Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ-аар хаалттай хэлэлцсэн нь Оюутолгойн хэлэлцээр эмзэг байна гэсэн үг

УИХ-аар хаалттай хэлэлцсэн нь Оюутолгойн хэлэлцээр эмзэг байна гэсэн үг

 

Оюутолгойн гэрээ хэрэгжээд 12 жил өнгөрсөн. Энэ 12 жилд монголчууд Оюутолгойгоос ашиг хүртээгүй. Харин 2.3 тэрбум ам.долларын өрөнд ороод байв. Хайран 12 жил...
Өөрөөр хэлбэл, 2009 оноос хойш үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өртэй болсон. Ингэснээр анх 2010 онд Монголын тал 53 хувь, Хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэж тохирсон тооцоолол алдагдчихсан. Тэр байтугай ирээдүйд 22 тэрбум ам.долларын өрөнд орж, ногдол ашиг хэзээ ч авахааргүй болчихсон.
Бас 2015 оны "Дубайн гэрээ”-гээр АМНАТ болон бусад татвар хуулийн дагуу төлөгдөхгүй байх нөхцөл болсон. Энэ нь хөрөнгө оруулалтын зээлийн өрнөөс болж хоёр тийшээ харчихаад байсан талуудын зөрчлийг улам нэмсэн. Сүүлдээ Арбитрын шүүхэд хандсан.
 
 
Ер нь бол энэ чигээрээ яваад байсан бол өндөр дүнтэй өр, илүү их хохирол амсахаар байжээ. Оюутолгой төсөл зогсож ч мэдэхээр болоод байв. Энэ төсөл зогсвол юу болохыг манай улстөрчид, эдийн засагчид сайн мэднэ. Хамгийн наад зах нь сар бүр 90 гаруй сая ам.долларын зээлийн хүү нэмэгдэнэ. Ажлын байр хэдэн мянгаар алдагдана. За тэгээд, валютын урсгал, төлбөрийн тэнцэлд асуудал үүснэ. Гэхдээ энэ төсөлд саатвал ганц Монгол ч бус, "Рио Тинто” болон "Туркойз Хилл Ресурсэс” ч том хохирол амсана.
 
 
 
Яг ийм нөхцөлд УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр дуусаагүй. Гэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулагч "Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын Ерөнхий сайдад ирүүлсэн захидалдаа дээрх өрийг тэглэхээс гадна "Дубайн гэрээ”-г цуцлах, Далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх, Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, "Эрдэнэс Оюутолгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах зэрэг саналыг тусгасан.
 
сонин mn
 
Засгийн газраас эдгээрийг "Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд шингээж тусгуулахаар төсөл боловсруулж, энэ сарын 22-нд өргөн барьсан. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай горимоор хэлэлцэж дэмжжээ. Ерөөс УИХ-аар хаалттай хэлэлцэнэ гэдэг Оюутолгойн хэлэлцээр эмзэг байна гэсэн үг.
Нөгөө талаас ингэснээр төрийн алдааг төр нь засч буй хэрэг болж байна. Цаашид гарах сайн үр нөлөөг ч Ажлын хэсэг, экспертийн баг судалж тооцжээ. Хамгийн эхэнд хэлэхэд, хуримтлагдаад байсан өрийг хэлэлцээрийн замаар тэглэлээ. Энэ нь олон нааштай үр дүнгийн хүлээлт үүсгэж байна. Ямартай ч 45 хувь хүртэл унаад байсан анхны тохирооны 53 хувийн үр өгөөж дээшилнэ. Энэ "тоо” 57-59 хувьд хүрч, ногдол ашиг хөрөнгө оруулагчидтай ижил түвшинд хүрэх боломж үүссэн.
"Дубайн гэрээ” цуцласнаар Далд уурхай 2023 онд ашиглалтад орох боломж бүрдэнэ. Дэлхийн зах зээл дээр зэс, алт зэрэг суурь металлын үнэ өндөр байгаа ийм үед Далд уурхай ажиллаж эхлэх нь хэн хэндээ таатай үр өгөөж авчирна. Монголын эдийн засаг, төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэсэн үг.  АМНАТ нь ч жилд 700 тэрбум төгрөгт хүрэх тооцоолол гарсан байна.
 
 
Бас Оюутолгойн зэсийн экспорт 600 орчим мянган тн-д хүрнэ. Одоо жилд 120 мянган тн-ыг экспортолдог. Ингэхээр Монголд орж ирдэг 860 сая ам.долларын валютын урсгал 3.4 орчим тэрбум ам.долларт хүрнэ гэсэн үг. Мөн манай 34 хувийн үнэлгээ ч өснө.
 
 
Үүнээс гадна "Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурсэс” компаниудаас санал болгосон манай эх үүсвэрээс цахилгаанаа авна гэдэг маш том боломж юм. Энэ хүрээнд Тавантолгой Дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулах чухал шаардлага үүснэ. Одоо эрчим хүчний төлбөр гээд Хятадад руу байнга гардаг 120 орчим сая ам.доллар манайд орж ирнэ,. Энэ мэтчилэн олон сайн "тоо” байгаа юм.
Гэхдээ "эх орончид”маань амаа хамхихгүй бол энэ "тоо”-нууд бас тэглэгдэх эрсдэл бас бий. "Зууны мэдээ” сонин өмнөх дугаарууддаа "Туркойз Хилл Ресурсэс”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдэгдэл, "Рио Тинто”-гийн ТУЗ-ийн шинэ даргаар сонгогдсон Доминиз Бартоны намтар, байр суурийн талаарх мэдээллийн зах зухаас нийтэлсэн. Товчхондоо, одоо Монгол дотроо Оюутолгойн асуудал дээр тун болгоомжтой хандах цаг юм. Ялангуяа энэ сэдвээр попрох нь нэн зохимжгүй. Учир нь хэлэлцээр дуусаагүй, үргэлжилж байгаа билээ.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
УИХ-аар хаалттай хэлэлцсэн нь Оюутолгойн хэлэлцээр эмзэг байна гэсэн үг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани