Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Мөнхбаатар: В.Путин ерөнхийлөгч манай компанитай хуйвалдсан болж таарах уу?

М.Мөнхбаатар: В.Путин ерөнхийлөгч манай компанитай хуйвалдсан болж таарах уу?Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын "Ростех” компаниас худалдаж авсан "Монголын зэс” корпо­ра­цын ТУЗ-ийн дарга М.Мөнх­баатар­тай ярилцлаа. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэг­сэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч буй нь энэ юм.

-Тантай "Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа тойр­сон асуудлаар ярилцах гэсэн юм. Танай ком­пани "Эрдэнэт” үйлдвэртэй хэрхэн хол­богд­­сонооос ярилцлагаа эхлэх үү?
-"Эрдэнэт” үйлдвэрийн шавыг анх 1973 онд тавьсан. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш Оросын тал 50, Монголын тал 50 хувийг эзэмшиж ирсэн. Харин 1990-ээд оны эхээр, Д.Бямбасүрэн гуайг Ерөнхий сайд, одоо "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байгаа Да.Ганболдыг Тэргүүн Шадар сайд байх үед Монгол Улсын Засгийн газар хувиа нэмж 51 болгосон.

Сая харин Оросын талын 49 хувийг "Монголын зэс” гэж үндэсний компани худалдаж авснаар 43 жилийн дараа "Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсын, монгол­чуудын мэдэлд ирж байгаа юм. Нэг зүйлийг зориуд онцолж хэлэхэд Монгол Улсын Зас­гийн газрын эзэмшиж байсан 51 хувьд огт өөрч­лөлт ороогүй, төрийн мэдэлд хэвээрээ бай­гаа.

Харин бид Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг худалдаж авсан. Энэ бол нэг хүний хувьцааг нөгөө нь худалдаж авсан, санхүүгийн зах зээл дээр өдөр бүр л болдог энгийн процесс.

-Гол нь Монгол Улсын Засгийн газрын өмнүүр ороод 49 хувийн хувьцааг авчихсан юм биш үү?
-Улс орны өнөөгийн эдийн засгийн байдал, нөөц бололцоог харахад 49 хувиа худалдаж авна гэдэг нь эргэлзээтэй байна. Ер нь одоо байгаа 51 хувиа нэмэгдүүлж 100 хувь болгоно гэдэг нь аль ч төр, засгийн үеийн бодлого биш байлгүй дээ.

Засгийн газар хоорондын гэрээ болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр Оросын тал 49 хувиа худалдаж авахыг эхлээд Монгол Улсын Засгийн газарт санал болгоно. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэвэл гуравдагч этгээдэд санал болгох ёстой. Энэ бүх процесс болсны дараа бид хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцох эрхтэй болсон.

Засгийн газар 49 хувийг нэмж худалдаж авсан бол "Эрдэнэт”-ийн шахаа хийх боломж 49 хувь нэмэгдэх, үйл ажиллагааны ашиг нь магадгүй өнөөдрийнхөөс 49 хувиар унах байсан байж ч болох юм

Түүнээс бус, Монгол Улсын Засгийн газар худалдаж авах, эс саналаа илэрхийлээгүй байхад, эсвэл Засгийн газар худалдаж авна гээд байхад бид өмнүүр нь ороогүй. Хууль эрх зүйн хувьд тийм боломж ч байхгүй. Манай Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн, тэрнийх нь дараа Хятадын болон Казахстаны компаниудтай хамт манай компани хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцсон.
Ер нь "Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон үйл явдал дээр заавал буруутан гаргаж ирэх гээд байгаа бол миний бодлоор тэр нь хувьцаагаа зарсан Оросын тал. Хүн өмчөө зарах, үгүй нь өөрийн л мэдэх хэрэг. Тэр байтугай, хэнд зарахаа өмчийн эзэн мэддэг. Энгийн амьдрал дээр ч ийм дүрэм үйлчилдэг. Хувьцаагаа зарлаа гэж оросуудыг буруутгавал бид л инээдтэй харагдана.

Би Засгийн газрыг төлөөлж ярих эрхтэй хүн биш. Гэхдээ миний бодлоор зургадугаар сард манай улсад улс төрийн сонгууль болж байсан, Засгийн газар мөнгөгүй, санхүүгийн зах зээл дээрээс өндөр хүүтэй мөнгө зээлж авч байсан үе. Тэгээд ч нэгэнт 51 хувийн эрх мэдэл, хяналт нь хэвээр байхад нэмж 49 хувийг худалдаж авч, "Эрдэнэт”-ийн шахааны бизнесийн талбайг томруулах шаардлага байгаагүй байх.

Хэрвээ Засгийн газар 49 хувийг нэмж худалдаж авсан бол "Эрдэнэт”-ийн шахаа хийх боломж 49 хувь нэмэгдэх, үйл ажиллагааны ашиг нь магадгүй өнөөдрийнхөөс 49 хувиар унах байсан байж ч болох юм. Монгол Улсын төрд өнөөдөр 51 хувиас илүү, бүр 100 хувийн өмчлөлтэй хэрнээ эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээтэй тэнцэхээргүй ашигтай ажилладаг компани олон бий шүү дээ. Энэ тохиолдолд, өөрөөр хэлбэл, төр авахгүй гэж байгаа тохиолдолд өрсөлдөөнд ороод "Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо аваад ирсний төлөө хувийн хэвшлээ буруутгах нь дэлхийд Монголыг л муухай харагдуулна.

Ер нь "Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа худалдан авалт тойрсон энэ үйл явдалд төр ингэж хэт оролцох нь хөрөнгө оруулалтыг үргээнэ. Гаднынхан энэ үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөдөг Монгол Улс дотоодын хөрөнгө оруулагчдаа ч шахдаг, олон улсын зах зээл дээрээс хувьцаа худалдаж аваад, ирэхээр төр нь дээрэмдээд авчихдаг юм байна гэвэл хэн ч манай улсад хөрөнгө оруулахгүй.

"Хан ресурс” зэрэг олон хөрөнгө оруулагчийн хувьцааг төрд хүчээр аваад дараа нь олон улсын арбитрт очиж их хэмжээний төлбөрт орсон алдаанаасаа Монгол Улс сургамж аваагүй байна л гэж харна.

-Ер нь оросууд яагаад хувьцаагаа зарсан юм бол?
Санхүүгийн зах зээл дээрх үйл явдлыг судалж байдаг хүний хувьд хэлэхэд, хоёр жилийн өмнөөс ОХУ-ыг тойрч дэлхий дахинд өрнөсөн үйл явц нөлөөлсөн байх. ОХУ-д хоёр жилийн өмнөөс геополитикийн бодлогоор гэх юм уу, Украйны асуудлаас болж янз бүрийн хориг тавигдаж эхэлсэн. "Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байсан "Ростех” компанид хүртэл хориг тавьсан.

Тодорхой түвшний албан тушаалтнууд болоод хувь хүмүүст мөн санкцууд тавигдсан. Гадаад явах эрхийг нь хаасан. Эдийн засгийн талаасаа бол 160 ам.доллар хүртэл үнэ нь өсөж байсан нефтийн ханш унаж, өнөөдөр л гэхэд 44-46 ам.доллартай тэнцэж байна. ОХУ-ын эдийн засгийн ихэнх орлого, татвар болон бусад төрлийн орлогыг бүрдүүлж байдаг түүхий эд нь нефть. Хоёр жилийн өмнө нэг ам.доллар 30 рубльтэй тэнцэж байсан бол өнөөдөр 65, бараг 70 хүрчихлээ. Ганцхан жилийн дотор рублийн ханш нь хэд дахин буурлаа.

Энэ бүхнээс шууд хамааралтайгаар ОХУ-ын төсвийн алдагдал маш өндөр түвшинд хүрч байгаа. Төсвийн алдагдлаа нөхдөг ямар аргууд байдгийг та мэдэж буй байх. Хамгийн энгийн арга бол татвараа нэмэх замаар ард түмнээсээ мөнгө татах. Нөгөө арга нь төр өөрийн эзэмшиж байгаа дотоод болон гадаад активуудаа зарах. Ер нь ганц "Эрдэнэт” биш, хөнгөн цагаан, нефьт зэргээс авхуулаад нилээд активаа зарж, төрийн ачааг хөнгөлөх шаардлага тулсан байх.

Дараагийн шалтгаан нь "Эрдэнэт” үйлдвэр насжилтын хувьд хугацаан нь дуусгавар болж байгаа (технолги болон нөөцийн хувьд). "Эрдэнэт” үйлдвэрийн хувьд үүнээс цааш 15 жилийн хугацаанд хаалтын горимд шилжин ажиллах шаардлагатай байгаа.

-Танай компанитай Хятад, Казахстаны компаниуд өрсөлдсөн гэлээ. Оросын тал танайхыг чухам ямар шалгуураар сонгосон юм бэ?
-Монголын төр 49 хувийг худалдаж авахгүй гэдгээ Засгийн газрын түвшинд шийдсэн. Үүнтэй адил "Эрдэнэт”-ийн 49 хувиа зарахаа ОХУ-ын тал Ерөнхийлөгчийнхөө түвшинд шийдсэн нь тодорхой. Яагаад гэвэл ОХУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Эндээс нэг логик харагдаж байгаа биз. Хэрвээ зарим хүний хэлж байгаагаар манай компани "Эрдэнэт”-ийн 49 хувийг хуйвалдаж авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинттэй хуйвалдсан болж таарах уу?

Гэтэл бид бодит байдал дээр гаднын компаниудтай өрсөлдөөнд орсон нь "Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани худалдаж авахад харин ч эерэг туссан. Хэрвээ бидний оронд Хятадын юмуу, Казахстаны компани "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаад авчихсан байсан бол өнөөдөр зарим улстөрч ямар улс төр хийх байсныг би үнэхээр мэдэхгүй байна. Яг үнэндээ манай компанийнхан маш их хүч, хөдөлмөрлөж байж "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан.

Үүнийгээ Монголынхоо төлөө хийлээ гэж бодон хөөрч баярлаж байснаас бус, хэн нэгэн улстөрчийн карьер өгсөхийн төлөө ашиглах сэдэв болно гэж бодсонгүй. Урамгүй л байна, зүйрлэхэд олимпоос медал аваад ирэхэд "Чи шүүгчтэй хуйвалдаж авсан байх, медалийг чинь хураана” гэдэг улс өнөөдөр Хойд Солонгос л байх..

-"Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан 400 сая ам.доллар танай өөрийн хөрөнгө байсан уу?
-Гэрээний 400 сая ам.долларын хувьд олон улсад "leveraged buy out” гэж нэрлэдэг, өөрийнхөөс гадна дутагдаж байгаа хөрөнгөө бусад санхүүгийн байгууллагаас зээлэх замаар санхүүжилт хийдэг. Энэ худалдан авалтыг хийхдээ бид тодорхой хэмжээний зөвлөх болон хуулийн компаниудыг авч ажиллуулсан. Нэгдүгээрт, "Ростех” бол цэргийн зориулалттай компани.

"Эрдэнэт” үйлдвэрийн хувьд үүнээс цааш 15 жилийн хугацаанд хаалтын горимд шилжин ажиллах шаардлагатай байгаа.

Хоёрдугаарт, тодорхой хэмжээний санкцтай. Тэгэхээр гэрээ хэлцэл хийхээсээ өмнө бид АНУ-ын нэр хүнд бүхий, яг ийм төрлийн худалдан авалтад зөвлөгөө өгдөг нэр хүнд бүхий компани болох Skadden-аар хуулийн дүгнэлтээ гаргуулсан. Хоёрдугаарт, энэ гэрээ хэлцэл Монгол Улс болоод ОХУ-ын хууль, эрх зүйн хувьд хийж болох хэлцэл мөн үү, үгүй юү гэсэн асуулт байсан. Гуравдугаарт, суурь баримт маань ОХУ анх ЗХУ байхад БНМАУ-ын хооронд байгуулагдсан, дараа нь шинэчлэгдсэн.

Энэ бүхэнд бид хуулийн дүгнэлт гаргуулахаар дэлхийд нэр хүндтэй мэргэшсэн компаниудыг ажиллуулсан. Нөгөө талаас, ОХУ-ын "Ростех” мөн Baker & McKenzie хэмээх, дэлхийд эхний тавд ордог Английн хуулийн фирмийг ажиллуулсан. Энэ хоёр компани мөн өөр өөрийн төлөөлөгчийг илгээж, хоёр орны хууль тогтоомжид үндэслэн дүгнэлт гаргуулсан. Үүнээс гадна ОХУ-ын Хууль зүйн яамны дүгнэлт ч байдаг. Эдгээр үйл явц өрнөсний дараа гэрээ хэлцэл явагдсан.

Түүнээс биш, зарим хүний хэлж байгаа шиг ганц хоног, хэдхэн цагийн дотор шийдсэн асуудал биш.

-"Монголын зэс корпорац” Монголын компани уу. Үйл ажиллагаа явуулдаггүй, "Эрдэнэт”-ийн хувийг авахын тулд гэнэт шинээр байгуулсан мэтээр бичээд байгаа?
-"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсан тухай шалгасан Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт дүгнэлтээ танилцуулсан. Тэнд манай компанийг үндэснийх гэдгийг онцолсон байгаа. Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гуай хийсэн мэдээлэлдээ ч "Монголын зэс корпорац” гэж Монголын компани юм байна” гэж ярьсан байгаа.

Албан ёсоор, хариуцлагатайгаар хэлэхэд "Монголын зэс корпорац” 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани. Монголын өмчийг Монголдоо л авчирсан компани. "Монголын зэс корпорац” бол тусгай зориулалтын компани. Урт удаан настай гэрээ хэлцэл дуусах шатандаа орсноор худалдан авах компанийг байгуулсан.

Санхүүгийн хэллэгээр зөвхөн хувьцаа эзэмшихэд зориулан байгуулсан компанийг тусгай зориулалтын компани гэдэг. Дахин хэлэхэд "Эрдэнэт” үйлдвэр дээр хувьчлал яваагүй, гадны эзэмшиж байсан хувийг худалдан авах процесс явагдсан.

Олон улсад ч, манайд ч тэр гэрээ хэлцэл бүгдээрээ л ийм төрлөөр хийгддэг. "Монголын зэс корпорац” яг л түүнтэй ижил. Энэ бол олон улсад тогтсон жишиг. Гэрээ хэлцэл амжилттай болсон нь энэ бүх асуултын хариулт болов уу. Компанийн өөрийн хөрөнгө санхүүгийн баримтаар 112 тэрбум төгрөг байгаа.

-Худалдаа хөгжлийн банктай ямар холбоотой юм бэ?
-Санхүүгийн зөвлөх компаниар TDB-ийн охин компани TDB capital-ийг авч ажилласан. Яагаад гэвэл Монголд TDB capital шиг ийм туршлагатай компани үнэнийг хэлэхэд цөөхөн. Энэ компани маань Монгол Улсын Засгийн газарт зөвлөдөг, томоохон IPO хийчихсэн, IPO хийхэд андеррайтераар ажиллачихсан, санхүүжилт босгох тал дээр туршлагатай.

Энэ талаасаа холбогдож байгаа. Тийм учраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийсэн. Үүнийг олон нийт ХХБ-аа төлөөлж ярьж байна гэж ойлгосон байх. О.Орхон TDB capital гэж зөвлөх компаниа төлөөлж ярьсан.

Үнэнийг хэлэхэд сонгууль хурдан дуусаж бидэнд ажил хийх боломж олгоосой гэж бодож байна

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Нэн тэргүүнд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах менежмент хийх шаардлагатай. Жишээ нь, Оюутолгойн нэг тонн зэсийн өөрийн өртөг нь 2000 орчим доллар байгаа. Харин "Эрдэнэт” үйлдвэрийнх 4500 орчим долларт байна. Техник, технологийн хоцрогдол, хүдэр дэх зэсийн агуулга буурсан, уулын нөхцөл хүндэрсэн зэрэг яаралтай асуудлууд хүлээж байна.

Та бүхэн сонссон байх. MRI болон "Стандарт” банкны хэрэг гээд 100 гаруй сая ам.долларын шүүхийн процесс нь дараагийн толгой өвтгөсөн асуудал. Энэ мэт бараг 200 орчим сая ам.доллартай холбоотой асуудал олон улсын арбитрын шүүх дээр яригдаж байгаа.

Үүнээс гадна "Эрдэнэт” үйлдвэр 200-гаад сая долларын өр төлбөртэй, нөөц шавхагдаж байгаа гээд тоочоод байвал хүн баярлахаар зүйл ховор байна. Үнэнийг хэлэхэд сонгууль хурдан дуусаж бидэнд ажил хийх боломж олгоосой гэж бодож байна. "Эрдэнэт” үйлдвэрт хувьчлал болоогүй худалдан авалт болсон.

Төрийн 51 хувиас томилогдсон гүйцэтгэх захирал нь ажлаа хийж л байгаа шүү дээ. Олон улсын зохистой засаглалын стандартаар ТУЗ-ыг 49 хувийн төлөөлөл удирдах нь сайн засаглалд тооцогддог нь маргаангүй үнэн. Төрийн өмчит компанийн үр өгөөж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүсэл үнэхээр байгаа бол компанийн менежментийг ч бидэнд өгөх нь буруу зүйл биш.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр төрийн мэдлийн 51 хувийн 49-г Хятадуудад зарлаа гэж баахан шуугьсан, одоо орон нутгийн сонгуулийн үеэр төрийн мэдлийн 51 хувь алга боллоо гэж шуугьж байна. ТУЗ-ийг хүч түрэн булаан авч байгаа нь нэг хувьтай байх 49 хувьтай байх хооронд ямар ч ялгаагүй болгож, зах зээлийн зарчим эрүүлээр мөрдөгдөх боломжгүй болгож байгаа юм.

Гэхдээ энэ бүх асуудлуудаа бид хуулийн дагуу шийдүүлнэ. Үйлдвэрээ ашигтай ажиллуулж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд ч анхаарна. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэдэг үг байдаг даа. Бидэнд эхэлсэн ажлаа дуусгахад сэтгэл дутахгүй ээ. Бодит мэдээлийг олон нийтэд хүргэж байгаа танай редакцын хамт олонд баярлалаа.

Б.МАГНАЙ

Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын "Ростех” компаниас худалдаж авсан "Монголын зэс” корпо­ра­цын ТУЗ-ийн дарга М.Мөнх­баатар­тай ярилцлаа. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэг­сэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч буй нь энэ юм.

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани