Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орлого нь дандаа хасах баланстай гардаг "ОЮУТОЛГОЙ"-г яах вэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны тогтоолоор "Оюутолгой" компанитай байгуулсан гэрээний хэрэгжилттэй танилцаж,дүгнэлт гаргах ажлын хэсэг өнгерсөн онд байгуулагдсан. Мөн тус компанийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгах шуурхай ажлын хэсэг гэж бас бий. Дээрх ажлын хэсгийн гишүүдийн уулзалт өчигдөр Төрийн ордонд болов. Энэ уулзалтыг "Оюутолгой" төслийн 2010-2012 оны "Анхны хөрөнгө оруулалт"-д хийсэн судалгаа, үр дүнгийн талаар болон Оюу толгойгоос авах 130  сая  ам.долларын  татварыг яагаад 30 сая доллар болгосон мэдээллийг сонсохоор УИХ-ын гишүүн С.Ганбаатар зохион байгуулсан юм. Гэвч дээрх хоёр ажлын хэсгийнхнээс С.Ганбаатар гишүүний асуултад олигтой хариулт өгөх хүн олдсонгүй. Өөрөөр хэлбэл, 130 сая ам.долларын татварын өр яагаад 30 болсныгтайлбарлажчадсангүй. Ер нь нэг иймэрхүү өнгө аястай уулзалт болов.

С.ГАНБААТАР: -Анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийн тайланг "Оюу-толгой"-д танилцуулсан уу?
-Үгүй.
-Тайлан хэзээ гарлаа?
-Өнгөрсөн хоёрдугаар сард.
-Тэгээд өнөөдрийг хүртэл яагаад танилцуулаагүй юм бэ?
-Холбогдох яамдын сайд нарт танилцуулсан. Мөн Засгийн газрын хурлаар нэг удаа орсон. Эндээс шийдвэр эцэслэн гараагүй учраас "Оюутолгой"-д танилцуулаагүй. Гэхдээ тус компанид илэрсэн асуудал бүрийг тухай бүрт нь танилцуулж байсан.
-Ганбат даргаас асууя. "Оюутолгой"-н гэрээ олон улсын гэрээ мөн үү?
-Ганбат дарга алга байна. Уг нь ирсэн байсан даа.
-Өөр хариулчих хүн байна уу?
Сангийн яамны мэргэжилтэн:
-Олон улсын гэрээ биш.
-Татварын ерөнхий газрын Маргаан таслах комиссын шийдвэрийг хэн таслах юм бэ?
-Гурван шатны шүүх.
Мэдээлэл өгөх ёстой хүмүүсийн "мэдлэг" энэ хэмжээнд байснаас гадна Уул уурхайн сайд Д.Ганхуягаас Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл одоогоор нууцын зэрэглэлтэй байгаа учраас "Оюутолгой"-той зөвшилцөж байж ил  болгох  эсэхийг  шийдэх  тул уулзалтыг тсдорхой  хугацаагаар хойшлуулах хүсэлт албан бичгээр ирсэн тул тус уулзалтыг ирэх долоо хоногт хийхээр болсон. Үүний дараа УИХ-ын гишүүн С.ГАНБААТАРААС зарим зүйлийг тодрууллаа.
-Уулзалтад ажлын хэсгийнхэн бүгдээрээ оролцов уу?
-Татварын ерөнхий газрын ажлын хэсэгт ажилласан байцаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн.
Мөн ажлын хэсэгт орсон 24 мэргэжилтэн бүгд ирж мэдээлэл , хийхээр болсон. Д.Ганхуяг сайдын уулзалтаа хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу би энэ удаа тоо баримтыг хөндөхгүйгээр процессыг асуулаа. Энэ асуултаас үүдээд хэд хэдэн зүйл та бүхэнд мэдээлмээр байна. Нэгдүгээрт, ТЕГ-ын дарга Г.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга н.Ганбат, Сангийн яамны газрын дарга Б.Батцэцэг гэсэн гурван хүнийг АТГ-т өнөөдөр өгөхөөр боллоо. Шалтгаан нь, улсын байцаагч нарын Оюутолгойгоос 130 сая доллар авах тухай актыг хоёрдугаар сарын 15-нд өгөхөд зургадугаар сарын 13 хүртэл дөрвөн сар дарж байгаад гаргаж ирэхдээ 30 сая болгосон илбэ үзүүлсэн. Дөрвөн сар дарна гэдэг бол АТГ-т өгөх үндэслэл. Хоёрдугаарт, улсын байцаагчдыг тавьсан актынхаа төлөө гомдол гаргаж, тайлбар өгөх боломж өгөөгүй гэдгийг тэд хэлж байна. Сая би холбогдох хүмүүсээс "Оюутолгойн гэрээ олон улсын гэрээ мөн үү" гэж асуухад "биш" гэсэн. Биш гэдэгбол Монгол Улсын татварын хуулийг нэг номерт барих ёстой хууль гэсэн үг. Гэтэл татварын газрын холбогдох хүмүүс Монгол Улс Оюутолгойгоос 70 жил татвар авахгүй тийм нөхцөл байдлыг бий болгочихлоо.
-"Оюутолгой"-д 130 саяас гадна өөр нуун дарагдуулсан татвар байгаа гэсэн мэдээлэл байна?
-Өнөөдрийн хувьд хариуцсан яамных нь сайд энэ мэдээлэл одоогоор нууцын зэрэглэлтэй байгаа гэсэн албан бичиг ирүүлсэн учраас би хүндэтгэж байна. Харин ирэх долоо хоногт энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье.
-"Оюутолгой" компанийн санхүүгийн тайлангаас харахад дандаа хасах баланстай гарсан байна. Ер нь монголчууд эндээс ашиг хүртэх нь үү?

-Гол ашиг бол татвар, ногдол ашиг хоёр л байгаа. Татвараа бид авч чадахгүй нь тодорхой боллоо. Ногдол ашиг хэзээ ч авахгүй гэдэг нь бас тодорхой. Энэ бодит үнэнийг олон нийт мэдэх ёстой. "Оюутолгой"-н зардал дотор улстөрч, бүлэглэлүүдийн бараа бүтээгдэхүүнээ шахдаг бизнес нь л цэцэглэж байгаа байх. Түүнээс биш Монголын ард түмэнд наалдаж байгаа юм байхгүй. Дараагийн удаа ямар компани "Оюутолгой"-д бараа бүтээгдэхүүн нийлүүлдгийг нийтэд зарлана. Тэр компанийн ард хэн байгааг монголчууд бүгд мэднэ.
-Ямар улстөрч байгааг та нэрлэж болох уу?
-Долоон улстөрчийг би АТГ-т өгсөн ч одоо хүртэл хариу ирээгүй байгаа. Би та бүхэнд "Оюутолгой"-н 2013 оны жилийн санхүүгийн тайлангаас ганцхан жишээ хэлье. Борлуулалтын орлого 220 тэрбум төгрөг болж байгаа юм. Харин борлуулалтын өртөг буюу зардал нь 167 тэрбум.
Өнөөх улстөрчдийн бизнесийг тэжээж байгаа мөнгө гэоэн үг. Жишээ нь, цемент зөөхдөө үндсэн үнээс нь 80 дахин өндөр үнээр зөөдөг байгаа юм. Тэгтэл нийт ашиг нь хасах 284 тэрбум төгрөг гэж байгаа биз. Үүний ногдол ашиг нь хасах 80 тэрбум. Татвар нойл. Энэ мэт хасах баланстай дүнг аль ч хуудаснаас үзэж болно. Учир нь санхүүгийн бүх тайлан нь алдагдалтай байгаа юм чинь. Ямар том луйврын хэрэг болж байгааг эндээс харж болно. Үүнийгээ эргэн харж, ширээний ард ярилцах боломж байна уу л гэж байгаа юм. Үүнийг ярихаар "Оюутолгой"-д бараа материалаа шахдаг улстөрчид надад дарамт учруулдаг.


СҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Орлого нь дандаа хасах баланстай гардаг "ОЮУТОЛГОЙ"-г яах вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани