Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой урагшилснаар манай улс азийн номер нэг тоглогч болно

Тавантолгой урагшилснаар манай улс азийн номер нэг тоглогч болно Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.

-"Coal Mongolia” чуулган болж өнгөрлөө. Мэдээж Тавантолгой төсөл чуулганы үеэр голлох сэдэв байлаа. Мөн "Таван толгой”-н гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн байр суурьтай хүний нэг нь та. Гэтэл М.Энхсайхан сайд УИХ-ын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгний дараа "Засгийн газар эрхийнхээ дагуу ажиллаад УИХ-д шилжүүлэх төрт ёсны дэг жаяг байдаг. Үүнийг бид дагана” гэж хэлсэн. Үүний дагуу УИХ-аар оруулахаар болчихлоо?

-Одоо ч би УИХ заавал шийдэх учиргүй гэсэн байр сууриндаа хэвээрээ байгаа. Яагаад гэхээр "Эрдэнэс монгол” гэдэг компани байгуулсан. Энэ компани нь стратегийн ордуудыг хөгжүүлэхтэй холбоотой хамтрагчидтайгаа гэрээ хийх хууль эрх зүйн орчинтой гэсэн үг. Мөн энэ хүрээнд "Эрдэнэс Оюутолгой” гэдэг компани байгуулж, "Эрдэнэс монгол” компанитайгаа ажиллаж байгаа. Тавантолгойн хөрөн гө оруулагчдыг сонгон шалга-руу лах үйл явц үндсэндээ таван жил үргэлжилсэн. Энэ хугацаанд УИХ-аар хэд хэдэн удаа орсон. ҮАБЗ дээр хүртэл ярилцсан. Үүний үр дүнд Засгийн газар нь УИХ-аас өгсөн чиг даалгаврын дагуу сонгон шал га руулалтын нөхцөл зарлаад л явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ за маараа л шийдэх учиртай байсан юм.

 

-УИХ"нягтлах” шаардлагатай гээд татаад авчихлаа. Тиймээс ямар нэгэн байдлаар энэ төслийн үйл явцад дэгээ тавьж магадгүй гэсэн айдас бас танд төрж байна уу?

-Нэг хууль хэлэлцэх гэж бид хэдий хэр хугацааг авдаг билээ дээ. Энэ жишгээр харах юм бол ойрын хугацаанд шийдэхгүй байх ч боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ үйл явц Тавантолгойн гэрээн дээр давтагдах магадлал байгаа. Ямар нэгэн байдлаар энэ төсөл гацаж, унавал нүүрсний салбарт манай улс хүнд байдалд орно. Хөрөнгө оруулагчид ирэхгүй, итгэлцэл байхгүй болно. Тиймээс монгол моодноос гарах вий гэдэгт санаа зовж байна.

 

-Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр"өндийх” шинжгүй байгаа тухай мэргэжилтнүүд ярьж байна. Цаашид энэ байдал хэр удаан үргэлжлэх бол?

-Нүүрсний үнэ буурч, өсөх нь мөчлөгийн л зүйл. "Coal Mongolia” чуулган анх болж байхад дэлхийн зах зээлд нүүрсний үнэ маш өндөр буюу супер циклийн оргил үе дээрээ байсан юм. Энэ үед нь бид дэд бүтцээ хурдан барья, авто болон төмөр замаа хурдавчилъя, үйлдвэрлэл, борлуулалтын нэгдсэн нэг бодлогоор Хятад болон гурав дахь зэх зээлд нүүрсээ гаргая хэмээн ярилцаж байлаа. Цаг хугацаа их алдсан. Төмөр за маа барих хугацаан дээрээ алдлаа. Сан-хүүжилтээр шийдэх дээрээ алдсан. Өргөн, нарийн ца ригийн алинийг сонгох дээрээ мөн л хугацаа алдсан. Энэ алдсан хугацаанд харин бидний өрсөлдөгчид хожсон. Жишээ нь биднийг дэмий талцаж гео эдийн засаг ярьж суух зуур ОХУ Зүүн Сибирээр Хятадтай төмөр замаар холбогдсон. Оросын Эльгасын нүүрсний ордын бүтээн байгуулалтын ажил дуусч, одоо бидний бодит өрсөлдөгч болчихлоо. Манай гол зах зээл болох Хятадын нүүрсний салбарт ОХУ-аас гадна Индонез, Австрали улсууд өрсөлдөж, хүчин чадлаа нэлээд хэмжээгээр нэмэгдүүлж байна. Үүнээс гадна Тавантолгойн орд нээгдээд супер цикл хүлээж70 жил ашиглалтгүй хэвтсэн. Тэр супер цикл дээр монгол чууд тоогдоод хөрөнгө оруулагчид мон голыг сонирхож, хөрөнгө оруу лах хүсэлтээ ч гаргаж байсан. Одоо буцаад үнэ унахаар манай улсад хөрөнгө оруулах сонирхол төдийлөн бага байна. Зах зээлийн ийм муу нөхцөл хэдий хэр хугацаанд үргэлжлэхийг бид таамаглаж, шийдэж чадахгүй.

 

-Нөгөө талаар Япон, Солонгос зэрэг орнууд монголын нүүрсийг сонирхсон хэвээр байгаа. Тэдэнд хүргэх зам нь ч хүртэл тодорхой байгаа. Гэтэл яагаад цаг алдаад байгаа юм бол?

-Монголын нүүрснийг худалдаж авах сонирхол өнөөдрийг хүртэл байсаар байгаа нь үнэн. Тиймээс бид цаг алдалгүй хоёр хөрштэйгөө ойлголцох шаардлагатай болж байна. Учир нь манай улсын нүүрс өмнөд хөршийн хилийг давж байж гуравдагч зах зээлд гарна. Үнэндээ нүүрсний салбарын ирээдүйд улстөрчдийн популизмууд маш хүчтэй нөлөөлж байна. Иргэний хөдөлгөөнүүд хөрөнгө оруулагчдыг хөөж явууллаа гэж яриад байдаг юм. Харин бодит байдал дээр ордон дотор сууж байгаа нөхөд хөрөнгө оруулалтыг үргээж байгаа. Үүнийг л засах ёстой. Түүнчлэн Монгол Улс томоохон сорилтуудтай тулгарч байгаа. Зах зээлийн хүндрэл, улстөржилт, төмөр замын гацаа гэх мэт. ”Тавантолгой” урагшилснаар Монгол улс Азийн коксжих нүүрсний зах зээл дээр номер нэг тоглогч болно гэсэн үг

 

-Уул, уурхай эдийн засгийн чиглэлээр болсон уулзалт, хэлэлцүүлэгт манай сайд, дарга нар "Хөрөнгө оруулалтын орчин сайжирсан. Бид итгэлийг тань алдахгүй” гэж ярьж байгаа. Үнэхээр хөрөнгө оруулагчид итгэлтэй байж болох уу?

-Хөрөнгө оруулалтын орчин сайн байгаа. Өмнө нь үндэсрхэг үзэл гаргаж, уул уурхайн салбараас маш олон хөрөнгө оруулагчийг хөөж явуулсан. Үүний үр дүнг бид нар мэдэрч байна. Өнөөдөр л гэхэд нэг ам.доллар 2000 орчим төгрөг хүрчихсэн байдалтай байна. Энэ алдаанаасаа суралцаад хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хууль эрх зүйн бодлогоо ойлгомжтой болгох тал дээр сүүлийн жилүүдэд хичээж ажилласан. Үүний үр дүн ч гарсан. Тухайлбал хөрөнгө оруулагчдаа хөөж явуулдаг хуулиа цуцалсан, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль баталсан гээд олон зүйл ярьж болно. Энэ бүхэн сайн мессэж. Харин гадаад зах зээлд нөлөөлж буй хамгийн муу дохио нь улстөрчдийн талцал. Энэ хэвээр байвал хэзээ монголд итгэх нь ойл гомжгүй болох байдал ч үүсч мэдэхээр байгаа.

 

-Нүүрс боловсруулах технологийн талаар "Coal Mongolia” чуулган бүрээр ярьдаг ч бодит байдал дээр ахиц гардаггүй тухай шүүмжлэл бас өрнөдөг. Та санаачлагчийн хувьд үүнд юу хэлэх вэ?

-Бид энэ чуулганы үр дүнд өмнөх жилүүдэд нүүрсний хайгуул болон олборлох салбартаа хангалттай сайн хөрөнгө оруулалт татаж чадсан. Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын нүүрсний нөөц 20 орчим тэрбум тонноор нэмэгдлээ. Анх тавьсан зорилтуудаас биелсэн зорилт ч байгаа, бие лээгүй нь ч байгаа тухай өмнө нь хэлсэн. Хамгийн гол зорилт нь гуравдагч зах зээлд гарч, нүүрсээ өндөр үнэтэй борлуулах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх явдал. Гэвч өнөөг хүртэл энэ зорилт биелсэнгүй. Экспорт сайн нэмэгдсэнгүй, гурав-дагч зах зээлд гарч чадсангүй. Тий-мээс хамгийн эхлээд бид нүүрсний ча на раа дээшлүүлэх ёстой. Хоёр -дугаарт зардлаа бууруулж, хэмжээгээ нэмэх ёстой. Хэмжээ гэдэг маань зах зээлээс хамаатай болж байгаа юм. Харин үнийг бид хүссэн хэмжээгээрээ тогтоож чадахгүй шүү дээ.Тийм учраас өртгөө бууруулах тал дээр л анхаарах болж байна. Өртөг бууруулна гэдэг маань шинэ техник нэвтрүүлэх асуудал юм.

 

-Сүүлийн үед "Тавантолгой” төсөл тойрсон маргаан хүчтэй өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд 1072 ширхэг хувьцаа болон гэрээний тухайд ойлгомжгүй байдал үүсээд байна. Харин та энэ гэрээг хэрхэн дүгнэж байна вэ?

-"Эрдэнэс Тавантолгой” гэдэг ком пани энэ консерциумтай гэрээгээ хийх нэг тал нь болно. Энэ ком панийн хувьцааг монголын гурван сая иргэн эзэмшиж байгаа. Одоогоор тус компани маш их өрөнд орчихсон байгаа. Иймээс хувьцааны ногдол ашиг тараах нь байтугай яаж өдөр тутмын үйл ажиллагаагаа яаж явуулах вэ гэдэгт санаа зовж байна. Тийм учраас энэ гэрээ цааш явах юм бол маргааш өрнөөсөө гараад ашиг нь 1072 хувьцааны ногдол ашиг байх юм гэж харж байгаа. Ер нь хувьцааг үнэгүй тараана гэдэг том хэмжээний ордыг хөгжүүлэхэд эдийн засгийн талаасаа маш их саад бэрхшээлийг дагуулдаг. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө "Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад тодорхой хувийг зараад мөнгө босгох төлөвлөгөөтэй байсан. Гэтэл иргэддээ үнэгүй өгөх 1072 ширхэг хувьцаанаас бо лоод олон улсын зах зээл дээр Тавантолгойн хувьцааг худалдаж авах хүн гараа гүй. Тийм л учраас мөнгө бо-соогүй. Ингэхээр баяжуулах үйлд-вэрээ бариад ч юм уу, дэд бүтцээ хөгжүүлэх бололцоо олдоогүй л дээ. Тэгэхээр хувьцаа чухал уу, эсвэл энэ орд ашиглалтад ороод өгөөжөө хүртэх нь ашигтай юу гэсэн асуудал бас байгаа.

 

-"Coal Mongolia” чуулганд "Шинхуа” компанийн төлөөлөл, болон БНХАУ-ын Элчин сайд оролцохоо мэдэгдээд байсан ч бас ирсэнгүй. Ямар учиртай юм бол?

-Уг нь компанийн төлөөлөл чуулганд оролцох урилгуудаа авчихсан байсан. Гэтэл УИХ-ын чуулганы нээл тийн дараагаар тэд чуулганд оролцох боломжгүй гээд Бээжин рүү буцсан байгаа. Мөн БНХАУ-ын Элчин сайд оролцохоо мэдэгдээд байсан. Бас л ирсэнгүй.

 

Д.Ганбаатар

 
Тавантолгой урагшилснаар манай улс азийн номер нэг тоглогч болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани