Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний салбарын хүндрэлийг давж туулахад төр туслах хэрэгтэй, чөдөр болж болохгүй

Нүүрсний салбарын хүндрэлийг давж туулахад төр туслах хэрэгтэй, чөдөр болж болохгүй


Саяхан болсон "Coal Mongolia 2015” чуулга уулзалтын үеэр нүүрсний салбарын өнөөгийн төлөв байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээлээс гарах гарц, арга замын талаар уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.

-Тавантолгойн ордыг Монгол улсын хөгжлийн том хөшүүрэг болгож чадах уу, үгүй юу гэдэг асуудлаар олон үзэл бодол уралдаж байгаа энэ үед нүүрсний салбарын өнгөрсөн үеийг хэтийн төлөвтэй нь харьцуулвал ямар ирээдүй харагдаж байна вэ?

-Тавантолгойн орд бол хэдэн тэрбум тоннын нөөцтэй, Монголын хэвлийд байгаа томоохон баялаг. Гэхдээ энэ орд ашиглагдахгүй өчнөөн олон жил болж байна. Анх тэнд нүүрсний нөөц байгааг олж мэдсэнээс хойш далан жилийн дараа энэ ордыг ашиглах боломж нь гарч ирж байна. Яагаад өмнө нь ашиглаж чадахгүй байсан бэ гэхээр цахилгаан эрчим хүч, авто зам, төмөр зам байхгүй, ерөнхийдөө дэд бүтэц байгаагүй. Хоёрдугаарт, хамгийн гол нь зах зээл байхгүй байсантай холбоотой.

Энэ ордоор улстөржих тутам бид өнөөдөр халаасанд байгаа мөнгөө, үр хүүхдийнхээ ирээдүйг болон сайн сайхан амьдралын боломжуудаа алдах болно. Нүүрсний салбарын ирээдүйн чиг хандлага үнэхээр хэцүү байна. 2020 он хүртэл дэлхийн зах зээл ялангуяа коксжих нүүрсний эрэлт нь байгаа хэдий ч нийлүүлэлт нь давж ихэсч байгаа учраас Монгол улс тэр өрсөлдөөнд орж, зах зээлийнхээ боломжийг олж авах маш том сорилт болж байна. Бизнесменүүд маань үнэхээр хичээж байна, энэ хичээл зүтгэл дээр нь харин улс төрчид чөдөр тавиад байна. Үүнийг л болих хэрэгтэй.

Бид өнөөдөр Тавантолгойн ордоо, боломжоо алдвал арван жил дахиад энэ ордыг ашиглахгүй байх магадлал үүснэ. Гэхдээ өнөөдөр бизнес хийхэд дэлхийн зах зээл өөрөө хүндрэлтэй, бэрхшээлтэй байгаа учраас ганцхан хувийн компаниуд ч гэлтгүй төрийн өмчит компани, орон нутгийн компаниуд хаа хаанаа л асуудалтай байгаа. Гагцхүү үүнийг давж гарахад төр туслах хэрэгтэй. Чөдөр ерөөсөө тавьж болохгүй.

-Уул уурхайн судлаачийн хувиар харахад нүүрсний зах зээл дээрх бидний гол өрсөлдөгч хэн бэ?

-Ер нь ордыг хөгжүүлэхдээ хамгийн түрүүнд бидний өрсөлдөгч хэн бэ, хамтрагч буюу хэрэглэгч хэн бэ гэдгийг зөв таних ёстой. Өнөөдөр АНУ, Австрали бол Монголын хамгийн том өрсөлдөгч. Монголд орж ирж ордуудыг эзэмших сонирхол тэдэнд маш их байгаа. Ингэж байж дэлхийн гол зах зээл болох Хятадыг дангаараа базах сонирхол тэдэнд бий. Тиймээс энэ ордыг хөгжүүлэхийн тулд бид нар хамтрагчтайгаа буюу Хятад улстай хамтрах ёстой. Тэгэхээр Хятадтай хамтрах уу, Америктай хамтрах уу гэдэг маань өөрөө өрсөлдөгчтэйгээ хамтрах уу, хамтрагчтайгаа хамтрах уу гэдэг асуулттай агаар нэг болчихоод байгаа юм.  

Орос ч гэсэн манай өрсөлдөгч шүү дээ. Хятадын зах зээлийг булаацалдаж байгаа. Тэгэхээр том орнууд зах зээлээ булаацалдаж манай орон дээр геополитик явуулаад байна. Таван жил дэд бүтцээ бариагүйгээс болж Орос  өнөөдөр манай хамгийн том өрсөлдөгч болчихсон байгаа. Элга-гийн ордоор дамжаад Зүүн Сибирээр Хятадтай холбогдчихсон. Нүүрс угаах, коксжих нүүрс нийлүүлэх арван тэрбум долларын төслийг хэрэгжүүлж байна. Бид ухаарах ёстой.

-Аливаа асуудалд улс төрийн шийдвэр гох дэгээ, тээг болж байгааг яаж шийдэх ёстой гэж Та харж байна вэ?

-Ерөнхий сайд маань ард нийтийн санал асуулга явуулсан. Ерөнхий сайд өөрөө зангаргаараа асуудлыг шийдэх боломжгүй болоод л ийм асуулгыг хийлээ гэж харж байгаа. Тэгээд стратегийн ордуудаа хөгжүүлье гэдэг дээр олон нийт саналаа өгсөн.  Тэгвэл хэн яагаад чөдөр тушаа болоод байна вэ? Бүр тодруулбал, төрийнхөн яагаад энэ асуудлыг улстөржүүлэх болов? Урт нэртэй хуулийг ямар хүмүүс батлуулсан юм бэ, Гадаадын хөрөнгө оруулагчдыг хэн хөөж явуулахад нь хэн кноп дарсан юм бэ, 68 хувийн татварыг хэн лоббидож оруулж ирж Монголыг элгээр нь хэвтүүлсэн юм бэ? Энэ хүмүүс бүгд өнөөдөр УИХ-д инээгээд л сууж байна. Өнөөдөр энэ популистууд зүгээр ажлаа хийж байгаа хүмүүсийг чичлэхээсээ илүүтэй өөрсдийнхээ хийсэн алдааг олон нийтэд нээлттэй зарлах цаг болсон. Эдийн засгийн алуурчид улсынхаа хөгжлийг ухраасныхаа хариуцлагыг хүлээх ёстой.

Хэн дээрх гурван хуулийг батлахад хувь нэмрээ оруулж хэд дахин кнопоо дарав, хэн Тавантолгойн ордыг гацаах гээд хэнтэй үгсэн хор найруулж явааг жагсаагаад гаргах хэрэгтэй. Энэ хүмүүсийн хуурамч багийг хуулах цаг ирсэн байна. Төрийн эрх мэдлээрээ далайлгаж хувийн бизнесийг боодог, улс  эх орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлдэг ийм  хүмүүс өнөөдөр төрөөс зайлах ёстой.

-"Coal Mongolia-2015” чуулга уулзалт болж байна. Энэ уулзалтаар яг юу шийдэж, бидэнд ямар ашиг, үр дүн ирнэ гэж Та харж байна вэ?

-"Coal Mongolia” чуулган жил бүр болдог. Чуулган дээр 1000-1500 гаруй хөрөнгө оруулагч, салбарын судлаач нар бодлого тодорхойлоход оролцдог. Энэ хурал одоо тав дахь жилдээ болж байна. Энд бид ганц л юм ярьдаг, "Монголын эдийн засгийн гол ноён нуруу бол нүүрсний салбар. Тэр тусмаа Хятад руу нийлүүлдэг коксжих нүүрсний зах зээл юм” гээд тодорхойлчихсон. Тэнд хүрэхийн тулд бид дэд бүтцээ аль болох өртөг багатай байгуулах хэрэгтэй. Төмөр замын бодлого нь гарсан ч гэсэн гүйцэтгэл дээрээ нарийн, өргөн цариг гээд эрлийз хурлийзаараа дуудалцаад баахан Монголчууд талцах юм болсон шүү дээ. Ашгүй нэг юм асуудал нь шийдэгдээд цаашаа явж байтал бас л тээг саадууд гарч ирээд  байна л даа. Ингээд дотроо улстөржөөд хамаг асуудлаа будлиантуулаад ирэхээр бид хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ямар ч боломжгүй бөгөөд нүүргүй болчихож байгаа юм. Жишээлбэл, Тавантолгой ордын консорциумд манай коксжих нүүрсийг нилээн өндөр үнэтэй авч болох Япон өөрөө шууд орж ирээд энэ төсөлд оролцож байгаа нь энэ ордын үнэлгээг өсгөж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлж байгаа. Ингэснээр Монголчуудын 1072 ширхэг хувьцааний үнэ өснө. Аль 2011 онд IPO хийгээд энэ орд дээр хэдэн тэрбумын мөнгө босгочих бололцоо байсан. Даанч улс төржиж, төмөр замын асуудлыг нь шийдэхгүй байсаар байгаад өнөөдрийг хүртэл дэд бүтэцгүй бахь байдгаараа л сууж байна даа.

Улсын менежмент болохгүй байгааг бид хангалттай харлаа. Бүр ганцхан Тавантолгойн орд дээр ч биш, Багануур, Шивээ гэхчлэн төрийн менежмент хийсэн нүүрсний ордууд бүгд хөрөнгөгүй, баахан өртэй, дампуурах чиглэлтэй. Ийм болохоор банкууд зээл олгодоггүй. Зээл олгохгүй болохоор Засгийн газраас, бидний өгсөн татвараас санхүүждэг. Үүнийг бид огт мэддэггүй. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулинд гаргасан "төрийн өмчит компаниудад төр хувь эзэмших асуудлыг хязгаарлана” гэсэн үзэл баримтлалын дагуу л бид явах ёстой.

Нүүрсний салбарын хүндрэлийг давж туулахад төр туслах хэрэгтэй, чөдөр болж болохгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани