Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улсаа нураах өрийн чимээ

Дахиад л шинэ өрийн сураг. Сайдгүй сар гаруй болсон Сангийн яамныхан олон улсын зах зээлд бонд гаргаж, төсвийн цоорхойг цойлдох төлөвлөгөө зохиожээ. Энэ тухай дэд сайд нь ярьж байсан, одоо шинэ сайд нь эрчимжүүлэх биз. Зардлаа танаж, бүсээ чангалж хямралыг давдаг байснаа больж, өр тавьж өнөөдрөө аргацаадаг арга руу улстөрчид шилжиж байгаа нь энэ гэлтэй. Шалтгаан нь юу вэ гэж үү.

 

Монгол Улс өнөөдөр үндсэндээ мөнгөгүй болсон. Эдийн засаг нь эргэлдэх цусгүй, улсын төсөв нь улайсан данстай шахуу байна. Ерөнхий сайд нь төсвийн алдагдал 630 тэрбумд хүрснийг хэлж, далхийн хөрөнгийн биржүүд Монголын экспоргын голлох түүхий эдийн ханш навс унасныг л зарлаж байна. Гурав хүрэхтэй үгүйтэй байгаа эдийн засгийн өсөлтөө л өсөлт гэж онгирдоггүй юм бол манай эдийн засагт гэрэлтэй юм нэгээхэн ч алга. Саяхан 17.5 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт, тэрбум тэрбумаараа утгаж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт, долларын эсрэг чангарч байсан төгрөгийн ханшийн аль аль нь өнөөдөр бараа сураггүй болжээ. Эсрэгээрээ гуравхан хувийн өсөлт, 500-хан саяын хөрөнгө оруулалт, гол нь 2000 төгрөгтэй тэнцэтлээ чангарсан ам.доллартай л болов. Тиймээс улстөрчид, бүр тодорхой хэлбэл эрх баригч АН-ынхан (засагт хамтарсан МАХН, МҮАН-ынхан ч багтана) Монголын ирээдүйг барьцаалан өр тавих замаар дахин нэг алхаад үзье гэж тохирсон бололтой. Тэдний тохироо ёсоор шинэ өрийн хэмжээ нь нэг тэрбум ам.доллар байх нь!!!

 

ЯАГААД ӨР ТАВЬЖ БОЛОХГҮЙ ВЭ?
"Бонд бол өр огтоос биш ээ”. Энэ үгийг бонд гаргах шийдвэр гаргасан, гаргахад оролцож явсан, гаргахыг дэмжсэн бүх улстөрч хэлдэг. Хөгжлийн банкны 580 саяын бондыг гаргахад ч, "Чингис” бондыг арилжаалахад ч, "Самурай”-г худалдахад 'ч, "Дим Сам”-ыг танилцуулахдаа ч ингэж л хэлсэн, нийгэм итгэсэн. Гэтэл үнэндээ энэ бүгд өөрийн гэсэн хүүтэй, буцаан төлөх хугацаатай, Монгол Улсын нэр дээр бичигдсэн өр. Төлөх хугацаа нь ч хаяанд ирчихсэн зүйл. Одоо авчихсан байгаа энэ олон бондын зөвхөн хүүг нь төлөхөд зориулж "Зээлийн үйлчилгээний төлбөр” нэрээр 2015 оны улсын төсөвт 717 тэрбум төгрөг суулгаад байгааг сануулъя. Бага мөнгө биш шүү. Нэг цэцэрлэг барих өртөг хоёр тэрбум төгрөг гэж тооцоход л нийт 350 цэцэрлэгийн мөнгийг бид хүүнд төлж байгаа ард түмэн. Нэмж зээлэх нь байтугай одоо байгаа өр нь л ийм өндөр хүүтэй, бас хугацаа нь тулчихсан байгааг дахин сануулах үүднээс доорх мэдээллийг жагсаалаа.

 

Наад тал нь жил гаруй, цаад тал нь зургаан жилийн дараа төлөгдөх Монгол Улсын гадаад бондын өр ийм байна. Дээр нь дотоодод гаргасан бонд, улс орнуудаас авсан хөнгөлөлттэй зээлийн өр зэргийг бичвэл энэ жагсаалт маш урт болно. Лав л хуульд заасан өрийн хязгаар болох ДНБ-ий 58.3 хувьдаа тулчихсан, түүнийгээ давчихсан яваа гэдгийг эдийн засагчид анхааруулсаар байгаа. Тэдний тооцоогоор 2017-2023 оны хооронд Монгол Улс 4.4 тэрбум ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум ам.долларын ДНБ-тэй улсын хувьд түүнийхээ бараг талыг энэ жилүүдэд зөвхөн өрөнд төлөхөөр байгаа. Үүнийг төлөх эдийн засгийн чадамж одоогийн төрхөөр бол монголчуудад алга. Тийм байж дахин бонд гаргана гэдгийг амиа хорлохтой л адилтгаж болох юм даа.

 

Бидний өр хязгаараас давсныг, чадамжаасаа хэтэрснийг дэлхий нийтээрээ анхааруулж байгааг үл анзаарч болохгүй. Дэлхийн банкны 2015 оны эхний хагасын тайланд бичсэнээр Монгол Улсын гадаад өр сэрэмжлүүлэх хэмжээнд хэдийнэ тулж очжээ. 

 

Араас нь "Jubilee Debt Campian” олон улсын судалгааны байгууллагын дүгнэлт гарав. Тэд тун удахгүй Грекийн араас өрийн дарамтад орох өндөр эрсдэлтэй 14 улсыг зарласны нэг нь бас л Монгол байлаа. Ялихгүй алдаа гаргахад эдийн засаг нь сүйрэх эрсдэлтэй 14 орны нэг нь Монгол болчихжээ. Энэ бол "Яагаад өр нэмж тавьж болохгүй вэ” гэсэн асуултын хангалттай хариулт.

 

Дахин өр тавих нь дампуурлаа зарлаж байгаатай адилхан сонсогдох болсон манай улсын хувьд өр тавих нь хүртэл өөрөө хэцүү болчихсон гэдгийг нотлох тоонууд ч байна. 2012 оны үеийнхтэй харьцуулахад бидний нэр хүнд, биднээс бонд худалдан авагчдын итгэл хоёр адилхан унажээ. Олон улсын зах зээл дэх судалгаа, эдийн засагчдын гаргаж буй прогнозоор Монгол Улсын Засгийн газар бонд гаргалаа гэхэд тэр нь "Чингис” бондын үеийнхээс өндөр хүүтэй, богино хугацаатай байх нь. Өөрөөр хэлбэл, бид "Чингис” бондыг 4.125-5.125 хувийн хүүтэй арилжаалж байсан бол шинэ бонд гаргалаа гэхэд хүү нь дор хаяж 10 орчим хувьтай байх бололтой. Үүнийг бондын өгөөжөөр тайлбарласан байна лээ. Тухайн улсын Засгийн газар шинээр бонд гаргаж, санхүүжилт татах тохиолдолд ямар хэмжээний хүү төлөхийг хэлж өгдөг энэ үзүүлэлтээс харахад Монгол Улсын Засгийн газрын бондын хүү 8-9 хувь, Хөгжлийн банк болон Худалдаа хөгжлийн банкнаас Засгийн газрын баталгаатайгаар гаргасан бондууд ойролцоогоор 10 орчим хувийн өгөөжтэй арилжаалагдаж байгаа юм. Тэгэхээр ийм өндөр хүүтэй, тэгсэн хэрнээ богино хугацаатай бонд гаргавал Монгол Улс өрийн дарамтад, улмаар эдийн засгийн гүнзгий хямралд орох өндөр эрсдэлтэй байгаа юм.

 

Дээр нь өр төлөх ёстой 2017 онд манай улсын валютын нөөц хүрэлцэхгүй байх магадлал өндөр байгааг "Moody's" агентлаг анхааруулсан байсан. Энэ нь өрөө төлж чадахгүйн зэрэгцээ өнөөдөр 2000 төгрөгт хүрчихсэн ам.долларын ханш дахин өснө л гэсэн үг.

 

ЯАГААД ӨР ТАВИХ ГЭЭД БАЙГАА ВЭ?
Эдийн засаг хүндэрчихсэн энэ үед хөрөнгө татахгүй л бол хямрал цаашаа улам гүнзгийрнэ. Одоогийн нөхцөл байдлыг үнэлэхдээ эдийн засагч Ч.Хашчулуун "Энэ бол хямралын эцсийн цэг биш” гэж анхааруулсан байна лээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг улам л дордох хандлагатай байна. Үүнийг өдөр ирэх тусам унаж буй дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш, зуу, зуун тэрбумаараа тасарч байгаа төсвийн орлогоос бэлхэн харж болохоор байгаа. Тиймээс яаралтай хөрөнгө татах хэрэгтэйг олон улсын шинжээчид зөвлөж буй. Харин энэ зөвлөгөөг нь эдийн засагчид нэг янзаар, АН бас нэг янзаар ойлгож уншаад байгаа юм. Эдийн засагчид өр тавьж мөнгө босгох биш, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь илүү эрсдэлгүй гэж үзэж байгаа бол АН-ынхан эсрэгээр нь ойлгоод байх шиг. Өөрөөр хэлбэл, одоо байгаа өрөө ч дааж чадахгүй яваа улсын хувьд нэмж зээл тавихын оронд том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийнхаа цусны эргэлтийг сайжруулах нь илүү эрсдэлгүй, найдвартай арга. Жишээ нь, Тавантолгой төслийг эргэлтэд оруулахад л 450 сая ам.доллар эдийн засагт шууд орж ирнэ гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдэгдэж байсан. Үүн шиг том төслүүдээ хөдөлгөх нь монголчуудад л ашигтай. Харамсалтай нь, хоосон улстөржилтөөсөө болоод энэ боломжоо алдсаар байгаа нь АН-тай холбоотой юм. Үүний жишээ бол хөрөнгө оруулалт татахын оронд тэрбум ам.долларын өр тавих нь дээр гэж үзэж байгаа АН-ын өнөөдрийн алхамаас харагдаж байна. Дотоод зөрчил, фракцуудынх нь үл ойлголцлоос болж гацаад байгаа Тавантолгойг хөдөлгөхийн оронд дахиад өр тавьсан нь ашигтай гэж байгааг нь өөрөөр тайлбарлах ямар ч боломжгүй билээ.

Удахгүй хийхээр төлөвлөж буй 2015 оны төсвийн тодотгол, улмаар үргэлжлээд хэлэлцэх 2016 оны улсын төсөв зэрэгт эдийн засгийг хумих л бодлого барина. Угаасаа нөхцөл байдал үүнийг шаардаж байгаа.

 

Эдийн засаг улам муудаж, иргэд улам л ядуурах нь АН-ын нэр хүндэд, гол нь 2016 оны сонгуульд нь халтай. Гэхдээ энэ нь бонд гаргаж өр тавих шалтгаан биш. Жоомоо алах гээд байшингаа шатааж болохгүй биз дээ. Харамсалтай нь, АН-ынхан бонд гаргаад 2016 оны сонгууль дуустал унагачихсан эдийн засгийг түр аргацаая гэж бодоод байх шиг. Түүнээс бонд гаргаж өр тавих нь Монгол Улсын эрх ашиг биш гэдгийг эдийн засагчид анхааруулж, дээрх баримтууд ч баталж байна шүү дээ. Ийм үед дахин тэрбум ам.долларын бонд гаргах нь амлалтаа биелүүлсэн болж харагдахад нь, ажил хийсэн дүр үзүүлэхэд нь, ядаж л сонгууль дуустал эдийн засгийг аргацаахад нь АН-д хэрэгтэй байж мэдэх юм. Гэхдээ л АН-ын 2016 оны сонгууль хүртэл шоудах зардал нь монголчуудын нуруун дээр тэрбум ам.долларын өр болж буух нь арай л хэтрэх юм шиг санагдаад байна.


Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Улсаа нураах өрийн чимээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани