Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Аж үйлдвэрийн цогцолборыг царцаах сонирхол

Аж үйлдвэрийн цогцолборыг царцаах сонирхол - "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” компанийн нэр дээр
300-400 сая төгрөгийн өр үүсчээ -

Эх нутгийн зүүнтэйд, элсэн дээр аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажил өнөөдөр гурван жил гаруйн нүүрийг үзээд байна. Шинэ он гарсны дараа дөрвөн "нас хүрнэ”. Аль хэдийнэ "хөлд орж”, өдгөө "хэлд орсон” байх ёстой атал өнөөдөр таг чиг. Нэг үгээр хойт эцгийн гар харсан "тахир дутуу хүүхэд” болчихоод байна. Аравдугаар сарын дундуур, ажлын нэгэн энгийн өдөр "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” компанийг зорилоо. Ажил ид буцалж буй байх хэмээн төсөөлөн очсон боловч харанхуй хонгил, цоожтой хаалга угтав. Нэгдүгээр амаржих газрын урдхан талд БООБШ нэртэй байшингийн тавдугаар давхарт гурван өрөө түрээсэлсэн, 27 ажилтны орон тоотой гэгддэг "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” компанийн байранд нэг ч хүн байсангүй.

Дөрөвдүгээр сараас хойш тус компани ажилтнуудынхаа цалинг тавьж чадахаа байж, өнгөрсөн сараас ихэнх ажилтандаа мэдэгдэл өгч, хугацаагүй чөлөө олгосон тухай хойно нь дуулсан юм. "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн ерөнхий зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад АНУ-ын "Bechtel” корпорац ялж, 2011 оны тавдугаар сарын 27-нд гэрээ үзэглэж байв. Төслийн мастер төлөвлөгөө, үйлдвэрүүдийн урьдчилсан ТЭЗҮ, үйлдвэр байгуулах гэрээний хувилбар, санхүүжилтийн бүтэц, төлөвлөгөө зэргийг тэд боловсруулж, ажлын хөлсөнд нь Монгол Улс 2.4 сая ам.доллар төлсөн. "Уг цогцолбор ашиглалтад ороход манай ДНБ-д үзүүлэх нөлөө Оюутолгой, Тавантолгойгоос хэд дахин илүү” хэмээн тухайн үеийн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг тодотгож байлаа. Цогцолбор барих үед 10 мянга гаруй, ашиглалтын шатанд 2400 хүнийг ажлын байраар хангаж, ойролцоогоор 21 мянган хүн амтай суурьшлын шинэ бүс үүсгэнэ гэхчлэн хачин сайхан зүйл тэр үед дуулдаж байсансан.



Харин Сайншандад барилга барих ямар ч боломжгүйн дээр Тавантолгой-Сайншанд-Хөөт чиглэлд тавих төмөр замын трассаас 100 гаруй метрийн нам дор газар байрлах тул хөрөнгө оруулалт их шаардаж, байршил өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан. Тиймээс эхний байршлаас зүүн хойд зүгт 40 км зайд, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ цогцолборыг төвхнүүлэхээр төлөвлөж, АНУ-ын "Fluor” компани 2013 онд судалгааны ажилд ханцуй шамлан оржээ. Америкийн Техаст төвлөрсөн энэ компанийн нэрийг ялангуяа "Forbes” сэтгүүл олонтаа дурддаг. Хамгийн сүүлд "Fluor Монгол дахь бизнесээ орхиогүй” хэмээх гарчигтай мэдээллээс Та энэ компанийн тухай дэлгэрэнгүйг уншиж болно. "Fortune” сэтгүүлээс эрэмбэлдэг олон улсын шилдэг 500 компанийн жагсаалт дахь барилгын хамгийн том компани төдийгүй, дэлхийд 109 дүгээрт бичигддэг "аварга амьтан” аж. Хамгийн сүүлд хийсэн томоохон ажлуудаас нь дурдвал, 2001 онд Лас Вегаст зочид буудал, казиногийн "Аладдин” цогцолборыг 1.4 тэрбум ам.доллараар, 2004 онд Иракт ус, эрчим хүчний дэд бүтцийн сүлжээг 1.1 тэрбум ам.доллараар, Европт төмөр замын сүлжээ, Аризонад пуужин хөөргөх талбай байгуулж байжээ.

Аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шинээр сонгосон газарт тус компани ТЭЗҮ, инженерингийн судалгаа хийж, бараг эцэслээд байна. Дэлхийн барилга, инженерингийн үйлчилгээний магнат ийм компани оролцож байхад "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ыг яагаад "тахир дутуу” хэмээн тодотгох болов, албан тасалгаа нь яагаад эзэнгүй байгаа юм бол хэмээх асуулт аманд тань торж байна уу? Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл "Улс төрийн болоод байгаль орчны асуудал бий. Үүнийгээ шийдчихвэл "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” урагшилна. Энэ бол манай яамны болоод дэд сайдын мэдлээс хэтэрчихсэн асуудал. УИХ, Засгийн газрын түвшний асуудал” хэмээн хариуллаа. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад нийт 11 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тов тодорхой тооцоолол бий.

Дэд бүтэц, суурьшлын бүс байгуулахад 4.33, үйлдвэр үүд босгоход 6.67 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг. Нийлбэр дүнгээрээ улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс давчихсан эл төслийг бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч хэрэгж үүлэх төлөвлөгөөтэй. Тэгэхдээ төмөр зам, цахилгаангүй, өдөр шөнөгүй элсээр шуурч байгаа энгүй талд хэнд итгэж, хэн хөрөнгө оруулах билээ? Цогцолбор байгуулах 11 тэрбум ам.долларыг цөмийг нь засгаас нэхээгүй. Дэд бүтэц санхүүжүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай 200-300 сая ам.долларыг нь л гаргаад өгчихвөл "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” компанийнхан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад үг хэлэх эрхтэй болно. Харамсалтай нь Засгийн газар энэ оны төсөвт эл төсөлд нэг ч төгрөг хуваарилаагүй. Ирэх онд ч мөн сохор зоос өгөхгүй байх урьдчилсан төлөв байна.

Дэд бүтэц байгуулах 200-300 сая ам.доллар өгөх нь байтугай "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” компани ажилтнуудынхаа цалинг олгож дийлэхээ байж, энэ онд өнгөрсөн жилийн санхүүжилтийнхээ үлдэгдлийг зарцуулж байгаад дөрөвдүгээр сард дуусчээ. Түүнээс гадна "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” компанийн нэр дээр нийгмийн даатгал, цалингаас өгсүүлээд 300-400 сая төгрөгийн өр үүсээд байна. Засгийн газар зоригтой алхам хийж, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Өнөөдөр энэ төслөө эргэж нэг харах цаг болоогүй гэж үү? Дэлхийн зах зээлд "Чингис” бонд арилжиж, бид 1.5 тэрбум ам.доллар босгосон. Түүнийгээ үрчихсэн. Удалгүй Засгийн газар баталгаа гарган Хөгжлийн банк "Самурай” бондыг Японы зах зээлд гаргаж 30 тэрбум иен (600 сая ам.доллар) "халаасалсан”. Бас дуусгасан. Эдийн засагт үлэмж нөлөө үзүүлэх ийм мега төслүүдийг хойш тавьж, барилгын материал, гутлын үйлдвэр сэлтийг үй олон тэрбум төгрөгөөр дэмжихийг засаг эн тэргүүнд чухалчилсан. "Санхүүжилтгүйн улмаас ажилтнууддаа мэдэгдэл хүргүүлж, хөрөнгийн асуудал шийдэгдэх хүртэл хугацаагүй чөлөө өгсөн.

Эдийн засгийн ийм ач холбогдолтой атлаа хойт эцгийн гар харсан, "тахир дутуу хүүхэд” шиг аж үйлдвэрийн паркийг аврах уу, сөнөөх үү гэдэг ердөө Засгийн газраас хамаараад байна.

Одоо Дорноговьд нэн шаардлагатай орон тооны, цөөн хүн ажиллаж байгаа. Гол төлөв инженерүүд л байна” хэмээн Дорноговь аймагт ажиллаж буй, энэ компанид данстай нэгэн өгүүлж байна. Тэд дөрөвдүгээр сараас хойш нэг ч төгрөгийн цалин аваагүй. Хойшид ч цалин өгөх эсэхийг мэдэхгүй хэмээн мөрөө хавчиж сууна.

Хөөрхий тэднийг сэтгэлээрээ ажиллаж байна гэхээс өөр хэлэх үг алга. Тэд ч гэсэн ажил хийж, амьдралаа залгуулах л гэж яваа хүмүүс. Аж үйлдвэрийн цогцолборыг "сэрээх”, ажлыг нь урагшлуулах талаар Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн хавар хоёр удаа хэлэлцүүлжээ. Хоёуланд нь илт дэмжихгүй гэсэн байр суурьтай байсан тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Ганболд өгүүлэв. Аж үйлдвэрийн цогцолборын ажлыг урагш ахиулахгүй байх "хойт эцгийн” сонирхол энд илэрсэн.

Хүнд аж үйлдвэрийн цогцолборын ашигтай байдалд эргэлздэг юм уу, эсвэл өөр хүчин зүйл нөлөөлдөг юм уу эдийн засгийг 20-30 хувь өсгөх мега төслийг дэмжихээс Ерөнхий сайд илт татгалзаад байгаа учрыг тааварлах арга алга. Анх мастер төлөвлөгөө боловсруулсан "Bechtel” компанид төлсөн 2.4 сая ам.доллар, удаа нь 2013 онд төсвөөс хуваарилсан 14 тэрбум төгрөгөө бодоод үзсэн ч өдий хүрсэн төслийг хөсөр хаяхад хайран биш гэж үү? Манайх шиг эмзэг мэдрэмтгий, ганц хөлтэй эдийн засагт аж үйлдвэрийн парк байгуулах зайлшгүй шаардлага бий. Уул уурхайн бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх, эдийн засагт үзүүлэх үр ашгийг нь дээшлүүлэхийн тулд боловсруулалтын түвшнээ өсгөх шаардлагатай гэдгийг өнөөдөр мэргэшсэн эдийн засагчид бүү хэл жирийн иргэд ч мэднэ. Түүхийгээр нь экспортлоод хямдхан зарахаас илүү нэмүү өртөг шингээн өндөр үнээр зарах нь эдийн засагт үр ашигтай тухай мэдээллээр өдөр шөнөгүй тархиа "балбуулж” байгаа учраас.

Жишээ татъя. Дорноговь аймагт сүндэрлэх аж үйлдвэрийн цогцолборт кокс, катодын зэс, үрлэн төмөр, цементийн үйлдвэр байгуулах эхний төлөвлөгөө бийгээс "мөс хагалах” төсөл нь гангийн үйлдвэр. Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэх хаягдал төмөр боловсруулдаг цехийг бодвол жилд 2-5 сая тонн ган бүтээгдэх үүн үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэр. "Fluor” түүхий эд, зах зээлтэй холбогдох бусад нөхцөлийг судлаад Монголд ийм үйлдвэр байгуулах боломжтой гэсэн дүгнэлт хийжээ. Мөн дэлхийд данстай гурван компани хөрөнгө оруулах саналаа илэрхийлээд байгаа аж. Засгийн газраас тавьсан урьдач нөхцөлүүдийг хангаж байгаа төдийгүй бүтээгдэхүүнээ гаргах зах зээлээ олж чадах түнш гэдгээс эдгээр компанийн чансаа тодорно. "Жилд 2-5 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай үйлдвэр байгуулснаар Монгол Улс Тайвань шиг жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг улс болох бүрэн бололцоо бий” хэмээн ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Ганболд тодотгов. Үйлдвэрийн барилгын ажил эхэлснээс хойш гурван жилийн дотор ашиглалтад оруулах боломжтой тухай "Fluor”-ын мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Ингэснээр Монгол Улсын ДНБ 20-30 хувиар өснө гэсэн тооцоолол бий.

Улсын эдийн засагт 20-30 хувь нөлөөлөх төсөл гэдэг бол асар том үнэлгээ. Түүнээс гадна аж үйлдвэрийн цогцолборыг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулснаар нэг хүнд ногдох ДНБ 10000 ам.долларт ч хүрэх бололцоо бийг мөнөөх сая сая доллараар нь мөнгө төлсөн зөвлөх компаниуд тооцоолжээ. Үүний тулд ердөө 200-300 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй. Үүнийгээ эргүүлээд таван жилийн хугацаанд төлөх боломжтой тухай мэргэжилтнүүд ярьж байна. Өмнөд хөршийн Шанхай хотын ойролцоо аж үйлдвэрийн хоёр ч том парк бий агаад удирдлагууд нь "хөрөнгө оруулалтаа ийм хурдан нөхнө гэж санасангүй” хэмээн уулга алдах шахам дуугарсан удаатай.

Дэд бүтцийг ашиглаж байгаа компаниудаас татвар, хураамж, төлбөр авах хэлбэрээр, түүнээс гадна аж үйлдвэрийн паркийн ойролцоо байгуулах суурьшлын бүсийн газрыг дуудлага худалдаагаар үнэлж зарах туршлага Шанхай төдийгүй дэлхий дахинаа өргөн дэлгэрчээ. Эдийн засгийн ийм ач холбогдолтой атлаа хойт эцгийн гар харсан, "тахир дутуу хүүхэд” шиг аж үйлдвэрийн паркийг аврах уу, сөнөөх үү гэдэг ердөө Засгийн газраас хамаараад байна. Өнөөдөр ажилтнуудаа чөлөөлчихсөн, 300 гаруй сая төгрөгийн өртэй, төрийн өмчийн оролцоотой хаалттай хувьцаат компани өөрөө бие даасан нүүдэл хийх боломжгүй. Өмнө нь энэ төслийг хоёр ч удаа унагаасан Шинэчлэлийн Засгийн газар одоо дэмжих нь юу л бол. Энэ Засгийн газар төрийн бодлогыг зангидаж байгаа цагт Дорноговь аймагт аж үйлдвэрлэлийн цогцолбор сүндэрлэхийг харахгүй бололтой.

Эхний үйлдвэрүүд хэзээ ашиглалтад оруулах боломжтой вэ гэсэн асуултад Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл "Үүн дээр ерөөсөө амлалт өгч чадахгүй. Хэзээ төмөр зам тавина, түүнээс хойш гурван жилийн дараа эхний үйлдвэр баригдана” хэмээн хариулсан юм.

Б.Цэцэгсүрэн

Өнөөдөр сонин

Аж үйлдвэрийн цогцолборыг царцаах сонирхол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани