Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хямралын үүл хүрээгээ тэлнэ

Гадаад зах зээлийн гэнэтийн "бэлэг”, дотоод эдийн засгийн заяагдмал боломжуудын ачаар энэ оныг хөнгөхөн давсан монголчуудыг 2019 онд юу хүлээж байна вэ. Дотоод зах зээлийн өнгийг ажвал сонгууль угтсан шуугиант улс төр ирэх оны эдийн засгийн индексүүдийг тайван байлгахгүй нь тодорхой болов. Гэтэл үүнтэй зэрэгцээд дэлхийн улс төр, эдийн засаг ч таамаглахад тун бэрх болж, санаанд оромгүй өөрчлөлт, шинэчлэлүүд өрнөсөөр байна. Гадаад ч, дотоод ч тэр тогтворгүй байдал нэмэгдэх эрсдэлтэй 2019 оны эдийн засгийн ерөнхий өнгийг шинжээчдийн таамагласнаар тоймлон хүргэж байна.

 

ДОТООД:ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ДААМЖИРНА

 

Ирэх онд өрнөх улс төр иргэн таныг уйдаахгүй нь энэ жилээс тодорхой болов. Улс төрийн савлагааг даган бизнес, эдийн засгийн гол үзүүлэлтүүд ч уналт, өсөлтийг ээлжлэн үзүүлэх нь. Монголын эдийн засгийн 2019 оны гол сорилтуудын эхэнд улс төрийн тогтворгүй байдал эрэмбэлэгдэж байна.

 

Харин үүний араас экспорт, түүнээс "төрсөн” төсвийн эрсдэл бичигдлээ. Энэ онд биднийг "аварсан” зэс, нүүрс, алтны экспорт ирэх онд урам хугалж магадгүй нь. Ийм дохиог манай улсын гол худалдан авагч болох Хятад улс нэг биш удаа анхаарууллаа. Гэтэл бид чухал хөршийнхөө сануулгыг үл тоон, ирэх онд зэс, нүүрснээс нийт экспортын орлогынхоо бараг 70 хувийг олохоор төлөвлөчихсөн суугаа. Ялангуяа, нүүрсний экспортоос бүх цаг үеийн хамгийн их хэмжээний орлого олохоор төлөвтөө тусгачихсан. Гэтэл БНХАУ энэ түүхий эдийн хэрэглээгээ хумих бодлого баримталж буй төдийгүй хэзээ л бол хэзээ хязгаарлалт тавихад бэлэн гэдгээ бидэнд баталсаар буй. Нүүрсний экспортын хэмжээ ийн хязгаарлалттай нүүр тулахаар буйгаас гадна үнэ нь ч уруудах таамагтай.

 

Үүнээс гадна зэсийн ханш өсөхгүй нь. Хэдийгээр ирэх онд зэсийн баяжмал дахь алтны агууламж сэргэх ч үнийн бууралт үүнийг баллуурдаж болзошгүй. Энэ хэрээр 2019 онд экспортын болон төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл бодитой оршиж байна хэмээн Bloomberg-ийн эдийн засагчдын клубийн шинжээчид дүгнэлээ.

 

Ийм эрсдэлтэй үед зориг гарган, шинэ хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэл эхлүүлэх дотоодын бизнес эрхлэгчид ч цөөн байх нь. Монголын эдийн засгийг сэвхийтэл босгодог мега төслүүд ирэх онд "унтсан” хэвээр байх бол эрчим хүчний хангамж "Тавантолгой”-н цахилгаан станцыг эс тооцвол дээсэн дөрөөн дээр дэнжгэнэхээр байна. Мөн барилгын салбарт удаашрал үргэлжлэхээр буй. Уг салбарыг сэрээдэг ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмсэн гэх ч энэ нь хамрагдах хүсэлтэй нийт иргэдийн эрэлтийн хаана ч хүрэхгүй мөнгө. Дээрээс нь төсвийн орлого тасарч мэдэх эрсдэлтэй байгаа тул иргэдийн орлого, цалин тэтгэвэр өсөх найдвар ч тун бага байна.

 

Хэдийгээр макро эдийн засгийн өсөлтийн төлөвийг албаныхан төдийгүй олон улсын байгууллагууд өөдрөгөөр төсөөлж буй ч ирэх оноос ихийг хүлээгээд нэмэргүй нь одооноос харагдсаар. Сонгууль угтсан харалган шийдвэрүүд, тогтворгүй байдал зэрэг дотоод эрсдэл нэмэгдэж, экспортын орлого буурч буй учраас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхийг бодит байдал бидэнд сануулж байна. Цаашлаад улс орон гэлтгүй айл өрх бүр төсвөө бодитоор төсөөлж, орлогоо зохистой зарцуулах нь зүйтэйг эдийн засагчид анхааруулж байна.

 

ГАДААД: ХЯМРАЛ АЙСУЙ

 

Дэлхийн худалдаа хумигдаж, мөнгөний нийлүүлэлт саарахын хэрээр олон улсад хүндрэл дагуулах санхүүгийн ээлжит хямралын хугацаа ойртож буйг элит шинжээчид анхааруулах болов. Хямралын хар үүл хэдийн хуралдаж эхэлжээ. Хямрал яг хэзээнээс эхлэх вэ. Энэ асуултад шинжээчид хэсэг зуур маргасан ч 2020 оныг хамгийн магадлалтай хувилбараар нэрлэж эхэллээ.

 

Энэ үед дэлхийн эдийн засаг, мөнгөний урсгалын том хоёр "жанжин” болох АНУ, БНХАУ-ын маргаан даамжирсан нь айсуй хүндрэлийг улам дэврүүлэв. Гэтэл хэн хэн нь ийм эгзэгтэй үед түрүүлж буулт хийх хүсэлгүйгээ удаа дараа илэрхийлсээр. Үүнээс үүдэн сүүлийн арван жилийн доод цэгт хүрчихээд буй БНХАУ-ын ДНБ-ий өсөлт улам удаашрах нь. Худалдааны дайн АНУ, Хятадын хооронд өрнөж, эдгээр улсын голлох үзүүлэлтийг хөндөж буй ч ирэх онд Азийн орнуудад эрчтэй хүрээгээ тэлэх нь. Ялангуяа, Хятадыг бараадан хөгжиж буй, түүхий эдийн экспортод суурилсан эдийн засагтай Ази, Номхон далайн бүсийн Монгол, Австрали зэрэг орнуудад илүү хүчтэй мэдрэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн эдийн засаг ийн тавгүйтэж буй нь эргээд тодорхойгүй, тогтворгүй байдлыг улам дэвэргэх юм.

 

Дэлхийн бизнес эрхлэгчдийн өмнө ирэх онд тулгарах хамгийн том сорилтоор тогтворгүй байдал нэрлэгдэж байгаа юм. Ялангуяа, улс төрөөс хамаарсан аливаа зохицуулалт, зөвшөөрөл уул уурхайн салбарын эрсдэлүүдийн нэгдүгээрт бичигдсэнийг Ernst & Young танилцууллаа. 2009 оноос хойш өндийж, сүүлийн арав орчим жилийн дээд цэгт хүрсэн дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч эхэллээ. ОУВС-гийн тооцоогоор дэлхийн эдийн засаг 2019 онд 3.7 хувиар өсөхөөр байгаа нь таамгаас дутсан дүн. Тиймээс эдийн засгийн шинэ бодлого хэрэгтэй хэмээн санхүүгийн хэд хэдэн хямралыг даван туулсан, хашир эдийн засагчид сануулсаар байна. Холбооны нөөцийн банкны тэргүүн асан Жанет Йеллен "Дэлхийн санхүүгийн хямралыг даван туулах, хохирлыг нь бууруулах бодлогын хэрэгслүүд хангалтгүй байна” хэмээн анхааруулжээ. Тиймээс валютын нөөцөө нэмэгдүүлэх, төсөв, мөнгөний бодлогоо чангатгах замаар хямралыг хохирол багатай туулахад бэлдэхийг энэ онд болсон эдийн засгийн чуулгануудаар шинжээчид санууллаа.

 

2019 он дэлхий нийтийн хувьд валютын ханшаа хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, хямралд бэлтгэх үе байх нь. Өөрөөр хэлбэл, энэ онд Монголын эдийн засгийн өсөлтийн нэг хөдөлгүүр болсон гадаад зах зээл ирэх онд биднээс нүүр буруулж магадгүй. Монгол шиг эмзэг эдийн засагтай, гадаад зах зээл ялангуяа, нэг улсын эдийн засгаас хэт хамааралтай улсын хувьд биднийг хүндхэн жил хүлээж байна.

 

Ubinfo.mn

 

 


Хямралын үүл хүрээгээ тэлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани