Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Хаянхярваа: Оюутолгойн гэрээг байгуулснаар Монгол Улсын зовлон бий болоогүй

Д.Хаянхярваа: Оюутолгойн гэрээг байгуулснаар Монгол Улсын зовлон бий болоогүйУИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.04.23/ хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж байгаа бөгөөд бүлэгт мэдээлэл өгсөн байна. Мөн бүлгийн хуралдаанаар бүлгийн гишүүдийн сахилга хариуцлага, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар асуудал дээр анхаарах зэрэг асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн байна. Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг цаашид хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзжээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Энэ чуулганы хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж амжих  болов уу. Үндсэн хууль хэлэлцэж эхэлбэл УИХ өөр бусад хуулиудыг хэлэлцэхгүй шүү дээ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ажлын хэсгийн явц ямар байгаатай танилцсан. Бүлгийн гишүүдийн олонх нь энэ удаагийн чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, эцэслэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тиймээс ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа төслөө УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулна. Мөн бусад улс төрийн намууд, холбогдох хүмүүстэй зөвшилцсөний дараа эцсийн хувилбар дээр тохиролцож чадвал энэ жилдээ багтааж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзсэн.

-УИХ-ын ажлын хэсгийн түвшинд танилцуулагдсан төсөл тодорхой тохиролцоод хүрсэн, эцсийн хувилбарт хүрсэн саналууд бий юу?

-Өнгөрсөн хугацаанд яригдсан судалгаа, уулзалт, хэлэлцүүлэг, яриа хэлцлээс гарсан зүйлсийг багцалж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд нийт 300 гаруй мянган саналыг нэгтгэж, гол зүйлүүдийг нэгтгэх, зарим хэсэг томъёолол гаргаж танилцуулсан. Энэ бол зөвхөн ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа зүйлс гэдгийг онцолмоор байна. Цаашид олон нийтийн саналыг тусгах, томъёоллоо хасах, иргэдийн зүгээс ямар санал гарах вэ гэдгийг нухацтай судлах ёстой гэж бодож байна.  

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэхийн өмнө бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтай байх ёстой. Гэтэл МАН-ын залуу гишүүд болох Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ зэрэг гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зүйтэй гэсэн саналуудыг яриад байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр бүлэг нэг зүгт харж чадаж байгаа юу?

-Энэ бол бүлгийн гишүүдийн олон ургалч санал байна. Үндсэн хуулийн өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой. Түүн дотор парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох уу, парламентаас сонгох уу, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд өөрчлөлт оруулах ёстой гэх мэт олон санал гарч байгаа. Мэдээж, өнөөдөр эцсийн тохиролцоо хийгдээгүй зөвхөн ажлын хэсгийн түвшинд яригдсан. Яг төсөл яригдах үед МАН-ын бүлэг энэ олон асуудал дээр нэг байр суурьт саналаа нэгтгэнэ.

-МАН-ын бүлэг төсөвт тодотгол хийх асуудал дээр ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Төсвийн тодотголтой холбоотой асуудал Засгийн газраас оруулж ирээгүй.

-Ардчилсан намын зүгээс Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хөндөж тавьлаа. Энэ асуудал дээр бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Хоёр сайдыг огцруулах тухай асуудлыг сонсоогүй. Ардчилсан нам ямар үндэслэлээр ийм асуудал тавьж байгааг мэдэхгүй байна.

-Оюутолгойн ажлын хэсэг урьдчилсан байдлаар бүлэгт мэдээлэл өгсөн үү. Ажлын хэсгийн шалгалтын явц ямар байна вэ. Оюутолгойг тойрсон маргаан олон нийтийн дунд байсаар байна?

-Оюутолгойн ажлын хэсэг бүлэгт мэдээлэл хийгээгүй байна. Оюутолгойг тойрсон асуудал гадаад дахь нэр хүндийг сайнаар харуулахгүй гэж бодож байна. Оюутолгойн гэрээг байгуулснаар Монгол Улсын зовлон бий болоогүй, улс төр эдийн засгийн буруу бодлогын үр дүнд бий болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Оюутолгойн гэрээг байгуулснаар Монголын эдийн засаг 2-3 дахин тэлсэн нь гарцаагүй үнэн. Оюутолгойтой холбоотой хүнийг хуулийн дагуу шалгаж, олон нийтэд үнэн зөв мэдээллийг хуулийн байгууллага өгөх хэрэгтэй. Монголын эдийн засгийг урагш нь чирч байгаа томоохон үйлдвэр, компаниуд руу дайрсан олон нийтийг талцуулсан дайралт эрс нэмэгдэж байна. Үүнийг бид анхааралдаа авах ёстой гэж Засгийн газарт ч хандаж хэлсэн. Ер нь бид баялаг бүтээгч нараа элдвээр хэлж, хөөж, зогсоогоод тэгээд Монгол Улсыг хөгжүүлэх тухай асуудлыг яриад хэрэггүй. Энэ асуудалд Засгийн газар, төр нь аль ч  гэсэн тодорхой хариулт өгч, маш тодорхой байр суурьтай болгохгүй бол цаашид нийгэмд юм бүтээх гэсэн хөгжүүлэх гэсэн хүмүүс ховордоно. Монголын томоохон компаниуд 5-10 мянган хүнтэй болтлоо зүтгэсэн байхад унагаах, харлуулахын төлөө зүтгэж байгааг нь олон талаас нь бодох ёстой. Засгийн газар ч гэсэн энэ компаниудынхаа төлдөг татвар, ажлын байраар хангаж байгаа гэдгийг тодорхой мэдээлж байх ёстой гэдгийг У.Хүрэлсүх сайдад хэлсэн.


Д.Хаянхярваа: Оюутолгойн гэрээг байгуулснаар Монгол Улсын зовлон бий болоогүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани