Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эцсийн өмчлөгчдөө тайлагнасан уул уурхайн компаниудын 10% нь ОФФШОРТ бүртгэлтэй байна

 

Эцсийн өмчлөгчдөө тайлагнасан уул уурхайн компаниудын 10% нь ОФФШОРТ бүртгэлтэй байна

 

Уул уурхай, газрын тосны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2020 оны байдлаар 872 тусгай зөвшөөрөл эзэмшигч эцсийн өмчлөгчийн мэдээллээ ил тод болгосныг  "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-аас мэдээлж байна.

Тодотгоход, "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” гэдэг бол байгалийн баялгаас олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм.

Одоогоор байгалийн баялаг ихтэй дэлхийн 55 орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээр нэгдэн орж, тэдгээрийн 53 улс нь ОҮИТБС-ын шаардлагыг хангаад буй аж.

Тэгвэл манай улсын тухайд уг санаачилгын хүрээнд зарим мэдээллүүд ил тод болж байна.

Монгол Улс ОҮИТБС-ын хүрээнд анх 2013 онд эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил болгож эхэлсэн түүхтэй. Тухайн үед сайн дурын үндсэн дээр ил тод болгосон анхны тайлагналаар 214 хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч шилэн болж байсан юм.

Харин 2020 оны нэгтгэл тайлангаар уг үзүүлэлт 3.2 дахин өсжээ.

Ашиг хүртэгч жинхэнэ эзний мэдээллийг ОҮИТБС-д нэгдсэн компаниуд хувь хүнээр болон аж ахуйн нэгжээр гэсэн хоёр янзаар жил бүр ил тод болгодог.

Хувь хүнээр тайлагнасныг харвал 687 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цаад ашиг хүртэгч эзэн нь 916 хувь хүн байна.

Эдгээр нь дэлхийн 21 улсад харъяалалтай байгаагийн 82.4 хувь нь Монголд бүртгэлтэй компаниуд юм.

Харин аж ахуйн нэгжээр тайлагнасан мэдээлэлд нийт 185 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиг хүртэгч эцсийн өмчлөгчдийн тоо 199 байна.

Эдгээрийн 68.6 хувь нь Монголд, 10 орчим хувь нь оффшорын арлын орнуудад бүртгэлтэй байгаа нь тодорхой болжээ.

 

  • ААН-ээр тайлагнасан мэдээлэлд нийт 185 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиг хүртэгч эцсийн өмчлөгчдийн тоо 199 байна.

 

  • Хувь хүнээр тайлагнасан 687 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цаад ашиг хүртэгч эзэн нь 916 хувь хүн байна.

 

  • Хувь хүнээр тайлагнасан 916 эцсийн өмчлөгчөөс 8 нь улс төрд нөлөө бүхий этгээд байна.

 

  • Хувь хүнээр тайлагнасан 916 эцсийн өмчлөгчөөс 8 нь л тухайн компанидаа удирдах албан тушаал хашдаг гэж мэдүүлжээ.

 

2020 онд олборлох салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчид орон нутагтаа 76.3 тэрбум, улсад дөрвөн их наяд гаруй төгрөгийн татвар хураамж, хандив дэмжлэг, төрөл бүрийн төлбөр төлжээ. Үүнээс багахан хэсгийг л эцсийн өмчлөгч нь ил болсон компаниуд бүрдүүлсэн байна.

Ашиг хүртэгч жинхэнэ эздээ ил тод болгосон компаниуд орон нутагт цугласан төлбөр хураамжийн 50 орчим хувь буюу 38.4 тэрбум, улсад төвлөрүүлсэн орлогын урсгалын ердөө 21 хувь буюу 881.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, олборлох салбараас улс, орон нутгийн төсөв, эдийн засагт бий болж буй мөнгөн хөрөнгийн дийлэнх нь эцсийн өмчлөгч нь ил тод биш аж ахуйн нэгжүүдэд хамаарч байна.

Дэлхийн улс орнууд асар их мөнгө эргэлддэг уул уурхайн салбарын авлигын эрсдэл, далд хуйвалдаанаас зайлсхийхийн тулд эцсийн өмчлөгчдийг бүртгэж, хэн нь хэн бэ гэдгийг тодорхойлох практикийг нэвтрүүлжээ.

Үүний нэг нь ОҮИТБС-ын цахим тайлангийн системээр хүлээж авдаг эцсийн өмчлөгчдийн мэдээлэл юм. Ингэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид, өмчлөгчдийн нэр олон нийтэд нээлттэйгээр цахим орчинд байршиж байна. Ийм мэдээллийн сангуудыг үр дүнтэй ашигласнаар компаниуд татвараас зайлсхийх, мөнгө угаах, хууль бус үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд санхүүгийн далд схем, өмчлөлийн ярвигтай бүтцийг бий болгох эрсдлийг хязгаарлах ач холбогдолтой байдаг. Энэ талаар Ил тод байдлыг дэмжих замаар авлигыг бууруулах санаачилгаас бэлтгэсэн "Монгол Улсад эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг дэмжих нь: Хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх экосистем” нийтлэлд онцолжээ.

Ил тод байдал бүрэн хангагдсан орчинд эрх баригчид ямар нэг явцуу эрх ашигт хөтлөгдөж, хувийн хэвшлийн сонирхолд нийцсэн шийдвэр гаргаж өгснийхөө төлөө авлига авах боломж байдаггүй аж. Энэ ч үүднээс эдийн засгийн суурь салбарын хувьд, мөн орон нутгийн уугуул иргэдийн амьдрах орчинд шууд болон шууд бус нөлөөтэй уул уурхайн компаниудын эцсийн өмчлөгчийг ил тод, нээлттэй болгох нь чухал ач холбогдолтой. Тийм учраас Монголын ОҮИТБС сүүлийн 10 орчим жил эцсийн өмчлөгчдийн мэдээллийг нээлттэй болгоход тодорхой ахиц дэвшил гаргаад байна.  Одоогоор Монголын ОҮИТБС-ын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийн санд найман жилийн өгөгдөл цуглаад байна.

Монголын ОҮИТБС нь 2013 оноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийг бүртгэж эхэлсэн бол 2016 оноос ОҮИТБС-ын стандарт өргөжин, энэ чиглэлээр мэдээллийн санг үүсгэж, 2020 он гэхэд бүрэн ил тод болгох замын зургийг 2017 онд баталсан байдаг. Гэсэн  ч эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах одоогийн практик бие даасан хуульгүй явж буйгаас 2020 он гэхэд эцсийн өмчлөгчдийг ил болгоно гэсэн зорилго хараахан биелээгүйг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байгааг ОҮИТБС-ын мэдээлэлд тодотгожээ.

Ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээдийн талаарх ойлголтыг илүү тодорхой болгох, мэдээллийг ил болгох, мэдээлэл цуглуулах солилцох механизмыг сайжруулах, төрийн байгууллагуудыг чадавхжуулах гээд олон ажлыг хийх шаардлага бий. 2020 оны байдлаар ил болсон 916 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчдөөс ердөө нэг хүрэхгүй хувь нь улс төрд нөлөө бүхий этгээд байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийг ил тод болгох чармайлт нь эцсийн дүндээ улс орны хөгжлийн тушааг тайлах чухал ажил юм. Эцсийн өмчлөгчдийг ил болгож, олон нийтийн хараа хяналтыг сайжруулснаар улс орны хэмжээнд олборлох салбараас бүрдүүлэх орлого нэмэгдэж, эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Энэ нь олон жилийн турш шийдэгдээгүй ирсэн ядуурал, ажилгүйдлийг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж, Монгол Улсыг хөгжүүлэхэд саад болж буй сөрөг хүчин зүйлсийг арилгахад чухал хөшүүрэг болно гэж мэдээлэлд тодотгосон байна.


Эцсийн өмчлөгчдөө тайлагнасан уул уурхайн компаниудын 10% нь ОФФШОРТ бүртгэлтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани