Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу толгойн Монгол удирдлага Оюу толгойдоо элэггүй хандах юм

Оюу толгойн Монгол удирдлага Оюу толгойдоо элэггүй хандах юм

 

Монголын эдийн засаг өнөөдөр гуравхаан уурхайн нуруун дээр байгаа. Үүний нэг нь Оюу толгой. Учир мэдэх, арай эрүүл сэтгэлгээтэй, Монголын төлөө цохилох зүрхтэй бүхэн үүнийг хэлж ярьж, уйгагүй мэдээлж, бичиж яваа. Явсаар ч байна. Учир нь Оюу толгой бол Монголын тусгаар тогтнолын баталгаа, гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалт.

Гэтэл сонгууль дөхөж, улстөрчид идэвхжихээрээ үеийн үед Оюу толгойг л зүхэж эхлэх юм. "Монголын хамаг баялгийг өм цөм, ёнхийтол нь ухаж байна… бидэнд наалдаж байгаа юм юу ч алга… Монголоос олж байгаа орлогоосоо хэд дахин бага татвар төлдөг…” гэхчлэнгээр Оюу толгойг зүхсэн, буруутгасан улстөрчид, ТББ-ууд ёстой л борооны дараах мөөг шиг олширдог. Элдвээр хэлж, яаж л харлуулж болох тэр бүхнээр Оюу толгойг "буддаг”. Эсэргүүцэл, жагсаал акц хийдэг. Тэдний энэ үйлдлийг нийгмийн тодорхой хэсэг итгэж хүлээж авч байгаа учраас улстөрчдийн оноо авах, нийгэмд танигдах арга нь Оюу толгой болчихсон.

Оюу толгойн ТУЗ, хэвлэл мэдээллийн албанд монголчууд ажилладаг. Мэдээж дэлхийн том уурхайн стандартаар цалинжина. Монголд сарын 20, 30 сая төгрөгийн цалин авна гэдэг бол мөрөөдлийн зүйл. Ядуу хоосон байгаа өнөөдрийн монголчууд ийм цалин хараад ухаанаа алддаг байх. Тэгээд хамгийн түрүүнд энэ цалингаасаа л салахгүй шүү. Хэрвээ тэгвэл би өөдийн бараа харахгүй нь гэж боддог байж таарна. Ийм өндөр цалингаасаа салахгүйн тулд дэлхийн жишиг бол улам сайн ажиллах. Илүү санаачилга, илүү хичээл зүтгэлтэй ажиллах ёстой. Тэр ажлынхаа төлөө үхэн хатан зүтгэдэг. Ингэж амьдралынхаа, ажлынхаа баталгааг бий болгодог.

Харин монголчуудын хувьд хэл аманд л орчихгүй юмсан гээд хяраад хэвтчихдэг. Хэл аманд орчихгүйхэн шиг дуугүй цалингаа аваад байж байя гэж ханддаг. Нэг ёсондоо ингэж бэртэгчин загнадаг. ТУЗ-ийн гишүүн нь ч тэр, Монгол захирлууд нь ч тэр, хэвлэл мэдээллийн ажилтнууд нь ч тэр чив чимээгүй, юу ч хийдэггүй. Учир нь хэл аманд орохгүй байх хамгийн шалгарсан арга бол юу ч хийхгүй байх. Хийсэн хүн сайн муугаараа хэлүүлж, хийгээгүй хүн галаас, шүүмжлэлээс хол байдаг нь нэгэнт жам болсон зүйл.

Ямар ч хэл ам гарахгүй болохоор гадаад удирдлагууд нь ч болоод байгаа юм байна гэж боддог биз. Оюу толгой Монголд муу нэртэй байгааг эндэх удирдлагууд цааш нь дамжуулж хэлэхгүй байгаа шүү дээ. Худлаа мэдээлэл өгч байгаа биз. Маш сайн байгаа. Монголд жилд тэдэн сая ам.долларын татвар төлж байгаа. Удахгүй эрчим хүчээ өөрсдөө хангана. Дэлхийн стандартад нийцүүлж байна. Усны хэрэглээг ингэж багасгаж, ингэж зохицуулж байна. Ийм нөхөн сэргээлт хийсэн. Энэ бүхнээр Рио Тинтогийн нэр хүнд Монголд ингэж өсч байна. Гадны хөрөнгө оруулагчид ингэж нөлөөлөхөөр ажилласан.Монголын гурван том уурхайн нэг учраас Оюу толгойн хөрөнгө оруулалтыг монголчууд бурхан шиг шүтэж байгаа гэж Монгол захирлаасаа авахуулаад цэвэрлэгчээ хүртэл бүгд мэдээлж байгаа байх. Гэтэл бодит байдал дээр Монголын нийгэмд Оюу толгой үргэлжид муу нэртэй явж ирлээ.

Энэ бүхэнд Оюу толгойн Монголын талаас ямар ч хариу тайлбар гаргадаггүй. Бодвол хоёрын хооронд юман дээр элдэв тайлбар өгөхгүй, шалчигнасан юман дээр ярьж доошоо орохгүй гэж боддог байх. Гаслантай нь үнэн гутлаа үдэж байхад худал уулыг давна гэгчээр ингэх тусам Оюу толгой компани олон нийтийн дунд нэр хүндээ улам алдаж байдаг. Монголын нийгэм бодитоор Оюу толгойн талаар өнөөдөр ямар бодолтой байгааг тандлаа л даа. "Дэлхийн хэмжээний том компанийн хөрөнгө оруулалт учраас Монголынхоо ахуйгаас арай соёлжсон дэг журамтай. Арай орчин үеийн технологийг ашигладаг болохоос Монголыг луйвардаж байгаа компани. Эх орны баялгийг хэдэн мянган машинаар, хэдэн сая тонноор зөөж байгаа ч монголчууд ямар ч ашиг хүртэхгүй л байгаа юм билээ шүү дээ. Яахав хэцүү хөтүүг хийж байгаа уурхайн ажилчид биднээс хэд гурван төгрөгөөр илүү цалин авдаг юм шиг байгаа юм. Гэхдээ Монголын улс төрд яваад ямар ч нэр нүүргүй болчихсон хүмүүсийн орогнох газар Оюу толгой болсон. Монголоо тоносон тэд ямар гавьяа байгуулсан гэж тийм өндөр цалин авдаг юм бэ” гэхчлэнгээр дүгнэж байна. Үүнийг гудамд таарсан хүнээс, сошиал дахь сэтгэгдлүүдээс хэдэн зуу, хэдэн мянгаар нь уншиж, сонсож болно.

Ийн буруу ойлголт газар авахад Оюу толгойн монгол удирдлага ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Учир нь дээр бичсэнчлэн тэд юу ч хийхгүй байснаас болж ийм ойлголт нийгэмд түгсэн. Тэд Оюу толгойн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэггүй. Бодвол Монголын хэвлэлүүд юмОюу толгойн үнэ цэнэ, ач холбогдлыг өөрсдөөс нь ч илүү тайлбарлан таниулсан мэдээ нийтлэл гаргадаг учраас угаасаа манай компанийг дэмждэг юм билээ. Аясаараа явж л байг гэж ханддаг байх. Тиймдээ л олон нийтийн сүлжээнд хэд мянган дагагчтай инфлүүнсэр гэж хэлэгддэг залуусыг онгоцоор авч явж 5, 10 секундын ямар ч агуулгагүй, үр нөлөөгүй сторийг зар сурталчилгааны ажил гэж боддог болов уу. Үгүй шүү дээ.

Тэд Эрдэнэт үйлдвэрээс суралцах хэрэгтэй. Эрдэнэт компанийнхан олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харьцахдаа гойд сайн.

"Эрдэнэтийн овоо өнгөтэй байна. Энэ зууны царай байна..” гэхчлэнгээр дуу хүртэл гарснаас нь үүнийг дүгнэж болно. Саяхныг хүртэл Оросын мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийг мон-голчууд бурхны аврал шиг л ярьцгаадаг. Угтаа дөнгөж 2016 онд л монголчууд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авч, бүрэн өөрийн мэдлийнх болголоо. Инээдтэй шүү, зарим улстөрчид Эрдэнэт юу эсийг шахдаг байсныг монгол даяараа л мэддэг. Гэхдээ монголчуудыг Эрдэнэтийг Оюу толгой шиг шоовдорлодоггүй. Учир нь тэд энэ хөрсөө аль социализмын үед л тавьчихсан. Тэдний пиар айхавтар л даа.

Тиймээс Оюу толгойнхон үүн шиг ажиллах ёстой. Оюу толгойн монгол удирдлагууд компанийнхаа төлөө зүтгэх хэрэгтэй. Реклам сурталчилгаа хийж байна гээд Монголын ахуйд тохирохгүй сонин юм хийх юм. Телевизийн нэвтрүүлэг дотор "..нэг ч хүн үлдээхгүй бүгдээрээ хамтдаа алхана” ч гэх шиг. Монголын ахуйд буусан, монгол ухаанаас гарсан реклам хийж баймаар байна. Хэл, хөлд ороогүй байхаасаа гадаад явж өндөр дээд боловсрол эзэмшсэн зарим удирдлага тэнд бий байх. Реклам сурталчилгаа, мэдээлэл нийтлэлийн талаар "А” ч үгүй удирдлага ч байгаа байх. Хэл усандаа сайн ч хэвлэл мэдээллийн чиглэлээр маруухан хэвлэлийн ажилтан бий байх. Тийм бол дотоодын хэвлэлүүдтэйгээ ойр ажиллах хэрэгтэй. Цагаа тулахаар инфлүүнсэрүүд юу ч чаддаггүй юм.

Ер нь ч тэгээд Оюу толгойн монгол удирдлагуудыг сольж баймаар юм байна. ТУЗ, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг нь үнэхээр муу ажиллаад байна шүү дээ. Нийгмээ мэдэрч, ойлгохгүй байна. Монголоос тасарсан цалин аваад Монголын ахуйгаасаа хөндийрчихдөг юм байх даа.

Төгсгөлд нь хэлэхэд, манай сонин Оюу толгойг гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, тусгаар тогтнолын баталгаа гэж байнга дэмжиж,мэдээлж ирсэн. Учир нь автономит Монголын ноёдын цор ганц хүсэл мөрөөдөл нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, тэр дундаа барууны хөрөнгө оруулалт, харилцаа байсан юм. Үүлэн чөлөөний нар шиг олдсон тэр богинохон боломжид тусгаар тогтнолоо дахин мандуулсан тэдний туйлын хүсэл, мөрөөдөл нь энэ юм. Тиймээс бид гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, харилцааг эцэг өвгөдийн захиас гэж хардаг. Тусгаар тогтнолын баталгаа гэж үздэг. Тиймээс л Оюу толгойг өмөөрөх бүхнийг хийдэг. Засмаар бүхнийг шийрэгнэлгүй шүүмжилдэг.

Р.ХИШИГЖАРГАЛ

Эх сурвалж: Өдрийн сонин

Оюу толгойн Монгол удирдлага Оюу толгойдоо элэггүй хандах юм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани