Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн Нөөцийн Харти ба "Хайгуул болон олборлох шийдвэр гаргах" - Жор 3

 Уул уурхайн мэдээллийн нэгдсэн портал сайт Орд.мн нь та бүхэнд ОУ-ын Байгалийн нөөцийн хүрээлэнгээс /Natural Resource Governance Institute/эмхтгэн гаргасан "Байгалийн нөөцийн харти"-г орчуулгийн багийн зөвшөөрөлтэйгээ хүргэж байгаа билээ.
Хайгуул болон олборлох шийдвэр гаргах 
ЖОР3
Засгийн газар үр ашигтай хайгуул, судалгаа болон үйлдвэрлэлийн үйл
ажиллагааг дэмжих шаардлагатай бөгөөд тусгай зөвшөөрлийг олгохдоо ил тод байх ёстой
Байгалийн Нөөцийн Харти ба "Хайгуул болон олборлох шийдвэр гаргах" - Жор 3
Үндэсний цогц стратегийн хүрээнд хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, ирээдүйд ач холбогдлоо алдахгүй хууль, эрх зүйн орчныг бий болгох нь Засгийн газрын шийдвэрлэх асуудлуудын нэг юм. 
Хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгох талбайн эрх зүйн байдлыг баталгаажуулахТөв Засгийн газраас хайгуул явуулахаар төлөвлөж байгаа талбайн эрх зүйн байдлыг хил хязгаарын маргаангүй байх тал дээр анхаарах шаардлагатай. Үүнд орон нутгийн болон хөрш улс орнуудтай хамтарсан хил дамнасан хайгуул явуулах хэлэлцээрүүд хамаарна.
Ашигт малтмалын нөөцийн мэдээллийн сан үүсгэж, хөтлөх Засгийн газрын холбогдох албан хаагчид Улсын Ашигт Малтмалын нөөцийн тоо хэмжээ түүний газарзүйн тархалтын бүрэн гүйцэд мэдээллийн санг бий болгох ёстой. Ашигт малтмалын нөөцийн тоо хэмжээ нь олборлолт явуулах хувь хэмжээ, ирээдүйд орж ирэх орлогын потенциалийн талаар гаргах үндсэн шийдвэрүүдийг чиглүүлж өгдөг. Харин газарзүйн тархалтын мэдээлэл өмчлөлийн эрх тогтоох, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох, мөн ирээдүйд байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл зэргийг тогтоох чиглэл болно.
"Тусгай зөвшөөрөл олгохоос өмнө Засгийн газар эсвэл гадны хандивлагчид санхүүжүүлсэн геологи, геофизикийн судалгаа, түүний үр дүнд цугласан мэдээлэл нь геологийн талаасаа хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадвал сайн үнийн санал ирэх бөгөөд энэ нь Засгийн газарт хөрөнгө оруулалтын өндөр өгөөж өгөх болно"
Гэсэн хэдий ч, геологийн нөхцөл байдлыг ашигт малтмал илрүүлэх ажиллагаанд тохиромжгүй гэж тодорхойлсон тохиолдолд хэт нарийвчилсан мэдээлэл хөрөнгө оруулалт татах боломжыг бууруулна. Засгийн газар нь хайгуулын үйл ажиллагааны үр дүнд бий болсон техникийн мэдээллүүдийг цуглуулах, хадгалах, түүнд дүн шинжилгээ хийх ажлыг хууль тогтоомжын хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй. Эдгээр мэдээлэл нь хожим хөрөнгө оруулагчтай байгуулах хэлэлцээрийн процесст Засгийн газрын байр суурийг бэхжүүлж, тусгай зөвшөөрлийн тогтолцоог оновчтой болгох нөхцлийг бүрдүүлэх Засгийн газрын Геологийн Мэдээллийн Нэгдсэн Санг бүрдүүлэх үндэс суурь юм. Үүний тулд Засгийн газар хөрөнгө оруулагчид бүхий л техникийн мэдээллээ ойлгомжтой хэлбэрээр гаргаж өгөх бололцоог хангана.
Хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой газруудыг тогтоож, өмчийн эрхийг баталгаажуулахХайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос өмнө Засгийн газар нь үндэсний хууль тогтоомжийнхоо хүрээнд тухайн газар нутаг дахь олборлолт хийгдэх байгалийн нөөц хийгээд бэлчээр, ус зэрэг гадаргын нөөцийн өмчлөлийн эрхүүдийг тогтоож өгөх шаардлагатай. {ЖОР 5-аас Байгаль орчны үнэлгээ ба хүчин төгөлдөр хууль тогтоомж хэсгийг мөн харна уу}/
Шийдвэр гаргагчид олборлолт явуулах боломжтой орд газрын геологийн нөхцөл, хэмжээ, байршил зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр хайгуулын лицензээр үйл ажиллагаа явуулах газрын хэмжээ, хил хязгаарыг нарийн тооцох хэрэгтэй. Геологийн байршлийн урьдчилсан таамаглал нарийвчлалтай тогтоогддоггүй учраас хайгуулын ажлын эхэн үеүүдэд лицензийн талбай ихэвчлэн том байдаг. Лицензийн нэг талбайд хэт их байгалийн нөөц төвлөрөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс тусгай зөвшөөрөл олгох тогтолцоо нь хайгуулын явцад лицензийн талбайн хэмжээг багасгахыг зөвшөөрсөн зохицуулалттай байх шаардлагатай. Байгалийн шинэ нөөц илэрч газрын үнэ цэнэ өсөхөд Засгийн газар тэр хэмжээгээр ашиг олж байхын тулд тусгай зөвшөөрөл олгож байгаа шийдвэр гаргагчид лиценз олгох давтамжид анхаарах ёстой.
Эцэст нь, Засгийн газар олборлолтын үйл ажиллагаанаас бий болох байгаль орчны эрсдэл /жишээ нь: агаарын бохирдол/ хийгээд ач холбогдлыг дэнслэн үзэх хэрэгтэй. Засгийн газар нь байгаль орчин, нийгмийн хувьд эмзэг газруудад хайгуулын ажил хийхээс урьдчилан сэргийлэх эсвэл эдгээр эрсдлүүдийг бууруулах алхмуудыг авах ёстой.
Холбогдох кэйс : Сүүлийн үед илрүүлсэн ордууд нь мөнгөн хөрөнгө болж хөрвөх бүрэн боломжтой байна. Жишээ нь Гвинейн төмрийн хүдрийн Симандоу төсөл, Либерийн төмрийн хүдэр, газрын тосны төслүүд нь тухайн улсдаа жилд дунджаар 1,6 тэрбум долларын орлого оруулах боломжтой бөгөөд 2011 оны байдлаар дээрхи хоёр улсын ДНБ-ийн 31, 147 хувьтай тус бүр тэнцэж байсан.
Africa Progress Panel, 2013
Үйл ажиллагааны эрхийг хуваарилах тохиромжтой арга хэрэгсэл сонгохЗасгийн газраас хэн, ямар нөхцлөөр хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахыг шийдвэрлэх ёстой. Хэрэв Засгийн газраас хувийн хэвшлийн компаниудад оролцох зөвшөөрөл олгосон бол дараахь хоёр аргаар зөвшөөрөл олгож болно. Үүнд: тусгай зөвшөөрөл-тусгай зөвшөөрөл нөхцлөөр шууд гэрээ байгуулах, эсвэл уралдаант шалгаруулалтын үндсэн дээр хэд хэдэн хэсэгчилсэн лиценз олгох. {Холбоотой ойлголтыг Жор 6-д гарах Төрийн өмчит компаниудад байж болох чиг үүргүүд хэсгээс үзэхийг зөвлөе.}
Уралдаант шалгаруулалт нь улсад илүү их үнэ цэнэ өгөхийг шаарддаг учраас сайтар төлөвлөсөн дуудлага худалдаа илүү тохиромжтой байх тохиолдол бий. Түүнчлэн Засгийн газарт олон улсын компаниудын талаархи мэдээлэл дутмаг тохиолдолд дуудлага худалдаа явуулах замаар бэрхшээлийг даван туулах боломжтой. Дуудлага худалдаа нь шууд гэрээ хийх аргатай харьцуулахад илүү нээлттэй явагддаг бөгөөд хайгуул, ашиглалтын эрхийг тохиромжгүй компани эсхүл хувь этгээдэд олгох эрсдлийг бууруулах ач холбогдолтой.
Дуудлага худалдааг амжилттай явуулахад доод тал нь 3 оролцогч санал ирүүлсэн байх шаардлагатай байдаг. Дуудлага худалдаанд оролцогчид хангалттай санал тавихгүй байгаа тохиолдолд Засгийн газраас уралдаант шалгаруулалтын журмаар үйл ажиллагааны эрх хуваарилах нь оновчтой сонголт биш юм. Ихэнхдээ геологийн хангалттай мэдээлэл байхгүй тохиолдолд ийм нөхцөл үүсэх ба, эрдэс баялгийн гэхээс илүү газрын тосны салбарт тулгардаг. Хэрэв дуудлага худалдаанд өрсөлдөөн хангалттай хэмжээнд явагдахгүй бол Засгийн газраас хатуу тогтоосон техникийн минимум шалгуур тавин сонгон шалгаруулалтын урилга хэрэглэх нь тохиромжтой.
Ямар арга хэрэгсэл ашиглахаас үл хамааран тусгай зөвшөөрлийн эрх олгох үйл явцад Засгийн газрын байр суурийг бэхжүүлэх хэд хэдэн зарчим бий. Засгийн газраас дараахь мэдээллүүдийг ил болгох хэрэгтэй: тусгай зөвшөөрөл олгох явц; сонгогдсон гэрээг санхүү, татварын нөхцлүүдийн хамт; нийт лиценз эзэмшигчдийн өмчлөлийн байдал; харилцан тохиролцсон ажлын хөтөлбөр; мөн тусгай зөвшөөрөлд хамааралтай аливаа санхүүгийн хариуцлага, татварын нөхцөл.
Засгийн газраас уралдаант шалгаруулалт/дуудлага худалдаанд оролцогч компаниуд байгалийн нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх техникийн болон санхүүгийн хангалттай чадавхитай эсэх, төсөл, түүнд хамааралтай дэд бүтцийн улмаас үүсч болох байгаль орчны эрсдлүүдийг удирдах туршлагатай эсэхийг тодорхойлохын тулд компаниудыг урьдчилсан-шалгаруулалт явуулах хэрэгтэй. Засгийн газар мөн дуудлага худалдаанд хамтран оролцох, түүнчлэн лицензээс хувь эзэмших боломжтой байх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай.
Засгийн газар тендерийг цөөн тооны нөхцлөөр хязгаарлах замаар ирсэн саналуудад бүрэн харьцуулалт хийх боломжтой болгох хэрэгтэй. Үүнд ажлын хөтөлбөр, гэрээний урамшуулал, дотоодоос ханган нийлүүлэлт хийх зэрэг нөхцлүүд хамаарна. Уралдаант шалгаруулалт, хэлэлцээр нь дан ганц олборлох эрхийн үнийн асуудалд төвлөрсөн байж болохгүй, гэхдээ нөгөө талаас хэт олон бүрэлдэхүүн нь ээдрээтэй байдлыг нэмэгдүүлэх, дүгнэлт гаргах шатанд ил тод байдлыг бууруулах, захиргааны захдлыг өсгөх зэрэг талтай.
Засгийн газар тендер авсан компаниудтай гэрээний нөхцлийн талаар хожим дахин хэлцэл хийх шаардлагатай нөхцөл бүрдүүлэхгүй байхыг хичээх нь зүйтэй. Тодорхой, ил тод нөхцөл тавих, загвар гэрээ зэрэг нь ийм арга хэмжээ авахад хялбар болгоно.
Эцэст нь Засгийн газар нь олборлолтын эрхийн оронд бартерийн гэрээний нэг хэсэг болж байгаа үйлчилгээ, дэд бүтцийн үнэ цэнийг анхааралтай үнэлэх хэрэгтэй. Ач холбогдол нь тодорхой бус тохиолдолд Засгийн газар ийм хэлцэлээс зайлсхийх шаардлагатай. Бартерын гэрээ нь ихэнхдээ нээлттэй биш байдаг бөгөөд авилгалд өртөх эрсдэл үүсгэдэг.
Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө нь Засгийн газрын зорилго, цаг хугацаатай нийцсэн байх шаардлагатайАшигт малтмалын ордын нөөц түүний үнэлгээг хийсний дараа Тусгай зөшөөрөл эзэмшигч нь илэрсэн нөөцийг олборлох үйл ажиллагааны төлөвлөгөө бэлтгэж Засгийн газар, түүний агентлаг, зарим тохиолдолд хууль тогтоох эрх мэдлийн байгууллагаар батлуулна. Засгийн газар олборлолтын ажлын төлөвлөгөө нь хэмнэлттэй, байгалийн нөөцийн шавхагдал; дэд бүтэц, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны бодлогын хэрэгжилт; мөн дотоодоос бараа үйлчилгээ, ажиллах хүч ханган нийлүүлэх нөхцлүүд зэрэг Засгийн газрын бодлогын зорилтуудыг агуулж байгаа эсэхэд анхаарах ёстой. Дээрээс нь эдгээр төлөвлөгөөнд цэвэрлэгээ, нөхөн сэргээлт зэрэг ашиглаж дууссан төслийн талбайд авах арга хэмжээний төлөвлөгөөг мөн багтаасан байх ёстой.
Засгийн газар эдгээр төлөвлөгөөг гэрээнд заасан үүрэг хариуцлага, цаг хугацааны төлөвлөлт нь гэрээний хүрээнд байгаа эсэхийг хамруулан бүхэлд нь хянаж үзэх хэрэгтэй. Үүний тулд шаардлагатай үед техникийн хангалттай мэдлэг, туршлагатай байх, холбогдох яам, агентлагуудын хамтын ажиллагааг тодорхойлосон төлөвлөгөө батлах нарийвчилсан процедуртай байх хэрэгтэй.. {Холбоотой ойлголтыг ЖОР 5-д гарах Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний байгаль орчин, нийгмийн асуудлууд, ЖОР 10-аас дотоодоос ханган нийлүүлэх шаардлага, дэд бүтэц хэсгүүдээс харахыг зөвлөе.}
Бодит нөөцийн бүртгэл хөтлөх: Үйлдвэрлэлийн хэмжээ, батлагдсан орд болон нөөц илрээгүй байгаа талбай, илрүүлсэн нөөц болон цаашид хайгуул хийх боломжын хүрээ зэрэг ач холбогдлыг харгалзан хөтөлсөн ашигт малтмалын бодит нөөцийн бүртгэл нь салбарын бодлого боловсруулах, хууль тогтоомжын чухал суурь болж өгдөг. Ийм бүртгэл нь олборлолтын орлого, зардлын мэдээллийн хамтаар ирээдүйд засгийн газарт хэдий хэмжээний орлого орж ирэх боломжтой, үүнээс хэдий хэмжээний орлогыг хуримтлалд хадгалах шаардлагатай, мөн хайгуулын үйл ажиллагааны хурдац зэргийг харуулдаг. Эцсийн дүндээ энэ нь Засгийн газарт ашигт малтмалын нөөцийн хайгуулын ажлаас бий болох үр ашгийг дээд хэмжээнд хүргэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх боломжтой.
 
Үргэлжлэл бий....

Э.Батсайхан, залуу судлаач.

Нийтлэлтэй холбоотой санал хүсэлтээ 99600071, болон batsaikhanpm2020@gmail.com хаягаар илгээнэ үү, Баярлалаа.

Эх сурвалж : Орчуулгын баг, Монгол Улсын сайдын ажлын алба, Мегатөсөл хөгжлийн хүрээлэн.



Байгалийн Нөөцийн Харти ба "Хайгуул болон олборлох шийдвэр гаргах" - Жор 3
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани