Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн ирээдүй гэрэлтэй байна

Төрийн мэдлийн "Эрдэнэс Тавантолгой” компанийг бид Эрдэнэс Оюутолгойгоос ч илүү ашиг өгнө гэж хэлэлцдэг сүүлийн жилүүдэд санасанд хүрэхгүй байгаа.

Тэгвэл энэ жилээс эхэлсэн сэргэлт эргэлт буцалтгүй байх төлөв ажиглагдаж эхэллээ.

БНХАУ-ын Төрийн мэдлийн Шенхуа корпорацийн Ерөнхий захирлын орлогч Чан Гуанжин энэ сарын 4-ний өдөр хэвлэлийн бага хурал хийлгэж "2014 оноос эхлэн Монголоос жилд 30-50 сая тонн нүүрс экспортолно” гэж мэдэгдэв.

Энэ бол автомашинаар зөөж байгаа одоогийн нөхцөлд бол ханасан хэмжээ юм. Манай улс дэлхий нийтэд нүүрсний зах зээл хямрахаас өмнө л ийм өөдрөг зорилт дэвшүүлж байсан түүхтэй.

Гэвч БНХАУ болон дэлхий нийтэд нүүрсний зах зээл уналтад орж, төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадаагүй. 2010 онд бид 22 орчим сая тонн нүүрс экспортолж, ирэх жил 30 сая тоннд хүргэнэ гэж байсан. Гэвч 2011 оноос манай бараг цорын ганц худалдан авагч гэж хэлж болох өмнөд хөршид нүүрсний үнэ унаж эхэлсэн юм.

Тэгвэл энэ байдал эдүгээ өөрчлөгдөж байна. БНХАУ-ын дотоодын зах зээлд коксжих нүүрсний хэрэглээ, үнэ нэмэгдэж байгаа учраас Монголоос хийх экспортоо нэмэгдүүлж байгаа талаар Чан Гуанжин мэдэгдэлдээ онцолсон. Энэ бол магадгүй 30-50 сая тонн нүүрс авна гэснээсээ илүү сайхан мэдээ.

Учир нь манайхныг нүүрсний нийлүүлэх хэмжээнээс илүү үнийн асуудал санаа зовоож байдаг. Шенхуад нүүрс нийлүүлж байгаа гол компани болох төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 2014 он их амжилт олох жил байх болно гэдэг нь ийнхүү улам тодорхой болж байна.

Тавантолгой компани өнгөрсөн хугацаанд Зүүн Цанхиас гурван сая тонн нүүрс олборлож, 350 сая ам.долларын зээлийнхээ 50 хувийг дарсан. Үлдсэн 175 сая ам.долларыг төлөхөд шаардлагатай гурван сая орчим тонн нүүрсний хоёр сая тонныг нь олборлоод агуулахад овоолчихсон, үлдсэн нэг сая тонныг олборлоход бэлтгэж, хөрс хуулалтын ажлыг нь хийчихээд байгаа юм.

2014 оны эхний улиралд өрөө төлж барагдуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. Шенхуа корпорацид төлөх өр дууссаны дараа манай тал Цанхиас олборлох нийт нүүрсний 80 хувийг таван жилийн турш Шенхуа компанид нийлүүлэх үүрэг хүлээсэн.

Гэхдээ манай тал үнийн тал дээр тохиролцох саналыг Шенхуад тавьж нааштай хариу авчээ. Үнийг хэр нэмэгдүүлнэ, манай талд ирэх ашиг тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Тавантолгой компани ашигтай ажиллах эсэх нь иргэдийн санааг чилээх нэгэн шалтгаан бол иргэн бүрт хувьцаа тараасан явдал. Иргэдийн хувьцааг үнэ цэнэтэй болгохын тулд гадны хөрөнгө оруулалтыг татаж, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байсан.

Гэвч Тавантолгой нь нэг талаараа ард түмний өмч боловч нөгөө талаар геополитик, эдийн засгийн талаар хоёр хөрш, гуравдагч хөршүүдтэй харилцах том хөзөр болохынхоо хувьд хөрөнгө босгох асуудал дээр асар хариуцлагатай хандах шаардлагыг үүсгэж байдаг. Өмнө нь бид Тавантолгойн цулгай газар йнадээр хөрөнгө оруулагчдыг татах гэж үзсэн.

Ний нуугүй хэлэхэд, тэр үед геополитикийн талаас илүү хандсан, өөрсдийгөө бодоогүй шийдвэр гарсан юм.

Харин одоо явуулж байгаа "Ордын үнэ цэнийг нэмэгдүүлж байж хувьчлах” бодлого бол илүү эдийн засгийн талаас нь хандсан бодлого гэж харж байна.

Нэг талаас, ашигтай ажиллаж байгаа компанид хөрөнгө оруулахыг хэн ч зөвшөөрнө, хоёрдугаарт, Монголчууд хөрөнгө оруулалт авахгүй ч байж чадах юм байна гэсэн ойлголтыг их гүрнүүдэд төрүүлж чадсан.

Цанхид олборлолт явуулах шийдвэр гаргаснаас хойш "Би ч авах ёстой, би ч авах ёстой” гэж байсан их гүрнүүдийн хандлага огт өөр болж, ажил хэрэгч саналууд тавьж эхэлсэн билээ. 2014 онд Эрдэнэс Тавантолгой компанийн ашиг улам нэмэгдэнэ.

2015 онд нүүрсний зах зээл сэргэж, хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэнэ гэсэн таамгийг эдийн засагчид дэвшүүлж буй. Энэ хоёр нөхцөл нэг дор давхцахад IPO буюу анхдагч зах зээлд хувьцаагаа илүү ашигтай гаргах боломж бүрдэх юм.

Үнэт цаасны тухай хуульд өөрчлөлт орсноор хувьцаа гаргахад саадгүй болсон. Тэгэхээр одоо энэ маягаараа өрөө төлж дуусгаад ашгаа нэмэгдүүлээд явж байхад 2015 онд Тавантолгойн хувьцаа үнэ цэнэтэй болно.

Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам 2016 онд ашиглалтад орсноор олборлолтыг үлэмж нэмэгдүүлэх бололцоог олгохын зэрэгцээ хувьцааны үнэ ханшид чэергээр нөлөөлөх юм.

Эрдэнэс Тавантолгой компанийн санхүүгийн байдлыг авч үзвэл Шенхуагийн өрнөөс гадна 280 орчим сая ам.долларын өртэй байгаа аж.

Гэхдээ үүний 200 сая ам.доллар буюу Хөгжлийн банкнаас авсан зээл нь давуу эрхийн хувьцаа болж байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл нэн даруй төлөх шаардлагагүй юм байна.

Өмнөх Засгийн үед эрх баригчид Тавантолгойн нүүрсийг барьцаалж 350 сая ам.доллар зээлж аваад 310 саяыг нь "Хүний хөгжил сан”-д татаад авчихсан. Тэгвэл энэ хөрөнгийг 2015 оноос буцааж авах талаар ярилцаж байгаа аж.

Эхний ээлжинд татварыг өрнөөс суутгах замаар өр авлага барагдуулах асуудал яригдаж байгаа юм байна. Муугаар бодоход ирэх жилүүдэд 310 сая ам.долларын татвар төлөхгүй байх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Тавантолгой бол дэлхий дээр ашиглагдаагүй байгаа коксжих нүүрсний хамгийн том орд. Өвөрмонгол, Монголд байгаа нүүрсний ордуудыг үнэт чулуу гэж үзэх юм бол тавантолгой жинхэнэ засмал алмааз нь юм. БНХАУ манайхаас эрчим хүчний нүүрс авахгүй ч коксыг бол авах л ёстой.

Тиймээс ашигтай ажиллах нь цаг хугацааны асуудал.

 

Тавантолгойн ирээдүй гэрэлтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани