидний яриа цааш хөвөрсөн. ХасБанк нь Засгийн газар болон гадаадын байгууллагуудаас санхүүжүүлдэг гол төсөл хөтөлбөрүүдэд голлох үүрэгтэй оролцдог аж. Тухайлбал, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, "Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, JICA-ийн ЖДҮ хөгжүүлэх болон байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай хөнгөлттэй зээл, Японы экспортын шугамын дагуу олгогдох худалдааны санхүүжилтын зээл, Deutsche банкнаас санхүүжигдэж байгаа "Хүлэмжийн хийг бууруулах төсөл, Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа төслийн зээл гэхчлэн олон төсөл хөтөлбөрийг нэрлэж болно. Түүнчлэн, төслийн зээлээс гадна батлан даалтын хөтөлбөрүүдийг USAID, IFAD болон Улсын зээлийн батлан даалтын сантай хамтран хэрэгжүүлдэг юм байна.

Бид дараагийн дугаартаа ХасБанкны дэмжлэгтэйгээр арьс ширний үйлдвэрлэл эрхэлж буй бизнес эрхлэгчдийн талаар мэдээлэл хүргэх болно. Байнга арьс шир гараад байдаггүй улирлын чанартай гэмээр энэхүү бизнест арилжааны банкууд зээл олгохдоо дурамжхан байдаг. Улмаар эргэлтийн хөрөнгөгүйн улмаас түүхий эдээ бүрэн цуглуулж чаддаггүй, гадныханд алддаг билээ. Хэдийгээр төр засгаас дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдэг ч дорвитой арга хэмжээ авсан нь үгүй. Ийнхүү шаргал ордны хашааны гадна хоцорсон арьс шир үйлдвэрлэгчид бизнесээ хэрхэн амжилттай явуулж байгааг уншигч танд толилуулна.

 

 

Л.Нинж

888 төсөл ууршилгүй урагшилж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани