Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ариунболд: Тавантолгойн ордын нөөц найман жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл

Д.Ариунболд: Тавантолгойн ордын нөөц найман жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл

 

"Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй болон хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашгийн талаар хуульч, эдийн засагчид өчигдөр мэдээлэл хийсэн юм. Үүнтэй холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

 

-Сайн байна уу, Ариунболд захирал аа. "Зууны мэдээ”сониноос холбогдож байна.

-Сайн, сайн байна уу? Ямар асуудлаар холбогдож байна?

-Та Тавантолгойн тухай асуудлаар хийсэн хэвлэлийн бага хурлыг үзэв үү?

-Үзээгүй, гэхдээ сошиалаас харсан, ойлголттой байгаа.

-Танд ямар санагдав?

-Гурван өөр хүн, гурван өөр асуудал ярьжээ, янз нь. 

-Гол гэмээр гурван асуудал хөндлөө. Хамгийн түрүүнд хувьцааны асуудал. Энэ талаар таны саналыг сонсмоор байна?

-Хувьцааны асуудлаар Засгийн газрын тогтоолоор ажлын хэсэг томилогдсон аль хэдийнээ ажилдаа орсон. Энэ ажлын хэсэг Сангийн яаман дээр төвлөрч байгаа. Нэн түрүүнд 1,072 хувьцааны бүртгэлжүүлэлтийг дуусгах зорилготой. 

-Хувьцааны ханш унасан тухай буюу 2011 оны 1 сая төг одоо ч хэвээрээ байгаа тухай "Хас”-ын Ч.Ганхуяг шүүмжлэлтэй хандаж?

-Ийм зүйл яригдсан байна. Гэхдээ энэ асуудал Сангийн яаман дээр төвлөрч буй ажлын хэсгийн хийх ажлын хүрээнд хамааралтай сэдэв. Орхигдоогүй гэж бодно.

-Нөөц. Энэ бол нэлээд эмзэг сэдэв шиг санагдсан. Л.Наранбаатарын хэлснээр сорчилж байтал, наймхан жилийн дараа нөөцөө барах юм байна гэсэн мэдээлэлтэй та санал нийлэх үү?

-Шууд хариулъя. Ор үндэслэлгүй мэдээлэл. "Тавантолгой” компани 2010 оны ТЭЗҮ-ийн дагуу л олборлолтоо хийж байсан. О давхаргын нүүрсэндээ хүрэх болоогүй. Сорчилсон гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл. Хэдэн тоо дурдъя. 2016 онд Эрдэнэс "Тавантолгой” компани 7.8 сая тонн коксжсон нүүрс олборлосон. Энэ жил 12 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй.

Жилд 10-12 сая тонн коксжсон нүүрс олборлох тохиолдолд Тавантолгойн ордыг дор хаяж 70-80 жил ашиглах тооцоо бий. Энэ бол зөвхөн коксжсон нүүрсний тухайд. Цаана нь 0 давхаргын гэгдэх 1.3 тэрбум тонн нүүрсний нөөц бий. 0 давхаргад хүрэхэд хоёр жилийн хугацаа бий гэдэг тооцоо судалгаа гарсан. Тэр үед Угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ойрын хугацааны төлөвлөгөөг манай мэргэжилтнүүд боловсруулж байгаа.

Хэдэн жилийн дараагаас Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Дахин хэлэхэд, Таван толгой нүүрсний нөөц нь найман жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл. Таван толгойн ордоос гадна, цаана нь арвин нөөцтэй өөр хэд хэдэн орд бий гэдгийг ч дурдъя. Нөөцийн хувьд шавхагдашгүй.

-Танай компани үр ашиггүй ажилладаг. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зарлага гаргадаг гэх шүүмжлэлийг та хэрхэн хүлээн авав?

-Erdenestt.mn гэсэн вебсайт дээр манай компанийн бүх мэдээлэл бий. Нээлттэй. Улирал тутамд санхүүгийн тайлангаа тавьдаг. Шилэн данстай. Өндөр өртгөөр олборлодог гэдэг шүүмжлэлийн хувьд, Өмнөх Засгийн газрын үед Цанхийн зүүн уурхайд 1 шоо метр уулын цулыг 4.3 ам. доллараар олборлох гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Түүнийг хэлж буй болов уу.

Одоо ч хүчин төгөлдөр мөрддөг. Харин Цанхийн баруун уурхайд, 1 шоо метр уулын цулыг 5,900 төг буюу 2.3 ам.доллараар олборлож буй. Бид ажлаа аваад таван cap болохдоо хийсэн гэрээний нэг нь энэ. Харин сөхөгдөж буй өр ширний тухайд, "Эрдэнэс Тавантолгой” компани бол хэд хэдэн засгийн нүүр үзсэн гэдгийг онцолъё. 

Зарим нэгэн балансын өр авлагын тооцоо бий. Түүнээс хамгийн том нь "Чалко”, TTJVCO компанид төлөх өр төлбөр. Бидний хувьд сүүлийн таван сарын хугацаанд нэг тонн нь 28 ам.доллар байсан нүүрсний үнийг 71 ам.доллар болгож өсгөсний дүнд өрөө ихээхэн нимгэлж чадсан. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зардал гаргадаг гэдэг бол гүтгэлэг.

Нэг зүйлийг баттай хэлье. "Эрдэнэс Тавантолгой” компани өрөө маш нимгэлсэн. "Эрдэнэс Тавантолгой” компанийн ойрын гол зорилго бол "Чалко”-д төлөх үлдсэн өр, төлбөрөө бүрэн дарж барагдуулах юм. Нэг зүйлийг баттай хэлэхэд, бид нэг, хоёр жилийн дотор биш, чадвал нэг хоёр сарын дотор "Чалко” болон TTJVCO компанид төлөх өр ширийг барагдуулж дуусгана. Энэ бол манай компанийн үр ашигтай ажиллаж буйн баталгаа болох байх.

-Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Хэн нэгний хэлсэн ярьсны араас хөөцөлдөх, тайлбарлах цаг алга. Гэхдээ cap шинийн босгон дээр ирлээ, яагаад билэг дэмбэрэлтэй зүйл ярьж болдоггүй юм бэ гэж бодох юм. Өрөө дарна. Өөрсдөө хөгжицгөөнө. Тавантолгойгоосоо үр ашгаа хүртэх цаг ойртлоо шүү, монголчууд аа. Ингэж л хэлье.

-Баярлалаа. Цаг зав гарган, товч бөгөөд тодорхой хариулт өгсөнд. Утсаар ярьж чилээсэнд уучлаарай.

-Зүгээр ээ. Түгжрэл ихтэй, цаг зав шахуу үед технологийн давуу талыг ашиглах нь зөв ч юм шиг.

Эх сурвалж: Зууны мэдээ

Д.Ариунболд: Тавантолгойн ордын нөөц найман жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани