Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТӨР ХУВЬЦААГ НЬ ЭЗЭМШДЭГ КОМПАНИ БА ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ

 

ТӨР ХУВЬЦААГ НЬ ЭЗЭМШДЭГ КОМПАНИ БА ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ

 

 "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал О.Одбаяр бичиж байна. 

 

 

 Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж төрийн өмчийг хувьчлах үйл явц эхэлснээс хойш бидний хувьд төрийн өмч, түүний менежментийн талаар цэгцтэй ойлголт,тогтсон үзэл, бодлого  байгаагүй улмаас өнгөрсөн хугацаанд алдсан алдаа, оносон оноо их бий. Одоо ч     туршлагажих, суралцах үйл явц үргэлжилж, шинэ сорилтуудтай нүүр тулсаар байна.   Гэхдээ  өнгөрсний тухай биш харин ирээдүйг харж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар зохицуулсан төрийн өмч болон байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийгмийн төлөө үнэ цэнийг бүтээж байх ёстой төрийн өмчит ашгийн төлөө компанийн хөгжлийн асуудлыг хөндөхийг хүслээ.

 

       Олон улсын сайн жишээ

 

Төрийн өмчийн хөрөнгийг нийтийн сайн сайхны төлөө бизнесийн зарчмаар арвижуулах арга ухааныг үлгэрлэж, үйл ажиллагаа нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн,  Засгийн газар хувьцааг нь эзэмшдэг томоохон компаниуд цөөнгүй байна. Зарим үед эдгээр компаниудыг "Баялгийн сан” ч гэж нэрлэх явдал бий. Ийм компаниудын цаашдын хөгжлийн асуудлыг зөв тодорхойлохгүйгээр,  ирээдүйг одоо байгаагаар нь хараад явах боломжгүй байна.

 

Энэ дагуу амжилттай ажиллаж буй хөгжсөн орнуудын  зарим төрийн өмчит компанийн талаар цөөн тоо, баримт дурдъя.

 

Сингапур Улсын эдийн засгийн томоохон хөдөлгүүр, хөгжлийн түүчээ  болж байгаа, Засгийн газар хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчит компани бол "Темасек холдинг” юм.  Засгийн газрынхаа эзэмшилд байсан хөрөнгүүдийг /компани, хувьцаа, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө/ төвлөрүүлэн, тэдгээрт менежмент хийх зорилгоор  1974 онд байгуулжээ. "Темасек холдинг”  олон улсын хэмжээнд 10 салбар оффистой бөгөөд Сингапур болон Азийн бусад орнуудад нийт 275 тэрбум сингапур долларын хөрөнгө эзэмшдэг. Энэ оны эхний улирлын байдлаар  цэвэр ашгийн хэмжээ нь 17.7 тэрбум сингапур доллар байсан бөгөөд орлого нь 97.0 тэрбум сингапур долларт хүрчээ. Охин компаниуд нь санхүүгийн үйлчилгээ, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, технологи, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч болон байгалийн нөөцийн ашиглалт зэрэг аж үйлдвэрийн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө "Темасек Холдинг” нь үйлдвэрлэл, үйлчилгээний бизнесийн үйл ажиллагааг шууд удирдахаас татгалзаж, хөрөнгийн зах зээл дээрх тоглолтыг илүүд үздэг дэлхийн хэмжээний томоохон хөрөнгө оруулагч болсон юм.   Тэдний ололт амжилтын цаана олон хүчин зүйл нөлөөлж  байгаа нь ойлгомжтой. Гэхдээ  өөрсдийнх нь тодорхойлсноор тогтвортой байдал, сайн засаглал хэмээх хос үзэл   амжилтынх нь суурь болж,  өдгөө ч энэ философийн утга агуулга үнэ цэнтэй хэвээр байна. Тогтвортой байдлын  цаана урт хугацаанд үнэ цэнийг бий болгох хөрөнгө оруулалтад анхаарч, бизнесийн чиг баримжаа, хөрөнгө оруулалтын бодлогоо тэр бүр өөрчилдөггүй,  мөн аливаа хөрөнгө оруулалтаас хүртэх үр өгөөжийг  өөрөөс нь буюу "Темасек Холдинг”-оос өөр хэн ч захиран зарцуулах, дайчлах, татаж авах эрхгүй байдаг. Энэ хатуу зарчмаа  Үндсэн хуулиараа баталгаажуулсан нь онцлог юм. Нөөц баялгийг  хамгаалахаас бусад тохиолдолд Сингапур Улсын Ерөнхийлөгч ч, Засгийн газар ч тэдний хөрөнгө оруулалт,  бизнесийн шийдвэрт  оролцдоггүй ажээ.

Эднийх ТУЗ-ийн удирдамжийн дагуу арилжааны бүрэн эрхтэйгээр бие даан удирддаг. Нөөц баялгаас татаж авах буюу зарцуулах шаардлага гарсан тохиолдолд зөвхөн  Ерөнхийлөгч л зөвшөөрөл өгдөг. Ийм бие даасан, хараат бус бизнесийн үйл ажиллагааны орчин аль ч улсын төрийн өмчит компанийн хувьд хамгийн их үгүйлэгддэг байна.

 

Харьцангуй сүүлд байгуулагдсан ч амжилттай ажиллаж байгаа бас нэг компани бол Малайз Улсын "Казанах Нашионал”компани юм. "Казанах Нашионал”  1993 онд хаалттай хувьцаат компани хэлбэрээр байгуулагдсан Малайз Улс болон зүүн өмнөд Азийн бүс нутагт санхүү, цахилгаан холбоо, хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, агаарын тээвэр зэрэг салбаруудад хөрөнгө оруулдаг Малайз Улсын төрийн өмчит компани юм. Сингапурын нэг адил Малайзын төрийн өмчид харъяалагдаж байсан бүх  хөрөнгийг нэгтгэх замаар анх байгуулагджээ.

 

Дэлхийд өрсөлдөхүйц Малайз Улсын төлөөх тогтвортой үнэ цэнийг бүтээх зорилго нь тэдний хөрөнгө оруулалтын бодлогын үндэс нь болдог. Өдгөө "Казанах Нашионал” нь AxiataCIMBTenaga NasionalIHH HealthcareUEM GroupTelekom MalaysiaMalaysia AirlinesMalaysia Airports зэрэг томоохон хөрөнгүүдэд хувьцаа эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байна. "Казанах нашионал” нь өнгөрсөн онд RM1.56 тэрбум ($370’106’802) цэвэр ашиг олж Малайз Улсын Засгийн газарт RM650 сая ($154’211’167)-ын  ногдол ашиг тараажээ. 2016 оны 12 дугаар сарын 31-ний  байдлаар Хөрөнгийн хэмжээ нь RM101.9 тэрбум ($23’962’042’950)-аар үнэлэгдэж байна.

 

"Казанах нашионал”  үйл ажиллагаандаа Сантягогийн зарчмуудыг нэвтрүүлж чадсан хэмээн засаглалын хувьд олон улсад өндөр үнэлэгддэг. Нэг л жишээ дурдахад Төлөөлөн удирдах зөвлөл  есөн  хүний бүрэлдэхүүнтэй. ТУЗ-ийн дарга нь  Малайзын Ерөнхий сайд бөгөөд сангийн сайд, гишүүдэд нь сангийн дэд сайд болон Эрдэнэсийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн гурван субъект л   төрийг төлөөлдөг.  Бусад зургаан гишүүн нь бизнесийнхэн байдаг.  Энэ нь аливаа хөрөнгө оруулалтын шийдвэрт бизнесийн төлөөлөл илүү оролцоотой байх нөхцлийг бүрдүүлдэг сайн талтай.

 

Дараагийн зайлшгүй дурдах ёстой жишээ бол бидэнтэй хамт зах зээлийн тогтолцоонд шилжсэн Казахстан Улсын "Самрук Казына” компани юм. "Самрук Казына”-г төрийн өмчийн хөрөнгийн урт хугацааны үнэлгээг өсгөх, тэдгээрийн активыг үр дүнтэй удирдах замаар Казахстанын үндэсний баялгийг өсгөн нэмэгдүүлэх зорилготойгоор 2008 онд Казакстан Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулжээ.

 

"Самрук Казына”  тогтвортой хөгжлийг хангахын зэрэгцээ үндэсний эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, төрийн өмчит компаниудад үр ашигтай менежмент явуулахыг  үндсэн зорилго, чиглэлээ  болгодог. Өдгөө 500 гаруй компанид хувьцаа эзэмшдэг 327,000 ажилтантай, 67,4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд жилийн ашиг нь нийт 1,4 тэрбум ам.долларт хүрч байна. Улсын төсөвт 3,07 тэрбум ам.долларын татвар, хураамж төвлөрүүлж, 171 сая ам.долларын ногдол ашиг хуваарилжээ. Тэдний 2017-2021 оны Хөгжлийн хөтөлбөрийн төлөвлөгөөгөөр 2021 онд "Самрук Казына”-ийн хөрөнгө 81 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ. 2017 онд шинэ болон өсөж буй компаниудад 229 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Амжилтын нэг гол үндэс нь хууль эрх зүйн тогтвортой орчин буюу өөрийн бие даасан хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй явдал юм. "Самрук Казына” ХК-д зориулж баталсан, бие даасан хууль нь энэ компанийн санхүүгийн болон засаглалын тогтвортой, бие даасан байдлын үндсэн баталгаа болж байна.

 

Цаашлаад Норвегийн тэтгэврийн сан болон гол орлогыг нь бүрдүүлдэг "Стат ойл”, ОХУ-ын өндөр технологийн "Рос технологи” зэрэг олон компанийг дурдаж болно.

 

Хэдийгээр үүсгэн байгуулсан улсуудын  улс төрийн тогтолцоо, соёл, эдийн засаг, хөгжлийн түвшин  харилцан адилгүй ч эдгээр компаниудад ижил төстэй хэд хэдэн чухал шинж бий. Үүнд:

-               Төрийн өмчлөлд байсан хөрөнгийг нэгтгэх замаар байгуулсан.

-               Бие даасан, хараат бус, ашгийн төлөө, бизнесийн зарчмаар ажилладаг.

-               Үйл ажиллагаагаа олон салбарт өргөн цар хүрээтэй явуулдаг.

-               Компанийн засаглалын зарчмуудыг  мөрдлөг болгодог.

-               Төрөөс  тогтвортой байдлыг хууль эрх зүйн орчноор нь дамжуулан бэхжүүлдэг. Үйл ажиллагаанд нь шууд оролцдоггүй г.м

 

 Байгалийн баялгийн тэгш хуваарилалт буюу "Эрдэнэс Монгол”  ХХК

 

Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг нь ард түмний мэдэлд байхаар хуульчилсан. Мөн 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгосон бөгөөд улмаар 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлан гаргаснаар ашигт малтмалын томоохон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг орлогыг нь өмчийн эзэд буюу ард түмэнд тэгш хуваарилах үзэл санаа бодит биеллээ олох хууль эрх зүйн суурь үндэс бүрэлдсэн юм.

 

Монгол Улсад  80 гаруй төрийн өмчит буюу төрийн өмчийн оролцоотой компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанийн менежментийг өнгөрсөн хугацаанд ашгийн төлөө бус Төрийн захиргааны байгууллага буюу Засгийн газрын агентлаг хариуцаж ирсэн. Төрөөс өөрөө шууд болон төрийн захиргааны институцээр дамжуулж бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй учир энэ үүргийг төрийн нэрийн өмнөөс гэхдээ бизнесийн зарчимд тулгуурласан ашгийн төлөө компаниар гүйцэтгүүлэх шийдлийг 2007 онд гаргажээ. Ийнхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төрийн мэдлийн хувьцааг нэгтгэн эзэмших ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа эрхлэх төрийн өмчит компанийг 2007 онд "Эрдэнэс МГЛ” нэртэйгээр байгуулжээ. Аливаа түүхийн үйл явдлыг 10 жилээр дүгнэж ярилцах жишиг өрнө дорно алинд ч түгээмэл юм. Энэ ч үүднээс "Эрдэнэс Монгол” ХХК-ийн 10 жилийн ой тохиож буй энэ үед энэ компанийн өнгөрсөн хугацааны  бодит байдлыг цөөн тоо баримтаар өгүүлье.

 

"Эрдэнэс Монгол” ХХК  2007 онд таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж  байсан бол өдгөө группын хэмжээнд /Оюу толгой ХХК-ийг оруулахгүйгээр/ 3000 гаруй ажилтантай,  10 гаруй охин хараат компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш улсын төсөвт  2016 оны байдлаар  1,7 их наяд  төгрөгийн татвар хураамж, Хүний хөгжил санд 420 гаруй тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр төвлөрүүлсэн. Группын  хэмжээнд / Оюу толгой ХХК-ийг оруулахгүйгээр/ 2017 оны эхний хагас жилийн байдлаар 846,3 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын ДНБ /2010 оны зэрэгцүүлсэн үнээр/-ийн 11,4 хувьтай тэнцэж байна.

 

Мөн аж үйлдвэрийн салбарын уул уурхайн орлогын 20 хувийг "Эрдэнэс Монгол” бүрдүүлж байгаа нь чамлахаар үзүүлэлт биш юм. Энэ жилийн тухайд түүхий эдийн үнэ харьцангуй тогтвортой байсны улмаас оны төгсгөлөөр "Эрдэнэс Монгол” нь 400 орчим тэрбум төгрөгийн татварын дараах ашигтай ажиллах хүлээлттэй байна.

 

Компани ийнхүү агуулга хэлбэрийн аль ч талаараа өсөн дэвшиж, томорч байгаа нь сайшаалтай. Гэхдээ "Эрдэнэс Монгол” ХХК-ийн  ирээдүйн хөгжлийг илүү өөдрөг,  гэрэл гэгээтэй харахын тулд бид бусдын сайн жишээнээс суралцаж, илүү их хөдөлмөрлөх шаардлагатай байна. Төрийн бодлогын түвшинд ч цэгцлэх, засч залруулах ёстой олон асуудал бий.  "Эрдэнэс Монгол” бол Монголын ард түмний компани. Энэ компанийн цаашдын хөгжил дэвшил, бүтээж буй үнэ цэнэ бүр Монголын ард түмэнд бодитой нялзах учиртай. УИХ, Засгийн газраас "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэг  ширхэг давуу эрхийн хувьцааг иргэддээ олгох шийдвэр гаргасан нь ногдол ашиг, хишиг хувь хүртээх дэд бүтцээ тавьчихсан гэсэн үг.

 

Одоо эдгээр компанийг ашигтай ажиллуулахад  дэмжлэг үзүүлэх л чухал байна. Төрийн дэмжлэг гэдэг нь бие даасан,   хараат бус үйл ажиллагаа  явуулах хууль эрх зүйн баталгааг бий болгож, бодлогын дэмжлэг үзүүлэн,  компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэж харж байна. Нөгөө талаас "Эрдэнэс Монгол” компани өөрөө олон улсын ижил төстэй компаниудаас суралцахаас гадна тэдгээрийн түүхэн хөгжлийн үе шатыг нарийн судалж түүн дээрээ үндэслэн өөрсдийн тулгамдаж буй асуудлаа  шийдвэрлэх зөв гарцыг хайх нь чухал байна. Бид юун түрүүнд одоо байгаа төрийн өмчийн компаниудын ашиг орлогын түвшинг нэмэгдүүлэх менежментийн бүтэц, санхүүжилтийн оновчтой загварыг гаргаж тодорхойлох нь зүйтэй байна. Ингэснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны түвшин,  үр ашигт  чанар дээшилж,  баялгийн санд бодит хуримтлал бий болох нөхцөл бүрдэнэ.

 

Хэрэв, "Эрдэнэс Монгол” ХХК цаашдаа уул уурхайн үйлдвэрлэлээс гадна дэд бүтэц, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлж чадвал наанадаж тав,  цаанадаж 10 жилийн дараа гэхэд дээр жишээ болгон дурдсан компаниудын жишигт дөхөж очих нөөц,  боломж хангалттай байна. Тэр үед "Эрдэнэс Монгол”  компанийн үйл ажиллагааг дан ганц уул уурхайн салбараар төсөөлөх нь өрөөсгөл болох бөгөөд илүү ашигтай бизнест хөрөнгө оруулдаг жинхэнэ хөрөнгө оруулалтын компани болсон байх ёстой. Ингэж чадвал "Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэг  ширхэг давуу эрхийн хувьцаа илүү үр өгөөжтэй, үнэ цэнтэй болж газар доорх байгалийн баялаг газар дээрх баялаг болон хувирна. Бид гагцхүү үүний төлөө урагшаа харж хөгжих учиртай.

 

 

 


 

ТӨР ХУВЬЦААГ НЬ ЭЗЭМШДЭГ КОМПАНИ БА ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани