Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өрийн дарамт дор бид хэр удаан тэсэх бол

Өрийн дарамт дор бид хэр удаан тэсэх болМанай улсын эдийн засаг огцом үсрэлт хийж, 17 хувиар өссөн саяхны явдал Монголын нэр хүндийг дэлхий дахинд өргөж, хөрөнгө оруулагчдын нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байлаа. Харамсалтай нь, энэ их үсрэнгүй өсөлтөд Оюутолгой ордын хөрөнгө оруулалт асар их жин дарж байсныг манайхан тооцоогүй гэвэл худлаа л байх.

 

Шинэ баяр цээж өвчтэйн үлгэрээр манай хууль баталж, шийдвэр гаргагчид дандаа тийм байх юм шиг цамаан загнаж, гадаадын хөрөнгө оруулалтыг боомилсон хууль боловсруулан баталж, зарим нэгнийх нь, тухайлбал "Хан ресурс” зэрэг компанийн лицензийг хурааж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зог- соосон нь гадаадын хөрөнгө оруулагчдыг жигшээж, эдийн засгийн өсөлтийг навс унагав. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 3.3 хувьтай болсон статистик тоо байна.

 

Үүнийг гадаад ертөнцийнхөн илүүтэй мэдэрч, олон улсад нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гоочилж эхлэв. Тухайлбал, Хятадын "Синьхуа” агентлагаас "Монгол Улс 2017 онд дампуурлаа зарлана” гэж мэдээлсэн нь улс төрийнхөн болон олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн ч бодит байдалд тун ойртсон мэдээлэл байхыг үгүйсгэх аргагүй.

 

Муу амлаж байгаа юм биш, гэхдээ л улс орны өнөөгийн байдал, эдийн засгийн төлөв нэн таагүй байгааг дээр доргүй ойлгодог болж, ард түмний амьдрал сайнгүй болсон нь үүний нэг илэрхийлэл гэлтэй. Гүйдлээ олохгүй байгаа олон нийтийн амьдрал суудлаа олохгүй толхилцсоор буй дээдчүүлтэй шууд холбоотой гэж дүгнэж болно. Үүний улмаас улс орон өрийн сүлжээнд хэрэгдэж, гадаад өр ДНБ-ий 170 хувьтай тэнцэж, 2.36 тэрбум ам.долларт хүрчихээд байна.

 

Гэсэн ч төр, засгийн удирдлага эдийн засгаа өөд татах ганц арга нь зээл тусламж мэтээр амарчилж айлчлалаар ирсэн гадаад улс орны төрийн дээд албаныхнаас мөнгө гуйж, өөрсдөө ч чөлөө завсаргүй ийш тийшээ давхилдаж, хатуухан хэлэхэд "бадар барьж” явна. Түүнийхээ үр дүнд багагүй хөрөнгө "хөрөнгө ч юу байхав, үндсэндээ өр” чирж ирсэн.

 

Тодруулаад зарим нэгийг дурдвал, Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхий сайд Наронда Мотигийн манай улсад хийсэн айлчлалын үеэр нэг тэрбум ам.долларын зээл авахаар болсон бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд айлчлахдаа CIB олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтран хөрөнгө оруулалтын санг үүсгэхээр гэрээ байгуулж, мөн л нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулж ирэхээр тохиролцсон байдаг. Тэгээд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын дараагийн шатны гэрээнд гарын үсгээ зурахдаа бас л Дубайг сонгосон.

 

Үүний дараа Ерөнхий сайд мэдээлэл өгөхдөө, долоохон хоногийн дотор найман тэрбум ам.долларыг Монголд татаж чадсанаа бахархан ярьж байлаа. Харин энэ бүхэн эцэстээ Монголын нийт ард түмэн, түүний үр садын нуруун дээр өр болон унаж, дарамт болохыг тайлбарлаагүй ээ. Үүнээс өмнөх "Чингис”, "Самурай”  бондын хөрөнгө, Худалдаа хөгжлийн банкнаас Засгийн газрынзээлсэнмөнгөний эргэн төлөлт зарим нь ирэх оноос, нөгөө хэсэг нь түүний дараа жилээс эхэлнэ.

 

Гэтэл тэдгээр хөрөнгийн ихэнхийг үр ашгаа өгөх магадлал маш бага эсвэл 5-6 жилийн дараа өгөх автозам, аж үйлдвэрлэлийн зарим салбарт оруулчихсан байгаа. Дээр дурдсан эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд байх үеийн энерцээр авсан зээл, босгосон бондын хөрөнгийн эргэн төлөлтийг хэрхэн хийж эхлэх нь өнөө хэр тодорхой бус байна. Үүнийг манай эдийн засаг судлаач, шинжээчид хэлж ярьсаар байсан, одоо ч хэлсээр байдаг. МУИС-ийн багш, доктор Л.Оюун хэлэхдээ, "Манайхан "Чингис” болон "Самурай” бонд гаргаж, хөрөнгө босгохдоо томоохон алдаа гаргасан нь улс орны эдийн засагт нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл, хөтөлбөр боловсруулаагүй байсан явдал юм.

 

Хэрэв тийм төсөл хөтөлбөртэй байсан бол түүндээ хөрөнгө оруулалт хийгээд эргэн төлөлтийг эхлүүлэхэд илүү дөхөмтэй, хүндрэл багатай байх байлаа” гэж хэлсэн байсан. Иймэрхүү байдлаас болоод одоо манай улсын эдийн засаг тун тодорхойгүй байгааг юм мэддэг, ойлгодог хүмүүс ярьж байна. Ядаж л төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 600 тэрбум орчим төгрөгөөр тасарч байсан бол цаашдаа оны эцэст нэг их наядад хүрч магадгүйг эдийн засагчид тооцоолчихож. 

 

Дээр нь байгаль, цаг уураасаа шууд хамааралтай газар тариалангийн салбарын ажил гундуу дорой байдалтай байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа "Намрын ургац хураалт дууссаны дараа урьдчилсан балансаа гаргаж байж хэдий хэр үр тариа алдсанаа тооцно” гэж уужуу тайван царайлж байгаа ч ОХУ-аас 24 мянган тонн улаанбуудай импортолно гэсэн тооцоог яамныхан нь аль хэдийнэ гаргачихаад байна. 

 

Одоогийн байдлаар ургац хураалт 40- өөд, хүнсний ногооных 30 гаруйхан хувьтай явж байгаа статистик харагдана билээ. Мөн нэг га-гаас 12-13 центнер үр тариа хураачихдаг байсан томоохон компанийн туршлагатай агрономич энэ жил ердөө 8-9 центнер хурааж байгаагаа ярьж байсан. Тэгэхээр газар тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Г.Цандэлэгийн ургацынхаа 60-70 хувийг алдах байх гэсэн нь ортой бололтой.

 

Ингэж гэмээнэ бид бүгдээрээ идэх гурил, талхаараа гачигдаж болзошгүй гэх болгоомжлол олон нийтийн дунд төрөөд эхэлчихсэн байна. Иймэрхүү айдас хүйдэстэй өдөр хоногийг өнгөрөөж, зээлийнхээ дарамтаас толгой өндийлгөж чадахгүй байгаа ард түмнийхээ сэтгэл зүйгээр зарим нам хүчин тоглож, нүдэнд нь бага ч болов гэрэл гийлгэхээр оролдож буй нь сонгууль дөхсөний дохио боллоо.

 

Тэд саяхан баталж, түрүүчээсээ хэрэгжиж эхэлсэн Өршөөлийн тухай хуульд иргэдийн зээл, түүний дотор орон сууцны зээлийг хамруулах нь зүйтэй гэсэн жаахан юм ойлгодог, төсөөлдөг хүний санаанд ч багтамгүй зүйлийг санал болгож байх юм. Эцэст нь хэлэхэд, авсан бол өгч, өгсөн нь буцааж авдаг нь хаана ч бичигдээгүй боловч хэн бугай сөрөхийн аргагүй хууль, ёс журам юм. Тийм болохоор дэлхийн эдийн засгийн эргүүлэгт татагдан орсон манай улсыг ядарсан юм, чааваас гэж хэн ч уучлахгүйтэй адил өөрийн амьдралын төлөө банк, санхүүгийн байгууллагаас авсан таны зээл хаана ч өршөөгдөхгүй нь хувиршгүй үнэн билээ. Харин бид хэр тэсэх бол.

 

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Өрийн дарамт дор бид хэр удаан тэсэх бол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани