Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон

Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон

 

11778

Эрдэнэт” үйлдвэрт 38 жил тус тусдаа үйл ажиллагаа эрхэлж байсан Төмөр замын цех, Материал техникийн хангамжийн бааз нэгдэн Тээвэр ложистикийн алба нэртэй болж өргөжсөнөөс нь хойш тухтай сурвалжлаагүй юм байна. Өвлийн хүйтэн "тачигнасан ” өдөр эднийхийг зорилоо. Зам засварын хэсгийнхэн төмөр замын ойр орчмын цас цэвэрлэгээндээ гарсан угтав.


Хуучнаар төмөр замын цехийн захиргааны байраар орвол шатны бариулаасаа эхлээд "гял цал”. Вагоны дотрыг санагдуулам бөмбөгөр тааз, нарийн хонгил нь "шил толь”. Интерьер засал нь эгээ уран зургийн галарей мэт. Материал техникийн хангамжийн баазынхантай ханаар тусгаарлан суудаг байснаа сэт цохиод нэгдчихэж. Харин тэр хавь засвар ороод ундуй сундуйхан.

Нэгдээд ойндоо хүрч буй уг цех ерөнхийдөө хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. "Эрдэнэт” үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн зэсийн болон молибдений баяжмалыг илчит тэргэнд ачиж холын замд үддэг.

Ингэхдээ Улаанбаатар төмөр замын "Эрдэнэт” өртөө, Гаалийн газар, хяналтын байгууллагуудтай өдөр бүр, цаг тутам хамтран ажиллана. Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгээс гарч буй зэсийн баяжмал чанарын хяналтаар түрүүлж ордог юм байна. Тэд хэрхэн яаж ачих, ямар агуулгатайг тодорхойлсны дараа гадны байгууллагуудын хяналт үйлчилгээ тавигдана.

Төмөр замын хэсгийн ачаа бараа хүлээлцэгч нар гаалийнхантай хамт шалгаад вагонд ачна. Баяжмалын уут болгоныг хэмжиж шалгах жишээтэй. Уутанд гурван тонн баяжмал савладаг, нэг вагонд дунджаар 22-23 уут баяжмал орж харагдсан. Тэгэхээр 70 орчим тонныг нэг илчит тэргэнд илгээдэг байх нь. Хоногт 30-аад вагон зэсийн баяжмал Эрдэнэтээс "хөдөлдөг” гээд бод доо. Үүний дараа вагоныг нийтээр нь "пүүлж” жингээ барьж буй эсэхийг дахин нягтална.

Ингээд Гаалийнхан бичиг баримтын бүрдэл хийгээд "Эрдэнэт” өртөөнд хүргэдэг. Үндсэндээ дөрвөн удаагийн хяналт шалгалт давж байж энд ирнэ. Харин ч вагоны эргэлтийг түргэтгэх үүднээс хамааралтай гадна, дотнын бүх мэргэжилтнүүд "нэг цэгийн үйлчилгээ”-нд нэгдсэнээр ажил дөмөг бүтэж харагдах. Тооцооны мэргэжилтнүүдийн заншсан ажил нэг мөр болоход зэсийн баяжмал замдаа гарна даа.

Үүнээс цааш ачаа барааны бүрэн бүтэн байдлыг дэлхий нийтийн жишгийн дагуу зуучлагч компани хариуцдаг. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр "Эрдэнэт” үйлдвэрийн хамгийн сүүлийн шат дамжлага болсон энэ цехийн ажлын хариуцлага өндөр.

   Тээвэр ложистикийн албаныхны бас нэгэн чухал үүрэг нь гаднаас ирсэн ачаа барааг хүлээн авч есөн том агуулахад ангилан хадгалж түгээх. "Эрдэнэт” үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, бараа материалын агуулахын үлдэгдэлд Монгол даяараа "нүд унаж” илүү хардаг гэхэд хилсдэхгүй. Угтаа үлдэгдлийн мөнгөн дүнг сонсоод тэр. Оны эхэнд 114 тэрбум төгрөгийн бараа материалын үлдэгдэлтэй байсан бол өнөөдөр 100-аад тэрбум болж буурчээ. Уул уурхайн хүнд үйлдвэрийн технологийн гол тоног төхөөрөмжийн нэг эд анги л гэхэд хэдэн зуун саяын үнэтэй байх нь бий. Белазын зөвхөн нэг дугуй нь 50 гаруй сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн нэн чухал нь нөөц сэлбэг хэрэгсэл, бараа материал. Харин техник технологийн шинэчлэлийн үр дүнгээр дахин ашиглагдахгүй болсон бараа материалыг компанийн вэб сайтад зурагтай нь монголчлон танилцуулж худалддаг. Нээлттэй хаалганы өдөрлөг хэд хэдэн удаа зохион байгуулснаар түрүү жил нэг тэрбум гаруй, энэ жил 215 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

"Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хувьд бүсээ чангалсан байдалтай байгаа ч энэ зүгт бүтээн байгуулалтын ажил нилээд хийгдэж буй нь онцлог байв. Гадна өнгөө шинэчлээд, эвдэрсэн зам талбайгаа засуулаад авсан байна. Зургадугаар агуулахын шалыг тэгшилж цементлээд резинэн будгаар будаж байхтай таарлаа. Нефть бааз дизелийн түлш хүлээж авдаг технологийн схемээ өөрчилж хүчин чадлаа сайжруулж байна. Мөн газар доор байрладаг түлш агуулах савуудад аваарын дохиоллын төхөөрөмж суурилуулж байх юм. Аюулгүй байдлыг хангах ажил үүгээр зогсохгүй, өвс ургадаг гадна талбайг цементлэх ажил ид үргэлжилж байна. Өвөл болохоор ажил ундарч, удааширч буй нь харамсалтай.

Энэ албаны дарга С.Мөнхтэгш гэж "Эрдэнэт” үйлдвэрт, ган замчидтайгаа эдүгээ 36 жил тасралтгүй ажиллаж буй эрхэм аанай л янзаараа инээвхийлэн угтсан. Туслах машинчаас эхлээд мужаан, слесарь гээд түүнд хийгээгүй ажил энэ цехэд үгүй. Даргын албыг сүүлийн 20 гаруй жил хашиж буй нь нэгийг өгүүлнэ. Түүний амьдрал бүхэлдээ "Төмөр замын цех”-ийн түүх юм.

Тэрээр ажлын байрны тав тух, гоо зүй, эрүүл ахуйг чухалчилдаг нь хэзээнээс анзаарагддаг. Эднийх ажиллагсдадаа цайны цагаар дасгал хөдөлгөөн хийх нөхцөлөөр хангаж фитнес өрөө тохижуулсныг үзлээ. Хувцас солих өрөөнд засвар хийж, 200 хүний хурлын танхим байгуулжээ. Энэ мэт үйлдвэрийнхээ 40 жилийн ойг 40 бүтээлч ажлаар бэлэг барьж угтахаар хичээн ажиллаж буй тус хамт олон ололт амжилт арвин 2017 оныг үдэж байна.

Тэндээс сэтгүүлчийн хувьд "олз” дүүрэн гарахад Зам засварын хэсгийнхэн маань цасны будраан дунд ган замаа тааваараа цэвэрлэсээр байлаа. Бригадын дарга Д.Бямбацогтын дэргэд хэсэг саатахад тэрээр "Илчит тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ачаа тээврийг саадгүй, цаг хугацаанд нь буулгахын төлөө бид өдөр бүр замаа тэгшилж, засч ажилладаг. Өвөл төмөр замын царигийг хэмжээнд нь байлгахын төлөө өндөр намыг үргэлж тэнцүүлнэ. Манайх хагас автомат тоноглолтой. Зам автоматаар шилждэг учраас цэвэр байх ёстой. Бас гар сумаар эргүүлж нэг замаас нөгөө рүү шилжүүлдэг. Тэгэхээр зам мөн л цэвэр саадгүй байх учиртай. Гарам ч ялгаагүй” гэж ярьсан. Энэ цаг мөчид агуулахын хашааны үүдэнд зогсоо цагдаа мөн ч сүртэй харагдсан. Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхондоо улам их амжилт хүсье.

М.ОДГЭРЭЛ

Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани