Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгойн таван мэхлэлт

Таван толгойн таван мэхлэлт Мэхлэгдсэн олон нийт

Оны өмнөхөн Тавантолгойн менежментийн хувьчлалын дүн гарч, "Энержи ресурс”, "Сумитомо”, "Шенхуа” компаниудын хамсал шалгарсан. Энэ мэдээг дагалдаад олон жил ТТ-гоос ашиг хүлээсэн ард түмнийг тайтгаруулах мэдээллүүд цацагдаж байлаа. Эргэн сануулахад:

 "Энержи ресурс”, "Сумитомо”, "Шенхуа” компаниудын хамсал гэрээ хийсний дараачаас эхлэн компанийн болон улсын роялти төлбөр төлнө. Мөн

-    Татварын урьдчилгаа төлбөр төлнө. (300-500 сая ам.доллар)
-    "Эрдэнэс Тавантолгой”-ын "Чалко”-д төлөх өрийг төлнө
-    "Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиг, орлого сайжирснаар монголчуудын эзэмшиж буй 1072 ширхэг хувьцаа биеллээ олох зэрэг хэд хэдэн нааштай үр дүнг хүлээж байна. (эх сурвалж medee.mn/main.php?eid=57833)

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт: Тавантолгойн нүүрсний ордын тусгай зевшөөрөл 100 хувь төрийн мэдэлд бий. Тавантолгойн ордын эл боломжийг ашиглаад их хэмжээний урьдчилгааг гурван төрлийн төлбөрөөс босгох боломжтой юм. (эх сурвалж mobile.inet.mn/shortArticle/?xx3ki28/19129)

Дээрх мэдээллүүдээс олон нийт тендерт ялагч нь 500 сая төгрөгөөс доошгүй урьдчилгаа төлбөр Засгийн газарт өгч, валютын хомсдолд орсон монголын эдийн засаг түр ч болов амьсгаа авах нь гэсэн хүлээлттэй байсан. Сайд М.Энхсайхан: - Эрдэнэс Тавантолгой” компани төрийн нэрийн өмнөөс лицензийг барьж байгаагийн хувьд оператороор ажиллаж байгаа консорциум бидэнд төлбөр төлнө. Тэр төлбөр нь одоогоор яригдаж байгаагаар бол ашигт малтмалын роялти төлбөрийн 40 хувь гэж байгаа. Энэ хэмжээгээр төлбөр төлөхөд бэлэн байна гэдгийг консорциумын зүгээс мэдэгдэж байгаа. Тэгэхээр "Эрдэнэс Тавантолгой” компанийн роялти гэхээр хэллэг нь арай л болохгүй байгаа. Магадгүй Монголын төрийн өмчийг түрээсэлж байгаа гэдэг утгаараа түрээсийн төлбөр ч гэж нэрлэж болох байх. Гэхдээ энэ тоонууд нь хэлэлцээр эхлэх анхны тоонууд. Хэлэлцээрийн ширээний ард эцэслэн шийднэ" гэх зэргээр ярьж байснаа мартаад тийм төлбөрийн тухай анхнаасаа яриагүй гэж мэлзэж байна.‬‬‬


М.Энхсайханы УИХ дахь Ардчилсан намын бүлгийн асуулгад өгсөн хариултыг харцгаая. 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр М.Энхсайханы ирүүлсэн албан бичигт энэ талаар: "Асуулгын 2.3-т "Гэрээний урьдчилгаа болох 500 сая ам.доллар юуны төлбөр болох, буцаан төлөгдөх эсэх, ямар нөхцөлтэй авч байгаа" талаар дурджээ. Юуны өмнө хэлэхэд консорциумын зүгээс 500 сая ам.доллар төлнө гэх санал ирүүлээгүй" гээд палхийтэл бичжээ. Үүгээр монголчууд амаараа шороо үмхтлээ хулхидуулснаа албан ёсоор, анх удаа мэдэж авав. С.Баярцогт гэрээ зурагдсны төлбөр гэж юмыг Засгийн газар авах талаар хэвлэлээр мэдээлж байсан. Гэтэл М.Энхсайхан "Асуулгын 2.12-т гэрээ зурагдсны төлбөр төлөх талаар дурджээ. Гэрээ зурагдсны төлбөр төлөх асуудал уралдаант шалгаруулалтын нөхцөл болоогүй, тэднээс ийм санал ирүүлээгүй болно" хэмээн мэдэгдэв. Эндээс консорциумыг дэмжигч улс төрчид, хэвлэлийнхэн болон тендерт ялагч, ялуулагч нартайгаа үгсэн хуйвалдах замаар олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлэх, мэхлэх ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулалттай хийсэн гэж ойлгогдохоор байдал үүсэд байгаа юм. Тендерийн болзолд заагдаагүй, консорциумын амлаагүй мөнгөнүүдийг хэн хаанаас гаргаж ирж хэвлэлээр тараав гэдгийг тодруулах шаардлага ч үүснэ.

М.Энхсайхан болон консорциумын зүгээс хэвлэлээр л шуугиулж, олон нийтийн дэмжлэгийг татах, хууран мэхлэх ажлыг өнөөг хүртэл хийж ирснээс бус урьдчилгаа төлбөр төлөх талаар бодохыг ч хүсээгүй нь тодорхой байна.  Тэд анхнаасаа урьдчилгаа төлбөр төлөхгүй гэсэн бодолтой байсан бол тухайн үеийн хэвлэлийн мэдээллийг залруулах, үгүйсгэх зэргээр шудрага хандах учиртай. Эхний мэхлэлт энэ байв. Асуулгын хариуг үргэлжлүүлэн уншваас бүр олон мэхлэлт хийгдснийг мэдэж болно.

Бусад мэхлэлтүүд

    Гуравдагч хөршийн оролцоог хангаж байгаа тухай яриа нь хоосон байсныг М.Энхсайхан нотоллоо. Тэрээр "Сумитомо"

1

корпораци нь БНХАУ-ын далайн эргийн боомтоос япон, солонгос, тайван, энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд борлуулах ажлыг л зохион байгуулна" гэж тодорхой бисэн байна. Тэгэхээр ТТ-н нүүрсийг далайн эрэг хүртэл зөөх юм шиг ойлголт гарч байгаа биз. Үгүй энэ бол мэхлэлт. Яагаад гэвэл одоо хятадын хил хүртэл тээвэрлэхэд өртөг өсөөд, алдагдалд ороод байгаа гэж гоншигнож байгаа хүмүүс 30 дахин урт зам туулж далайн эрэг хүргэхээр алдагдал талийж өгөх учиртай. Энд ямар мэх нуугдаж байна гэхээр Сумитомог холхон барьж, хятадын далайн эрэг орчмын нүүрсний борлуулалтаас хувь хүртээх замаар амыг барьж байна. Сумитомо Тавантолгойн тоглоомоос үндсэндээ шахагдаж гарсны шинж тэмдэг энэ юм.

Асуулгын хариуг тогтож уншвал ТТ-н менежментийн хувьчлал гэдэг нь бүхэлдээ Энержи ресурс-ММС гэж монголд бус оффшор бүст бүртгэлтэй, Хонконгийн бирж дээр хувьцаагаа зардаг хятадууд голлосон компанийн хугацаа хэтэрсэн 1,2 тэрбум долларын өрийг дарахад Тавантолгойн ордыг бүтэн дайчлахад л чиглэгдэж байгааг олж харна. Үүнийг С.Энхсайханы дараах хариултууд нотлох юм. "Асуулгын 2.2-т "Тавантолгойн төслийн хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллар ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийгдэх, хөрөнгө оруулалттай холбоотой нарийвчилсан тооцоо хийгдсэн эсэх, энэ дүнд төслийн шаардлагатай бүх бүтээн байгуулалтууд багтсан эсэх, хөрөнгө оруулатын өгөөж ямар байгаа" мөн асуулгын 2.6-д "шалгарсан түншлэлээс хөрөнгө оруулалт хийх хэмжээ, хугацаа, хэлбэр нь ямар байх" талаар заажээ. ... консорциумаас тус төсөл нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх саналыг ирүүлсэн бөгөөд 1 тэрбум ам.доллар нь Энержи ресурс ХХК-ийн Ухаа худаг аж үйлдвэрт оруулсан бодит хөрөнгө оруулалт байх ба нэмж 3 хүртэл л тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд Тавантолгойн ордоос жилд 30 сая тонн нүүрс олборлох, угааж баяжуулах үйлдвэр, төмөр зам, цахилгаан болон усан хангамж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтаар бий болгоно" Тодруулга хийхэд Ухаа худгийн нүүрсний цогцолборт 500 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн гэсэн мэдээлэл тарсан. Хэдийдээ 2 дахин өсчихөв. Биржийн үнэлгээ нь маш их унаснаар тооцвол 500 сая доллараас ч доошоо үнэлгээтэй болсон байх учиртай.

Өөрөөр хэлбэл Энержи ресурс өрөнд барьцаалагдсан нүүрс угаах үйлдвэр, нүүрсний цогцолбороо хөрөнгө оруулалт нэрээр өндөр үнэлэн шахах үйл явц эндээс харагдаж байна. Эндээс Энержи ресурс 1,2 тэрбум долларын хугацаа хэтэрсэн өрөө консорциумын бусад оролцогчоор даруулаад оронд нь Ухаа худгаа өгөх, эсвэл тэдний 1,2 тэрбумын өр Тавантолгойд тэр чигтээ шилжиж ирэх гэсэн хоёрхон л шийдэл бий. Мэдээж УИХ сүүлийн хувилбарыг зөвшөөрөхгүй. Тэгэхээр Шенхуад Ухаа худгаа зарах замаар өрөө таглах гэж байгаа гэх таамаглал үнэн болж таарна. Үр дүнд нь монголын талын оролцоо гэх юм Тавантолгойд байхгүйтэй адил болох юм.  Тэгээд ч УИХ-ын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа Энержи ресурс-ММС компани монголын аж ахуйн нэгж биш болохыг тодорхой хэллээ.  УИХ-ын дарга З.Энхболд: , "Энержи ресурс”-ийг би зуун хувь үндэсний компани гэж харахгүй байгаа.  Энэ бол оффшор бүст бүртгэлтэй "ММС” гэж Хонгконгийн биржид гарсан компанийн 45 хувийн хувьцааг нь л "MCS”   авсан. Энэ компани нүүрсний үнийг үргэлж өндөр, 200-300 доллар байна гэдэг тооцоогоор их хэмжээний зээл аваад одоо зээлээ төлж чадахгүй яваа. Ийм тохиолдолд том Тавантолгойг өгөх нь тэр компанийн өрийг төлөхөд хэрэгтэй болохоос Монголын нүүрсийг боломжийн үнээр борлуулах сайн партнёр болж чадахгүй.


Энэ бол Үндэсний компанийн оролцоог хангах гэсэн заалтыг зөрчиж, монголчуудыг хулхидсан гуравдахь том мэхлэлт нь юм. Анх тендер шалгаруулсан хүмүүс нь ММС - г хаана бүртгэлтэйг анзаарч хараагүй, эсвэл тоогоогүй бололтой. Монгол хүн гүйцэтгэх захирал нь байлаа гээд Үндэсний компани болчихдоггүйг тендер хүлээн авсан хүмүүс эрхбиш мэдэж байсан л байх учиртай.

Дараагийн хамгийн увайгүй, олон нийтэд хамгийн хамаатай мэхлэлт нь ард түмэнд өгсөн гэх 1072 хувьцааны үнэлгээ, ногдол ашгийн асуудал байлаа. 2012 оны засгийн газрын тогтоолоор Таван толгойн ордыг эзэмшигч "Эрдэнэс Таван Толгой” компаниас иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг үнэгүй эзэмшүүлсэн. Тендерийн дүн гарсны дараах үеийн мэдээллүүд "Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиг, орлого сайжирснаар монголчуудын эзэмшиж буй 1072 ширхэг хувьцаа биеллээ олно" гэж сурталчлаад, монголчууд ч "ингэж нэг 1072 хувьцаа минь амь орлоо" гэцгээж байсан. Гэтэл М.Энхсайхан: -‪ 1072 хувьцаа бол Монгол Улсын Засгийн газрын асуудал.‬‬ Яагаад гэвэл энэ орд бол Монгол Улсын төрийн өмч. Үүнээс Монголын ард түмэн хувьцаагаар эзэмших эрхтэй болчихсон байгаа. Ямар үнийн дүнтэйгээр, хэрхэн яаж гаргах вэ гэдэг асуудлыг хэлэлцээрийн ширээний ард шийднэ хэмээн бөөрөнхийлөв. Тэрээр "... тус ордыг бусдын өмчлөлд шилжүүлээгүй, төрийн зүгээс хөрөнгө оруулагчтай хамтран ямар нэг хувь нийлүүлсэн байгуулахгүйгээр, төлбөртэйгээр Баруун болон Зүүн Цанхид үйл ажиллагаа явуулах тул нийт ордын үнэлгээний асуудал энэхүү хэлцэлд хамааралгүй гэж үзэж байна" гэсэн хариуг Ардчилсан намын бүлэгт өгснөөрөө 1072 хувьцаа консорциумд ямар ч хамаагүй, тэрийгээ Засгийн газар л хариуц гэж  хоёрдмол утгагүйгээр хэлж байна.

УИХ-ын даргын онцгой анхааруулж байгаа зүйл бол олборлогчийн мэдэлд төмөр зам байгаа нөхцөлд өрсөлдөөнийг хааж бусад нүүрс олборлогчдод дарамт учруулах эрсдэл юм. "Тавантолгойгоос хил хүртэлх автозамыг "Энержи ресурс” бариад өөрийнхөө машиныг үнэгүй явуулж, бусдын машинд өндөр тариф тогтоосон учраас арга ядаад төр худалдаж авдаг шиг л юм болно. Одоо бүх машин төлбөрөө төлөөд явдаг болсон. Төмөр зам тэдний мэдэлд орвол өөрийнхөө барааг үнэгүй явуулаад бусдын тээврийг явуулдаггүй, явууллаа ч өндөр тариф тогтоох болно. Австралид "BHP” компани ганцаараа монополь төмөр зам тавьчихаад бусад компаниа явуулахгүй хорь гучин жил заргалдаад засаг нь дийлэхгүй, арга ядаад хажуугаар нь дахиж шинээр төмөр зам тавьсан байгаа юм" гэж анхааруулсныг харгалзахгүй гэрээ байгуулагдвал нөхөж баршгүй хохиролыг монголын уул уурхайд учруулахаар болжээ.

Сүүлчийн мэхлэлт - "1” л хамгийн зөв зам

УИХ-ын дарга "... одоогийн Энхсайханы ярьж яваа хэлбэрээр гэрээ байгуулахыг УИХ зөвшөөрөхгүй гэдэгт би итгэлтэй байна. Хууль баталдаг хүмүүс хуулиа зөрчихгүй шүү дээ. Ард түмний Тавантолгой ард түмэндээ хамгийн ашигтай хувилбараар л явах ёстой" гэж хэлсэнтэй зэрэгцэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн ордыг ашиглах эсэхээ ард түмнээсээ асууна болоод явчихав. Яг асуудаг дээрээ тулахаар Тавантолгойг Оюунтолгойн ард нуусан байдлаар асуулт зохиож түмэнд илгээв. Асуулт дараах байдалтайгаар таржээ: "1”-ийг сонгох бол Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдээ хэрэгжүүлэх зам, "2”-ыг сонговол хэрэглээгээ танах зам.

Санал асуулга явуулдаг нийтлэг журмаар бол эсрэгцсэн хоёр зүйлийг бус нэг зүйлийг дэмжих үгүйг л асуудаг. Мессэж, онлайн асуулга бол хууль зүйн чадамжгүй. Яг сонгууль явуулах гэж байгаа шиг нууцлалтай, битүүмжлэлтэй, хяналттай орчныг бүрдүүлж асуулгыг явуулдаг юм. Хэрэглээгээ танах уу, ОТ болон бусад төслийг хэрэгжүүлэх үү гэдэг нь тэнэг хүн ч хариултыг нь өгөх сонголтыг тулгаад ард нь ТТ-гоо нууж байгаа хурган заль юм. УИХ-аас М.Энхсайхан тэргүүтний хийсэн гэрээг батлахгүй болоод ирмэгц ард түмэн ТТ-н гэрээг батлаж байна гэх тулгалт хийж гэрээгээ батлуулах гэсэн арга юм уу даа. Нэгмөсөн "Тавантолгойн 4 хувь дээр менежмент хийж чадаагүй өрөнд баригдсан компанид 96 хувийнхаа менежментийг хариуцуулах уу?" -тийм, үгүй гэсэн сонголттойгоор асуулга явуулчих хэрэгтэй байх.

    ТТ-г тойрсон эдгээр мэхлэлтүүдийг хараад байх тусам монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцох үедээ зарласан "нүүрсчин бүлэг" монголын улс төрд бодитойгоор оршиж, ТТ-н баялгийг гартаа оруулах, орлогод нь хяналтаа тогтоох санаархлаа олон нийтийг мэхлэх замаар хэрэгжүүлсээр байгаа нь харагдна.

    Мэхт мэхэндээ болох вий дээ. Монголоор дүүрэн тэнэг хүмүүс байхгүй гэдэгт би лав итгэж байна.
 

Эх сурвалж:  "Үндэсний тойм"  сэтгүүл
Таван толгойн таван мэхлэлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани