Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Отгочулуу: Оюутолгойн орлого өсөх, буурtах тухай ярихад эрт байна

Ч.Отгочулуу: Оюутолгойн орлого өсөх, буурtах тухай ярихад эрт байна Цаг үеийн асуудлаар Оюутолгой компнанийн ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуутай ярилцлаа.

 

-Та Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаад жил боллоо. Компанийн гүйцэтгэх удирдлага болоод та нарын хооронд саналын зөрүүтэй асуудал байдаг уу?

-Оюутолгой компани стратегийн ордод үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой. Менежментийг нь "Рио Тинто” групп хэрэгжүүлдэг. Тэгэхээр хөрөнгө оруулагчаас хамаарна. Гэхдээ бидний эрх ашиг хөсөрдсөн гэсэн үг биш. 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд бид томоохон асуудлуудад хатуу хяналт тавина. Менежмент бүхэлдээ хөрөнгө оруулагчийн талд байгаагаас санал зөрөлдөх нь бий. Хоёр тал одоо нэг завин дээр суучихсан байна. Бид унасан ч  боссон ч хамтдаа шүү дээ. Тэгэхээр аль болох ойлголцлын зөрүүг арилгахыг зорьж байгаа. Түүнчлэн Оюутолгойг олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай компани болгохын төлөө ажиллаж байна.

 

-Гүйцэтгэх удирдлага ойр ойрхон солигдсон шалтгаан юу вэ?

-Эхний гүйцэтгэх захирал Камерон МакРэй солигдсон шалтгаан нь үйлдвэр дараагийн үе шатанд шилжсэнтэй холбоотой байх. Төслийн эхний үе шат нь барилга байгууламж, үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил байсан. Олон мянган хүнийг ажиллуулж, багагүй ажлыг хийсэн. Дараагийн захирал маань үйлдвэрлэлийн горимд шилжүүлэх, ажилчдаа техник хэрэгслүүдэд нь зүгшрүүлэх ажлыг хийсэн. Мөн маркетинг, борлуулалтын чухал алхмууд хийсэн. Гэвч энэ захирлын ар гэрт харамсалтай хэрэг тохиолдсон учраас буцлаа. Хүндэтгэн үзэх хувийн шалтгаан бий.

 

-Шинэ удирдлагыг танилцуулахгүй юу?

-Инженер мэргэжилтэй, дэлхийн олон оронд энэ салбарт ажилласан туршлагатай хүн бий. Эндрью Вүдлэй 2014 оны аравдугаар сараас ажиллаж байна. Рио Тинтод 19 жил ажилласан туршлагатай, уул уурхайн олборлолт, баяжуулах болон хайлуулах үйлдвэрүүдэд удирдлагын болон арилжаа эрхэлсэн алба хашиж байсан юм билээ. Оюу толгойд орохоос өмнө Рио Тинтогийн Мозамбик дахь нүүрсний уурхайн захирал, Мозамбик улс дахь Рио Тинтогийн суурин төлөөлөгчийн албыг хашиж байсан.   

 

-Оюутолгойн ТЭЗҮ олон улсын стандарын дагуу хийгдсэн үү. Манай улсын хууль тогтоомж, тавьж байгаа шаардлагад бүрэн нийцэж байгаа юу?

-Ямар ч компани жил бүр бизнес төлөвлөгөө боловсруулдаг шиг Уул уурхайн компаниуд ТЭЗҮ-гээ өөрсдөө боловсруулж баталдаг. Түүнийгээ ашиглан санхүүжилтээ босгодог. Зах зээлийн нийгэмд аливаа зүйл цагаар өөрчлөгддөг. Тиймээс ТЭЗҮ өөрчлөгдөж болно. Гол нь барууны орнуудын ойлгодог фийзиблити стади гэдэг нь бидний ойлгож байгаагаас огт өөр. Одоогоор бид ТЭЗҮ-тэй танилцаж байна. Удахгүй дүгнэлтээ гаргана. Мөн мэргэжлийн зөвлөхүүд, шинжээчдээс бүрдсэн орон тооны бус байгууллага болох Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дүгнэлт гаргана.

 

-Орлого, зарлагаа яаж бүртгэх вэ гэдэгт ойлголцлын зөрүү байгаа гэж та ярьсан байсан. Энэ зөрүү арилсан уу?

-Би татварынхны өмнөөс ярих эрхгүй. Хөндлөнгөөс 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн баримтанд татварын байцаагчид шалгалт хийсэн. Оюутолгой гадагшаа их хэмжээний мөнгө төлсөн байдаг. Татварын байцагчид эдгээр төлбөрөө бүтээн байгуулалтад зарцуулснаа батал гэсэн бололтой юм билээ. Хэрэв нотолж чадахгүй бол 130 орчим сая ам.долларын торгууль нөхөн төлж болзошгүй гэсэн акт тавьсан байдаг.

Харин татвар төлөгч буюу Оюутолгой үүнийг эсэргүүцэн, хуулийн дагуу маргаан таслах зөвлөлд хандсан байна. Энэ зөвлөлийн шинжээчид ажиллах хугацаанд Оюутолгой олон тооны гэрээг Монгол хэл рүү орчуулуулж нотариатаар батлуулаад дээрх зөвлөлд өгсөн юм билээ. Энэ ажил цаг их шаардсан байх. Гэхдээ аливаа зүйлийг олон өнцгөөс харах хэрэгтэй л дээ. Тэд олон улсын худалдаандаа бүгдийг цахимжуулсан, хувилж хуулбарласнаа адилхан хүчинтэй гэдэг. Гэвч баримтуудаа нөхөж үзүүлсэн. Иймд маргаан таслах зөвлөл зарим татварыг хүчингүй болгосон байх. Зөвлөлийн шийдвэр гарчихсан. Олон нийтэд энэ шийдвэрийн тогтоолын хураангүй нь нээлттэй болно байх. Цахим хуудсан дээр нь байх ёстой.

 

-Байхгүй байна лээ. Хамгийн сүүлийн тогтоол нь 2012 оных байсан?

-Уг нь хуулиараа ил байх ёстой.

 

-Татварынхан хуулийн заалтыг зөрчихгүй байх үүднээс хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн?

-Татварын актын хувьд бол тийм. Маргаан таслах шийдвэрийн тогтоолууд олон нийтэд ил байх ёстой. Шүүхэд хандах хугацаанд бол хаалттай. Магадгүй тэр хугацаа нь болоогүй байх. Би татварын  мэргэжилтэн биш учраас сайн мэдэхгүй байна. Надад оролцох, нөлөөлөх эрх байхгүй.

 

-"Туркуоз Хилл” татварын актын хэмжээг 30 сая ам.доллар болгож бууруулсанд таатай байгаагаа илэрхийлсэн ч, үлдэх татварын талаар да­хин нягтлах зүйлс бай­гаа учир холбогдох бай­гууллагатай хамтран ажил­лана гэж мэдэгдсэн байдаг?

-Татвар төлөгчийн байр суурь бол цаашид нэг мөр ойлголттой болж шийдэх ёстой зарчмын асуудлууд байна гэж үзсэн байх. Түүнээс татварын их багадаа биш. Хөрөнгө оруулалтын гэрээнд тогтворжуулсан татварууд бий. Гэтэл манай татварын хууль өөрчлөгддөг. Гэрээгээ барих уу, хуулиа дагах уу гэдгээ шийдье гэж байгаа болов уу. Оюутолгой дэлхийн хэмжээний уурхай. "Рио Тинто” дэлхийд үйл ажиллагаа явуулдаг компани. Тэдний Монгол Улсыг ойлгож байгаа ойлголт болон бүртгэлийн стандарт нь өөр. Манай улсын хуулийг тайлж унших нь ч өөр. Нэг хуулийг олон янзаар тайлбарлаад байна. Уг нь тайлбарлах эрх Дээд шүүхэд байдаг.   

 

-Татварын маргаан болон ТЭЗҮ-г эрдэс баялгийн зөвлөлд өгөх нь ямар холбоотой юм бэ?

-Энэ компани цаашид зардал гаргана, ашиг олно, татвар төлнө. Гэхдээ ямар татварыг яаж төлөх вэ гэдэг нь ганц хоёр зүйл дээр тодорхойгүй байна. Энэ шалтгаанаар ТЭЗҮ-ийнхээ мөнгөн урсгалыг эцэслэж чадахгүй, Эрдэс баялгийн зөвлөлд өгч чадахгүй байна гэж хөрөнгө оруулагч тайлбарладаг.

 

-"Рио Тинто”-гийн хүсэлтийг хүлээж авбал Татварын тухай хуульдаа өөрчлөлт оруулах уу?

-Үгүй, Татварын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээг чанд мөрдөнө. Гэхдээ суутгах татвар гэдэг дээрээ хоёр талаас нэмж тодруулах зүйл бий байх. Ер нь цаашид Монгол Улсын татварын эрх зүйг болон олон улсын стандартын бүртгэлийг ингэж ойлгоё гэсэн нэгдсэн ойлголтод хүрэх л асуудал юм. 

 

-Ингэхэд Рио Тинто бизнесийн хэр түнш вэ. Сайн хамтрагч мөн үү?

-Рио Тинто дэлхийн аварга компани. Том компани гэдэг том л байдаг юм байна. Заримдаа шийдвэр нь маш удаан гардаг. Мөн тухайн улсын онцлогийг ойлгох гэж төдийлөн хичээхгүй байна. Гэхдээ Рио Тинтод сайн тал ч бий. Аюулгүй ажиллагаа, дотоод дүрэм, сахилга батыг ягштал баримталдаг. Тус компани цаашдаа ч Монгол Улсын хөгжлийн нэг хэсэг гэдгээ ойлгож ухамсарлаасай гэж хүсдэг. Тэд олон оронд төсөлтэй. Оюутолгой зөвхөн нэг нь. Харин манай улсад энэ төсөл эдийн засагт чухал нөлөөтэй. Монголын хөгжилд Оюутолгой хувь нэмэр оруулна гэсэн бидний хүлээлтийг ойлгож, хүндэтгэх ёстой.

 

-Манай талаас ч олон улсын стандартад хөл нийлүүлэх, дасан зохицох шаардлагатай юм байна?

-Монгол Улсын төрийн албан ёсны хэл нь Монгол хэл. Татварын байцаагчид төрөлх хэл дээр үйлдсэн баримтад тулгуурлан дүгнэлт гаргадаг. Тиймээс гадны компаниуд Монгол хэлийг суурь болгон ашиглах ёстой. Гэхдээ олон арван чингэлэг дүүрэн гэрээг орчуулан нотариатаар батлуулах нь цаг хугацаа алдана. Мөн асар их зардал гардаг юм билээ.

 

-Оюутолгойн алтны нөөц нэмэгдлээ гэсэн. Гэтэл орлого нь энэ онд өсөөгүй байна гэдэг мэдээ бас гарч байна?

-Олон арван жил тогт­вор­той борлуулалттай, Эрдэнэт зэрэг ком­панийн хувьд орлого буурсан, өссөн гэж гэж хэлж болно. Учир нь харьцуулах түүх байна. Гэтэл 2013 он үнэндээ Оюутолгойн туршилтын жил байлаа. Туршилт, зүгшрүүлэлт дуусаагүй байна. Техникийн хоёр ч том саатал гарлаа. Орлого өсөх буурах тухай ярихад эрт. Гэхдээ боломжийн хэмжээнд бүтээгдэхүүнээ борлуулж байна. Монголчууд нялх ботгон дээр атны ачаа үүрүүлдэггүй. Бидний хүлээлт зөв байх ёстой. Оюутолгой зүгширч, жигдэрч амжаагүй байна. Нөөц нэмэгдсэн нь бидний боломжит орлого өслөө гэсэн үг. Одоогоор ил уурхай баяжуулах үйлдвэрээ тэжээх хангалттай нөөцтэй. Эрэлт үйлдвэрлэлийн хүчин чадлаас давчихлаа. Гэхдээ үйлдвэрийн баяжуулах хүчин чадал хязгаарлагдмал учир нөөц өслөө гээд л ашиг өснө гэж хоосон хүлээж болохгүй.     

 

-Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд нь атгасан гар шиг эв нэгдэлтэй, нэгдсэн байр суурьтай байж чаддаг уу?

-Монголын талыг төлөөлөх гурав маань нэгдмэл байр суурьтай байж хуралд ордог. Нөгөө тал мөн адил. Нэгэнт бид хамтраад дундаа нэг үйлдвэртэй болчихлоо. Гэр бүл болоод хүүхэдтэй болсноос ялгаагүй. Тэгэхээр аль болох ойлголцохыг хичээдэг. Хүүхдийнхээ хүмүүжилд эцэг эхчүүд яаж анхаардаг билээ дээ. Гэхдээ яагаад зардал хэтрэв, өөрөөр хэлбэл танай үр өгөөж, манай үр өгөөж буурлаа, өслөө гэх зэрэг маргаан гардаг. Бид үр өгөөжөө тохирсон төвшинд нь байлгахыг зорьдог.

 

-Оюутолгой Монголын ирээдүй гэж зарим нь тодорхойлох юм. "Монголын дайсан” гэж ярих хэсэг ч байна?

-Оюутолгой дээр анхнаасаа өндөр хүлээлт үүсгэсэн нь алдаа байсан. 34 хувийг эзэмшихдээ олж болох орлогоо барьцаалсан нь буруу. Анхнаасаа хувь эзэмшилгүй өндөр роялти аваад явсан бол эдийн засгийн хувьд илүү ашигтай байх байсан. Бизнес өөрөө хатуу ширүүн ертөнц. Монголын зарим том компанийг харахад жижиг хувь эзэмшигчдээ ногдол ашиг тараадаггүй атлаа энд тэнд байшин бариад улам томорч байна. Энэ бол дэлхийн аль ч хөрөнгө оруулагчийн баримталдаг арга тактик.           

 

-34 хувь багад тооцогдохгүй шүү дээ?

-Тийм л дээ. Гэхдээ бидэнд хяналтын эрх мэдэл байхгүй. Гэрээгээр нөгөө талдаа өгчихсөн. Тэгвэл ядаж мэдээлэлд ойрхон байх ёстой. Бид алдаг оног мэдээлэл авч байна. Гэтэл тэр мэдээллийг чулуу болгох чадавхи маань хэр билээ. Ирээдүйд бид томоохон ордуудад хувь эзэмшье гэвэл тэр чинээгээр хяналтаа өөрсдөө тогтоох ёстой. Эсвэл менежментийн болон шийдвэр гаргах мэдэлгүй, хяналтын сул тогтолцоотой одоогийнх шиг байвал зүгээр роялти татвараа аваад явах нь хамаагүй ашигтай.

 

-Анхны хөрөнгө оруу­лалт төлөвлөснөөс давсан. Хоёр тал ойлголцолд хүрч чадсан уу?

-Зарчмын хувьд тийм. Гэхдээ тоон дээр бол үгүй. Анхны хөрөнгө оруулалтаар ил уурхай барин, дэд бүтцээ шийдэж, баяжуулах үйлдвэрээ барихдаа ойролцоогоор дөрвөн тэрбум ам.доллар шаардлагатай байсан. Бид 1-1.4 тэрбумаар хэтэрсэн гэдэг бол хөрөнгө оруулагчийн сонгосон аудиторууд 900 сая гэдэг. Нөгөө тал гэрээ байгуулах гэж зургаан жил болсон, зам, усны зөвшөөрөл хаана байна вэ, НӨАТ буцаан төлнө гэсэн ч бид төлөхөөр болсон, инфляц чинь өндөр гэх мэт шалтгаан хэлдэг. Бидний зүгээс хэт үрэлгэн менежментээс боллоо гэдэг. Гэхдээ энэ аль ч бизнест байдаг маргаан.

 

-Уламжлалт бус газрын тосыг хөгжүүлнэ гэх бодлогыг танилцуулахгүй юу. Нүүрс, зэс гэхээр бид бүгд мэднэ. Харин занарын тос, занарын хий, нүүрсний давхаргын метан гэхээр бидэнд шууд буухгүй байна?

-Манай уул уурхай дотроо төрөлжих шаард­лагатай. Зөвхөн нүүрс, зэснээс хамааралтай байх нь их эрсдэлтэй. Манайд сүүлийн үед газрын тосны салбар эрчимтэй хөгжиж байна. Үүний адил төмөр, алт, газрын ховор элемент гэсэн шинэ салбарууд руу орох боломжтой. Уламжлалт газрын тос гэхээр түүхий тос, байгалийн хий ордог. Уламжлалт бус газрын тос гэдэгт нүүрсний давхаргын метан хий орно. Энэ нь байгалийн хийтэй ижил шинжтэй. Битум болон шатдаг занар мөн орно. Занарыг боловсруулбал бензин, тос, эрчим хүчний түүхий эд болно. Эстонид занараас эрчим хүч гаргаж авч байна. АНУ-д занараас түүхий тос гаргаж авдаг төдийгүй удахгүй дэлхийн хамгийн том нефтийн экспортлогч болох гэж байна.

 

-Дарханд Японы хөрөнгө оруулалтаар газрын тос боловсруулах үйлдвэр барина гэсэн ч таг чиг?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дотоодын газрын тосондоо түшиглэ гэсэн зөвлөмж өгсөн юм билээ. Оросоос аваад энд боловсруулах, бэлэн бензин авахын хооронд төдийлөн ялгаагүй гэж үзсэн. Мөн байршлын хувьд ихэнх газрын тос маань зүүн талд байгаа. Түүнчлэн боловсруулах үйлдвэр асар их түүхий эд шаарддаг. Манай түүхий тосны олборлолт, үйлдвэрлэл дөнгөж эхлэл шатанд байгаа учир үйлдвэрийн түүхий эдийн хэмжээ бага байна.

 

-Та Д.Ганхуяг сайд, Уул уурхай, эрчим хүчний сайдад нэр дэвшигч Р.Жигжид нартай хоёр жил хамт ажилласан. Ямар баг байсан гэж боддог вэ?

-Д.Ганхуяг сайдын хувьд маш их махруу, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хөдөлмөрч хүн. Багийн тоглолт сайтай улстөрч. Сайд байхдаа олон ажил амжуулсан. Бид түүнээс их юм сурсан. Уул уурхайн сайдад нэр дэвшсэн Р.Жигжид гуайг би мэдээж хүндэлж, дэмжинэ. Дипломатч хүн. Монголын уул уурхай зөвхөн Монголын үзэгдэл биш болчихлоо. Оюутолгой, Тавантолгой, төмөр зам, эрчим хүч за тэгээд бусад төслүүд дээр дэлхийн том гүрнүүдтэй харилцахаас аргагүй.

 

Монгол Улс 10 жилийн дотор хөдөө аж ахуйн орноос бүс нутагтаа уул уурхайн том тоглогчдын нэг боллоо. Энэ зөвхөн уул уурхайн биш, олон улсын харилцааны асуудал. Тэгэхээр дипломатч хүний туршлага маш их хэрэгтэй. Р.Жигжид дарга сүүлийн хоёр жилд хамт олныхоо дунд хутгалдан, гал тогоог нь барьсан учраас юуг яаж үргэлжлүүлэх үү гэдгээ маш сайн мэднэ. Шинээр ажилтайгаа танилцах гэж цаг алдахгүй, төрийн тасралтгүй ажиллах залгамж чанарыг хадгалж чадна гэж боддог.

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ч.Отгочулуу: Оюутолгойн орлого өсөх, буурtах тухай ярихад эрт байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани