Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Mongolian mining week-2022”: Уул уурхайн салбарын хөгжил зуун жилийн “эморол” дээрээ байна

 

“Mongolian mining week-2022”:  Уул уурхайн салбарын хөгжил  зуун жилийн “эморол” дээрээ байна

 

Одоогоос 10 гаруй жилийн тэртээ Монголын баялгийг ашиглах гэсэн гадны хөрөнгө оруулагчид манай руу хошуурч байсан цаг. Гэвч өнөөдөр хариуцлагатай  уул уурхайг хөгжүүлж чадаагүй түүнчлэн хөрөнгө оруулагчдад ээлтэй хууль эрх зүйн орчин бүрдүүлээгүйээс тэд бүгд гарц явцгаасан. Тэгвэл тэднийг дахин дуудах энэ цаг үед "Уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээ "Mongolian mining week-2022”-ыг УУХҮЯ, "Оюу толгой" хамтран өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан юм.  Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын хамгийн өндөр хөрөнгө оруулалттай "Оюу толгой” компани  монголчуудыг долоо хоног уул уурхайгаар амьсгалуулж, уул уурхайн талаар зөв ойлголт өгөх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Монгол Улс  ирэх хэдэн арван жилдээ далд уурхайн инноваци, шинэ техник, технологи мэдлэгийн төв болно гэсэн зорилтыг хангах том амбиц дор чуулсан юм.  Монгол Улсыг бүсийн хэмжээний далд уурхайн судалгаа, шинжилгээний төв болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр гадаад оюутнууд ирж суралцах, Оюу толгойн далд уурхайд дадлага хийж мэргэжлээ дээшлүүлэх боломж олгохыг зорьж байна.  Ирээдүйд далд уурхайг илүү  ашиглана хэмээн алсын зорилгоо тодорхойлжээ.


Цар тахлаас үүдэлтэй нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тасалдахад манай эдийн засгийн өсөлт буурч өрх, аж ахуйн нэгжүүд  халаасаа сэгсэрч, зарим нь хаалгаа барьсан. Одоо ч энэ байдал үргэлжилсээр байгаа. Гэхдээ л бидэнд "Оюу толгой”, "Эрдэнэт үйлдвэр”,  "Эрдэнэс таван толгой” зэрэг том уурхай байсан тулдаа энэ бүх хямралыг даван гарч байна.  Харин  дахин ийм  хэд хэдэн уурхай нээж гадаадын шууд хөрөнгө оруулалтаар ашиглах нь чухал байгааг ч салбарын экспертүүд хэлсээр. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан хэмжээгээрээ бусад улстай харьцуулахад манай улсынх хамгийн өндөр гэдэг ч ард түмэнд ирэх үр, өгөөж муу, мөн жилээс жилд нэмэгдэж байх ёстой хөрөнгө оруулалт буурсаар байгаа нь харамсалтай.

 

УУЛ УУРХАЙ ҮАБЗ-ИЙН ХЭМЖЭЭНД ТАВИГДАХ САЛБАР МӨН ҮҮ

Уул уурхайн салбар эдийн засгийн үр өгөөж, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөө нөхөн сэргээлтээрээ дэлхий нийтэд хамгийн том салбар юм. Тухайлбал, өнөөдөр дэлхий дээр 1.2 их наяд ам.долларын хөрөнгө оруулалттай 13 мянган уул уурхайн төсөл хэрэгжиж байна. Гэвч Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж авсан хэмжээгээр бусад улстай харьцуулахад харьцангүй өндөр хэрнээ   олборлож буй бүтээгдэхүүний хэмжээ болон  экспортолж буй хэмжээгээр харьцангүй бага.  Энэ нь юутай холбоотой вэ гэдэгт энэ хэдэн өдрүүдэд асуулт хайсан. Өөрөөр хэлбэл, өндөр хэмжээний хөрөнгө оруулалт татаж байсан энэ салбарт жил ирэх тусам хөрөнгө оруулалт буурч байгаад учир шалтгаан байна.


Засгийн газрын зүгээс  дэлхий нийтийг хамарсан цар тахлын сөрөг нөлөөг урьдчилж харах боломжгүй байсан.  Энэ нь 1-3 жил үргэлжилнэ гэсэн тооцоо бидэнд байгаагүй. Түүнчлэн манайх мөнхийн хоёр том хөршийн дунд далайд гарцгүй орон. Энэ  утгаар хөрш орнуудад гарч буй цар тахал болон дайны нөхцөл байдлын улмаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан гэсэн тайлбарыг өгдөг. Гэвч дэлхийн бусад орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж буй нь харин ч цар тахлын үед өссөн чиг хандлагатай байгааг статистикт дурьдсныг "Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний үеэр салбарын судлаачийн илтгэлд  онцолж байв. Тэгэхээр зөвхөн цар тахлаас болж гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон уу гэдэгт эргэлзээ төрүүлсээр байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурна гэдэг нь бид уул уурхайн дараагийн том төсөл хөтөлбөрөө  хөдөлгөх санхүүгийн эх үүсвэргүй  болно гэсэн үг.  Ер нь уул уурхайн салбарын асуудал нийт иргэдийн, нийгмийн, улс эх орны, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын улмаар  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд очиж тавигдах болов уу  гэдэг нь асуудал дагуулсаар. Үндсэндээ улсаараа хямрах хэмжээнд яагаад хүрэв гэдэг санаа энэ чуулганд тавьсан илтгэл бүрээс цухалзаж байлаа.

 

ДЭЛХИЙН УЛС ОРОН ВАЛЮТЫН УРСГАЛ ТАТАХ КРАНТАА БҮХ СУВГААРАА НЭЭЖ БАЙНА

  Уг нь ашигт малтмал хамгийн шинжлэх ухаанч,улирлын чанартай, ирээдүйн зураглал тодорхой салбар. Дэлхий энэ салбар руу  техник, технологийн хурдаар тоглож  байна. Нэг ёсондоо аль болох зах зээлд үнэтэй байгаа баялгийг экспортод хурдан гаргаж, боломж байвал нэмүү өртөг шингээн боловсруулж  ашиг олох валютын урсгалыг өөрийн орондоо татах чиглэлд  бүх сувгаар "крант”-аа нээн зүтгэцгээж байна.  Үүнийг нүүрсний  мэргэжилтнүүд маш тодорхой хэлсэн. Ойрын 10-15 жилд нүүрсийг орлох технологи нэвтэрсэн байхыг хэлээд байна. Гэтэл бид хэдэн зуун жилийн дараах  нөгөө л ирээдүй хойч үедээ өвлүүлэх тухай ярьсаар хоцорч сууна. Үүнийг нөгөө зуун жилийн "эморол” гэхээс өөрөөр юу гэх билээ.

 

ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ ГЭДГИЙГ ЧУУЛГАН САНУУЛАВ

Энэ удаагийн чуулганы нэг сайн зүйл нь бид  уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах ёстой гэдэг дээр нэгдэж байгаа нь сайшаалтай  харагдсан.

Хөрөнгө оруулагчдад тавьж байгаа шаардлага, хөрөнгө оруулалтын орчныг бий болгож буй хууль эрх зүйн орчныг тэдэнд ээлтэй, аюулгүй байх ёстой гэдгээ одоо л нэг яс махандаа шингэтэл  ойлгож байгаа харагдсан. Уул уурхайн салбар тогтвортой байснаар 5,10,20,30 жилийн дараах асуудлыг өнөөдөр төлөвлөдгөөрөө онцлогтой. Энэ байдлыг ч "Оюу толгой” төсөл харуулж байна. Тиймээс манай улс ганц уул уурхай гэлтгүй бүх салбарт тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаардлагатай гэдгийг сануулсаар.

 

БИД ХЭР ХЭМЖЭЭНДЭЭ ТОХИРСОН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙХ

 Бусад улс ялангуяа уул уурхай олон зуун жил хөгжсөн Чилид гэхэд парламент болон Засгийн эрх солигдох бүрт ямар нам, хэн байхаас үл хамаарч салбарын бодлогод нь ямар ч өөрчлөлт ордоггүй аж. Ингэснээр тус салбар нь хамгийн тогтвортой эдийн засгийн үр өгөөж нь нэмэгдсээр ард түмэн нь орлоготой хангалуун амьдралтай байдаг аж. Гагцхүү хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үүргийг хуулиараа баталгаажуулсан байдаг. Нөгөөтэйгүүр бид  уул уурхайд дэлхийн хэмжээний том тоглогч биш. Маш жижиг тоглогч. Чили, Австрали, Норвег, Энэтхэг Африк зэрэг орнуудын эрдэс баялгийн салбарын олборлолт, экспорт зэрэгтэй  харьцуулашгүй. Тийм учраас бид өөрийнхөө хэр хэмжээнд тохирсон бодлого шийдвэрийг гаргадаг байх нь чухал болохыг  "Mongolian mining week-2022” чуулган  сануулсан. 

Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, "Оюу Толгой” компани хамтран зохион байгуулсан "Монголын уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож тус  салбарынханд баяр хүргэж  үг хэлсэн юм. Тэрбээр  "Шинэ сэргэлтийн бодлого”, Оюу толгойн хэлэлцээрийн бодит үр дүнд  Монгол Улсын эдийн засаг сэргэж, уул уурхайн салбарын өсөлт 2012 оныхтой дүйцэхэд ойрхон байгаад итгэлтэй байна" хэмээсэн.  "Оюу толгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ "Эрдэнийн говь” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тодруулсан юм. 2000 гаруй ханган нийлүүлэгч дундаас "МИАТ” компани шилдгийн шилдэгээр тодорсон бол шилдэг ханган нийлүүлэгч 8 гаруй компанийг мөн тодруулсан.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 185 (6917)

“Mongolian mining week-2022”: Уул уурхайн салбарын хөгжил зуун жилийн “эморол” дээрээ байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани