Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мөнх цэвдгийн мөхөл айсуй

Хөлдүү, хөдөлгөөнгүй байсан цэвдэг сүүлийн жилүүдэд эрчимтэй хайлж эхэлсэн нь эдийн засагт бүр л хүнд ачаа үүрүүлж байна.

Арван мянган жилийн өмнө устсан арслан зааныг идэж байсан өвстэй нь хамт Сибирийн мөнх цэвдгээс олсон нь шинжлэх ухааны түүхэнд байгаагүй ололт болсон юм. Үүн шиг хэдэн сая жилийн настай эд өлгийн зүйлс, амьтдын олдворыг бидэнд тэр чигээр нь өвлүүлдэг учраас цэвдгийг байгалийн "мөсөн зоорь” гэдэг. Дэлхийн 48 улсад цэвдэг ямар нэг хэмжээгээр байдаг ч 95 хувь нь тавхан улсын нутаг дэвсгэрт харьяалагддаг аж. Энэ таван улсын нэг нь Монгол. Манай улс цэвдгийн тархалтын хэмжээгээр ОХУ, Канад, БНХАУ, АНУ-ын дараа тавдугаарт жагсдаг. Гэвч дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс улбаалан манай орны цэвдгийн хэмжээ эрс багасч, цөөхөн жилийн дараа мөхлийн ирмэгт тулах болчихоод байна.

ОХУ-ын эрдэмтдийн 46 жилийн өмнө хийсэн судалгаагаар Монгол орны нутаг дэвсгэрийн 63 хувь нь тасалданги болон алаг цоог хэлбэрийн цэвдэгтэй байсан бол өдгөө 29.3 хувь болтлоо буурчээ. Монгол орны цэвдэг хайлах явц цаашид улам хурдасч 2050 онд 21.5, 2090 онд 16.2 хувь болж багасах таамгийг судлаачид гаргалаа.

Монгол орны цэвдгийн хэмжээ 2050 онд 21.5, 2090 онд 16.2 хувь болж багасна

1971 онд одоогийн Улаанбаатар хотын Ногоон нуур орчимд өрөмдөхөд долоон метр зузаан цэвдэгтэй байсан аж. Гэтэл саяхан дахин судлахад дөнгөж үзэгдэх төдий болтлоо гэссэн байна.

Монгол орон дэлхийн цэвдгийн бүсийн зааг дээр оршдог тул Сибирь, Аляскийнхыг бодвол дулааралд маш амархан өртдөг. Сибирь, Аляскийн цэвдэг -7-8 хэмтэй байдаг учраас гэсэхдээ удаан. Харин манай улсын цэвдгийн ихэнх нь 0-5, тун бага хэсэг нь -3-5 хэмтэй байдаг учир хүн ам суурьшсан газруудад богино хугацаанд гэсч, үгүй болж байна.

Цэвдэг бол гүний устай хамт хөлдсөн хөрс, чулуулаг юм. Цэвдэггүй газар орсон бороо шууд газрын хөрсөнд шингэдэг бол цэвдэгтэй хөрс нь гүний усыг тогтоон барьж, гол мөрний ус бүрэлдэхэд нөлөөлдөг. Ийм газар чийг ихтэй тул мод, ургамал таатай ургадаг юм байна.

ТЭРБУМААР ХЭМЖИГДЭХ ХОХИРОЛ

Цэвдэг нь байгалийн экосистемийн нэг хэсэг учраас мөхвөл гол мөрний тоо багасах, ой мод цөөрөх, цөлжилт нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагавартай. Үүнээс гадна тухайн улсын эдийн засагт ч асар их гарз учруулж байдаг. Өвлийн улиралд цэвдгийн мөс тэлж, газар нь овойдог бол зуны улиралд доошоо суудаг учраас ийм газар барьсан барилга ганц, хоёр жилийн дотор цуурч, сүйддэг. Хөлдүү, хөдөлгөөнгүй байсан цэвдэг сүүлийн жилүүдэд эрчимтэй хайлж эхэлсэн нь эдийн засагт бүр л хүнд ачаа үүрүүлж байна. Тухайлбал, Завхан аймгийн Отгон сумын цэцэрлэгийн хоёр давхар барилга, Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны захиргаа, сургуулийн дотуур байрууд цэвдэгтэй газар барьснаас болж цуурч, ашиглах боломжгүй болжээ.

Манай улсын долоон аймгийн 30 гаруй сумын төв цэвдэгтэй газарт баригдсан байдаг аж. Улсын төсвөөр сургууль, цэцэрлэг барьсан ч хэдхэн жилийн дараа ашиглах боломжгүй болдог, ойр ойрхон замаа засдаг гээд үргүй зардал ихтэй. Тиймээс 2000 онд Ховд аймгийн Алтай сумын төвийг цэвдэггүй газарт нүүлгэж, олон тэрбумын зардлыг улсын төсвөөс гаргасан жишээ байна.

Түүнчлэн цэвдэгтэй газар зам барих нь мөн л эдийн засгийн тоймгүй их хохирол дагуулдаг. Одоогийн байдлаар манай улсын 6000 км орчим хатуу хучилттай замын 44 км нь цэвдгийн үргэлжилсэн, 173 км нь тасалданги, 403 км нь алаг цоог, 562 км нь тохиолдлын тархалттай бүсэд баригджээ. Өөрөөр хэлбэл 1200 км зам цэвдэгтэй бүсүүдийг дайран өнгөрч байна. Мэдээж, цэвдэгтэй газар зам барих нь гарз хохирол ихтэй. Жишээ нь, Архангай аймгийн Чулуут голын хөндий, Тэрхийн цагаан нуур, Хөвсгөл аймгийн Мөрөнгөөс Хатгал орох замын зарим хэсэгт овон товон үүсчээ. ШУА-ын Газар зүй, геоэкологийн хүрээлэнгээс судалгаа хийхэд Чулуут голын хөндийд барьсан зам хоёр жилийн дотор 20 см доош суусан байна. Удахгүй энэ замыг засах нэрийдлээр аймгийн удирдлагууд нь улсын төсвийн мөнгийг "урсгах” биз.

ОРОЙТСОН СУДАЛГАА

Нэгэн танил маань хоёр жилийн өмнө Дарь-Эхэд газар худалдаж аваад, байшин барьсан юм. Гэвч өдгөө шинэ байшингийн хана нь цуурч, шал нь энд тэндгүй овон товонтой болсон. Газар алт болсон нийслэлчүүдийн хувьд хоосон зай л байвал гэр, байшингаа босгоод тавьчихдаг. Цэвдэгтэй газар байвал яах вэ гэж судлах нь тун ховор. Сэлбэ голыг дагасан хэдэн тэрбумын тансаг хаусууд гэхэд л цэвдгийн судалгаа хийгээгүй, түүнд тохирсон технологи ашиглаагүйгээс богино хугацаанд цуурч, үнэгүйдэж эхлээд байна. Нийслэлийн Газрын албанаас зөвшөөрөл өгөхдөө цэвдгийн судалгаа хийхийг шаарддаггүй юм байна. Иргэд өөрсдөө л хөрөнгө, мөнгө гаргах болдог учраас ихэнх нь таамгаар барилгаа босгодог. Хэрэв цэвдэгтэй газар таараад, барилга нь цуурвал үүний хариуцлагыг хэн ч хүлээхгүй, өөрсдөө хохироод үлддэг.

Улаанбаатар хотын хувьд цэвдгийн тархалтын хилийн өмнөд хэсэгт багтдаг учраас цэвдэг нь бусад газрынхыг бодвол хурдан гэсдэг. Хотод бүтээн байгуулалт ид өрнөж байсан 1950-иад онд барилга барихдаа цэвдэгтэй эсэхийг харгалздаг байв. Гэтэл өдгөө цэвдгийн судалгаа гэдэг сайн дурын ажил шиг болжээ. 1971 онд ОХУ-ын судлаачид Монгол орны хаана цэвдэгтэй хөрс байгааг судалсан юм. Үүнээс хойш мартагдаж явсаар өнгөрсөн оны сүүлээр буюу 47 жилийн дараа ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид цэвдгийн тархалтын шинэ зургийг гаргажээ.

1200 км зам цэвдэгтэй бүсүүдийг дайран өнгөрч байна 

Энэ зургийг өнгөрсөн 12 дугаар сард нийслэлийн удирдлагуудад хүргүүлж, газар олгохдоо харгалзах тухай зөвлөмж хүргүүлсэн ч өнөөг хүртэл таг чиг байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулахад "Одоо хэрэгжиж буй Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2013 онд баталсан. Тухайн үед 1970 онд буюу 50 орчим жилийн өмнөх судалгааг л харгалзан үзсэн. Цэвдгийн хэмжээ, байрлал байнга өөрчлөгддөг учраас ядаж 10 жилийн зайтай судалгаа хийж баймаар байна. Даанч ядуу орон учраас мөнгөгүй гэсэн шалтгаанаар хойш нь тавьдаг” гэв.

Хэрэв шинээр гаргасан цэвдгийн газрын зургийг зохих байгууллагаар баталгаажуулаад, хэрэглээнд нэвтрүүлбэл эдийн засгийн эрсдлийг багасгах боломж, ач холбогдолтой юм билээ. Даанч нүдэнд үл үзэгдэх цэвдэг байтугай, утаа, хогондоо анхаарч чадахгүй байгаа төрд үүнийг анхаарах сөхөө алга.  

ХЭНТИЙН НУРУУНЫ ЦЭВДЭГ 2090 ОН ГЭХЭД ҮЛЭМЖ БАГАСНА

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Я.Жамбалжаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Цэвдэг багассанаар экологид ямар үр дагавартай вэ? 
-Өнөөдөр дэлхий даяар цэвдгийн идэвхитэй гэсэлт явагдаж байна. Манай орны хувьд өмнөд бүс нутгаар нуурууд ширгэж, алга болж байна. Өмнө нь цэвдгийн мөс гэссэнээр шинэ нуурууд үүсдэг байсан бол одоо цэвдгийн мөс нь багассанаар нуур үүсэхээ больсон. Манай орны цэвдгийн голомт нь өмнөд бүс нутгийн нам дор газар, хүлэрхэг хөрстэй голын хөндийгөөр байдаг байсан. Гэвч одоо өөрчлөгдөж байна. Тэр хэрээр хөрс хуурайшиж байгаа. Малчид хуурай, цөлжсөн газраас зугтаж, аль чийг, намагтай газар руу нүүж байгаа учраас ус, ургамал нь багассан. Хэнтийн нурууны цэвдэг 2090 он гэхэд үлэмж багасна. Хөвсгөл, Хангай, Алтайн нуруунд илүү эрчимтэй багасах таамаг байна.

-Хайлах явцыг удаашруулж болох уу? 
-Дэлхийн дулаарлын нөлөөгөөр цэвдэг хайлдгаараа хайлна. Гэхдээ хөрсний бүрхэвчээ эвдэхгүй, ургамлыг нь цөлмөхгүй байвал удаан хадгалж чадна.

-Монгол орны цэвдгийн тархалтын газрын зургийг саяхан шинэчлэн гаргасан юм байна. Яагаад 50 жилий дараа шинэчилсэн юм бэ? 
-Судалгаа явуулахад асар их хөрөнгө, цаг хугацаа ордог. Улсаас цэвдгийн судалгаанд мөнгө төсөвлөдөггүй учраас гаднын байгууллагатай хамтарч хийсэн нь л энэ.

-Цэвдэгтэй газарт тохирсон технологийг манайд ашигладаг уу? 
-Дэлхийн хуурай газрын 25- 28 хувь нь цэвдэгтэй. Тиймээс хөгжингүй орнуудад нарийн технологийн дагуу барилга барьдаг юм. Цэвдэгтэй бүсэд зам барьдаг ОХУ, АНУ-ын технологиуд бий. Канад, БНХАУ-ын мэргэжилтнүүд 2010 онд Төвөдийн Лхас хотын замыг ийм технологиор амжилттай барьсан байдаг. Манай улсын хувьд 1950-аад онд ийм технологи хэрэглэж байсан ч сүүлийн жилүүдэд хэрэглэхгүй болсон. Цэвдэг мэддэг хүн ч цөөрсөн. Тухайлбал, V цахилгаан станцыг барихаар бэлдсэн талбайг цэвдэггүй гэсэн дүгнэлт гаргасан байсан. Биднийг очоод өрөмдөж үзэхэд цэвдэг гарч ирсэн. Гэтэл талбайн инженер нь үүнийг цэвдэг гэдэг юм уу гээд гайхаад зогсох жишээтэй. Цэвдэгтэй учраас энд барилга барихгүй гэж болохгүй. Харин цаг уур, цэвдгийн хэмжээнд тохирсон технологийг л ашиглах хэрэгтэй.

-Улаанбаатар хотын яг аль хэсэгт цэвдэг их байдаг вэ? 
-Хөлийн гол, Улиастайн гол, Сэлбийн гол, Толгойтын гол, Баянгол гээд Туул руу цутгадаг голуудын хөндий цэвдэгтэй. Мөн 1950 онд МУИС-ийн I байр, Мах комбинатын орчимд цэвдэгтэй байсан. Цаашид нарийн судалгаа хийх шаардлагатай.

Б.Баярмаа

Засгийн газрын мэдээ


Мөнх цэвдгийн мөхөл айсуй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:03
Өнөөдөр, 11:08
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

Өчигдөр, 12:18
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

Өчигдөр, 12:07
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

Өчигдөр, 09:25
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани