Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Баярсайхан: Өмнийн говь дахь зөвлөлийн ажлыг Оюутолгой компани боомилж байна

Н.Баярсайхан: Өмнийн говь дахь зөвлөлийн ажлыг Оюутолгой компани боомилж байна"Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай ярилцлаа.
 
-Танайх Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд мониторинг хийсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний дөрөвдүгээр бүлгийн 4.1-4.4 дэх заалтуудын хэрэгжилтийн байдалд мониторинг хийлээ. Уг заалт нь Засгийн газар тогтоол гаргаж Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийг байгуулах тухай юм.
 
Энэ зөвлөл нь бүрэлдэхүүний хувьд яамд, хөрөнгө оруулагч тал, төсөл хэрэгжүүлэгч "Оюутолгой” ХХК болон донор байгууллагууд, Өмнөговь аймаг руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллагууд гэсэн олон талын төлөөллийн оролцоотой зөвлөл юм. Өмнийн говийн бүсэд томоохон уул уурхайн ордууд төвлөрч явагдаж байна.
 
Үүнээс хамгийн том нь Оюутолгой төсөл байгаа. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл нь Өмнийн говийн бүсийг хөгжүүлэх, төрөөс говийн бүсэд чиглэсэн бодлого, стратеги гаргах, хэрэгжүүлэхэд зөвлөн туслах, ингэхдээ уул уурхайн томоохон төсөл тус бүрийн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт, бүсийн тогтвортой хөгжлийг дэмжсэн бодлогуудыг бүсийн болон орон нутгийн хөгжлийн бодлогуудтай уялдуулах, харилцан дэмжлэг болгоход нэгдсэн зохион байгуулалт, удирд­лагаар хангах үндсэн чиг үүрэг­тэй. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ зөвлөл үр дүнтэй ажилласангүй.
 
-Тэгвэл энэ зөвлөл цаашид ажиллах ёстой юу?
 
-Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг бол Монгол Улсын нэг хууль гэсэн үг. Тэгэхээр энэ хэрэгжих ёстой, зөвлөл ажлаа хийх учиртай. Талууд яагаад ажиллахгүй байна вэ гэдэг шалтгааныг тодорхойлоод яаж цааш нь явуулах вэ гэдэг арга замыг талуудын оролцоотой гаргаж, энэ зөвлөлийг ажиллуулахад бид дэмжлэг үзүүлэх зорилготойгоор мониторинг хийсэн. Мониторинг хийх явцад хэд хэдэн зөрчил, зөвлөл ажиллахгүй байгаа шалтгаан тодорхой болсон. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн талаарх талуудын ойлголт зөрүүтэй байсан.
 
-Тухайлбал, юун дээр зөрүүтэй байсан гэж?
 
-2010 оны Засгийн газрын тогтоолд "Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл” гээд бүсийн хэмжээгээр нь тодорхойлсон буюу Хөрөнгө оруулалтын гэрээний агуулгаар нэр томъёог хэрэглэж 124 дугаар тогтоол гаргасан байдаг. Гэтэл 2012 оны шинэ Засгийн газрын 212 дугаар тогтоол гарч ирэхдээ "Өмнийн говийн хөгжлийн зөвлөл” буюу зөвхөн нэг аймгийн хэмжээний хөгжлийн зөвлөл байх тогтоол гарсан.
 
Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээний суурь бичиг баримтад Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл гэж байгаа. Тэгэхээр энэ нэр томъёог Засгийн газрын тогтоолд өөр утгаар авч хэрэглэж байгаа нь энэ зөвлөлийн ажиллах хүрээг тодорхойгүй болгож байна. Гэрээний нэг тал буюу хөрөнгө оруулагч "Оюутолгой” компани цахим хуудастаа хөрөнгө оруулалтын гэрээний хураангуйд  "Энэ бол зөвхөн Өмнөговийн хөгжлийн зөвлөл юм” гэсэн утгатай тавьсан байдаг.
 
Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн нэр, хамрах хүрээний хувьд ч талууд өөр өөр ойлголттой, өөр өөр нэр томъёогоор бичиг баримтаа гаргаад байгаа. Нэгдүгээрт ийм асуудал байна. Хоёрдугаарт, анх хөрөнгө оруулалтын гэрээнд энэ заалтыг оруулахдаа Засгийн газрын байгууллага юм уу, олон талын оролцоотой олон нийтийн байгууллага уу гэдгийг тодорхойгүй тусгажээ. 2012-2016 оны улс төрийн ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газар тогтоол гаргаж энэ зөвлөлийн ажиллах чиг үүрэг, дүрэм журмыг баталж өгөхийг Уул уурхайн яаманд зааж өгсөн байгаа юм. Гэтэл өнөөдрийг хүртэл Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл ямар ч дүрэмгүй, нэр томъёоны хувьд талууд өөр өөр ойлголттой учраас ажиллахгүй байна.
 
-Манайх өмнө нь ийм зөвлөл байгуулж байсан юм болов уу?
 
-Өмнө нь Засгийн газар талдаа бүсийн хэмжээний том зөвлөлийг томоохон ордуудтай байгуулж ажиллуулсан, удирдсан туршлага байна уу гэдгийг авч үзлээ. 2009 оноос урагш байгуулагдсан Засгийн газартай байгуулсан том гэрээнүүдэд энэ бүсийн хөгжлийн зөвлөлийг тусгасан олон талын оролцоотой зөвлөл байгуулж ажиллаж уу гэхэд тийм туршлага байхгүй байна.
 
Тухайлбал, Нарийн сухайтын болон Бороо гоулд, Цайрт минералын Засгийн газартай байгуулсан томоохон дөрвөн төрлийн гэрээг авч үзсэн. Нөгөө талаар Оюутолгой төсөлд Рио Тинто менежментийг хэрэгжүүлж байгаа. Рио Тинто үндэстэн дамнасан корпораци бусад оронд ялангуяа, манайх шиг хөгжилтэй, ийм бүтэцтэй орнуудад бүсийн хөгжлийн зөвлөлийг байгуулахад нь дэмжлэг үзүүлж, манлайлж оролцож байсан туршлагыг нь харахад судалгааны явцад бас олдоогүй.
 
-Үүнийг танайх юунаас үндэслэж гаргаж ирсэн юм бэ?
 
-Бид англи хэлтэй хуульчийг авч ажиллуулсан. "Оюутолгой” компанид удаа дараа танайд ямар туршлага байна вэ гэдгийг амаар болон бичгээр хүсч байсан. Тодорхой хариулт өгөөгүй. Тайлан гарахын өмнөх өдөр бидэнд мэдээлэл өгснийг үзэж амжаагүй. Тэгэхээр Оюутолгой ийм туршлагатай компани гэдгийг нотлох баримт онлайн орчинд мэдээлэл байхгүй байна гэж дүгнэхээр байгаа.
 
Монгол Улсын хууль тогтоомжид Засгийн газартай байгуулсан томоохон стратегийн ордуудад байгуулах гэрээнүүд дээр бүсийн хөгжлийн зөвлөлийг байгуулж ажиллах эрхзүйн орчин хангалтгүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмыг 2014 онд баталсан. Үүнд бүсийн хөгжлийн асуудлыг тусгасан байгаа юм. Гэхдээ олон талт зөвлөл ийм том хэмжээний зөвлөл байна гэдгийг тусгаагүй. Тэгэхээр эрхзүйн орчин сул, хоёр талд туршлага хомс байна. Ийм болохоор энэ зөвлөл цаашид ажиллахад бэрхшээлтэй байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
 
-Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийг анх ямар санаатайгаар гэрээнд тусгасан юм бол?
 
-Гэрээ боловсруулсан талууд энэ талаар мэдээлэл өгөөгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг далд, хаалттай хийсэн. Олон түмний хэлэлцүүлэг хийгээгүй, иргэдийн санал бодол, хүсэл эрмэлзлэл тусгагдаагүй. Гэрээг хаалттай хийснээс өнөөдөр гэрээний нөхцөл байдал тодорхойгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээг үндэстэн дамнасан корпорациуд, хөрөнгө оруулагчид эрхзүйн орчин нь тодорхойгүй, тогтворгүй байдаг ийм оронд гэрээ байгуулдаг. Нөгөө талдаа компани ашиг сонирхлоо хамгаалах, гэрээнд хууль зөрчсөн заалт оруулахын тулд гэрээ байгуулдаг. Тиймээс "Оюутолгой” компани энэ гэрээг анх байгуулахдаа Өмнийн говийн бүсийн хэмжээгээр хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан хэрнээ одоо хэрэгжих болохоор Өмнөговь аймгийн хэмжээнд гэж үзэж байгаа.
 
Оюутолгой төсөл бол Өмнийн говийн бүсийн экосистемийн хүрээнд нөлөө үзүүлж байгаа учраас экосистемийн хүрээнд байх ёстой. Нэг аймгаар хязгаарлагдахгүй. Энэ бол үндэсний томоохон үндэстэн дамнасан корпорацийн үйл ажиллагаа, Засгийн газартай байгуулсан гэрээ учраас зайлшгүй бүсийн хэмжээнд байх ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан. Өнөөдөр байгуулсан гэрээгээ Засгийн газар нь танихгүй, Засгийн газрын залгамж холбоо, гэрээ байгуулсан үеийн Засгийн газар, өнөөдрийн Засгийн газар хоёрын хооронд нэг л ойлголт байх ёстой.
 
Гэтэл түүнийгээ танихгүй, ойлгохгүй байх жишээтэй. Тэгэхээр гэрээ хаалттай байсан нь, эх хэл дээрээ хийгээгүйн үр дагавар. Нөгөө талаар манай улсын эрдэс баялгийн салбарын хууль эрхзүйн орчин сул, тодорхойгүй ерөнхий заалт ихтэй, дээр нь маш тогтворгүй байна. Ялангуяа, энэ салбарт гэрээ байгуулах үйл явц, гэрээний эрхзүйн орчин маш бүрхэг байна.
 
-Мониторингийн зөвлөмжөөс дурдвал?
 
-Бид мониторингийн дүгнэлтээс хоёр зүйлд чиглэсэн зөвлөмж гаргасан. Нэгдүгээрт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хангахад талууд анхаарах, хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг санал болголоо. Тухайлбал, хөрөнгө оруулагч талдаа гэрээний нэр томъёог санаатайгаар гуйвуулахгүй, зугатахгүй байх, Засгийн газар талдаа хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах зэрэг том гэрээнүүдийг хариуцсан нэгж, хэлтэс байгуулах эзэнжүүлэх, Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн чиг үүргийг тодорхой болгож ажиллуулах, гэрээний хэрэгжилтийг хангах, улмаар жил бүр хэрэгжилтийн тайлан гаргаж олон нийтэд нээлттэй болгох гэх мэт. Хоёрдугаарт, цаашид стратегийн ордуудаа ашиглана. Тэр тохиолдолд гэрээ байгуулахад анхаарах зүйлс, хууль тогтоомжийг сайжруулах чиглэлийн зөвлөмжийг өгсөн байгаа.
 
-Өнөөдөр гэрээний үүрэг хэрэгжихгүй байхад хариуцлагыг хэн хүлээх вэ?
 
-Уул уурхайн яам, Хөрөнгө оруулалтын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцахгүй байна. Өнөөдөр үүнийг хариуцах эзэн алга. Ямар ч цахим хуудаст Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бүрэн эхээрээ байхгүй байна. Ганцхан "Эрдэнэс Оюутолгой” компанийн цахим хуудаст байна. Тэгэхээр Засгийн газраас хөрөнгө оруулалтын гэрээн дээр хайнга хандаж, тодорхой хариуцсан нэгж байхгүй байгаа нь өнөөдрийн энэ зөвлөл ажиллах боломжгүй байна.
 
-Танайх мониторингийнхоо дүгнэлтийг хаана, хэнд танилцуулсан бэ?
 
-Бид Нээлттэй нийгэм форум дээр өнгөрсөн сарын 20-нд танилцуулсан. Засгийн газар шинээр бүрдсэн учраас энэ асуудлыг сайн мэдэхгүй хүмүүс төр, захиргааны байгууллагуудад ажилд орсон байна. Ялангуяа, гэрээнд гарын үсэг зурсан Байгаль орчны яам, Сангийн яам, Уул уурхайн яаманд шинэ боловсон хүчнүүд томилогдож очсон. Ийм тохиолдолд хэвлэл мэдээллийнхнийг авчирч нээлттэй хийх боломжгүй, асуулт, хариулт өгөх боломжгүй байсан учраас мөн цаашид яаж сайжруулах вэ гэдэг дээр ярилцъя гэсэн болохоор хаалттай хийсэн юм.
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл оролцсон. Тэд энэ сайн судалгаа болжээ. Бид юун дээр алдаад байгаа юм бэ. Цаашид яах вэ гэдэг зураглал, төсөөллийг гаргаж өглөө. Одоо шинэ Засгийн газар бүрэлдэж байгаа болохоор дахин шинэ Засгийн газрын тогтоол гаргана. Тогтоол гаргахын өмнө юун дээр анхаарч, ямар бэлтгэл хийх ёстой вэ гэдэгт төлөвлөгөө гаргаж өглөө. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гарч ойрын хугацаанд дүгнэлттэй танилцаж, ярилцъя гэсэн.
 
Харин "Оюутолгой” компанийн хувьд анх удаа хараат бусаар гэрээний хэрэгжилтэд мониторинг хийж дүгнэлт гаргасан нь чухал зүйл боллоо. Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг харуулсан, хараат бус судалгаа болсон учраас ул мөрөөр нь цааш үйл ажиллагаа явуулна. Рио Тинто групп бүсийн хэмжээний зөвлөл байгуулан ажиллаж байсан туршлагыг танилцуулах, Засгийн газрын ажлын хэсэг олон талт уулзалт болоход нь бид мэдээлэл хийе гэсэн байгаа.    
 
-Мониторингийн дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр цаашид ямар үйл ажиллагаа, арга хэмжээ явуулах вэ?  
 
-Бид мониторингийн дүгнэлт, зөвлөмжийг холбогдох бүх талд албан бичгээр хүргүүлсэн. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, "Оюутолгой” ХХК болон холбогдох яамд, аймгуудын удирдлагууд, говийн бүсийн аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Ойрын хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох хүмүүстэй уулзаж Засгийн газрын тогтоол шинэчлэн гаргахын өмнө хийх бэлтгэл ажлуудын талаар ярилцахаар төлөвлөж байна.
 
Р.Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Н.Баярсайхан: Өмнийн говь дахь зөвлөлийн ажлыг Оюутолгой компани боомилж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өнөөдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

Өчигдөр, 16:04
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өчигдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өчигдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өчигдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани