Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орос ба Украйн: Шинэ дүрмийн дагуух амьдрал

Орос ба Украйн: Шинэ дүрмийн дагуух амьдрал ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Украйнд болж буй үйл явдал болон Орос, Украйны харилцааны талаар дүгнэж, цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх талаар бичжээ.

Тэрбээр энэ нийтлэлдээ Орос олон жилийн туршид Украйны эдийн засгийг дэмжиж тэтгэсээр ирсэн, харин одоо "залхлаа", шинэ дүрмээр амьдарцгаая хэмээн онцолсон байна. Оросын байр суурийг бүхэлд нь илтгэх энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Орос ба Украйн: Шинэ дүрмийн дагуух амьдрал

Жилийн өмнө, 2013 оны намар Украйнд хямрал эхлэхэд энэхүү "гунигт 11 дүгээр сарын" үйл явдал ямар үр дагаварт хүргэх талаар хэн ч төсөөлж чадахгүй байлаа.

Нийгэм хуваагдаж, гэр бүлүүд хүртэл хоорондоо талцав. Эдийн засаг нь уналаа. Хэт даврах үзэл нацистын билэг тэмдгийг ил тодоор барих хүртлээ гаарав. Хөрш зэргэлдээ орнууд руу хүмүүс дүрвэсээр л. Өөрийн нутаг дэвсгэр дээр эх орон нэгтнүүдийнхээ эсрэг тулалдсаар. Эцсийн дүнд энгийн номхон хүмүүс хүртэл багтсан мянга мянган хүн амиа алдлаа.

Ердөө жилийн дотор бидний нөхөрлөж байсан, худалдаа наймаа хийж байсан, амрахаар очиж, гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар айлчилдаг байсан, бидэнтэй тун ойр улсаас ердөө л дурсамж үлдлээ. Оросууд бид энэ үйл явдлыг өөрсдөд минь тохиосон уй гуниг мэт хүлээж авч байна. "Украйн бол Орос биш" гэсэн уриатайгаар амьдарч, бидний тусламжийг шоолж байгаа хүмүүст ч бид тусалсаар байна.

Украйны элитийн төлөөлөгчид улс орноо хөгжүүлэх стратегийн өөр хөтөлбөрийг санал болгож, хэрэгжүүлж ч чадсангүйд би чин сэтгэлээсээ харамсч байна. Засгийн төлөөлөгчийн хувьд би үүнийг бүхнийг баталгаажуулж байгаа тоо баримтаар харж байна. Харамсалтай нь, манай хөршийн хувьд хамгийн хүнд үе өмнө нь хүлээж байна.

Бидэн рүү ямар ч дайралт гарлаа гэсэн бид өдөөн хатгалгад бууж өгөх эрхгүй. Хилийн цаад хэсэгт бидний сэтгэл зүрх, соёл заншил, сэтгэлгээ ойр, хувь заяа нь бидэнд хамааралтай хүмүүс амьдарч байгаа гэдгийг бид мартах эрхгүй.


Бидний нийтлэг өнгөрсөн үе


Орос болон Украйны харилцааны өвөрмөц шинж байдал юугаар тодорхойлогддог вэ?

Биднийг үнэхээр олон зүйл нэгтгэдэг. Бидний харилцаа хэдэн зууны тэртээгээс эх үндэстэй шүү дээ. Харамсалтай нь хоёр ард түмнийг хооронд нь мөргөлдүүлэхийн тулд Украйнд бодит баримтуудыг үгүйсгэж байна. Тэр дундаа бидний соёл, итгэл үнэмшил, хэдэн мянганы түүхийг үгүйсгэж байна. Орос болон Украйнчуудын хооронд бүрэлдсэн ойр дотно байдал гайхалтай, мөн асар их хүчтэй юм. Энэ ойр дөт байдал манай хоёр орны хоорондын харилцааг тодорхойлох нэг хүчин зүйл нь байсан юм. Орос болон Украйны хэдэн сая хүний хувьд гэр бүл, төрөл садны холбоо нь бусад хүчин зүйлүүдээс ч илүү чухал байсан юм.

Орос хүн бүрт Украйны соёл ойр, ойлгомжтой байдгийн дээр Украйн ардын дууг бид яг л өөрсдийн ардын дуу шиг хүлээн авдаг. Авъяас билгээр баялаг Украйны газар нутаг дэлхий дахинаа олон алдартай зураач, хөгжимчин, яруу найрагч, зохиолчийг төрүүлсэн бөгөөд эдгээр хүмүүсийн уран бүтээлийн ололт нь бидний хамтын ололт юм.

Репин, Куинжи, Ярошенко, Булгаков, Бабель нарын амьдрал, уран бүтээлийг энд дурьдаж болно. Амьдралынхаа хэсэг үеийг Украйнд өнгөрүүлсэн тэд хамгийн сайхан дурсамжуудаа тэндээс олж аван, уран бүтээлдээ тусгаж байлаа. Оросын утга зохиолд Украйны тухай сэдэв хичнээн сайхан буусан байв аа, Пушкин, Толстой, Купри, Чехов, Блок, Пастернак, Мандельштамын бүтээлүүдэд гайхалтайгаар тусгалаа олсон байдаг. Энэ соёл манай хоёр ард түмэд хоёуланд нь хамаатай. Энэ соёл биднийг ижилсүүлж, бидний хоорондын найрсаг харилцааны эх булаг болж байлаа.

Биднийг нэгэн үнэт зүйлс, хүмүүс хоорондын харилцааны зарчимд сургаж, ганцхан цагт сөнөөж боломжгүй сайхан зүйлсийг бидний дунд бий болгосон юм. Бид өөр өөр улсад амьдарах болсон ч нэг л ижил ном уншиж, нэг л ижил жүжигчдийг хайрлаж, адилхан кино үздэг байлаа. Бид нэг л хэээр ярьдаг байсан. Украйны иргэдийн гуравны нэг орчим нь Орос хэлийг төрөлх хэлээ гэж боддог байлаа. Бидэнд ч гэсэн соёлын болон оюун санааны харилцаан дээр бидний хооронд хил хязгаар байхгүй, цаашид ч бий болохгүй мэт санагддаг байв.


Украйны аж үйлдвэр үүсэн бий болсон нь

Биднийг зөвхөн түүхэн болон оюун санааны эх ундаргууд нэгтгэж байсангүй. Хэдэн арван жилээр бүрэлдэн тогтсон эдийн засгийн нягт уялдаа холбоо, үйлдвэрлэлийн болон технологийн гинжин холбоо биднийг нэгтгэж байсан юм.

XIX зуунд Оростой нэгдмэл улсын бүрэлдэхүүнд Украйн томоохон аж үйлдвэрийн бүс болон сэргэн босч, харин Донецкийн ай сав уул уурхай, төмөрлөгийн гол төвүүдийн нэг болсон юм. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхдаа Украйн зөвхөн хүчээ бэхжүүлээд зогссонгүй газар тариалангийн улс байсны хувьд хүчтэй аж үйлдвэртэй болсон юм. Европдоо томд тооцогдох Днепрогэс усан цахилгаан станцийг бүхий л улс орны хүчээр барьж байлаа.

Мөн "Бүгдийг Донбасст" уриан дор нүүрсний бүс нутгийг дахин шинэчилж, машин үйлдвэрлэл, төмөрлөгийн аварга том нүсэр үйлдвэрүүд, тээврийн дэд бүтэцийг барьж байгуулж байсан юм. "Южмаш", Патоны төв, "Южное" зэрэг аж үйлдвэр, эрдэм шинжилгээний гайхалтай төвүүд бий болж байлаа.
Ингэснээр Украйн улс хамгийн хөгжингүй холбоотон улс болсон юм. Түүний аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдааны зарим хэсгийг Зөвлөлт Холбоот Улсаас санхүүжүүлж байв. Янз бүрийн бүгд найрамдах улсуудын олон хүн, үйлдвэрийн хүчээр "Дружба" газрын тос дамжуулах хоолой тавигдаж, таван атомын цахилгаан станц, долоо усан цахилгаан станц баригдсан нь өнөөдөр зөвхөн Украйны эрчим хүчний үндэс төдийгүй бүхий л үндэстний эдийн засгийн эх ундарга болж байна.

Түүнчлэн Зөвлөлтийн үед байгуулагдсан Эрдэм шинжилгээ техникийн боломжийнхоо ачаар Украйн улс одоо хүртэл агаар сансрын суурь технологи, нислэгийн төхөөрөмжийн зарим салбарт өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнтэй хэвээр байна. Учир нь Зөвлөлтийн үед баригдсан пуужин, нислэгийн салбарын үйлдвэр, зохион бүтээх товчоонуудын бараг гуравны нэг нь Украйны нутаг дэвсгэрт байдаг юм.


Орос улс Украйны эдийн засгийг хэрхэн дэмжиж байв

ЗХУ задарсны дараа энэ бүхнийг Украйн өв залгамжлан авсан. Түүнээс гадна ЗХУ-ын бүхий л өрийг Орос улс өөр дээрээ авсан юм. Харин Украйн улс ямар ч өрийн дарамтгүй шинэ түүхийн зам руу шилжин орсон. Ийм л учраас 1991 онд түүний эхлэлийн нөхцөл нь Зөвлөлтийн дараах улс орнууд дундаа хамгийн шилдэг нь байсан юм. Чухамхүү үүний ачаар тусгаар Украйн улсын эдийн засаг хүндрэлгүй явах боломжтой болсон. Саяхныг хүртэл Украйн улс өнгөрсөн үедээ олж авсан амжилтынхаа үр нөлөөгөөр явж ирсэн. Оростой түншилсэн хэвээр байж, манай нөөц баялгийг ашиглаж байлаа.

Оросын хувьд өөрсдөд нь хүнд байсан үед 1993 оны зургаадугаар сард манай улс Украйнд 250 тэрбум рублийн зээл олгосон юм. Орос ийнхүү онцгойлон дэмжлэг үзүүлсээр Украйны эдийн засгийн олон салбар, тэр дундаа нислэгийн болон сансрын үйлдвэрлэлийн салбар амжилттай хөгжих боломжийг олгож байлаа. Үүний дүнд Украйны анхны Үндэсний сансрын хөтөлбөр бий болов.

Украйны эдийн засаг тэр дундаа гол салбаруудын хувьд машин бүтээх, төмөрлөг, металл боловсруулалт, хөлөг онгоц бүтээх, газрын тосны боловсруулалтанд оруулсан Оросын хөрөнгө оруулалтууд чухал үүрэг гүйцэтгэсэн. Банкны салбарыг бэхжүүлсэн чухал хүчин зүйл нь мөн л Оросын хөрөнгө оруулалт байлаа. Тэр дундаа 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын нөхцөлд Украйны санхүүгийн байгууллагууд зээлийн төлөлт буурч, хадгаламж эзэмшигчид хөрөнгөө татаж байсан хэцүү цаг үед Оросын хөрөнгө оруулалт ихээхэн дэмжлэг болж байлаа.

Зөвхөн Украйнд зориулан эрчим хүчний салбарт хөнгөлттэй нөхцөл тусгайлан боловсруулж байв. Удаан хугацааны туршид /2006 он хүртэл/ Украйнд 1000 куб метр хийг хамгийн доод үнэ буюу 40-50 ам.доллараар нийлүүлж байсан юм. Харин нийлүүлэгдсэн түүхий эдийн хэмжээ нь "Газпром" Герман, Италид нийтдээ худалдаалсан хэмжээнээс ч давж байлаа. Ингэснээр манай улс хэдэн арван жилий туршид Украйны эдийн засгийг тэтгэж байв.

Транзитын тусгайлсан гэрээ байгаагүй учраас бид хоолойноос гарах хийгээр төлбөрөө хийж байлаа. Ийнхүү төлөхөд Орос улс төлөх ёстой хэмжээнээс их хийг Киев авдаг байсан юм. Үүний улмаас "Газпром"-д төлөх Украйны өр аажмаар өссөөр байв. Бид нийлүүлэлтээ хязгаарлавал Украйны тал хууль бус үйлдэл хийж, товчхондоо бол Европын хэрэглэгчдэд зориулсан хийг хулгайлдаг байсан юм.

Мэдээж Орос улс хамтын ажиллагааны соёлт зарчмын талаар Украйнтай зөвшилцөхийг хичээдэг байсан. Тэр дундаа Владимир Путин болон Виктор Ющенко нарын 2005 оны уулзалтын үеэр Оросын тал бартерын схемээс татгалзаж, мөнгөн тооцоонд шилжин, нийлүүлэлт болон дамжуулан тээвэрлэлтийн асуудлуудыг ялгаж салгахыг санал болгож байв. Гэвч Киев үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, өөрсдөд нь зориулсан онцгой нөхцлийг шаардаж байлаа. Оросын хийг хөнгөлөлттэй үнээр авсан хэвээр үлдэж харин дамжуулан тээвэрлэлтийн төлөө Европын жишиг үнийг тогтоохыг хүсч байв. Украйны тал бидний бараг бүхий л саналаас татгалзсан. Гэвч ийм нөхцөлд ч Орос улс буулт хийсээр ирсэн юм.

Украйн улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд дундаас Газпром хийн салбарт зах зээлийн харилцаанд шилжсэн сүүлийн орон байсан гэдгийг онцлох хэрэгтэй. 2009 онд түүхэнд анх удаа энэ улстай урт хугацааны гэрээний суурийг тавьсан нь хийн бизнесийг эрхлэх олон улсын олон жилийн практикт бүрэн нийцэж байсан юм.

2009 оны нэгдүгээр сарын 19-нд, Владимир Путин болон Юлия Тимощенко нарын хэлэлцээрийн дараа "Газпром" болон "Нафтогаз" шинэ, урт хугацаат гэрээнд гарын үсэг зурав. Хийн үнэ болон дамжуулан тээвэрлэлтийн үнийг Европын жишгээр тооцох боллоо. Гэвч үүний дараа ч Украйн улс төлбөрийн үүргээ биелүүлэхгүй хэвээр байж, хууль бусаар хий авсаар байсан юм.

2010 онд бид Виктор Януковичтой шинэ багц хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү "Харьковын хэлэлцээр"-ийн дагуу Украйн улс Хар тэнгисийн флотыг Севастопольд байх хугацааг 25 жилээр сунгаж, харин Орос улс 1000 куб.м хийн үнээ 100 ам.доллараар буулгасан юм.

Төлбөрөө байнга тасалдуулснаар Киевийн өр нэмэгдсээр л байлаа. 2013 оны намар гэхэд Украйны өр 2,7 тэрбум ам.долларт хүрсэн байв. Гэвч Оросын тал Украйнд томоохон дэмжлэг үзүүлсэн юм. 2014 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн "Нафтогаз" 1000 куб.м хийг 268,5 ам.доллараар буюу их хямдралтайгаар төлөх ёстой байлаа. Энэ нь Украйнд жил бүр долоон тэрбум ам.доллар хэмнэх боломж олгосон юм.

Түүнээс гадна Оросын Засгийн газар хийн өрийг нь төлөхөд зориулан Киевт 3 тэрбум ам.долларын зээл олгож байв. Гэвч хэн ч төлбөрөө төлсөнгүй. Тиймээс 2014 оны дөрөвдүгээр сард бид "12 дугаар сарын" хөнгөлөлтийг цуцлахаас аргагүй болсон юм. Ингээд хүчин төгөлдөр гэрээний дагуу 1000 куб.метрийг 485 ам.доллараар хатуу тооцохоос өөр арга байсангүй. Харин хожуухан /6 дугаар сараас/ Газпром Нафтогазд нийлүүлэлтийн урьдчилгааны нөхцөл тавьсан. Тухайн үед Украйны өр 4,5 тэрбум ам.доллар байлаа.

Дашрамд хэлэхэд Орос улс улс төрийн ямар нэгэн асуудлыг шийдэхийн тулд хэзээ ч эдийн засгийн хүчин зүйлийг ашиглаж байгаагүй.
Оросын зүгээс хийх аливаа алхамыг зарим хүмүүс сөргөөр тайлбарлаж, өөрсдөө ийм арга хэрэглэдэг хүмүүс "шахаанд" оруулж байна гэх мэтээр тайлбарлах болсон. Тэд Украйны иргэдийн ажлын байр, цалин хөлс, Украйны төсөвт орох татварын тухай яригдаж байгаа гэдгийг үгүйсгэн өөрсдийнхөөрөө л тайлбарладаг. Гэхдээ тусгаар тогтносон Украйн улсын эдийн засаг олон талаар Оросын дэмжлэгийн ачаар бүтсэн гэдэг нь чухамхүү үнэн юм.

Харин Оросоос олгосон хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, хөнгөлөлттэй нөхцлөөр хийсэн нийлүүлэлт зэрэг нь хэдийнээ хэдэн зуун тэрбум ам.доллараас давсан. Зөвхөн хийн үнэ бага байснаас л Украйн улс 82,7 тэрбум ам.доллар хэмнэсэн юм. Ийм дэмжлэгийг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ямар ч улс орон авч байгаагүй. Бид Украйны эдийн засагт зүгээр ч нэг туслаагүй, харин эдийн засгийг нь санхүүжүүлж байсан гэхэд болно.Хэдэн арван жилийн туршид Орос шиг ийм дэмжлэг бэлэг өгөх өөр улс орон гарахгүй л болов уу. Гэвч харамсалтай нь эдийн засгийн энэхүү бодит үнэнийг Украйны удирдлага зөв зүйтэйгээр хүлээж аваагүй юм.


Түгшүүртэй одоо үе

Украйныг ангалын ирмэгт түлхсэн зүйл нь юу вэ?

Өнгөрч буй он Украйны түүхэнд хамгийн хүнд, хамгийн эмгэнэлтэй жилүүдийн нэг гэж түүхэнд бичигдэнэ. Ерөнхийлөгч Янукович улс орондоо "Европын сонгууль " амлаж, Оростой тогтлох тоглоомоо үргэлжлүүлэхийг оролдон Европын холбоонд нэгдэх талаар хэлэлцээр хийж байлаа. Бүхий л эрсдэл, гарч болох үр дагварын эдийн засгийн дүн шинжилгээ гарч, Баруунаас томоохон, хурдан хугацааны батлагаа өгч чадахгүй гэдгийг эцсийн дүнд тэр ухаармагцаа Европын холбоонд нэгдэх явцыг сааруулсан юм. Улмаар хоёрдугаар сарын 22-ны өдөр Киевд хүчээр засгийг булаан авсан үйл явдал болов. Украйны удирдлагын цаашдын үйл ажиллагаа тэр дундаа цэргийн үйл ажиллагаа нь өнөөгийн байгаа эдийн засгийн ангал руу улс орноо түлхсэн юм.

Нийгэм болон эдийн засгийн статистикийг дэлгэрэнгүй өгүүлэхээ азная. Зөвхөн Украйн ч биш, дэлхийн олон орнууд өнөөдөр хүндрэлтэй үеийг туулж байна. Тэр дундаа Орос улс. Гэхдээ ямар ч тохиолдолд 7-9 хувийн ДНБ-ийн уналт биш, инфляцийн жилийн өсөлт 20 хувь биш, алт валютын нөөц нь 40 хувиар буурсан явдал ч биш, нийтийн үйлчилгээний төлбөр 1,5-2 дахин өссөн ч биш, томоохон компаниуд дампуурч, үүд хаалгаа барьсан ч биш. Улс орон хүнд байгаа ч яаж төлөх нь ойлгомжгүй их хэмжээний өр бидэнд алга.

Манай хөрш улс хоёр дахь удаагаа "ерээд оныг" туулах бололтой. Харамсалтай нь Украйны дефолт, нийгэм эдийн засгийн сүйрэл нь "Кремлийнхний " гаргасан эсвэл улс төрийн шинжээчдийн гаргасан санаанаасаа зохиосон зүйл биш. Гагцхүү сүүлийн үед гэхэд л Орос улс Украйн руу 33 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь банкуудын хөрөнгө, зээл, Газпромын мөнгө ч байлаа.
Украйны элит өөрсдийгөө болон ард түмнээ "бүх зүйл сайхан болно" гэж тайвшруулж байна. "Европын сонгууль" явуулж, Европын холбоонд нэгдэх хэлцэл хийн, Оросоос "тусгаар тогтносноор" бүх зүйл сайхан болно гэж амлаж байгаа.


Украйнд хэн цээж бичиг хийлгэдэг вэ?

Киевийн удирдлагууд барууны түншүүдийнхээ ил тод заавраар Оросоос хамааралтай байх явдлаа багасгах шаардлагатай гэж ярих болсон чухамхүү тэр үеэс л Украйны олон асуудал эхэлсэн. Тэр л үед улс төр эдийн засгийг ноёлж байлаа. Томоохон төслүүд тэр дундаа эдийн засгийн төслүүдийг дэлхий дээрх улс төрийн хүчнүүдийн тэнцвэрийг өөрчилж болох призм гэж харах болсон юм. 2009 оноос хойш "Дорнын түншлэл" –ээр дамжуулан Украйн болон өөр хэд хэдэн орнуудад манай улстай харилцах харилцааг бууруулах санаа хэрэгжиж эхлэсэн.

Эдийн засгийн харилцаан дээрх европчуудын үйлдэл нь бүхий л талаараа "цээж бичиг"-ийг санагдуулна. Украйнаар ердөө л "цээж бичиг" хийлгүүлж, амьдралын бараг л бүхий л салбарт юу хийх ёстойг нь нарийвчлан хэлж өгсөн.
Ийм байр суурь Европын холбоонд нэгдэх хэлэлцээрт ч тод тусгагдсан байгаа. Энэ хэлэлцээрт зааснаар Европын холбоонд элсээгүй үедээ ч Европын холбооны бүхий л дүрэм журмыг дагахыг шаарддаг. Мөн цаашлаад Европын хохлбооны хууль тогтоомж дахь өөрчлөлтүүдийг тооцоолох ёстой. Мөн чанарын хувьд гэвэл Европын дүрэм журам Үндэсний хууль тогтоомж, түүнчлэн үндэсний ашиг сонирхол дээр ноёлно гэсэн үг.

Украйнд хандах Европын холбооны хандлагыг эдийн засгийн хамтын ажиллагаа талаас нь харвал неоколониализмтэй илүүтэй төстэй.
"Европын цэвэр" өрсөлдөөн нэрийн дор европчуудын болон тэдэнтэй нягт холбоотой Украйны компаниудад нэг талт давуу байдлыг үүсгэнэ. Украйн олон төрлийн түүхий эдийн эх үүсвэр гэдгээрээ л Европын холбоонд нэн тэргүүнд хэрэгтэй. Мэдээж Европын компаниудын хувьд зах зээл гэдгээрээ л хэрэгтэй. Европын холбоотой хийдэг Украйны гадаад худалдааг аваад үзье. Эцсийн хэрэглээний барааны ихэнх хэсгийг импортоор авсан бол экспортоор гагцхүү түүхий эдийн бүтээгдэхүүн давамгайлж байна.

Чөлөөт худалдааны горим нэвтрэх үед, хэлэлцээрийн дагуу Украйн импортын татварыг бараг л бүхэлд нь цуцлах учраас Украйны компаниудын ихэнх хэсэг нь тэднийг арчин хаях европын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх өрсөлдөөнийг өөрийн зах зээл дээр давж гарч чадахгүй болно. Харин энэ тохиолдолд Украйны үйлдвэрлэгчдэд юу тохиолдохыг хэн ч тооцоолоогүй бололтой. Өндөр өрсөлдөөнтэй Европын зах зээл дээр Украйны үйлдвэрлэгчдийн өмнө юу тулгарах талаар хэн ч хэлж чадахгүй.

Украйнд Европоос олгох ПРЕФЕРЕНЦ жилд 400 сая еврогоор хэмжигдсэн. Гэхдээ энэ нь ирээдүйд гарах алдагдлыг нөхөж чадах нь юу л бол. Үнийг чөлөөлсний үр дүнд Европоос ирсэн бараа 98 хувийг хүртэл эзлэж, үндэсний үйлдвэрлэгчдийг Европын бараа зах зээлээс шахна. Харин Европын худалдааны "цунами"-гийн хоёр дахь давалгаа Гаалийн холбооны орнуудын зах зээл рүү нэвтэрч, Гаалийн холбооны хүрээнд бизнесийн нөхцөл байдлыг дордуулна. Мэдээж бид энэ явцыг зүгээр хараад суухгүй, хариу арга хэмжээ авснаар Орос, Беларусь, Казахстан руу нийлүүлэгддэг Украйны бараа экспорт эрс буурна. Энэ тохиолдолд Киев 15 тэрбум ам.долларын алдагдалд хүрч мэдэх юм.

ДНБ-ийн 17%, үндэсний экспортын 27%-ийг эзлэдэг газар тариалангийн тухайд гэвэл ирээдүй нь мөн л бүрхэг байна. Үргэлж цатгалан, баялаг ургацаараа алдартай байсан энэ улсад газар тариалангийн салбар уналттай байх нь. Харин одоо Украйны хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид өөрсдөө буруугүй хэрнээ уналтын байдалд орчихоод байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Европын холбоонд нэгдэх тухай хэлэлцээрийн хүрээнд Украин чөлөөт худалдааны бүсийн зарчимд огтоос үл нийцэх, квотын ялгаатай системийг авах гэнэ. Жишээ нь жил бүр 950 мянган тонн улаан буудай зөөвөрлөж, 5 жилийн дотор 1 сая тонн хүртэлх байхаар квот тогтоожээ. Ингэснээр Украйн улс нийлүүлж буй улаан буудайныхаа ердөө тавин хувийг Европын холбоо руу экспортын татваргүйгээр нийлүүлж чадна. Үлдсэн хэсгээ тонн тутамд нь 95 евро төлснөөр эцсийн хэрэглэгчид очиход Украйны үр тарианы үнэ 1,5 дахин нэмэгдэх юм.

Европын техникийн стандарт, нормд шилжихийн тулд асар их хүч чармайлт, хөрөнгө мөнгө шаардагдаж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарынхан энэ шаардлагыг хангах гэж олон жил ажиллах хэрэг гарна. Харин зарим салбаруудын хувьд стандартад шилжихийн тулд илүү бага хугацаанд амжуулах ёстой болно. Жишээлэхэд машин үйлдвэрлэл гэхэд л хоёр жилийн дараа Европын холбооны стандартад бүрэн шилжсэн байх юм. Европын аж үйлдвэр хөгжсөн орнууд 5-6 жилд шилжсэн шилжилтийг Украйн улс 10 жилийн дотор амжуулах ёстой. Энэ хооронд амжиж шилжиж чадахуу гэдгийг дүгнэхийн тулд Украйны ихэнх үйлдвэрүүд Зөвлөлтийн үеийн тоног төхөөрөмжтэй, мөн л тэр үеийн технологийг одоо хүртэл ашигладаг гэдгийг санахад л хангалттай.

Арван жилийн дотор эдгээр өөрчлөлтүүдийг хийхэд гарах зардал нь 160-500 тэрбум ам.доллар болно гэж Януковичийн Засгийн газар зардлын үнэлгээ гаргасан нь хэтрүүлсэн тоо ч байж мэдэх. Гэхдээ л аль нь байлаа ч гэсэн зардал их шаардагдана. Энэ зардлыг Европын холбооноос нөхөн төлүүлнэ гэж хүлээх нь гэнэн хэрэг болох биз.


Украйныг ЕХ-д хүлээхгүй байгаагийн учир

Цаашлах тусам л Украйнд олгох мөнгөний талаарх Барууны мэдэгдэл улам л даруухан сонсогдох болно. Америкаас гаргасан нэг тэрбум ам.долларын баталгаа /мөнгө биш зөвхөн баталгаа гэдгийг онцлоё/ ч хэрэгжээгүй. Оросын хийн урьдчилгаа төлбөрийг төлөхийн тулд Украйнд 1,45 тэрбум евро хэрэгтэй болоход Европчууд "Тиймээ, тусламж хэрэгтэй, гэхдээ бид мөнгө өгөхөд бэлэн биш байна" гэж хариулж байлаа. Ингээд л Киев валютын нөөцөөсөө төлөх шийдвэр гаргаснаа зарлахаас аргагүй болсон юм.

Үнэн хэрэг дээрээ Украйнд зайлшгүй хэрэгцээнд нь зориулж ч хэн ч мөнгө өгөхийг хүсэхгүй байгаа. Бүр эцсийн мөчид туллаа гэхэд л Европ өрийг дарахын тулд зээл өгч магадгүй юм. Европын эдийн засаг өөрөө хямралаас арайхийн гарч байгаа. Брюссель 2008 оны хямралын үеэр Грек, Испани, Ирландад туслаж байсан шигээ Украйнд туслахгүй.

"Европын ахан дүүс" татвар төлөгчдийнхөө мөнгийг өөр оронд тусламж болгон өгөхөд бэлэн биш. Грек, Испани зэрэг орнуудын хувьд Европын холбооны гишүүн орнууд байсан бол харин одоо хэн ч Европын холбоонд элсүүлэн авахыг хүсэхгүй байгаа тэр л орны тухай яригдаж байна шүү дээ.

"Европын сонгууль" мөн хэдэн жилийн дотор Европын холбоонд тун хурдан элсэнэ гэж ярьж байгаа Украйны удирдлагууд зарим талаараа Януковичийн алдааг давтаж байна. Януковичийн нэг ялгаатай зүйл нь өөрийн алдааг ухаармагцаа энэ явцыг зогсоох гэж оролдсон. Харин Украйны өнөөгийн удирдлага ард түмнийхээ амьдрал дээр төвлөрч, байдлыг бодитоор харж чадахгүй байна. Европын холбоонд нэр дэвшигчийн стандарт үүргийг Украйн хүлээж байгаа хэрнээ нэр дэвшигчийн статусгүй байгаа гэдэг талаар огт ярихгүй байна.

Украйнд Европын холбоонд нэгдэх тухай баримт бичгийг олон нийтээр хэлэлцээгүй, эдийн засаг болон үйлдвэр, салбар, хүн амын янз бүрийн бүлгүүдийн хувьд эерэг болон сөрөг талыг нь үнэн зөвөөр гарган ирж судлаагүй. Тэр бүү хэл энэ баримт бичгийг Украйн хэлнээ ч орчуулалгүй удсан юм.

Европын холбоо Европын том гүрнүүдийн ширээнд Украйныг тэгш эрхтэй түнш гэж үзэн урихыг яарахгүй л байна. Туркийг харахад л хангалттай. Энэ улс 51 жилийн өмнө нэгдэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан ч одоо хэр нь Европын холбооны гишүүн болоогүй. Энэ нь наргианы сэдэв хүртэл болсон. Виктор Черномырдын Украйн хэзээ Европын холбоонд элсэх талаарх асуултанд "Туркийн дараа" гэж хариулжээ. "Турк хэзээ гишүүн болох юм?" гэхэд "хэзээ ч үгүй" гэж хариулжээ.

Киев түүнчлэн Европын холбоонд элссэн баруун өмнөд зүгийн хөршүүдийнхээ туршлагыг харах хэрэгтэй байсан юм. Тухайн үеэс хойш эдийн засаг нь хэрхэн өөрчлөгдөв, ДНБ нь өссөн үү, хүн амынх нь орлого өссөн эсвэл буурсан, ажилгүйдлийн түвшин ямар байна гэдгийг дүгнэж цэгнэх ёстой байлаа. Мөн хамгийн гол нь гишүүнээр элсснээс хойш гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү эсвэл эсрэгээр нь хөрөнгө оруулалтын хувь хичнээн хувиар буурсан байна гэдгийг цэгнэх хэрэгтэй. Жишээлэхэд Болгарт, Европын холбоонд элссэний дараа ажилгүйдлийн түвшин зургаан жилийн дотор 6,9%-иас 11,8 % хүртэл өссөн. Гадаадаын хөрөнгө оруулалт мөн үеийн хооронд ес дахин буурчээ. Гэтэл эдгээр орнууд Украйнаас юугаараа ч дутахгүй, хөгжил, байгал цаг уурын нөхцлөөрөө бараг л ижил.

Януковичийн үед Европын холбооны тэмүүлэл ямар үүрэг гүйцэтгэж байсан талаар тусад нь өгүүлэх хэрэгтэй. Европын холбоонд нэгдэх хэлэлцээрт л Украйныг түлхэж байсан юм. Орос улс Украйны худалдаа эдийн засгийн томоохон түншийн хувьд энэхүү асуудалтай холбоотойгоор гурван талт /Украйн, Орос, ЕХ/ хэлэлцээр хийх талаар нэг бус удаа санал гаргаж байсныг энд сануулах нь зүйтэй. Тухай бүрт Европын холбоо өндөр албан тушаалын төлөөлөгчдийнхөө амаар Орос улс үүнд ямар ч хамаагүй, энэ бол хоёр талт үйл ажиллагаа, Москва хөндлөнгөөс хараад хүлээж бай гэж мэдэгдэж байсан. Биднийг сонсохыг хүсээгүй. Бидний үгийг сонсоогүйгээсээ болоод юунд хүрснийг бид сайн мэдэж байгаа.

Тэр бүү хэл Януковичийн оронд гарсан Украйны шинэ засгийнхан ч Оросын байр суурийг үгүйсгэж болохгүй гэдгийг ойлгож байгаа. Ийн ойлгоогүй байсан бол Европын холбоонд нэгдэхтэй холбоотой асуудлаар Украйн, Орос, ЕХ-ны хооронд долоодугаар сард Брюссельд гурван талт хэлэлцээр болохгүй, харин есдүгээр сард 2016 он хүртэл Хэлэлцээрийн зарим заалтыг хэрэгжүүлэхгүй гэж талууд тохиролцохгүй байх байлаа.

Гэхдээ татгалзсан болон зөвшөөрсөн явдлын хооронд олон үйл явдал болж өнгөрсөн. Хэрэв тухайн үед Европ хамтын хэлэлцээрийг хийхийг зөвшөөрсөн бол юу болох байсан бэ гэдэг асуултыг тавих нь зүйтэй. Олон эмгэнэлт явдлаас зайлсхийж болох байлаа. Украйны дорнод хэсэгт иргэний дайн гарахгүй байх байлаа. Хэдэн зуун мянган дүрвэгч Орост халамжийн газарт орогнохгүй байх байв. Мэдээж бид цаашид ч энэхүү нөхцөл байдал нь хүнд байгаа бүс нутгуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байх болно.

Гэхдээ Украйны засаг дорнод нутаг дэвсгэрүүдийг үнэхээр л Украйных гэж үзэж байгаа бол тэндэхийн амьдралын төлөө хариуцлага хүлээх ёстой гэдгээ санах хэрэгтэй. Гуравдугаар сарын 16-нд болсон бүх нийтийн санал асуулгын дүнгээр Орост эргэн нэгдсэн Крымийн хүмүүсийн амьдралын төлөө Оросын Холбооны Улс үүрэг хүлээж байгаа шиг Украйны засгийн газар ч Дорнод бүсийн ард иргэдийн төлөө үүрэг хүлээх ёстой.

Киев дорнод бүс нутгуудын төлөөх хариуцлагыг өөртөө авахад бэлэн биш байна. Өөрсдийн иргэддээ төв засаглал нь эдийн засгийн бүслэлт зарлах хүртлээ хариуцлага хүлээхэд бэлэн биш байна. Энгийн иргэд рүү нь эх орон нэгтнүүд нь буу шагайж байгаа нь багадлаа гэж үү? Дээрээс нь дахиад эдийн засгаар нь хүмүүсийг, бүхэл бүтэн мужуудыг устгах ёстой гэж үү? Энэ бол байж болшгүй хэрэг. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн өмч, баримт бичгийг зөөж, бүхий л байгууллага, хүн амын дансыг банканд хааж, хүмүүсийн амьдрах мөнгөгүй болгох шийдвэр гарган, хүмүүсийг өлсгөлөн, ядууралд оруулснаар дорнод бүсийн иргэдийг дуулгавартай болгоно гэж үү? Киев энхийн зохицуулалт гэж үүнийг л хэлдэг бололтой. Мэдээж энэ нь Дорнод Украйныг бусад бүс нутгуудтайгаа хамт Европын замаар замнахыг ятгах хамгийн "хүчтэй" арга.


Прагматик ирээдүй

Украйн саад тотгор босгож байна

Украйны элитийн өнөөдрийн бодол санаа Киев болон Москвагийн хооронд хана босгох төлөвлөгөөн дээр тусгалаа олж байна. Аль болох өндөр, эсвэл нам, цахилгаан гүйдэлтэй, эсвэл өргөст тортой, зарим хэсгээрээ тасарсан, эсвэл нуувчтай хана босгох гэж байна. Улс төрийн театрын энэ үзэгдэл бодит эдийн засаг руу шилжиж байна.

Украйн улс Оростой харилцах худалдаа эдийн засгийн харилцаанаасаа татгалзахад бэлэн байгаа тухай бид сонсож байгаа.
Украйны удирдлага АНУ-ын дэмжлэгтэйгээр Украйны нутаг дэвсгэрээр дамжих Оросын газрын тосыг бууруулахын тулд Одесс-Бродын газрын тосны дамжуулах хоолой барих зах зээлийн зарчимд үл нийцэх төсөл гарган ирж байлаа. Байгалийн хийг нийлүүлэх өөр арга хайхын тулд ихээхэн хүч чармайлт гаргаж, зөгнөн мөрөөдөж байсан ч бодит байдлаас тасархай байсан юм.


Орос улс зах зээлээ хамгаална

Киев манай хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг амьдрал дээр тэглэнэ гэсэн стратегиа цаасан дээр ч амьдрал дээр ч буулгаж чадна гэдэгт би маш их эргэлзэж байна. Энэ харилцааг тасалснаар Украйнд маш ноцтой, хүнд хохирол учирна. Хоёр орон хоёулаа л энэ хохирлыг амсана. Орос улс алдагдалд орох ч эдийн засгийн хувьд даваад гарна.

Харин "хананы цаана" амьдарч байгаа хүмүүс энэ хохирлыг хэрхэн даван туулахаар төлөвлөж байгаа юм бол? Энэ оны хавар манай Үйлдвэр худалдааны яам Украйны үйлдвэрүүдэд байрласан Оросын захиалгын багцийг 15 тэрбум ам.доллар /өөрөөр хэлбэл Украйны ДНБ-ий 8,2%/ гэж тооцоолсон. Украйны тал эдгээр захиалгыг хэн яаж нөхөх талаар бидэнд ч өөрсөддөө ч мэдээлээгүй. Бүхэл бүтэн аж үйлдвэрийн дүүргүүдтэй хэдэн зуун үйлдвэрүүд яах болж байна? Бидний мэдэж байгаагаар өнөөдөр дампуурлын ирмэг дээр байгаа

"Южмаш" зэрэг томоохон үйлдвэрүүдэд юу тохиолдох вэ?

11 дүгээр сард Оренбург мужид "Ясный" баазаас Японы хиймэл дагуул, мөн Японы өөр дөрвөн сансрын аппаратыг задгай сансарт гаргасан Орос-Украйны "Днепр" пуужинг хөөргөсөн. Энэ нь шуугиан тарьсан үйл явдал биш ч гэлээ өнөөгийн нөхцөлд гайхам үйл явдал. Энэ хамтын ажиллагаа хэдэн арван жилийн туршид бүрэлдэн тогтсон, харин үүнийг хэдхэн сарын дотор нураахаар оролдож байна.
Украйн улс Европын холбоонд нэгдэх тухай хэлэлцээрийг хэрэгжүүлсэн тохиолдолд манай харилцаа муудах нь гарцаагүй гэж бид Украйны түншүүддээ эртнээс сануулсан. Зарим тооцооллоор Украйны эдийн засаг жил бүр багадаа гэхэд 33 тэрбум ам.доллар алдана. Орос улс үйлдвэрлэгчдийнхээ эрх ашиг болон зах зээлээ хамгаална.

Есдүгээр сард би Украйнаас Орос руу зөөвөрлөгддөг барааны гаалийн татварыг Гаалийн холбооны гишүүн биш орнуудын түвшинд хүргэн өсгөх тогтоолд гарын үсэг зурсан. Европын холбоотой хийсэн хэлэлцээрийн худалдаа, эдийн засгийн хэсгийн зарим заалтууд 2016 оны нэг дүгээр сарын нэгнээс биш, хугацаанаасаа өмнө хэрэгжээд эхлэвэл нэмэгдсэн татварын журмыг хэрэгжүүлэх болно. Түүнчлэн бид Украйны бараа бүтээгдэхүүн нэрийн дор ЕХ-ны бараа бүтээгдэхүүн Оросын зах зээл дээр нэвтэрч болзошгүй тул үүнийг хянахын тулд ЕХ-нд нэгдэх Украйны хэлэлцээрийн эдийн засгийн хэрэгжилтийг хянах мониторингийн системийг гаргасан.

Хяналт тавигдах бүтээгдэхүүний жагсаалтанд гахайн махнаас эхлээд хөлөг онгоц хүртэлх Украйны бараг бүхий л бүтээгдэхүүн багтсан. Хэрэв "Украйны" ийм бүтээгдэхүүнийг илрүүлсэн тохиолдолд манай хяналтынхан үндэсний үйлдвэрлэгчдээ шударга бус өрсөлдөөнөөс хамгаалахын тулд зохих татварыг ноогдуулна. Европын холбоонд нэгдэх хэлэлцээрээс үүдэн гарч мэдэх өөр асуудлууд ч байна. Украйн улс эрхзүйн баазаа Европын холбооны дүрэм журамтай ойртуулах үүргээ биелүүлж эхлэснээр манай хоёр орны гаалийн байгууллагуудын мэдээлэл солилцох явц эрс буурна. Ингэснээр Украйн улс гаалийн зохицуулалт тал дээрээ аажмаар тусгаар байдлаа алдана гэсэн үг.

Энэ нь манай хоёр орон урьдчилсан мэдээлэл солилцоход хүндрэл үүсгэхийн дээр хил дээр хяналт хийх явцыг одоо түргэсгэж өгч байгаа гаалийн хяналтын үр дүнг хүлээн зөвшөөрөх тогтолцоог сулруулах юм. Үүнд гайхах зүйл үгүй. Москва болон Кремль эртнээс харилцаж байсан сувгаараа биш харин Брюсселээр дамжуулан харилцахын дээр харин Украйны албан тушаалтнууд Европын язгууртнуудын бичиж өгсөн бүгдийг л дагах болно.

Техникийн, нормын, стандартын гэсэн олон ялгаанаас болоод Украйны хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид Оросын зах зээлд нэвтэрч чадахгүй болно. Сүүлийн саруудын үйл явдал үүнийг баталж байна. Украйны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шалгахад манай дүрэм журмыг зөрчсөн, чанар болон хэрэглэгчийн аюулгүй байдлын шаардлагыг зөрчсөн тохиолдлууд илэрч байлаа. Одоо аж ахуйн энэ салбар сайнгүй үеийг туулж байна. Европд бүсчлэл байдаггүй учир бид Европын холбооны нөгөө хэсгээс өвчлөл илэрвэл Украйны бүтээгдэхүүнд ч зах зээлээ хаалттай байлгах болно. Үүнтэй холбоотойгоор Гаалийн холбооны манай түншүүдийн хувьд эрсдэл ихтэй гэж бид харж байгаа юм.


Оросын хувьд ямар эрсдлүүд байгаа вэ?

Хэлэлцээртэй холбоогүй ч мөн л эдийн засгийн шинэ бодит байдлын нэг хэсэг болж байгаа гэлээ олон асуудал бий. Украйны нутаг дэвсгэр дээр байгаа Оросын компаниудын өмчийн эрхэнд халдаж, популистууд "Оросын гэх юуг ч худалдан авахгүй байя" гэсэн уриа лоозон дэвшүүлж байгааг бид түгшүүртэйгээр ажиглаж байна. Энэ онд болсон үйл явдлаас өмнөхөн ганц хоёр тохиолдлууд гарч байсан бол одоо Оросын эсрэг энэ ажиллагаа газар авлаа. Украйнд шинэ засаг гарч ирснээр өмчийн эрхээ хамгаалах нь улам хүнд болж байгаа талаар олон бизнесмен ярьж байсан.

Иракт хүртэл тайвнаар үйл ажиллагаа явуулж байгаа Оросын газрын тосны компанийг Украйнд хөрөнгөө зарахыг шахсан байсан. Оросуудын эзэмшилд байх банк, үйлдвэр рүү алан хядах ажиллагааг санхүүжүүлж байна гэж буруутган зэвсэгтэй хүмүүс хэдэнтээ дайрсан. Бид эдгээр үйлдлийг жинхэнэ дарамт сүрдүүлэг гэж үзэж байна. Украйны хүчнийхэн Оросын бизнесийнхнийг хамгаалахгүй байгаа нь энэ бүх үйлдэл төрийнх нь бодлогын нэг хэсэг гэж үзэх үндэслэлийг төрүүлж байгаа юм.

Атомын эрчим хүчний салбарт үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг Украйны тал тасалдуулахыг хичээж байгаа нь бидний санааг зовоохгүй байхын аргагүй байна. Улс төрийн аюултай нөлөөлөл эдийн засагт нөлөөлснөөр Америкийн түлшийг Украйны АЦС-ууд дахь зөвлөлтийн үеийн хийц бүхий атомын эрчим хүчний блокд хэрэглэж мэдэхээр байна. Ингэхдээ манай боловсруулагчид болон эрчим хүчний блокуудын тооцоологчидтой ч зөвшилцөхгүйгээр шүү. Дарамтан дор хийсэн Америкийн үйлдвэрлэгчдийн туршилт нь технологийн хувьд аюулгүй байж чадахгүй.

Өмнө нь Украйнд, Дорнод Европд, жишээлэхэд Чехд Оросын түлшийг Америкийн түлшээр солих оролдлого хийгдэж байсан. Ийм туршилтууд нь технологийн ноцтой асуудлаар дуусч, реакторуудыг зогсоож байлаа. Азаар эрүүл ухаан дийлж, Орос, Украйн хоёр улс ирэх жил цөмийн түлш нийлүүлэх тал дээр зөвшилцөлд хүрсэн нь сайн хэрэг.

Украйны дотоод зэвсэгт сөргөлдөөний хамгийн хүнд үед ч Оросын тал Украйны АЦС-д цөмийн түлш нийлүүлэх үүргээ биелүүлсэн, биелүүлсээр ч байгаа гэдгийг сануулах нь зүйтэй.

Украйн улс Оросын тусламжтайгаар өөрсдийн гэсэн түлшний үйлдвэр барихаар төлөвлөж байсан. Бид Новосибирскд энэ үйлдвэрт зориулан хэд хэдэн технологийн шугам татчихсан байгаа. Гэвч Кировоград мужид цехүүдийг тоноглоогүй л байна.
Украйнд дамжуулан тээвэрлэлтийн эрсдлүүд нэмэгдсээр байна. Энэ улс газарзүйн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг ч гэлээ автомашин, төмөр замын тээвэрлэлтийн аюулгүй байдлын асуудлууд нэмэгдсээр байгаа юм. Зөвхөн Орос улс ч биш өөр олон орнууд Төв болон Өмнөд Европ руу нийлүүлэгдэх бараа нийлүүлэлтийн чиглэлээ өөрчлөх байх.

Мэдээж Украйнаар хий дамжуулах асуудал зөвхөн өнөөдөр үүсчихсэн асуудал биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр хийн асуудал ердөө түр хугацаанд л шийдэгдсэн. Брюсселийн хэлэлцээрийн дагуу Украйн улс оны сүүл гэхэд Газпромоос шаардсан 5,3 тэрбум ам доллараас 3,1 тэрбумыг нь төлж барагдуулан, өвлийн нэмэлт хийгээ урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр худалдан авах ёстой.

2014 оны 11 дүгээр сарын нэгнээс 2015 оны 03 дугаар сарын 31 хүртэл Украйнд мянган куб метрийн гэрээний үнэн дээр 100 долларын хөнгөлөлт үзүүлсэн. Ингэснээр 11-12 дугаар сард Украйн Оросын хийг мянган куб.метр тутамд нь 378 ам.доллараар авах боломжтой болж байгаа юм. 12 дугаар сарын эхээр "Нафтогаз" нэг тэрбум куб метр хийн урьдчилгаа болгон 378 сая доллар төлсөн.

"Өвлийн багц" гэгдэх хэлэлцээрийг гагцхүү Орос болон ЕХ-ны шууд хамтын ажиллагааны дүнд л зөвшилцсөн. Украйны талаас Оросын хийг дамжуулах тал дээр асуудал үүсэх нь гэдгийг Европын холбоо мэдэрч, ядахнаа түр хугацааны хэлцэлд хүрэх алхмуудыг хийсэн юм. Цаашдын хамтын ажиллагааны нөхцлүүд нь Киев төлбөрийн хуваариа хэрхэн мөрдөх, мөн хэлэлцээр хэрхэн хийгдэхээс л шалтгаална.

Украйны засгийн босгож байгаа "хана"-ны өөр нэгэн зүйл нь Орос, Украйны хооронд визтэй зорчих явдал. Ингэснээр Орост ажиллаж байгаа украйнчууд эх оронруугаа илгээдэг мөнгөний урсгал багасна. Харин өнөөдөр Орост өндөр мэргэжлийн болон зөвхөн албан ёсны эрх, зөвшөөрөлтэйгээр ажиллаж байгаа украйны иргэн 400 мянга орчим байна. Энэ бол албан ёсны тоо.

Харин шинжээчдийн баталж байгаагаар Орост улирлын ажил хийхээр ойролцоогоор 6 сая украйн иргэн ирдэг. 2014 оны 01 дүгээр сарын нэгнээс гэхэд л Орос руу 4 сая орчим хүн ирсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь Украйны хүн амын бараг аравны нэгтэй тэнцүү юм. Учир нь олон украйнчуудын хувьд Орост ажиллана гэдэг аж амьдралаа залгуулах цорын ганц эх үүсвэр болдог. Мөн Украйны үйл ажиллагааны дүнд Орос улс энэ эх үүсврийг хаах болох нь. 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Украйны ажилчид патентгүйгээр Орост ажилд орж чадахгүй болно.

Хагас жилд 90 хоногоос дээшгүй хугацаагаар байх ёстой гэсэн дүрмээ бид хатуу сахина. Өмнө нь визгүй үед хилээр нааш цааш аялан, улирлын ажил хийж болдог байсан бол одоо ийм аялагч-украйнчуудад манай хилчид онцгой анхаарах болно.
Украйнчууд Орост ажиллах боломжгүй бо

Орос ба Украйн: Шинэ дүрмийн дагуух амьдрал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ложистикийн түвшинг дээшлүүлэхийг онцлов

Энэ сарын 22-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши ...

Өнөөдөр, 16:58
Уул уурхайд эрх зүйн эрсдлийг үнэлэх үйл ажиллагаа дутагдаж байна

      Монгол Улсын ДНБ болон экспортод голлох жин дардаг ...

Өчигдөр, 14:43
Зүүн Өмнөд Ази нүүрсний хараат байдлаас гарах болоогүй

 Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс ...

2024 оны 05 сарын 01, 18 цаг 06 минут
Чан-Ань Арван хоёр цагийн гудамжаар аялъя

Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан ...

2024 оны 05 сарын 01, 17 цаг 54 минут
“Бүс ба Зам” дахь ХАА-ын хамтын ажиллагаа

"Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч ...

2024 оны 05 сарын 01, 17 цаг 16 минут
Хятадын алдагдсан соёлын дурсгалт зүйлс эх орондоо ирнэ

Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас ...

2024 оны 05 сарын 01, 16 цаг 00 минут
Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ”устөрөгч” технологийн салбарын хамтын ажиллагаа үнэхээр гайхалтай юм

Германы канцлер Шольц 14-ний өдөр: - Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ...

2024 оны 05 сарын 01, 15 цаг 39 минут
2024 оны 05 сарын 01, 15 цаг 28 минут
Газпром Хятадад нийлүүлэх хийн хэмжээгээ 1.5 дахин нэмэгдүүлжээ

 Газпром компани төлөвлөгөөт засварын ажил дууссаны дараа "Сибирийн ...

2024 оны 05 сарын 01, 13 цаг 42 минут
Биржийн арилжаа нэмэгдэж нүүрсний экспорт өсөв

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний ...

2024 оны 05 сарын 01, 12 цаг 37 минут
Зэсийн үнэ тонн нь 9400 долларт хүрчээ

   Нийлүүлэлтийн асуудал болон эрэлтийн өсөлтийн хэтийн ...

2024 оны 05 сарын 01, 12 цаг 37 минут
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав

 ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 1 /Bloomberg/. ОХУ-аас ...

2024 оны 05 сарын 01, 11 цаг 56 минут
Зэсийн үнэ он гарсаар 17 хувиар өсөж, 10 мянган ам.долларт хүрчээ

 Дэлхийн зэсийн уурхайнууд ногоон шилжилтээс үүдэх эрэлтийг хангахад ...

2024 оны 04 сарын 30, 21 цаг 56 минут
Италид болсон Болонья хүүхдийн номын үзэсгэлэн дээр Хятад хүүхдийн ном анхаарал татав

61 дэх удаагийн Болонья олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн Итали улсын ...

2024 оны 04 сарын 30, 19 цаг 46 минут
Хятадад 4500 гаруй хиймэл оюун ухааны байгууллагтай болжээ

Хиймэл оюун ухаан бол шинжлэх ухаан, технологийн шинэ эргэлт, аж ...

2024 оны 04 сарын 30, 18 цаг 17 минут
Хятад ”Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудтай дээд түвшний хамтын ажиллагааг ахиулна

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр Зүүн өмнөд Азийн ...

2024 оны 04 сарын 30, 16 цаг 17 минут
2024 оны 04 сарын 25, 16 цаг 43 минут
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

2024 оны 04 сарын 25, 12 цаг 22 минут
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

2024 оны 04 сарын 25, 11 цаг 10 минут
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

2024 оны 04 сарын 25, 10 цаг 52 минут
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

2024 оны 04 сарын 24, 12 цаг 01 минут
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани