Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Mining Week: Цөмийн эрчим хүчний дэлхийн зах зээлд Монгол Улс гарах боломж

Mining Week: Цөмийн эрчим хүчний дэлхийн зах зээлд Монгол Улс гарах боломж

 

Монгол Улс ойрын 10-20 жил, түүнээс цааш ч уул уурхайн салбараа түшин урагшлах нь өнөөгийн нөхцөл байдлаас тов тодорхой. Энэ салбарын 100 жилийн ойг угтан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам "Оюутолгой” компанитай хамтран анх удаа зохион байгуулж, салбарын бүхий л асуудлыг цогцоор нь хэлэлцсэн Mining Week арга хэжээний үеэр урьд өмнө энэ салбарын хурлуудаар олон нийтийн өмнө хэлэлцэж байгаагүй уран хэмээх байгалийн баялгийг анхаарлын төвд авчирсан нь яах аргагүй онцлох сэдэв байв. Монгол Улсын Засгийн газар энэхүү ашигт малтмалаа уул уурхайн хөгжлийн нэг тулгуур болгож байгааг Mining Week илтгэсэн юм.
 
 
Дэлхийн 200 гаруй улсаас ураны нөөцтэй ердөө 16 орон байдгийн нэг Монгол буюу манай улсад эрчим хүчний зах зээлд жижиг ч хамаагүй гол тоглогчдын нэг болох өгөгдөл байгаа гэсэн үг. Дэлхийн нийт ураны нөөцийн 2% нь Монголд оршдог. Энэ нь цөмийн эрчим хүчний станцуудыг бүтэн жил тасралтгүй хангахуйц хэмжээ хэмээн жишдэг юм билээ. Тэр дундаа Монгол, Францын Засгийн газар хамтран байгуулсан "Бадрах Энержи” компанийн төсөл хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо нь нөөцийн хэмжээгээрээ дэлхийд сүүлийн 10 жилд нээн илрүүлсэн хамгийн том ураны ордод тооцогдож байна. Тус төслийн талаар Mining Week арга хэмжээний хоёр дахь өдрийн "Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр "Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард танилцуулсан.
 
 
Зөөвч-Овоо ордын ураны нөөц нь 93,291 тонн. Тус ордын нөөцийг 2013 болон 2020 онд тус тус  бүртгүүлж, 10 орчим жил бэлтгэл ажлыг хангасны үр дүнд "Бадрах Энержи” компани өнгөрсөн оны долдугаар сард үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд байгаа юм. Нэг жил гаруйн хугацаанд үргэлжлэх энэ туршилтын үр дүнд төслийн шинэ ТЭЗҮ илүү нарийвчилж гарах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, ураны түүхий эд болох шар нунтгийг ямар хэмжээтэйг хэдий хугацаанд ямар өртөг зардлаар олборлож, улсад хэдэн төгрөгийн татвар хураамж төлж, хөрөнгө оруулах зэрэг бүх тооцооллыг урьдчилан хийх нөхцөл бүрдэх аж.  Өмнөх ТЭЗҮ-дээ түшиглэн хийсэн урьдчилсан тооцоогоор үйлдвэрлэлийг албан ёсоор эхлүүлсэн өдрөөс хойш 30 жилийн хугацаанд олборлолт явуулах юм байна.
 
 
Үндсэн олборлолт эхэлснээс төслийн үргэлжлэх нийт хугацаанд 1 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийх ба  төслийн нийт хугацаанд мөн нэг тэрбум ам.долларын татвар хураамж төлөх тооцоотой байна. Үүний цаана орон нутаг, улсын хэмжээнд бизнес, ханган нийлүүлэлтийн боломжууд гарахын зэрэгцээ хамгийн чухал нь ур чадвар бүхий хүний нөөц бий болгох юм. Одоогийн байдлаар тус компанид ажиллаж буй нийт ажилтны 97 хувь нь монгол ажилчид тэдний 30% нь нутгийн иргэд аж. Худалдан авалтынхаа 97 хувийг Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс хийж байгаагийн зэрэгцээ орлого багатай өрхийг дэмжих, малын эрүүл мэнд болон малжуулах төсөл хэрэгжүүлэх зэргээр нутгийн иргэдийг амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмрээ
оруулж иржээ.
 
 
Тухайлбал, орлого багатай өрхийг дэмжих төслийг 2016-2019, 2019-2021 болон 2022 онд буюу гурван удаа хэрэгжүүлэхдээ 200 мянган евро зарцуулж, 300 өрхийг хамруулсан байна. Малжуулах төслийн хүрээнд л гэхэд 120 өрх тус бүр 50 толгой малтай болсон бол 2014-2016 онд 392,550 толгой малыг паразитын эсрэг эмчилгээнд хамруулсан зэргийг танилцуулсан. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 255 сая ам.долларын хөрөнгийг Монгол Улсад оруулахдаа "Бадрах Энержи” компани татвар хураамжид нийт 25 тэрбум төгрөг төлжээ. Үүнээс зөвхөн 2017-2021 онд л гэхэд 16.5 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
 
Илтгэгчдийн сайн туршлагаас харахад "Бадрах Энержи” компани орон нутаг дахь оролцогч талуудтай сайн харилцаатай байж, төслөөс ирэх нийгэм, эдийн засгийн үр ашгийг шударга хуваалцах удирдлагын механизмыг эртнээс бий болгон, нутгийн ард иргэдээс санал болгосон нийгмийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай санагдсаныг нуух юун. Хэрэв ТЭЗҮ шинэчлэгдэж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар 900 гаруй ажлын байр бий болох тооцоо байна. Монгол Улсад Оюутолгойгоос гадна гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий хоёр дахь мега төсөл болох Зөөвч-Овоогийн хамгийн том ач холбогдол нь эрчим хүчний бие даасан байдлаа хадгалах, энэ салбарт олон улсад гарах юм.
 
 
Гэвч энэ том амбийцад хүлээс болж мэдэх гол асуудал нь нутгийн иргэдийн эсэргүүцэл. Монгол орон даяар уул уурхайн салбарт тулгамдаад байгаа орон нутаг, иргэдийн уул уурхайн талаарх ойлголт. Тэднийг бодит, үнэн зөв мэдээллээр хангаж эргэлзээг тайлах нь энэ салбарт ажиллаж байгаа бүхий л компани, төслийн толгойн өвчин болоод байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хариуцлагагүй уул уурхайн замнал энэ муу жишгийг бий болгосныг "Mining Week”-т оролцогчид хаа хаанаа хүлээж зөвшөөрч байв.
 
 
Тухайлбал, сүүлийн хоёр жилд л гэхэд байгаль орчны зөрчил хэмээн үзсэн олон нийтийн санаачилгаар нөхөн сэргээлт хийгээгүй 48 талбайн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Энхболд хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн эсэргүүцэл их байвал цуцлах, хаах амархан болсныг энэ тоо харуулж байна. Мөн энэ үеэр танилцуулсан зарим онцлох тоог харвал 2022 оны есдүгээр сарын 1-ний байдлаар ашигт малтмалын 2,564 тусгай зөвшөөрлийг 6 сая га газарт олгожээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 3.9%-тай тэнцэж байгаа юм. 2005 онтой харьцуулахад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо 2.5 дахин, нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 11.5 дахин буурчээ. Улмаар 2018 оноос хайгуулын зөвшөөрөл эрс буурч, дээд тал нь наймыг л олгож байсан бол эсрэгээрээ олгосон байсан хайгуулын талбайгаа буцааж авсан тохиолдол олож байжээ. Энэ хэрээр уул уурхайн салбарын хөгжих боломж хумигдсан гэсэн үг.
 
сонин mn
Тусгай зөвшөөрлийн нөхцөл байдал /2005-2022/ Эх сурвалж: АМГТГ
 
Ялангуяа, ураны салбарт нэг ч хайгуулын зөвшөөрөл олгоогүй буюу шинээр төсөл хэрэгжих боломжгүй байгаа юм. Үүний цаана геологичид мэргэжлийн ажлаа хийж чадахгүйд хүрч байгааг Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч асан Ч.Энх-Амгалан хэлж байв. Хайгуул хийхгүй байна гэдэг бид ямар нөөц боломж байгаагаа тооцох боломжгүй гэсэн үг. Монгол Улсын экспортын 90 гаруй хувь, улсын төсвийн 30 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа энэ тохиолдолд дараагийн нөөц баялгаа тодорхойлж, улам хөгжүүлэхгүй бол эдийн засгийн боломж энэ улсад ирэхгүй нь тодорхой байна. Иймд цааш алхахын тулд нийгмийн лицензийг авах буюу орон нутгийн иргэд, малчдад уул уурхайн талаар үнэн зөв, бодит мэдээллийг байнга өгч, хамтран ажиллах нь хамгийн үр дүнтэй арга хэмээн Mining Week-ийн оролцогч талууд онцолсон юм. Үгүй бол иргэд нь харанхуй эсэргүүцсээр Монгол Улсад хөгжих биш, малаа маллаад л амьдрах сонголт л үлдэхээр байна.
 
 
 
Б.Батцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Mining Week: Цөмийн эрчим хүчний дэлхийн зах зээлд Монгол Улс гарах боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани